Window.mn

Window.mn Mongolian video website

26/08/2025

Дуучин Т.Ариунаагийн "Зүрх асна" тоглолт дээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын үг хэлж буй бичлэгийг цахим орчинд "согтуу байна" хэмээн шүүмжилж байсан бол түүний хүү найруулагч Б.Чингүүн "Миний аав насан туршдаа архи дарснаас ангид явсан хүн. Бие тааруу байгаа ч Ариунаа эгчийг болон ард түмнээ хүндэлж тайзан дээр гарсан тэр мөчийг бид ч бас хүндэтгэж байна. Харин ийм үйл явдлыг гуйвуулан нийтэлсэнд харамсч байна даа" хэмээжээ.

24/08/2025

Mongolz "Esports World Cup 2025" тэмцээний аварга болж 500 мянган долларын эзэд боллоо

20/08/2025

: ТҮЦ-ийг хэн үзэн ядаад байна гэхээр орлого тодорхой түвшинд хүрээд ТҮЦ-ээр үйлчлүүлхээ больчихсон хүмүүс л үзэн ядаад байгаа байхгүй юу. ТҮЦ байх эсэх чинь уртаашаа ч өргөөшөө ч иргэний орлоготой л холбоотой. Иргэд нийтлэгээрээ орлого сайтай болчихвол хэн ч ТҮЦ орохгүй. Хэн ч баталгаагүй хүнс авахгүй. ТҮЦ-рүү хэн ч шагайхгүй бол эзэд нь ачаад л явна.

Анзаараад хараарай. Саяхан даа. Багшийн дээдээр цаасан хайрцган дээр тамхи чихэр дэлгээд зардаг байлаа. 2010 он хүртэл шүү. Тэгээд 2010 оноос хойш байчихсан. Шалтгаан нь тэдний гар дээрх худалдаа явахаа больчихсон байхгүй юу. Тэгээд бүгд арай өөрчдөгдөөд ТҮЦ болсон.

Иргэд цаг үеэ дагаад эдийн засаг нь өсөөд орлоготой болоод л эхэлвэл хэн ч ТҮЦ-ээр шагайхгүй. Тэр үе хүртлээ ТҮЦ-ийг байлгаж л байх хэрэгтэй. Яагаад гэвэл ТҮЦ-ний ард яг чи бидэн шиг нэг айлын эзэн, бас нэг айлын эзэгтэй амьдралаа болгох гээд зүтгэж байгаа байхгүй юу. Тэр айлын эзэн, эзэгтэй хоёрт хүүхдээ хоолтой, хувцастай мөр бүтэн гэдэс цатгалан байлгах ганцхан зорилго байгаа болохоос хотын өнгө үзэмжийг өнгөлөг байх ёстой гэдэг дээр хүлээсэн үүрэг байхгүй.

Тиймээс хот эдгээр ТҮЦ-нүүдэд нарийн шаардлагаа тавиад стандарт мөрдүүлээд ажиллуулах л хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчдийн хэлснээр 1600 хүний амьдрал гэж байна лээ. Үгүй л дээ бараг 10 мянган иргэний аж амьдрал явж ч байгаа байх. Хэнээс ч талхны мөнгө гуйгаагүй бор зүрхээрээ амьдралаа босгох гээд тэмцэж зүтгэж яваа энэ хэдэн хүнийг дарж дарамтлахгүй ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Төр бол мэдээж сууриа сайжруулах, эдийн засгаа тэлэх, солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх төслүүдээ хөдөлгөх, зээл аваад гудамжны боржур сольдог биш, үр ашиггүй төсөл санхүүжүүлдэг биш үр ашигтай, орлого олох төсөл санхүүжүүлэхэд анхаарах л ёстой. Хувийн хэвшлээ дэмжих, тэдэнд садаа болж тэнэнтэхгүй, өсөж хөгжих боломжийг нь олгох л ажлаа сайжруулах хэрэгтэй. Ингэж байж л наад ТҮЦ-нүүд чинь алга болно. Тэр болтол ТҮЦ-нүүдэд стандартаа тавиад мөрдүүл. Хайр найргүй стандарт тавь.

Энэ хотод бүх төрлийн амьдрал бий. Хэн нэгэн иргэнээ орлогоос нь тасалчихаад дарга нар яаж санаа амар сууж чадаж байна аа.

Enkhmunkh Batjargal

400 жилийн өмнөх Япон самурайн захиас:  #1. Амьдралыг байгаагаар нь хүлээн авч сур. Сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл саруул ...
14/08/2025

400 жилийн өмнөх Япон самурайн захиас:
#1. Амьдралыг байгаагаар нь хүлээн авч сур.
Сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл саруул байхын тулд бид амьдралыг байгаагаар нь хүлээн авдаг байх хэрэгтэй.
Стресстэж, санаа зовж, гутралд орох нь хүний амьдралд байх ёстой зүйлүүд тул тэдэнтэй тэмцэх шаардлага байхгүй. Амьдралын хар бараан, хүнд талыг хүлээн авснаар та илүү хатуужиж, хүчтэй болох болно.
#2.Таашаал руу тэмүүлэхээс татгалз. Хүмүүс бид зугаа цэнгэл хөөж, таашаал авч ирэх зүйлсийн араас хөөцөлдсөөр маш их цаг хугацааг үрэн таран хийдэг.
Хүсэлдээ хөтлөгдөн, илүү зүйлд шунасаар нийгэм маань тэр чигтээ биеийн таашаалыг чухалчилсан хүмүүсээр дүүрэн болчихжээ.
Таашаал руу тэмүүлэх бус яг одоо байгаагаа мэдэр.
#3. Яаруу сандруу үйлдэл бүү хий.
Зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй гэдэг үгийг бид олонтаа сонссон.
Гэвч Мусасигийн номлолоор энэ нь тийм ч зөв үйлдэл биш юм. Хаанаас ч юм гэнэт гарч ирсэн мэдрэмжийг дагавал буруу зүг рүү явчих магадлалтай. Баталгаатай мэдэж буй зүйлдээ л үнэнч бай.
#4. Өөртөө бүү цаасан малгай өмсгө. Өөрийгөө бүү хуур.
Өнөө үед бид төгс болохыг хичээж, цаг мөч тутамд өөрсдийгөө илүү болгохыг хүсдэг болж.
Үүнийхээ хажуугаар амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг мартаж орхидог.
Би төвт үзлээсээ салахыг хичээж, чухал зүйлд анхаарлаа хандуул.
#5. Хардалтад толгойгоо мэдүүлэх хэрэггүй.
Хардалт бол үзэн ядалтын хамгийн муухай хэлбэр. Тэр бүхнийг устгах хүчтэй.
Хэзээ ч бүү хард.
#6. Хүслээсээ татгалз.
Таашаалд тэмүүлэхийн адил хүсэл биднийг хэзээ ч хүрч чадахгүй зүйл рүү тэмүүлүүлдэг.
Өөрт байгаагаас илүүг хүсэлгүй амьдрах гэдэг бол Мусасигийн хэлэхийг хүссэн хамгийн гол санаа.
# 7. Хэзээ ч бүү харамс. Өнгөрснийг өөрчилж болдоггүй. Бүх зүйл учиртай. Болох ёстой зүйл болдгоороо л болсон.
Энэ таны амьдралын нэг хэсэг.
#8. Гунигтай зүйлд бүү төвлөр.
Байнга гунигтай зүйлийн талаар бодож, гэр бүл, найз нөхдөөсөө салж хагацсан тухай бодох нь цааш амьдрахад саад болдог.
Нар барсан хүмүүсийг эргүүлэн авч ирэх боломжгүй тул тэднийг өнгөрсөнд нь үлдээ.
#9. Бүү гомдолло. Ажил үйлс санаснаар болохгүй үед хэн нэгэнд гомдоллож байж сэтгэл нь амардаг хүмүүс байдаг.
# 10. Бат бөх харилцаа. Хүн байгалиасаа үр удмаа үлдээх инстинкттэй төрдөг.
Олон хүн хамаг амьдралаа хүсэл тачаалаа дарахад зориулж байна.
Үүний оронд хайрыг хүсэж, бат бөх харилцааг бий болгохыг хичээ.
# 11. Нээлттэй бай.
Ирээдүйн талаар хаалттайгаар бүү сэтгэ. Оюун ухаанаа нээлттэй байлгаж, ирээдүйгээ илүү их боломжоор дүүрэн байлга.
#12. Хүрээллийнхээ боол байх хэрэггүй. Эдлэн газар, олон давхар хувийн орон сууц чухал мэт санагдавч амьдралд үүнээс илүү чухал зүйл гэж байдаг.
Хайр, эрүүл мэнд, амьдрал өөрөө бүхнээс илүү нандин.
#13. Ховдог зангаа орхи.
Өнөөгийн нийгэм тэр чигээрээ хоолыг тахин шүтэж байна.
Идэх гэж л төрсөн мэт аашилдаг болж. Амьд явах, өлсөхгүй тулд л иддэг болохоос хоолноос хэтэрхий их таашаал авч, хамааралтай болж болохгүй.
#14. Минималист бай.
Өөрөөр хэлбэл танд хэрэггүй болсон зүйлсийг хаяж сур.
Нэгэн цагт чухал байсан ч цаашид энгийн бөгөөд эмх цэгцтэй амьдрахын тулд шаардлагагүй болсон бүхнийг хая.
#15. Хэлсэн бүхэнд бүү итгэ.
Өөрийн бодол санаанд орон зай үлдээ. Олныг дагаж, бусдын бодолд автах хэрэггүй.
Өөрийн гэсэн үзэлтэй бай.
#16. Бурхдыг хүндэл, гэхдээ өөртөө л найд. Бурхныг хайх нь зөв, гэхдээ тэр таныг байнга чиглүүлж зална гэж байхгүй.
Хүн өөрөө л өөрийнхөө замыг гэрэлтүүлнэ.
#17. Үхэхээс бүү ай. Үхлээс айх айдас таныг бүрэн дүүрэн амьдралаар амьдрахад саад болж байдаг.
Өдөр бүрийг талархан хүлээн авч, хийсэн үйлдэл бүрийнхээ хариу ирнэ гэхээс бүү ай,
#18. Зэвсгийг шаардлагагүй үед бүү ашигла.
Өөрийгөө хамгаалах нь байх ёстой зүйл боловч, бусдад халдах нь нүгэл юм.
#19. Баян чинээлгийн нөлөөнд бүү авт. Материаллаг эд зүйлсийг хүсэж бус одоогийн энэ хором мөчийг үнэлж, түүнд талархаж амьдар.
Аз жаргалтай амьдрахын тулд эд зүйлс бидэнд огт хэрэггүй.
#20. Нэр төрөө үргэлж хамгаалж яв. Өөртөө үнэнч үлдэх цорын ганц арга бол үзэл бодлоо дагаж, үнэнч амьдрах.

14/08/2025

Ваавлдаа 🫨 Ховд хот ямар гоё юм бэ.🫨🫨
Тэр гоё өндөр сарьдаг уулнууд гайхалтай юмаа. Манай хүний уулга алдалт интэр бол үнэхээр 🔥🔥🔥🔥😂 хангай нутгийн хүн би өөрөө уулга алдаж байхад тал нутгийн хүн арга байжуу уулга алдах нь.🔥❤️‍🔥🙆‍♀️

12/08/2025
04/08/2025

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

"Бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, энэ компанийн дөрвөн см зузаан, 60х30 хэмжээтэй хавтанг сонгосон. Гэхдээ хатуу чулуу тул хагарна. Цементэн бордюр хурдан эмтэрдэг тул насжилт урт гээд чулуун бордюр тавьж байна. Явган хүний замын хуучин, өнгөт хавтангуудыг дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгнө. Тэдгээрийг хаяхгүй, өөр байршилд ашиглана.
НЗДТГ Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажилладаг. Халтирдаггүй чулуу гэж байхгүй, цас ороход бүгд халтирна. Гэхдээ шатаах аргаар барзайлгасан чулууг явган хүний зам дээр тавьж байна. Дор хаяж 20-30 жилийн насжилттай. Иргэд явган замыг шинэчилж байгааг маш их шүүмжилж байна. Их элэгдсэн, хагарсан, эвдэрсэн, энд тэндээ цөмөрчихсөн замыг засаж байна" гэв.

TACO ХХК-ын захирал Т.Отгонбаяр:

Төсөл хэрэгжүүлэгч компаниуд өөрсдөө чулуугаа хаа нэгтээгээс татан авалт хийсэн байна. Манай чулуу биш, би тэр хятад бичигтэй чулууг ханга нийлүүлэлт хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна...

28/07/2025

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан "Монгол Улсын Ардын жүжигчин" цол хүртнэ.

Тэрбээр 2003–2015 онд Монгол орны бүх аймаг, хотуудаар 6 удаа тойрч аялан тоглолт хийсэн төдийгүй, гадаадын 30 гаруй оронд уран бүтээлээ хүргэж, үндэсний урлагаа сурталчилж ирсэн билээ.
Мөн “Хамаг Монгол” төсөл санаачлан туургатны уран бүтээлчдийг хамруулсан нь онцлох үйлс болсон юм.

23/07/2025

Монголд амиа алдсан филиппин бүсгүйн нууц

21/07/2025
07/07/2025

НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

04/07/2025

Ж.Чинбүрэн: Вакцин хийлгээгүй хүүхэд ирэх намраас сургууль, цэцэрлэгт суухгүйг анхааруулж байна

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Window.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram