01/04/2024
🦆Шувууны томуу нь дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын замын халдварт өвчин юм. Энэ өвчнөөр богино хугацаанд олон хүн өвчилж, жил бүр, дэгдэлт тархдагаараа бусад халдваруудаас ялгаатай.
🐥Халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг вирусийн гаралтай, амьсгалын замын халдварт өвчин юм.
🇲🇳Манай оронд 2005, 2006 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын "Эрхэл", "Булган аймгийн Сайхан сумын "Хунт", 2009 онд Архангай аймгийн "Өгийнуур сумын "Дойтын цагаан нуур" зэрэг нууруудын шувуудаас шувууны томуугийн H5N1 вирус илэрч байсан. 2010 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын "Ганга" нууранд үхсэн 25 шувуунд шинжилгээ хийхэд А/Н5 хэвшлийн вирус илэрч байсан.
☝️Халдвартай шувуутай харьцсаны дараа болон томуугийн вирус агуулсан шувууны сангас, бохирлогдсон ус, тэжээлийн тэвш зэргээс шууд хавьтлын замаар, өвчилсөн шувуу далавчаа дэвэх, хөрс шороо малтах, толгойгоо сэгсрэх үе агаар дуслын замаар халдвар авна.
🧏♀️Иймд иргэд та бүхэн энэхүү аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд
👉Өвчлөл бүртгэгдэж буй орнуудаар зорчихоос зайлсхийх
👉Үхсэн болон өвчтэй сэжигтэй шувуутай харьцахгүй байх
👉Шувууны аж ахуй, түүхий эдийг худалдаалдаг газраар явахгүй байх
👉Шувуу болон түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угааж хэвших
👉Зэрлэг шувууд олноор цугларсан гол, нуур усанд орохгүй байх, усыг түүхийгээр уухгүй байх
☎️Хэрэв та олноор үхсэн шувуу, түүний сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай.
☝️ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠣᠮᠣᠭᠣ ᠶᠢᠨ ᠸᠢᠷᠦᠰ ᠠᠭᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠪᠠᠭᠤᠨ ᠤ ᠰᠠᠩᠭᠠᠰᠤ᠂ ᠪᠣᠬᠢᠷᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠤᠰᠤ᠂ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠦᠨ ᠲᠡᠪᠰᠢ ᠵᠡᠷᠭᠡ ᠡᠴᠡ ᠰᠢᠭᠤᠳ ᠬᠠᠪᠢᠲᠠᠯ ᠤᠨ ᠵᠠᠮ ᠢᠶᠠᠷ᠂ ᠡᠪᠡᠳᠴᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠳᠠᠯᠠᠪᠴᠢ ᠪᠠᠨ ᠳᠡᠪᠢᠬᠦ᠂ ᠬᠥᠷᠦᠰᠦ ᠰᠢᠷᠣᠢ ᠮᠠᠯᠲᠠᠬᠤ᠂ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠶᠢ ᠪᠠᠨ ᠰᠡᠭᠰᠦᠷᠬᠦ ᠦᠶᠡ ᠠᠭᠠᠷ ᠳᠤᠰᠤᠯ ᠤᠨ ᠵᠠᠮ ᠢᠶᠠᠷ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠠᠪᠤᠨᠠ᠃
🧏♀️ᠡᠶᠢᠮᠦ ᠳᠦ ᠢᠷᠭᠡᠳ ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠨᠡᠬᠦ ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠥᠪᠡᠷ ᠢ ᠪᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ
👉ᠡᠪᠡᠳᠴᠢᠯᠡᠯ ᠪᠦᠷᠢᠳᠬᠡᠭᠳᠡᠵᠦ ᠪᠤᠢ ᠣᠷᠣᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠢᠶᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠠᠴᠠ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠬᠢᠬᠤ
👉ᠦᠬᠦᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠪᠡᠳᠴᠢᠲᠡᠢ ᠰᠡᠵᠢᠭ ᠲᠡᠢ ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ
👉ᠰᠢᠪᠠᠭᠤᠨ ᠤ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠲᠦᠭᠦᠬᠡᠢ ᠡᠳ᠋ ᠍ ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠠᠭᠠᠯᠠᠳᠠᠭ ᠭᠠᠵᠠᠷᠷ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ
👉ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠦᠭᠦᠬᠡᠢ ᠪᠦᠲᠦᠭᠡᠭᠳᠡᠬᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠ ᠭᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠰᠠᠶᠢᠲᠤᠷ ᠤᠭᠢᠶᠠᠵᠤ ᠬᠡᠪᠰᠢᠬᠦ
👉ᠵᠡᠷᠯᠢᠭ ᠰᠢᠪᠠᠭᠤᠳ ᠣᠯᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠴᠤᠭᠯᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠣᠯ᠂ ᠨᠠᠭᠤᠷ ᠤᠰᠤᠨ ᠳᠤ ᠣᠷᠣᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠤᠰᠤ ᠶᠢ ᠲᠦᠭᠦᠬᠡᠢ ᠪᠡᠷ ᠤᠤᠭᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ
☎️ᠬᠡᠷᠪᠡ ᠲᠠ ᠣᠯᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠦᠬᠦᠭᠰᠡᠨ ᠰᠢᠪᠠᠭᠤ᠂ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠰᠡᠭ ᠵᠡᠮ ᠲᠡᠢ ᠲᠠᠭᠠᠷᠠᠯᠳᠤᠪᠠᠯ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠳᠤ ᠶᠠᠭᠠᠷᠠᠯᠲᠠᠢ ᠬᠠᠨᠳᠤᠭᠠᠷᠠᠢ᠃