Psychologist Enkhmaa

Psychologist Enkhmaa Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгийн сэтгэл зүйч Б. Энхмаа

21/10/2024
08/10/2024

Энэ өдрийн мэнд хүргэе

Насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл зүйн онлайн оношилгоо хийж түүн дээр тулгуурлан сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар холбогдон асуугаарай.

02/10/2024

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ 10-Р САРЫН УУЛЗАЛТ БОЛОХ ГЭЖ БАЙНА.

Энэ удаагийн уулзалтаар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч Б.ЭНХМАА "Когнитив сэтгэл заслын арга аргачлал" сэдвээр уулзалтыг чиглүүлэх болно.

Жич: Зөвхөн эмнэлэгт ажилладаг сэтгэл зүйч нар хамрагдана.

Хэзээ: 2024 оны 10 сарын 18, Баасан гарагт
Хэдэн цагт: 16:30 /бүртгэл хийгдэнэ./
Хаяг: Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв
Холбоо барих утас: 99786999, 86979999

13/03/2024

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл, дадал бий болгох зорилгоор СХНЭ-т хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нартаа Нийгмийн эрүүл мэндийн ажилтан, Сэтгэлзүйч нар хамтран "Өөртөө туслах" дэмжих бүлгийн цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Эдгээр хүмүүс маань нэг ижил өвчнөөр оношлогдож, харилцан адилгүй цаг хугацааг туулсан бөгөөд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй асуудлаар ярилцаж, зөвлөгөө, зөвлөмж авч байна. Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.🥰

02/10/2023
Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт                                       “Нойргүйдэл”Дэлхийн хүн амын 10 орчим...
28/08/2023

Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт
“Нойргүйдэл”
Дэлхийн хүн амын 10 орчим хувь нь нойргүйдэлтэй байдаг. Нойр нь хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэхүү хэрэгцээ нь настай урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхэд хамгийн их нойртой байдаг бол өндөр насанд хамгийн бага нойртой байдаг. Нойргүйдэл нь таны өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж, өдрийн цагаар нойрмоглох, таныг ядраахад хүргэдэг. Энэ нь богино хугацаандаа аюулгүй боловч удвал бидний сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй.

"Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт"                                       “Сэтгэлийн түгшүүр”Сэтгэл түгших эм...
28/08/2023

"Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт"
“Сэтгэлийн түгшүүр”
Сэтгэл түгших эмгэг нь Монгол улс төдийгүй дэлхийн бусад улс орнуудад тархалтаараа нэлээн дээгүүр байр эзэлдэг эмгэг билээ. Ердийн түгшүүрийн мэдрэмж болон сэтгэл түгших эмгэг нь ялгаатай ойлголт юм. Амьдралд үе үе нөхцөл байдлаас үүдэн түгшүүр мэдрэх нь хэвийн юм. Жишээ нь, хичээл сургуулиасаа хоцрох, шалгалт өгөхийн өмнө гэх мэт
Харин өдөр бүр, байнгын сэтгэлийн түгшүүр мэдрэх, айдастай байх нь асуудал үүсгэдэг. Энэ нь өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж, өөрийгөө хянахад хэцүү болж, бодит байдлаас хэтэрсэн хийсвэр айдас түгшүүр бий болж удаан үргэлжлэх боломжтой.
Шинж тэмдэг:
- Байнга тайван бус байх
- Хяналтгүй санаа зовох мэдрэмж төрөх
- Юмнаас амархан айж цочих
- Аливаад анхаарал төвлөрч чадахгүй болох
- Унтахад хүндрэл үүсэх
Эдгээр шинж тэмдгийг амьдралын зарим нөхцөл байдалд хааяа мэдэрдэг бол энэ нь хэвийн зүйл. Харин сэтгэл түгших эмгэгтэй хүмүүс үүнийг байнга мэдэрдэг. Хэрвээ та байнга сэтгэлийн түгшүүрийн мэдрэмж мэдэрч байгаа бол сэтгэцийн эмч, сэтгэл зүйчтэй уулзаж тусламж аваарай.

Сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт                                            “Сэтгэл гутрал”Сэтгэл гутрал н...
08/08/2023

Сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт
“Сэтгэл гутрал”
Сэтгэл гутрал нь таны мэдрэмж, сэтгэхүй, үйлдэлд сөргөөр нөлөөлдөг нийтлэг бөгөөд ноцтой сэтгэл зүйн тулгамдсан асуудал юм. Аз болоход үүнийг бас эмчлэх боломжтой. Сэтгэл гутрал нь уйтгар гуниг үүсгэдэг ба урьд өмнө нь хийж байсан үйл ажиллагаандаа сонирхолгүй болж ажил, сургууль, амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг бууруулдаг. Дэлхий дээр ойролцоогоор 280 сая хүн сэтгэл гутралтай байдаг.
Сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд нь хөнгөнөөс хүнд хүртэл янз бүр байж болох бөгөөд үүнд:
• Гуниглах эсвэл сэтгэлээр унах
• Урьд нь таалагддаг байсан зүйлс таалагдахаа болих
• Хоолны дуршил өөрчлөгдөх (жин хасах эсвэл нэмэгдэх)
• Нойргүйдэх эсвэл хэт их унтах
• Эрч хүчээ алдах эсвэл ядрах
• Ажил, хичээл сургуульдаа явах хүсэлгүй болох
• Өөрийгөө үнэ цэнэгүй эсвэл гэм буруутай гэж мэдрэх
• Сэтгэн бодох, анхаарлаа төвлөрүүлэх, шийдвэр гаргахад бэрхшээлтэй болох
• Амиа хорлох тухай бодол төрөх
Эдгээр шинж тэмдэг таньд дор хаяж 2 долоо хоног үргэлжлэх юм бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж тусламж аваарай. Харин хоёр долоо хоногийн хугацаанд буцаад хэвийн байдалдаа орж чадвал энэ хүн бүрт тохиолддог энгийн нөхцөл байдал юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт                                                “Стресс” Стресс гэдэг нь хүн...
03/08/2023

Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт
“Стресс”
Стресс гэдэг нь хүнд хэцүү нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэлийн түгшүүр, таагүй байдал гэж тодорхойлж болно. Бидний амьдралын өдөр тутамд тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулахад хүргэдэг хүний байгалийн хариу үйлдэл юм. Хүн бүр тодорхой хэмжээгээр стресстэй байдаг. Стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь амьдралын сайн сайхан байдалд ихээхэн нөлөөлдөг учир стрессээ тайлж, түүнийг зохицуулж сурах хэрэгтэй. Таньд доорх шинж тэмдэг илэрч байвал та стресст орсон байж магадгүй юм.
- Сэтгэл санааны өөрчлөлт
- Гарын алга хөлрөх
- Бэлгийн дур хүсэл буурах
- Суулгах
- Унтах хүндрэл учрах
- Хоол боловсруулах эрхтний асуудал
- Толгой эргэх
- Сэтгэл түгшсэн мэдрэмж
- Байнга өвдөх
- Шүдээ хавирах
- Толгой өвдөх
- Эрч хүч багасах
- Булчингийн хурцадмал байдал, ялангуяа хүзүү, мөрөнд
- Бие махбодийн өвдөлт
- Зүрхний цохилт хурдсах
- Чичрэх
Хэрвээ таньд эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол та өөртөө цаг гаргаж, стрессээ дараах аргуудыг ашиглан тайлах боломжтой.

Address

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychologist Enkhmaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category