Dream High-Habit maker

Dream High-Habit maker 🩵♥️

Хүний амьдралд янз бүрийн хүмүүс таарна.Зарим нэг нь урмыг чинь  хугалж, нөгөө нэгнийх нь урмыг чи хугалсан ч байж мэднэ...
27/06/2024

Хүний амьдралд янз бүрийн хүмүүс таарна.
Зарим нэг нь урмыг чинь хугалж, нөгөө нэгнийх нь урмыг чи хугалсан ч байж мэднэ...
Бүх хүмүүс чамд ямар нэгэн зүйлийг сургадаг.

Хэн нэг нь итгэхгүй байхыг сургасан бол, нөгөө нэг нь хайрлахыг, цааш хэрхэн амьдрахыг сургана

Хүний амьдралд юу тохиолдохыг
Хэн ч урьдчилан таах аргагүй.
Уйлах өдөр байхад инээх өдөр ирнэ.
Уйтгарлах өдөр байхад баярлах өдөр ирнэ.
Алдах өдөр байхад ухаарах өдөр ирнэ.
Авах өдөр байхад өгөх өдөр ирнэ.

Хамгийн чухал нь чи өөрийгөө хэзээ ч алдах хэрэггүй. Заримдаа чиний зөв гэж итгэж байсан зүйл буруу ч байж магад. Харин буруу гэж итгэж байсан зүйл зөв ч байж болно.
Туйлын үнэн, туйлын худал гэж үгүй.

Хэн ч чамайг сонсохгүй, анхаарахгүй, тоохгүй, халамжилахгүй мэт ганцаардах мэдрэмж,
Чи байсан ч байгаагүй ялгаагүй мэт хэн ч анзаарахгүй хоосон мэдрэмж,
Чи бүр энэ хорвоогоос явсан ч хэн ч чамайг дурсахгүй мэт гунигт мэдрэмж,
Бүр чи энэ хорвоод зовох гэж л төрсөн мэт уйтгарт мэдрэмж,
Амьдрал утгагүй, амьдрахыг ч хүсэхгүй байх залхсан мэдрэмж…
Байз, Хүлээгээрэй энэ бүх мэдрэмж худал, энэ бүх бодол худлаа🤗

Чи өнөөдрийг хүртэл хамгийн сайнаараа хичээсэн, чи өнөөдрийг хүртэл үнэхээр гайхалтай амьдарсан. Чиний туулсан мэдэрсэнийг чамаас өөр хэн ч мэдэрч чадахгүй. Чамайг хэн ч ойлгохгүй байж болноо, зүгээрээ чи л өөрийгөө ойлгох хэрэгтэй. Чи зүгээр л маш их ядарсан байна, чамд завсарлага хэрэгтэй, чамд амралт хэрэгтэй, чамд хэн нэгний бус өөрөө өөртөө гаргах цаг, хайр халамж хэрэгтэй.
Чи төгс байх албагагүй, чи мундаг байх хэрэггүй, чи амжилттай нэгэн байх хэрэггүй, чи шилдэг нь байх бүр хэрэггүй. Харин чи өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Хэн нэгний юу гэх нь тийм ч чухал биш, чи тэдгээр хүмүүсийг шүүмжлэх хэрэггүй.
Бүр хэзээ ч өөрийгөө шүүмжлэх хэрэггүй♥️

Зүгээр л чи юунд дуртай, яавал сайхан байдаг түүнийгээ л хий. Чи бусдаас бүхнийг хүсэж хүлээх хэрэггүй, учир нь чиний дотор бүх хүч бий🙏

Өдөр бүр өөрийн дуртай зүйлдээ багахаан ч гэсэн цагийг зарцуулж сур🥰

Төрсөн бие нь эрүүл байг Төөрөг тавилан нь тэгш байгТүшсэн хань нь халамжтай байгТөрсөн үрс нь эрүүл энх байг ээ❤️
06/09/2022

Төрсөн бие нь эрүүл байг
Төөрөг тавилан нь тэгш байг
Түшсэн хань нь халамжтай байг
Төрсөн үрс нь эрүүл энх байг ээ❤️

19/08/2022

Address

Цэцэрлэгт хүрээлэн Парксайд Ресиденс
Ulaanbaatar
12345

Telephone

+97688704400

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dream High-Habit maker posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dream High-Habit maker:

Share

Category