28/10/2025
Хэдүүлээ гэхдээ одоо л анхаарч эхлэхгүй бол ирээдүй өвчний үүр боллоо шүү😔😔
Нэг л жишээ:
Энэ зурагт өнөөдрийн үзлэгт ирсэн 6 настай жингийн илүүдэлтэй хүүхдийн нойр булчирхайг ,33 настай бараг 15 жилд нь буруу хооллосон өөрийн нойр булчирхайтай харьцууллаа.
Зураг 1: 6 настай эрэгтэй, Зураг 2: 33 настай эрэгтэй.
Хүүхдийн нойр булчирхайн үрэвсэл ,Чихрийн шижингийн эрсдэл их байна гээд л ярихаар Эхо үздэг эмч яаж оношлодог юм, хүүхдийн нойр булчирхай өвдөнө гэж юу байсан юм, хандалт авах гэлээ,Онлайн эмч нар олон болжээ блабла гэх хүмүүс одоо ч байдаг. 2 жилийн өмнө л ингэж байхад Шоолж байсан нэг дүүргийн эмч ч байсан.
Гэтэл яг үнэндээ одоо Хүүхдийн нойр булчирхайн өвчлөл, Чихрийн шижин хэв шинж-2 их болж байгаа, эрсдлүүд нэмэгдэж байгаа шүү гэж л анхааруулж сануулж болгоомжлуулж байгаа хэрэг.
Энэ бүхэн амруу орж буй бүхэнтэй шууд холбоотой шүү. Ээж аав нар минээ.
нь: Эхо шинжилгээ бол дотор эрхтний бүтцийг үздэг. Гэтэл настай хүмүүст, жингийн илүүдэлтэй хүмүүст голдуу илэрдэг эхо ойлт ихсэх нь Нойр булчирхайн өөхлөлт,эсвэл үрэвслийн эхо шинжүүдийн нэг юм. Гэтэл энэ 6 настанд илэрч буй эхо ойлт ихсэлт гээд байгаа нь 33 настанд байхгүй байх боломжтойг үүгээр илэрхийлэх гэсэн юм.
Тэгээд л бодоцгооё😏🤔🤔
Нойр булчирхай яагаад ийм болж байгаа гээч:
Гурил,гурилан бүтээгдэхүүн бүх төрлийн Сахар агуулсан хүнс, транс өөх тосонд нойр булчирхай хамгийн дургүй. Дургүй зүйлийг нь тогтмол замбараагүй хэрэглэдэг учир ийм болох боломжтой Эдгээр өөрчлөлтүүд эргээд хэвийн болохгүй л болов уу яг л батганы сорвитой нүүр шиг.😔
Ийм байхад мянга сайн сургууль сайн боловролтой байгаад ямар нэмэр байхавдээ.
Эхлээд эрүүл зөв хүн болгох дадал зуршилд суралцуулах хэрэгтэй юмсан.
Үүний шалтгаан ердөө л эцэг эхийн хараа хяналт, амьдралын хэвшил буруу, эрүүл мэндийн мэдлэг боловсрол муугийнх.
Намайг попорлоо гэнэ үү юу гэнэ үү хамаагүй ээ. Энд худлаа бичсэн зүйлс байхгүй би харснаа л бичсэн төдий.
Ийм болгохгүйн тулд:
Бүх төрлийн цагаан гурил, гурилан хүнс,Бүх төрлийн чихэр ундаа,түргэн хоол чипс шарсан төмс бэлэн гоймон хурц хоол хүнсийг багасга ногоон ногоо,үр тариа голдуу хүнс хэрэглэ. Жинг нь хэвийн байлга ,Утас ухаад хэвтүүлээд байлгүй гэрийн ажил дасгал хөдөлгөөн хийлгэж спортоор хичээллүүл.
Үнэхээр ийм тохиолдлууд ихэссэн шүү анхаараад анзаараад аваарай🙏🏻🙏🏻🙏🏻
гэнэ шүү манайхаан
Өнөөдөр орой 19:30с эрүүл зөв хооллолт болон бие хоргүйжүүлэх нь ямар ач холбогдолтой талаархи мэдээлэл хүргэе
Үнэгүй мэдээлэл өгөх тул өөртөө цаг гаргаад сонсох хүмүүс маань +1