Mind care Хос төв

Mind care Хос төв Psychological center

Хувь хүний хөгжлийн сургалт бол байгууллагын хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт. • Бүтээмж нэмэгддэг • Харилцаа сай...
19/11/2025

Хувь хүний хөгжлийн сургалт бол байгууллагын хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт.
• Бүтээмж нэмэгддэг
• Харилцаа сайжирдаг
• Ажилтны тогтвортой байдал өсдөг
• Үйлчилгээ, ажиллах соёл сайжирдаг
• Манлайлал бэхжинэ
📞7011-8002, 8872-8002, 9494-4822

КВАНТ ФИЗИКИЙН ОНОЛООР АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ 7 ЗҮЙЛ‼️‼️‼️Квант физик дэх чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үг. Чичиргэ...
30/09/2025

КВАНТ ФИЗИКИЙН ОНОЛООР АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ 7 ЗҮЙЛ‼️‼️‼️

Квант физик дэх чичиргээ нь бүх зүйл энерги гэсэн үг. Чичиргээ бүр мэдрэмжтэй тэнцүү байдаг. Хоёр төрлийн чичиргээ байдаг. Мэдрэмж бүр эерэг эсвэл сөрөг байж болох чичиргээг ялгаруулдаг.

1. Бодлууд: Бодол бүхэн ертөнц рүү давтамж ялгаруулдаг. Тэр давтамж нь буцаад эх үүсвэр рүүгээ очдог тул сөрөг бодол, шантрал, гуниг, уур хилэн, айдас төрвөл энэ бүхэн танд буцаж ирдэг. Ийм учраас бодлынхоо чанарт анхаарал тавьж, эерэг бодлыг илүү төлөвшүүлж сурах нь маш чухал.

2. Таны эргэн тойрны хүмүүс: Таны эргэн тойронд буй хүмүүс таны чичирхийллийн давтамжид шууд нөлөөлдөг. Хэрэв та өөрийгөө аз жаргалтай, эерэг, шийдэмгий хүмүүсээр хүрээлүүлвэл та ч бас энэ чичиргээнд орно. Одоо хэрэв та гомдоллогч, медик, пессимистүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн бол болгоомжтой бай! Үнэндээ, тэд таны давтамжийг бууруулж, тиймээс таны тааллаар таталцлын хуулийг ашиглахаас сэргийлж чадна.

3. Хөгжим: Хөгжим маш хүчтэй. Хэрэв та зөвхөн үхэл, урвалт, уйтгар гуниг, орхигдлын тухай ярьдаг хөгжим сонсох юм бол энэ бүхэн таны чичиргээнд саад болно. Сонсож буй хөгжмийнхөө үгэнд анхаарлаа хандуул, энэ нь таны чичирхийллийн давтамжийг бууруулж магадгүй. Тэгээд санаарай: чи яг юу чичирхийлж байна түүнийгээ амьдрал даа татдаг.

4. Үздэг зүйлс: Азгүйтэл, үхэл, урвалт гэх мэт зүйлсийг шийдэх нэвтрүүлэг үзэх үед таны тархи үүнийг бодит байдал гэж хүлээн авч, таны биед бүхэл бүтэн химийн бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Өөрт чинь сайн зүйл хийж, илүү өндөр давтамжтайгаар чичирхийлэхэд тусалдаг зүйлсийг ажигла.

5. Сэтгэл санаа: Гэртээ ч бай, ажил дээрээ ч бай, эмх цэгцгүй, бохир орчинд их цагийг өнгөрөөдөг бол энэ нь таны чичирхийллийн давтамжид ч бас нөлөөлнө. Эргэн тойрноо сайжруулж, орчин тойрноо цэгцэлж, цэвэрлэ. Орчлон ертөнцөд илүү ихийг авах чадвартай гэдгээ харуул. Байгаа зүйлээ арчил!

6. Үг: Хэрэв та юмс болон хүмүүсийн талаар дүр эсгэх эсвэл муугаар ярьдаг бол энэ нь таны чичирхийллийн давтамжид нөлөөлдөг. Давтамжаа өндөр байлгахын тулд бусдын талаар гомдоллох, муугаар ярих зуршлыг арилгах нь чухал. Тиймээс жүжиг болон хохирогчоос зайлсхий. Амьдралынхаа сонголтонд хариуцлага хүлээ!

7. Талархал: Талархал таны чичирхийллийн давтамжид эерэгээр нөлөөлдөг. Энэ бол таны одоо амьдрал даа хэвшүүлэх ёстой зуршил. Бүх зүйлд талархаж эхэл, сайн зүйлс болон муу гэж боддог зүйлдээ, туулсан туршлага даа таларх. Талархал таны амьдралд сайн сайхан зүйл тохиолдох үүдийг нээж өгдөг. #сору

 💙 Эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн онцлог • Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл: Олон эрчүүдийг “эр хүн уйлдаггүй”, “сэтгэлэ...
24/09/2025


💙 Эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн онцлог
• Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл: Олон эрчүүдийг “эр хүн уйлдаггүй”, “сэтгэлээ ярьдаггүй” гэх хэвшмэл ойлголтод өсгөсөн байдаг тул сэтгэлээ илэрхийлэх нь хэцүү байдаг.
• Стресс ба дарамт: Гэр бүл, ажил мэргэжлийн амжилт, санхүүгийн хариуцлагаас болж дарамт их мэдэрдэг.
• Тусламж эрэх зан төлөв: Эрчүүд эмч, сэтгэлзүйчид хандах нь эмэгтэйчүүдээс бага хувьтай.
• Эрүүл мэндийн эрсдэл: Депресс, түгшүүр илэрсэн ч түүнийг архи, тамхи, эрсдэлтэй зан үйлээр “дарж” орхих хандлага түгээмэл.



💙Түгээмэл тулгардаг асуудлууд
1. Сэтгэл гутрал (депресс) – ядаргаа, уур уцаартай болох, утга учиргүй мэт мэдрэмж.
2. Түгшүүр – ирээдүйн тухай байнгын санаа зовнил, тайван бус байдал.
3. Ганцаардал – нийгмийн холбоо сулрах, дотроо бүгчих.
4. Стресс ба дасан зохицол – ажил мэргэжлийн дарамт, амьдралын өөрчлөлтөд дасан зохицоход хүндрэл.
5. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудал – “амжилттай байх ёстой” гэсэн хэт өндөр хүлээлттэй холбоотойгоор өөрийгөө голох.
Тэгвэл одоо яах вэ👇

Эрдэмтдийн судалгаагаар өглөөний цай хүн бүрийн бие физиологи болон сэтгэл санаанд дараах нөлөөтэй гэж үздэг:🧠 Сэтгэлзүй...
22/09/2025

Эрдэмтдийн судалгаагаар өглөөний цай хүн бүрийн бие физиологи болон сэтгэл санаанд дараах нөлөөтэй гэж үздэг:

🧠 Сэтгэлзүйн ач холбогдол
• Төвлөрөл сайжирна – өглөөний цай уусан хүн анхаарал төвлөрөл өндөр, ой тогтоолт сайн байдаг.
• Сэтгэл санаа тогтвортой болно – өлсгөлөн үед цусан дахь глюкоз багасч, цухалдаж ууртай болох хандлагатай. Өглөөний цай энэ эрсдэлийг бууруулдаг.
• Энерги өгнө – өглөөний хоол идсэнээр өдөр эхлэхэд эрч хүчтэй, идэвхтэй байдаг.
• Стрессийг бууруулдаг – тогтмол өглөөний цай уудаг хүмүүсийн стрессийн түвшин харьцангуй бага байдаг.

🍳 Жишээ нь:
• Тэжээллэг өглөөний цай (өндөг, жимс, овъёос, самар, тараг гэх мэт) идсэн хүүхдүүд сурлагын амжилт өндөр, зан харилцаа эерэг гарсан судалгаа бий.
• Харин өглөөний цай алгасдаг хүмүүс ядрамтгай, цухалдуу, бүтээмж багатай байдаг нь ажиглагдсан.

Товчхондоо, өглөөний цай бол зөвхөн биеийг биш, сэтгэл зүйг ч тэнцвэржүүлж, өдрийн өнгийг тодорхойлдог гэж ойлгож болно. 😊Тиймээс өглөөний цайгаа заавал уугаарай🤗

Өглөөний мэнд шинэ 7 хоногт нь амжилт хүсье🤗 Өөдрөг байж хүчтэй байгаарай😘
22/09/2025

Өглөөний мэнд шинэ 7 хоногт нь амжилт хүсье🤗
Өөдрөг байж хүчтэй байгаарай😘

Энэ судалгааг сайтар уншаарай. Одоо ч гэсэн өсвөр насныхны сэтгэзүйн асуудалд түүнд нөлөөлж байгаа эцэг эх асран хамгаал...
21/09/2025

Энэ судалгааг сайтар уншаарай.
Одоо ч гэсэн өсвөр насныхны сэтгэзүйн асуудалд түүнд нөлөөлж байгаа эцэг эх асран хамгаалагч багш нарт ч мэргэжлийн зөвлөгөө байнга шаардлагатай байна.

Манай улс хүүхэд өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудалд анхаарлаа хандуулж, олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа ч тэдэнтэй байнга харилцдаг багш, эцэг эхчүүдийн....

Сэтгэл зүйгээ эрүүл байлгаж чадаж байна уу???Эдгээрээс аль нэг нь дутагдаж байвал Сэтгэл зүйн эрүүл мэндийн дархлаа унаж...
20/09/2025

Сэтгэл зүйгээ эрүүл байлгаж чадаж байна уу???
Эдгээрээс аль нэг нь дутагдаж байвал Сэтгэл зүйн эрүүл мэндийн дархлаа унаж буйн дохио шүү СЭТГЭЛ ЗҮЙДЭЭ АНХААРААРАЙ😊

Амралтын өдрийн мэнд😊Та нар амралтын өдрийг яаж өнгөрүүлэх дуртай вэ Бусаддаа хуваалцъя🤗
20/09/2025

Амралтын өдрийн мэнд😊
Та нар амралтын өдрийг яаж өнгөрүүлэх дуртай вэ
Бусаддаа хуваалцъя🤗

🌞 Өглөөг өөдрөг эхлүүлэх аргууд 1. Сэрээд инээмсэглэ • Толь руугаа хараад инээмсэглэх нь тархинд “би жаргалтай байна” гэ...
19/09/2025

🌞 Өглөөг өөдрөг эхлүүлэх аргууд
1. Сэрээд инээмсэглэ
• Толь руугаа хараад инээмсэглэх нь тархинд “би жаргалтай байна” гэсэн дохио өгдөг.
2. Эерэг өгүүлбэр хэл
• “Өнөөдөр надад сайхан боломжууд ирнэ.”
• “Би өөртөө болон бусдад эерэгээр нөлөөлнө.”
3. Талархлын мэдрэмж төрүүл
• Нэг ч гэсэн зүйлдээ баярлаж, “Би эрүүл сэрлээ, энэ өдөр надад өгөгдсөнд баярлалаа” гэж бодох.
4. Эерэг зүйл төсөөл
• Өнөөдөр хамгийн гоёоор бүтээсэй гэж хүсэж буй үйл явдлаа түр хугацаанд төсөөл.
5. Өөртөө эерэг зорилго тавь
• “Өнөөдөр би тайван байж, ажлаа урамтай хийж чадна” гэх мэт.

🌟Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж, тэнцвэртэй байхад туслах 5 зөвлөгөөг санал болгоё🧘1. Өдөр тутмын дэглэмтэй байх 🙆‍♀️...
19/09/2025

🌟Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж, тэнцвэртэй байхад туслах 5 зөвлөгөөг санал болгоё🧘
1. Өдөр тутмын дэглэмтэй байх 🙆‍♀️
• Тогтмол цагт унтаж, босох
• Эрүүл хооллох
• Биеийн хөдөлгөөн хийх
2. Өөртэйгөө ярилцаж, сэтгэлээ сонсох💞
• Сэтгэл санаагаа тэмдэглэлд бичих
• Тайвшруулах амьсгалын дасгал хийх
• Өөрийгөө буруутгахгүйгээр хүлээн зөвшөөрөх
3. Хүмүүстэй эерэг харилцаа тогтоох 👭
• Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх
• Сайн сонсогч байх
• Дэмжлэг хэрэгтэй үед тусламж хүсэх
4.Амар тайван цаг гаргах 🫶⏱️
• Өдөр бүр дор хаяж 10–15 минут амрах
• Бясалгал, йог хийж болох
• Дуртай хоббигоо эрхлэх
5. Хэцүү үед мэргэжлийн тусламж авах🤝
• Сэтгэл түгших, гутрал удаан үргэлжилбэл сэтгэл зүйчид хандах
• Эмчийн зөвлөгөө, эмчилгээ авах
• Эрүүл мэндээ хамгаалахыг хамгийн түрүүнд тавих

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mind care Хос төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category