БЗДХ, ДОХ Кабинет, ХУЭМТ

БЗДХ, ДОХ Кабинет, ХУЭМТ ХУД хэмжээнд бэлгийн замаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр

01/12/2023

"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-ын санаачлагаар жил бүрийн 12 дугаар сарын 01-ийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор 35 дах жилдээ тэмдэглэж байна.

Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон Нийтийн Манлайллыг Дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.



#харамсахгүйнтөлөөхамтдаа
#БЗДХ
#ХДХВ
#ДОХ

01/12/2023
01/12/2023
Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон олон улсад тэмдэглэдэг. 📌 ДОХ гэж юу вэ?ДОХ нь вирусэ...
01/12/2023

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон олон улсад тэмдэглэдэг.
📌 ДОХ гэж юу вэ?
ДОХ нь вирусээр үүсгэгддэг бөгөөд тэр вирусийг ХДХВ буюу хүний дархлалын хомсдолын вирус (ХДXВ) гэж нэрлэдэг. ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг. ☝️
📌 Ямар замаар дамжих вэ?
🩺 Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
🩺 Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
🩺 Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.
Харин ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барих, жорлонгийн суултуураар, усан санд орох, ханиах, найтаах, халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.
📌 Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?
✅ Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх.
✅ Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх.
✅ Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх.
✅ Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэй болохыг анхаарах.

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюуХүнийДархлалХомсдолынВирус гэдэг.ДОХ гэ...
05/05/2023

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу

Хүний
Дархлал
Хомсдолын
Вирус гэдэг.
ДОХ гэж юу вэ?

Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр
Халдварын хэлхээ

Халдварын эх уурхай – ХДХВ/ДОХ-той хүн
Өртөмхий байдал – бүх насны хүмүүс
(яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана)

Цонх үе гэж юу вэ?

Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.
Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.
ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх боломж бий юу?

Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг.
ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй.
Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.
ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг санал болгож байна
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтанд орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.
Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” байх нь халдваргүй, “эерэг ” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.
ХДХВ (+) гэж юу гэсэн утгатай вэ?

Тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг.
Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн буюу ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.
ДОХ нь БЗДХ мөн үү?

Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-аас ялгаатай нь ДОХ-ыг төгс эмчлэх боломжгүй.
Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?

ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.
ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?

Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.
Эмчилгээний үр дүн нь ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоололт) зэргээс хамаарна.
РВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.

БЗДХ-өөс сэргийлж болох уу? БОЛНО ОО. Аюулгүй бэлгийн хавьтал нь ТАНЫГ энэ өвчний халдвар авахаас хамгаална.Аюулгүй бэлг...
30/11/2022

БЗДХ-өөс сэргийлж болох уу?
БОЛНО ОО. Аюулгүй бэлгийн хавьтал нь ТАНЫГ энэ өвчний халдвар авахаас хамгаална.
Аюулгүй бэлгийн хавьтал гэж юуг хэлэх вэ?
• Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
• Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх
• Бэлгийн хавьтал бүрт бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх нь таныг БЗДХ-ний эрсдлээс хамгаална.
АНХААР!!! БЗДХ-аас өөрийгөө ХАМГААЛАХ БҮРЭН БОЛОМЖ ЧАМД БИЙ

1. Бэлгийн харилцаанаас татгалзах
2. Насанд хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх (энэ бол өсвөр насныханд шилдэг бөгөөд үр дүнтэй, аюулгүй, зүй ёсны тохиромжтой арга юм)
3. Бэлгийн харилцаанд зайлшгүй орохоор бол хамгаалалт буюу бэлгэвчийг заавал хэрэглэх. Гэхдээ хэрэглэхдээ зааврын дагуу зөв хэрэглэх хэрэгтэй.
4. Хэрэв найз охин, найз хөвгүүнтэй бол үнэнч байх, бэлгийн нэг хавьтагчтай байх
5. Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих
6. Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орвол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх
7. Шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран байнга шинжилгээнд хамрагдах
8. Архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх
9. Бохир зүү, тариур хэрэглэх, шивээс хийлгэхээс татгалзах
10. БЗДХ авах бүх эрсдлээс татгалз!

30/11/2022
Тэмбүү өвчин
30/11/2022

Тэмбүү өвчин

Эерэг хандлага-Эрүүл оюутан оюутны эрүүл мэндийг дэмжих аян
21/10/2022

Эерэг хандлага-Эрүүл оюутан оюутны эрүүл мэндийг дэмжих аян

Заг хүйтэн өвчнөөс сэргийлцгээе
21/10/2022

Заг хүйтэн өвчнөөс сэргийлцгээе

Address

ХУД, 20-р хороо, Хан-Уул эрүүл мэндийн төв, ХДХВ/ДОХ/БЗДХ тасаг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 08:30 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when БЗДХ, ДОХ Кабинет, ХУЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to БЗДХ, ДОХ Кабинет, ХУЭМТ:

Share