Transcendental Meditation Mongolia

Махаришийн илгээмж
Ай, амар тайвнаа алдан, зовж буй хүмүүн төрөлхтөн минь ээ!
Амар жаргалангийн далайдаа зовлонг тань умбуулан арилгамаар байна. Та над гараа өгөөч, зовлон зүдгүүр, үймэрсэн сэтгэлийн намаг балчигаас тань татаж гаргая аа?
Алив ээ, амар амгалан, баяр цэнгэлтэй амьдарцгаая хэмээн уриалж байна.
Та бүхнийг урьж байна, Гималайн мэргэдийн сор, агуу Свами, Брахмананд Сарасвати багшийн минь амар жаргал дүүрэн ивээл, хүч төгөлдөр хамаг адисыг хүртэн жаргана уу хэмээн сэтгэл зүрхнийхээ угаас бүгдийг нь урьж байна. Багшийн маань лянхуан өлмий хүрсэн тоосон дундаас олсон эрдэнэсээ одоо би та бүхэнтэй хуваалцан аз жаргалтай амьдрахыг урьж байна.
Та минь ээ, багшийнхаа ертөнцийг хамарсан энэрэл нинж дүүрэн амар жаргалант ахуйд орно уу хэмээн би та нарыг урьж байна. Зам нь шулуун дардан, хэнбугайд ч нээлттэй билээ. Итгээд ирсэн цагтаа та зовж зүдэн, амар тайван бус байгаагийнхаа уг шалтгааныг олж үндсээр нь арилгаад, өдөр тутам үргэлжийн амар амгалан, үнэнхүү аз жаргалтай байх болно.
Амьдралд гонсойх хэрэггүй, цөхөрсөндөө үүрэг хариуцлагаас зугатах хэрэггүй. Та ямар ч нөхцөлд байсан, баян ч бай, ядуу ч бай, амар тайван биш байгаа бол, амар тайвныг, аз жаргалыг хүсэж байгаа бол итгээд хүрээд ир, та хүссэнээ авах болно. Танд итгэл найдвар авчрах мэдээ энэ байна. Таныг аварч тэтгэх тэнгэрлэг уриа дуудлага энэ байна. Амар тайван, аз жаргалтай амьдрал таны өмнө байна. Татгалзаад юүхэв.
Алив, хүлээн ав даа. Гуру Дээвийн адисыг түгээх наран тэнгэрийн хаяанаас мандаж байна. Гөлрөнгө ноомой, бачимдал зовлонгийн гүн нойроос сэрэн, материаллаг болон тэнгэрлэг амьдралын хамаг суу билгийг хүртэн жаргахай.

🌤️2026 оны Өвлийн резиденс курсд хамтдаа бясалгаж хамтдаа жаргая. ЧХБ-ын Хүндэт багш нар, сидха нар, бясалгагч мөн бясал...
22/12/2025

🌤️2026 оны Өвлийн резиденс курсд хамтдаа бясалгаж хамтдаа жаргая. ЧХБ-ын Хүндэт багш нар, сидха нар, бясалгагч мөн бясалгал сурах бүх хүмүүсээ эрүүл агаарт байгалийн сайханд уламжлалт өвлийн курсдээ оролцохыг урьж байна.

🗓️Хэзээ: 2026 оны 1-р сарын 2-7 өдөр.
5-өдөр үргэжлэнэ. Фэйсбүүкэд “Цоохор нуга”- 2026 ‘Өвлийн курс’ чат группт мэдээлэл тавигдана, хэлээд нэгдээрэй.
📍Хаана: “Цоохор нуга”амралтын газар Төв аймгийн Батсүмбэр сум, Сөгнөгөрт УБ хотоос 85км зайд байрлалтай. https://www.facebook.com/share/19jmnvGaP6/?mibextid=wwXIfr
💳Төлбөрийг: С.Буянжаргал, хаанбанк IBAN 67000500 5926103511 утга нь дээр нэр, утас, рк гэж бичнэ. 📲99901840

🟡 ЧХБ-ын резиденс курсын тусгай хөтөлбөрт:
▫️Махариши багшийн гайхалтай хичээлүүд
▫️Бүлгийн бясалгал
▫️Иогийн дасгал
▫️Амьсгалын дасгал
▫️Сидха нарын урт программ
▫️Урт программ хийж гүн амралтын хосгүй төлөвийг туулж мэдэрнэ.
▫️Эрүүл цэвэр агаарт үр дүнтэй амрах хосгүй боломж бүрдүүлдэг.
🟡ЧХБ-ын резиденс курсын үндсэн ач тус: Бясалгал, иогийн нислэгтэй сидха хөтөлбөрөө уртаар хийж, мэдрэмж туршлагаа гүнзгийрүүлсээр гүн амралтын хосгүй төлөвийг хүртэн бясаж, энэхүү тансаг оршихуйдаа умбан, цаашид ч байгалийн дэмжлэгийг амьдралын бүх хүрээндээ бүрэн хүртэж амьдардаг болдог.

🟡 Сидха нар: 1 өдрийн резиденс курсын тусгай хөтөлбөрийн хураамж- 55,0₮
🟡 Бясалгагч нар: 1 өдрийн резиденс курсын тусгай хөтөлбөрийн хураамж- 45,0₮
🟡 Бясалгагч хүүхдүүдийн резиденс курсын тусгай хөтөлбөрийн хураамж:
10 хүртэл насны хүүхэд үнэгүй
11-15 насны хүүхэд 1 өдрийн- 30,0₮
16 насны хүүхэд том хүний үнээр- 45,0₮
🟡 Резиденс курсийн үеэр бясалгалаа сурах тохиолдолд:
Гэр бүлийн хүмүүс цугтаа бясалгал сурч байгаа тохиолдолд 10 нас хүртэлх хүүхэд үнэгүй сурна.
11-15 насны хүүхдүүд 1 өдрийн резиденс курсын тусгай хөтөлбөрийн хураамж- 15,0₮ болж хөнгөлж байна.
Том хүнд 1 өдрийн резиденс курсын тусгай хөтөлбөрийн хураамж- 22,5₮ болгож хөнгөлнө.
🟡”Цоохор нуга” амралтын газрын
1 өдрийн үнэнд байр, өдрийн 3 хоол орсон: Том хүн- 100,0₮
12 насны хүүхэд том хүний тоонд орно.
8-11 насны хүүхэд- 60,0₮
4-7 насны хүүхэд- 40,0₮
Бор хоол иддэг 4 хүртлэх насны хүүхэд- 20,0₮

❕Бэлдэх зүйл: Нээлтийн пужад болон шинээр бясалгал сурах хүмүүс цэцэг жимсээ авч ирнэ үү. Иогийн нислэгийн матрастай бол авчираарай мөн иогийн дасгал хийх матаа авчирна.
❕Бусад: Ор хөнжлийн даавуу, ус буцалгач, халуунаа барьдаг аяга, ахуй хэрэгсэл, бясалгалын хувцас, дулаан хувцас, нөмрөг, тавчиг, цэвэр ус амттан нэмэлтээр авчирч болно.

ЖЭЙ ГҮРҮ ДЭЭВ🙏🏻
Резидент курс удирдах багш шар:
ЧХБ-ын багш: Отгон
ЧХБ-ын багш: Буянжаргал

Дэлхийнхээ сайн сайхны төлөө 12 дугаар сарын 21-нд бид дэлхий даяар хамтдаа дахин бясалгах болно. Иймд бид хүн бүрийг нэ...
16/12/2025

Дэлхийнхээ сайн сайхны төлөө 12 дугаар сарын 21-нд бид дэлхий даяар хамтдаа дахин бясалгах болно.
Иймд бид хүн бүрийг нэгдэхийг урьж байна. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс янз бүрийн бүлгүүдэд нэгдэн оролцох болно. Та гэрээсээ онлайнаар оролцож болно. Та өөр ямар ч төрлийн бясалгал хийдэг бай хамаагүй, зүгээр, нэгдээд оролцож болно.
Ямарч бясалгал хийж болно. Хамгийн гол нь хамтдаа байх явдал бөгөөд ядахдаа бүр богинохон хугацаанд ч гэсэн хамт байх нь чухал юм.
Та Transcendental Meditation (ЧХБ) хийдэг байна уу, эсвэл анхаарал төвлөрүүлэх бясалгал хийдэг байна уу, эсвэл залбирдаг байна уу, эсвэл эргэцүүлэн боддог бясалгал хийдэг байна уу, эсвэл ямар нэг дотоод нам гүмийг дадуулдаг эсэхээсээ үл хамааран бидэнтэй нэгдээрэй. Хүн бүрийг урьж байна.
https://www.facebook.com/reel/25184868241208744

2025 оны Дэлхийн бясалгалын өдрийг тэмдэглэнэ.✨🌏 ЧХБ-ын багш нар, сидха, бясалгагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байн...
16/12/2025

2025 оны Дэлхийн бясалгалын өдрийг тэмдэглэнэ.✨🌏 ЧХБ-ын багш нар, сидха, бясалгагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🗓️Хэзээ: 2025.12.21-нд ням гаригт, өглөө 10:00 цагт
📍Хаана: Хотын төвд, 1-р сургуулийн урд, "BID" барилгын хамгийн дээд давхрын сургалтын зааланд болно.
💳Такс: 15,0₮ С.Буянжаргал, хаанбанк IBAN 67000500 5926103511 утга нь дээр нэр, утас бичнэ.
❕Бэлдэх зүйл: Нээлтийн пужад цэцэг, жимсээ авч ирнэ үү. Хамтдаа хувааж идэх амттан нэмэлтээр авчирна.
📞 88331188 Буянжаргал багш

НҮБ-аас жил бүрийн 12 сарын 21-нд
Дэлхийн бясалгалын өдрийг тэмдэглэж байхаар болсон. Ням гарагт дэлхий даяарх бясалгагчидтай нэгдэж, эв нэгдэл, эв найрамдлын давалгааг мэдрээрэй. Дэлхийн бүх улс орнууд, олон хот, нийслэлүүд өөр өөрсдийнхөө цагаар өглөө 8:00-д, орой 17:00-д бясалгаж эхэлнэ. Бүлгээрээ ч бай, ганцаараа ч бай, таны оролцоо дэлхий даяар хүчтэй эерэг долгионыг бий болгоход тусалдаг. Дэлхийн нэгэн гэр бүл болж, энэхүү бясалгалын өдрийг мартагдашгүй болгоцгооё 🌏✨

Зохион байгуулагчид: ЧХБ-ын бүх багш нар
ЖЭЙ ГҮРҮ ДЭЭВ🙏🏻

Хамгийн сүүлийн үеийн блог нийтлэлийг эндээс үзнэ үү: https://ca.tm.org/en/articles/invitation-to-celebrate-world-meditation-day

Soulful New Year celebration 2025Чандаас халих бясалгалийн шинэ жил
15/12/2025

Soulful New Year celebration 2025
Чандаас халих бясалгалийн шинэ жил

14/12/2025

Soulful New Year Celebration
Чанадаас халих бясалга
Transcendental meditation

#чанадаасхалихбясалгал

🎄❄️NEW YEAR CELEBRATION ❄️🎄Чанадаас Халих Бясалгачдын шинэ жилийн баярт бясалгач та бүхнийг урьж байна. Нэг үдшийг сонир...
05/12/2025

🎄❄️NEW YEAR CELEBRATION ❄️🎄
Чанадаас Халих Бясалгачдын шинэ жилийн баярт бясалгач та бүхнийг урьж байна. Нэг үдшийг сонирхол нэгт журмын нөхөдтэйгээ хамтдаа өнгөрүүлж, өөрийгөө болон бусдыгаа илүү сайн танин мэдэж, олон сонирхолтой дурсамжийг хамтдаа бүтээцгээе.

🗓️Хэзээ: 2025оны 12-р сарын 14-ний өдөр, Ням гариг, 15:00-20:00 цагт
📍Хаана: ХУД, Рома Таун, 8003-1301
The Makery
💃🏻🕺🏻Хувцаслалт: Гоёмсог, гэвч завилж сууж хөдлөхөд чөлөөтэй, байвал иогийн гудас.
📞Лавлах утас: 88331188 Буянжаргал багш, 99117987 Гэрэлтуяа

❕Юу бэлдэх: -Монитад 20К-д дотор бэлэг🎁
• Хүслийн самбарт оруулах хувийн зүгээс жич зурагнууд (олон зурагнууд урдаас бэлдсэн байгаа)
• Хэрэв хүсвэл Энх Тайвны Ордны санд хандив өргөх зорилгоор дуудлага худалдаанд оруулахаар бүтээгдэхүүн, мөн үйлчилгээний эрхийн бичиг хандивлаж болно.

❄️❄️❄️Хөтөлбөрт❄️❄️❄️
• Үдийн буфет хоол - махан ба махгүй
• Хүслийн самбар бүтээж манифестлах
• Өөрийгөө нээх тоглоомууд
• Инээдэг иог
• Дуут авианы бүлгийн засал
• Монита бэлэг солилцоо
• Энх Тайвны Ордны санд хандив өргөх зорилгоор дуудлага худалдаа явуулна
• Латин Америк бүжиг сурч хамтдаа бүжиглэцгээнэ
• Чөлөөт дуу, бүжиг

18/10/2025

🪷ЧХБ-ын Шүрээ багш маань Тайланд улсаас хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ “Тэнгэрлэг эхийн” бакалаврын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. Бясалгагч, сихди, багш нар та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Маргааш буюу бүтэнсайн өдрийн бүлгийн бясалгалын дараа багш маань гайхалтай мэдээллээ хүргэнэ.

#Хаана: Мишээл экспогийн зүүн талын Little Venice орж болно мөн, M3 tower-ын зүүн урд талын хаалгаар ороод 17-давхарт, 1706 тоот
#Хэзээ: 2025.10.19-нд, бүлгийн бясалгал өглөө 8:00 цагт эхэлнэ. Шүрээ багш өглөө 10:30 цагт мэдээллээ хүргэнэ.

ЧХБ-ын багш: Шүрээ
ЧХБ-ын багш: Буянжаргал
Утас: 99901840

ЖЭЙ ГҮРҮ ДЭЭВ🙏🏻

15/10/2025

Сайн байцгаана уу? ЧХБ-ын бясалгагч, сидхи, багш та бүхнийгээ бүлгийн бясалгалд урьж байна. 7 хоногт 2 удаа, лхагва гаригт 17:30 цагт, ням гаригт 8:00 цагт тогтмол бүлгээрээ бясалгаж байна. Та бүхэн нислэгийн матраасаа, иогийн гудасаа авчрах шаардлагагүй манайд бүгд бэлэн байгаа.

#Хаана: Мишээл экспогийн зүүн талын Little Venice орж болно мөн, M3 tower-ын зүүн урд талын хаалгаар ороод 17-давхарт, 1706 тоот
#Хэзээ: 2025.10.15 орой, 17:30 цагт

#Бүртгүүлэхдээ: 670005005926103511
буянжаргал хаан банк дансанд хийнэ. Утга дээр нь нэр, дугаараа, хэдэн удаа оролцохоо бичиж бүртгүүлнэ…
7 хоногт, 2удаа — сард 8 удаа, 150,0₮
7 хоногт, 1удаа — сард, 4 удаа, 80,0₮
ирсэн тухай бүртээ 25,0₮ хандив өгч бүлгийн программдаа оролцоно.

✨ЧХБ-ын энх тайваны ордонд хандивлагдана.
✨Цаашдаа тогтмол бүлгийн программаа явуулж байхын тулд зохион байгуулж байгаа газрын түрээс,цахилгаан, урсгал зардал хандивлагдана.
✨Бүлгийн программ удирдаж байгаа багшид хандивлагдана.

: Иогийн дасгал хийх чөлөөт дулаан хувцас, уух зүйлээ, дулаан нөмрөгтэй ирнэ үү. Иогийн хувцас, гудас, матрацаа үлдээхгүй.
#Жич: Сидхи программ 7 хоногт 2 удаа, лхагва гаригт 17:30 цагт, ням гаригт 8:00 цагт цаашдаа тогтмол зохион байгуулагдана. Программ цагтаа эхлэх тул эрт ирж бэлтгэлээ хангана уу.

ЧХБ-ын багш: Буянжаргал
Утас: 99901840

ЖЭЙ ГҮРҮ ДЭЭВ🙏🏻

02/10/2025

☀️Шинэ өдрийн мэндээ
Сидхи Алтантуулын “Herbalife клуб” дээр нь ЧХБ-ын бүлгийн бясалгал зохион байгуулагдсаар байгаа. Та бүхэн маань ирж хамтдаа бясалгаснаар ажил , амьдралдаа үүсэж байгаа стрeсс ядаргаанаасаа салж илүү үр бүтээлтэй, амьдралын эрч хүчтэй болж байгаа нь тогтмол ирж байгаа хүмүүсийн үр дүнгээс харагдаж байна. Бясалгагч, сидхи нар та бүгдийгээ урьж байна.

#Хэзээ: 2025.10.02-нд 18:00 цагт
7 хоног бүрийн, пүрэв гараг бүр орой 18:00 цагт.
#Хаяг: Мишээл Экспогийн баруун талд, мишээл рeсидeнсe хотхон 77 В байр эхний орц ( хаалганы код 2345) 2 давхарт 206 тоот.

#Бүртгүүлэхдээ: 420005005062109635
алтантуул хаан банк дансанд хийнэ. Утга дээр нь нэр, дугаараа, хэдэн удаа оролцохоо бичиж бүртгүүлнэ…
7 хоногт, 1удаа — сард, 4 удаа, 80,0₮
ирсэн тухай бүртээ 20,0₮ хандив өгч бүлгийн программдаа оролцоно.

🌱ЧХБ-ын энх тайваны ордонд хандивлагдана.
🌱 Бясалгахаар ирэхдээ Herbalife,
1 удаагын оройн хоол иднэ.
🌱Цаашдаа тогтмол бүлгийн программаа явуулж байхын тулд зохион байгуулж байгаа газрын урсгал зардал хандивлагдана.

: Иогийн дасгал хийх чөлөөт дулаан хувцас, иогийн дэвсгэр, дулаан нөмрөгтэй ирнэ үү…
#Жич: 18:00 цагт иогийн асана дасгал эхлэх тул 17.30 гээд ирээд хэвтэж амарч байгаарай. 7 хоног бүрийн, пүрэв гараг бүр орой 18:00 цагт.

ЧХБ-ын сидхи: Алтантуул
Утас: 99 271818
ЧХБ-ын багш: Буянжаргал
Утас: 99 901840

ЖЭЙ ГҮРҮ ДЭЭВ🙏🏻

Маргааш бүлгийн программаа, иогийн нислэгээ хамтдаа хийцгээе. #Хаана: Мишээл экспогийн зүүн талд, “ Little Venice” хаалг...
27/09/2025

Маргааш бүлгийн программаа, иогийн нислэгээ хамтдаа хийцгээе.

#Хаана: Мишээл экспогийн зүүн талд, “ Little Venice” хаалгаар ороод, M3 tower 17-давхарт, 1706 тоот
#Хэзээ: 2025 оны 9 сарын 28 нд, ням гаригт, өглөө 8:00 цагт

#Бүртгүүлэхдээ: 670005005926103511
буянжаргал хаан банк дансанд шилжүүлээд утга дээр нь нэр, дугаараа, хэдэн удаа оролцохоо бичиж бүртгүүлнэ…
7 хоногт, 2удаа — сард 8 удаа, 150,0₮
7 хоногт, 1удаа — сард, 4 удаа, 80,0₮
ирсэн тухай бүртээ 25,0₮ хандив өгч бүлгийн программдаа оролцоно.

🌱ЧХБ-ын энх тайваны ордонд хандивлагдана.
🌱Цаашдаа тогтмол бүлгийн программаа явуулж байхын тулд зохион байгуулж байгаа газрын түрээс,цахилгаан, ус г.м урсгал зардал хандивлагдана.
🌱Бүлгийн программ удирдаж байгаа багшид хандивлагдана.

: Иогийн дасгал хийх чөлөөт дулаан хувцас, уух зүйлээ, иогийн дасгал хийх дэвсгэр, дулаан нөмрөг, иогийн нислэгийн матрацтайгаа ирнэ үү.❕Иогийн хувцас, гудас, матрацаа үлдээх боломжгүй. Хэрэглээд буцаагаад аваад явна.
#Жич: Сидхи бүлгийн программ 7 хоногт 2 удаа, лхагва гаригт 17:30 цагт, ням гаригт 8:00 цагт тогтмол хийхээр болсон. Программ яг цагтаа эхлэх тул эрт ирж бэлтгэлээ хангана уу.

ЧХБ-ын багш: Буянжаргал
Утас: 99901840

ЖЭЙ ГҮРҮ ДЭЭВ🙏🏻

Гэгээнтэн Махариши Махеш Иогийн үндэслэсэн БҮТЭЭЛЧ ОЮУНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ 33 өдрийн курст амьдралынхаа утга учрыг бүрэн мэ...
30/04/2025

Гэгээнтэн Махариши Махеш Иогийн үндэслэсэн БҮТЭЭЛЧ ОЮУНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ 33 өдрийн курст амьдралынхаа утга учрыг бүрэн мэдэх хүсэлтэй хүн бүрийг урьж байна. 💐💐💐

Энэ бол юм бүхнийг бүтээн бий болгодог, хүн бүрийн дотор нуугдмал байдаг, хязгааргүй нөөц сангийн мэдлэг юм. Бүх юмны, бүх амьдралын үндсийн үндэс болох энэхүү бүтээгч оюуны ухааныг Махариши багш бүхэл бүтэн шинжлэх ухаан болгон хүн төрөлхтөнд толилуулсан билээ. 🙏🏻🇲🇳🌕

Курс 2025.05.11-нд эхэлнэ, долоо хоногт 3 удаа цахимаар, мөн 2 долоо хоногт 1 удаа танхимаар хичээллэнэ.

Сургалтын хураамж: 960к
ЧХБ Төвийн данс: 5111426211
Сургалтын хураамж төлснөөр таныг бүртгэж, цахим холбоос бусад мэдээлэл танд явуулна. Та гүйлгээний утга хэсэгт холбогдох нэр, утсаа бичээрэй.

Курс удирдах ЧХБ-ын багш нар:
Г.Ариуна 9988-8585,
Н.Эрдэнэтуяа 9111-2878
Д.Болд 9525-0790

26/04/2025

Address

Chingeltei Avenue
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Telephone

+97695250790

Alerts

Be the first to know and let us send you an email when Transcendental Meditation Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Transcendental Meditation Mongolia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram