Mongolian Society of Cardiologists

Mongolian Society of Cardiologists Non-governmental organization /NGO/ The Mongolian Society of Cardiologists is been established and functioning for past 20 years in Mongolia.

The Society was reactivated following the meeting held among all cardiologists of Mongolia, from all 21 provinces of the country, all 9 districts of the Capital Ulaanbaatar city and the Cardiac Center at the Third State Central Hospital of Mongolia. It was agreed by the all cardiologists to actively implement various activities for the benefit of the Mongolian cardiologists and appointed the new President and the board members during the meeting. Although our Society is quite young in terms of restablishment, it is growing rapidly and with great motivation. The main characteristics of the Society is that it has united all the actively practicing cardiovascular doctors of all district, province hospitals and the National Cardiovascular Center of Mongolia. The Society aims at making quality cardiovascular service accessible and available to all population in Mongolia. For this purpose, main activities of the Society targets in local capacity building for the cardiovascular services through specialized trainings, cooperative research, development of local guidelines, protocols and well established network between professionals. In this regard, the National Cardiovascular Center have been implementing very effective activities thus cardiologists agreed to appoint the Head of the Center as the President of the Society and the activities of the National Cardiovascular Center to be expanded and continued which includes National Cardiovascular conference, the telemedicine network that enrolled all public hospitals. In order to strengthen its activities and to open the doors to international arena, the Society is now actively working on joining of the international Associations and Societies.

Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн ээлжит вебинар сургалт “Цочмог болон архаг титэмийн хам шинжийн интервенцийн мене...
17/11/2025

Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн ээлжит вебинар сургалт “Цочмог болон архаг титэмийн хам шинжийн интервенцийн менежмент дэх шийдвэрлэхэд төвөгтэй, эргэлзээтэй асуудлуудын Ази–Номхон далайн бүсийн байр суурь” сэдэвт вебинарыг зохион байгуулахаар болсон. Уг вебинар нь 2025 оны 11 сарын 19-ний Лхагва гарагт 12:00–14:35 хооронд болно.

Зүрхний эмч нар болон бусад эмч, мэргэжилтнүүдийг энэхүү сонирхолтой вебинарт оролцохыг урьж байна.

Оролцох боломжууд:
Zoom – шууд оролцох ба зөвхөн даргалагч, илтгэгчдийн микрофон нээлттэй байна.
Асуултаа чат–мессежээр үлдээх боломжтой.

APSC Cloud YouTube – шууд дамжуулалт

APSC Facebook – шууд дамжуулалт

Zoom холболтын мэдээлэл:
🔗 Join Zoom Meeting: https://us02web.zoom.us/j/9996789876
🆔 Meeting ID: 999 678 9876

Posted on 2023-08-11By AdminZIn МэдээLeave a comment Ази номхон далайн зүрх судасны нийгэмлэгээс(APSC) ээлжит вебинар сургалтыг “Cardiovascular Precision Medicine” сэдвээр зохион байгуулах гэж байна. ....

Зүрх судасны үндэсний конференц 2025 – Hands-on Session бүртгэлЗүрх судасны үндэсний конференцийн хүрээнд эмч нарт зориу...
17/09/2025

Зүрх судасны үндэсний конференц 2025 – Hands-on Session бүртгэл

Зүрх судасны үндэсний конференцийн хүрээнд эмч нарт зориулсан гардан үйлдлийн сургалт (Hands-on session) зохион байгуулагдана.

📌 Сургалтын агуулга:
Сургалт дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:
1. Добутамин стресс ЭХОКГ болон Титэм судасны КТГ үнэлгээ
2. Гол судасны хавхлагын нарийслын 3D ЭХОКГ болон Гол судасны КТГ үнэлгээ

👉 Оролцогч эмч зөвхөн нэг сэдвийг сонгон хүсэлтээ илгээх боломжтой.
👉 Хүсэлт илгээсэн эхний 10 оролцогч сургалтад хамрагдах эрхтэй болох бөгөөд зохион байгуулагчаас сургалтын хөтөлбөр болон шаардлагатай материалыг илгээх болно.

💰 Сургалтын төлбөр: 100,000 төгрөг

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/5gq3bmbqDWE3oFWq7

"Зүрх судасны үндэсний конференц 2025"-н хөтөлбөр
16/09/2025

"Зүрх судасны үндэсний конференц 2025"-н хөтөлбөр

Хурлын 2-р хэсэг : Артерийн гипертензи Монголын гипертензийн нийгэмлэг хамтарсан хурал

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ“Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг “З...
15/09/2025

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг “Зүрх Судасны Үндэсний Конференц 2025” 9 дүгээр сарын 19, 20-ны өдөр зохион байгуулагдах болно.

Багц цаг: 2 кредит

Төлбөр: 200,000₮ /Нийгэмлэгийн гишүүдэд 50%-ийн хөнгөлөлттэй/

Нийгэмлэгийн веб сайтад банкны төлбөрийн систем нэвтрүүлэх ажилтай холбоотой бүртгэл хожуу эхэлж байгаад хүлцэл өчье.

Бүртгүүлэх линк:
https://cardiosociety.mn/%d0%ba%d0%be%d0%bd%d1%84%d0%b5%d1%80%d0%b5%d0%bd%d1%86-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%85%d1%8d%d0%bc%d0%b6%d1%8d%d1%8d/%d0%ba%d0%be%d0%bd%d1%84%d0%b5%d1%80%d0%b5%d0%bd%d1%86%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d1%83%d1%85%d0%b0%d0%b9/

Ази, Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгт Зүрх Судасны Ангиографи ба Интервенцийн нийгэмлэгээс 2025 оны SCAI Fellow course -...
30/07/2025

Ази, Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгт Зүрх Судасны Ангиографи ба Интервенцийн нийгэмлэгээс 2025 оны SCAI Fellow course -д 2 олгох эмчийг оролцуулах урилга ирсэн бөгөөд тус сургалтад гишүүн нийгэмлэгийн олгох эмч нараас 2 эмчийг шалгаруулан тус сургалтад хамруулах болсон талаарх мэдээлэл Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгт ирсэн.

SCAI Fellows Course нь зөвхөн олгох эмч нарт зориулсан олон улсын өндөр түвшний сургалтын хөтөлбөр бүхий сургалт юм. Тус сургалт нь Америкийн Нэгдсэн Улсын Миами хотод 12 сарын 10-14-ны хооронд зохион байгуулагдана.

Тус тэтгэлийн хүрээнд:
- Хурлын бүртгэлийн хураамж
- Сургалтын хугацааны буудлын төлбөрийг Зүрх судасны ангиографи ба интервенцийн нийгэмлэгээс(SCAI) хариуцна.
- Онгоцны зардлын 1500USD хүртэлх зардлыг Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс тус тэтгэлэг шалгарсан эмчид өгнө.

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн зүрхний ангиографийн олгох эмч нар хүсэлтэй илгээнэ үү. Нийгэмлэгийн зүгээс хүсэлт илгээсэн эмч нарын дундаас шалгаруулан 1 эмчийг APSC-д санал болгон цааш илгээх юм.

Хүсэлт илгээх эмч нар дараах материалыг Англи хэл дээр info@cardiosociety.mn хаягаар 8 сарын 10-ны дотор ирүүлнэ үү.
- CV
- List of publications with journal impact factors

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025”-д судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдол хүлээн авах хугацааг сунг...
27/07/2025

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025”-д судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдол хүлээн авах хугацааг сунгаж байна.

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025” 9 дүгээр сарын 19, 20-ны өдөр зохион байгуулагдана.

Хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлын илтгэл хүлээн авах хугацаа 2025 оны 8 дугаар сарын 15 өдрийн 23:59 цаг хүртэл бүтээлийг хүлээн авах хугацааг сунгаж байна.

Та бүхэнд амжилт хүсэе.

Posted on 2025-07-27By AdminZIn МэдээLeave a comment “ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байн....

2026 оны Япон улсын Зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн тэтгэлэг зарлагдлаа.Тус тэтг...
27/07/2025

2026 оны Япон улсын Зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгийн тэтгэлэг зарлагдлаа.

Тус тэтгэлэгт 2024 онд Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэгийн гишүүн, УГТЭмнэлгийн эмч Ц.Одгэрэл эмч шалгарч тэтгэлгийн хугацаанд Япон улсын Токиогийн их сургуульд амжилттай суралцан ирсэн билээ.

Хүсэлт гаргагч:

– Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
- 40 нас хүрээгүй байх
- Зүрхний эмч байх
- 2026 - 2027 оны хугацаанд 1 жилийн турш Япон улсад суралцах
- Өмнө нь тус тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх
- Өөр байгууллагын ижил тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх
- Тэтгэлэгт оролцох хүсэлтэй эмч суралцах сургуулийг олсон байх

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл

Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
https://www.j-circ.or.jp/english/international/study/

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг...
28/05/2025

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байна.

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025” 9 дүгээр сарын 19, 20-ны өдөр зохион байгуулагдана.

Хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлын илтгэл хүлээн авах хугацаа 2025 оны 7 дугаар сарын 31 өдрийн 23:59 цаг хүртэл бүтээлийг хүлээн авна.

Та бүхэнд амжилт хүсэе.

Бүтээл ирүүлэх журамтай линкээр орж танилцана уу.

Posted on 2025-05-28By AdminZIn МэдээLeave a comment “ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2025”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байн....

ESC Congress 2025 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион ба...
28/05/2025

ESC Congress 2025 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том хурал бөгөөд энэ жил Испани улсын нийслэл Мадрид хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцсоноор зүрх судасны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, инновац, технологийн дэвшилтэй танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн лекцийг сонсох, тэднээс суралцах боломжийг олгодог.
Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2025 хуралд оролцох 40 хүртэлх насны 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 1240 еврогоос чөлөөлнө.

Тус хөнгөлөлтийг авахад тавигдах шаардлага:
✅Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
✅40 хүртэлх насны зүрхний эмч, зүрх судасны мэс заслын эмч, зүрхний олгох эмч
✅Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэргийг үндэслэж нийт 25 эмчийг сонгон шалгаруулж тус хөнгөлөлтөд хамруулах болно.
Хугацаа: 2025 оны 6 сарын 15-ны /Пүрэв гараг/ өдрийг хүртэл хүлээн авах болно.

Posted on 2025-05-28By AdminZIn МэдээLeave a comment Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилт...

26/05/2025

📢 Сувилагч нарт зориулсан вэбинар сургалтад урьж байна!
"Зүрх, судасны эмгэгүүдийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог, эмнэлгээс гарсны дараах хяналт, хоёрдогч урьдчилан сэргийлэлт" сэдэвт сувилагч зориулсан вэбинар сургалт 2025 оны 5-р сарын 28-ний өдөр 14:00 цагт Zoom-аар шууд дамжуулагдана.
👩‍⚕️ Илтгэгчид:
Ч.Баасанжав - УГТЭ - Зүрхний шигдээсийн тасгийн ахлах сувилагч, сувилахуйн магистрант, тэргүүлэх зэрэг
Ц.Наранчимэг - УГТЭ - Зүрхний судасны мэс заслын тасгийн сувилагч, сувилахуйн баклавр, ахлах зэрэг
П.Ившинноров - УГТЭ - Зүрхний судасны мэс заслын тасгийн ахлах сувилагч, ЭМБУ-ны магистр, тэргүүлэх зэрэг
Б.Банзрагч - УГТЭ - Зүрх судлалын тасгийн ахлах сувилагч, сувилахуйн бакалавр
📌 Сэдвүүд:
-Зүрхний шигдээс, зүрхний ишеми өвчний ялгаа
-Титем судсанд стент тавиулсан эмчлүүлэгчийн хяналт
-Захын судасны анатоми, артери венийн судасны мэс заслын ялгаа
-Зүрхний нээлттэй мэс заслын дараах хяналт, зөвөлгөө
-Зүрхний дутагдалтай эмчлүүлэгчийн асаргаа сувиалгаа
-“Зүрх судасны сувилахуйн нийгэмлэг” ГҮТББ-ын тухай танилцуулга мэдээлэл
📺 Шууд дамжуулалт:
ZOOM ID: 89974274669
PASS: 2025

12/05/2025

Сайн байцгаана уу
УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв болон Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг (МЗСЭНН) хамтран хийж буй "БҮЛЭНГИЙН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭГ ХУВЬ ХҮНД ТОХИРУУЛАХ НЬ" сэдэвт цуврал сургалтын 2 дахь дугаарын тов тодорлоо.

Энэ удаагийн сургалт маань
2025.05.15-ны Пүрэв гарагт 14:30-с эхлэх болно.
Та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Сургалтын хэлбэр: Вебинар - Zoom app
ID: 840 8904 6404
Passcode: 2025

Address

Ard Ayush Street-A
Ulaanbaatar
16051

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Society of Cardiologists posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram