AIM EDU Сургалтын төв

AIM EDU Сургалтын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AIM EDU Сургалтын төв, Ulaanbaatar.

📣ЭЕШ БЭЛТГЭХ, ХОЦРОГДОЛ АРИЛГАЖ,СТАНДАРТ ХАНГАХ СУРГАЛТТАЙ. 👍ОЛОН ЖИЛИЙ ДАДЛАГА ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР
👍 Өөрт нь тохирсон сургалтын хөтөлбөрөөр хичээллэнэ
🏠Гандан МҮИС
☎️91273332 ,96961981

12/11/2025

Нийгмийн ухааны эеш-д бэлтгэх онлайн ангид цөөн хүүхэд авна.

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ
12/11/2025

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ

27/10/2025

Хүмүүсийн WORD программ дээр ажиллахдаа мэддэггүй 11 арга

👩‍💻Word програм оюутан, оффисын ажилтан гээд бичиг цаасны ажилтай зууралддаг бүх хүмүүсийн ажлын гол багаж, хэрэгсэл билээ. Гэвч WORD дээр ажлыг маш ихээр хөнгөвчлөх функ, комбинациудыг олон жил энэ програм дээр ажилласан хур их туршлагатай хүмүүс хүртэл мэддэггүй. Ингээд Word дээр ажиллахад хугацаа хэмнэж, ажил хөнгөвчлөх аргуудыг та бүхэнд хүргэе.

1. Огноо тавих.
Shift+Alt+D товчийг дарахад өнөөдрийн огноо автоматаар тавигдана. Мөн Shift+Alt+T командыг өгөхөд цаг, минут тавигдана.

2. Том үсгээр шивсэн текстийг жижиг үсэг рүү хувиргах.
Та санамсаргүй CAPSLOCK дарж, үүнийгээ анзааралгүй текстээ том үсгээр шивсэн бол текстээ идэвхжүүлж байгаад Shift+F3 товчийг дараарай. Ингэхэд текст жижиг үсэгтэй болж хувирна.

3. Текст дунд курсорыг хурдан шилжүүлэх.
Текст дунд шилжихэд (← товч, эсвэл → товчийг ашиглахад) нэг нэг үсгээр шилждэг. Харин үүнийг түргэвчлэхийн тулд Shift+ ← , эсвэл → товчийг дарахад үг үгээр шилжинэ.

4. Текстээс дэс дарааллаагүй хэсгүүдийг сонгох.
Текстээс дэс дараалалд байхгүй хэд хэдэн хэсэг үгсийг зэрэг сонгох шаардлагатай бол Ctrl товчийг дарж байгаад шаардлагатай хэсгүүдээ зэрэг сонгох боломжтой.

5. Copy, Paste хийсэн үйлдлийн түүхийг харах.
Home цэсний Clipboard товчийг дарахад тухайн файл дээр Copy Paste хийсэн үйлдлүүдийг жагсаалт харагдана.

6. Текст дунд дэлгэцний зураг (screenshot) тавих.
Хэрэв танд текст дунд дэлгэцийн зураг (screenshot) оруулах шаардлага үүсвэл /гарын авлага, заавар боловсруулж байхад их хэрэглэгддэг/ Insert цэс рүү ороод Screenshot товч дээр дараад идэвхтэй байгаа цонхнуудыг зурагны сонголт гарж ирнэ.

7. Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах.
Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтахын тулд F4 товчийг дарна.

8. Их хэмжээний текстыг сонгох.
Их хэмжээний текстыг сонгохын тулд текстыг эхэнд курсороо авчраад Shift товчийг дарж байгаад текстын төгсгөлд дарахад сонгосон текст бүхэлдээ идэвхжинэ.

9. Хуудсаар хурдан шилжих.
– Ctrl+Alt+Page Down — дараагийн хуудсанд очих;
– Ctrl+Alt+Page Up — өмнөх хуудсанд очих;
– Ctrl+Home — хуудасны эхэнд очих;
– Ctrl+End — хуудасны төгсгөлд очих.

10. Шинээр файл үүсгэх.
Ctrl+Enter файл шинээр үүсгэнэ.

11. Нууц үг хийх.
Файл дахь мэдээллээ нууцлах зорилгоор нууц үг хийхийг хүсвэл File цэснээс Protect document гэж ороод Encrypt with password нүдийг сонгон, нууц үг оруулна.

ҮНДЭСНИЙ БИЧИГ СУРЦГААЯ!!!1. Үндэсний бичгийн зурлага2. Эгшиг үсэг3.Эгшиг зохицох ёс4. М,Н,Л гийгүүлэгч +эгшиг5. Р, Я (й...
14/10/2025

ҮНДЭСНИЙ БИЧИГ СУРЦГААЯ!!!
1. Үндэсний бичгийн зурлага
2. Эгшиг үсэг
3.Эгшиг зохицох ёс
4. М,Н,Л гийгүүлэгч +эгшиг
5. Р, Я (йа) гийгүүлэгч+эгшиг
6. Хос эгшиг- эхэнд ба дунд
7. Хос эгшиг адагт ба ганц үет
8. Я үсгийн үндэсний бичигт хэрхэн бичих

06/10/2025

Хичээл хийх болон анхаарал төвлөрөлтөд саад болдог зарим хүнсийг мэдэж авснаар илүү үр дүнтэй суралцахад туслах боломжтой. Доорх хүнс болон ундааг хэтрүүлэн хэрэглэх нь оюуны ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй:

1. Их хэмжээний чихэртэй хүнс
• Чихэрлэг ундаа, амттан, жигнэмэг, шоколад зэрэг нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлж, дараа нь буурахад ядаргаа үүсгэдэг.
• Анхаарал төвлөрөх чадварыг бууруулах магадлалтай.

2. Өөх тос ихтэй хоол
• Шарсан хоол, түргэн хоол, өөх ихтэй мах зэргийг идсэний дараа ходоод хүнд оргиж, бие ядрах мэдрэмж төрдөг.
• Энэ нь суралцах хүсэл эрмэлзлийг багасгадаг.

3. Кофе болон их хэмжээний кофеины хэрэглээ
• Цөөн хэмжээгээр уувал анхаарал сайжруулж болох ч, хэтрүүлэн уувал сэтгэл зовнил, гар салганах, нойргүйдэлд хүргэж болзошгүй.
• Тогтмол унтах цагийн хэмнэлийг алдагдуулснаар урт хугацааны суралцах чадамжид нөлөөлнө.

4. Боловсруулсан хүнс
• Чипс, хиам, лаазалсан хоол зэрэг нь их хэмжээний давс, химийн нэмэлт бодис агуулсан байдаг. Энэ нь анхаарал төвлөрөлтийг бууруулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

5. Энергийн ундаа
• Түр зуурын эрч хүч өгдөг боловч, эрч хүчээ хурдан алдах, зүрх дэлсэх, ядаргаанд орох шалтгаан болдог.

Сайн орлуулалт:

Хичээл хийх үед дараах хүнсийг сонговол анхаарал төвлөрөхөд тустай:
• Жимс, жимсгэнэ (жишээ нь, ногоон алим, нэрс).
• Самар, үр (бүйлс, хушга, чиа үр).
• Ус болон цай (ногоон цай, цагаан гаа, нимбэгтэй ус).
• Бүтэн үрийн талх эсвэл овъёос (удаан хугацаанд эрч хүч өгнө).

Эдгээр хүнсийг тохируулан хэрэглэснээр суралцах орчин, сэтгэл зүйн байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.

01/10/2025
Англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлээрэй ‼️‼️‼️600 ахисан түвшний үг сураарай✌️✌️✌️✌️✌️
01/10/2025

Англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлээрэй ‼️‼️‼️
600 ахисан түвшний үг сураарай✌️✌️✌️✌️✌️

👍
01/10/2025

👍

Та өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ та google-дэж чадахгүй. Та Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх...
01/10/2025

Та өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ та google-дэж чадахгүй. Та Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй. Тэгвэл дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно.

1. Үгийг тодорхойлох

Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.

2. Зөв горимоор нь бичиж хайх

Хэрэв ишлэл үг, хэлцийн гарал үүсэл, хэн хэлснийг нь мэдэх хэрэгтэй болвол тухайн ишлэл үгээ хашилтан “” дотор бичиж хайна.

3. Ойролцоо утгатай үгээр хайх

Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол, жишээ нь alternative energy гэж хайх гэж байвал үүнийг өөрөөр бас renewable energy гэж хэлж болдог. Тэгвэл энэ үгийг илтгэдэг бүх утгаар хайхыг хүсч байвал тухайн үгнийхээ урд (~) тэмдэг бичээд хайна.

4. Тодорхой үг ороогүй хайлт хийх

Та талх барих жор хайж байна гэж бодъё. Гэхдээ исгэгч ороогүй жор хайх хэрэгтэй боллоо. Ийм үед хайх гэж буй үгээ бичээд “bread recipes” ард нь (-) тэмдэг тавиад хасахыг хүссэн үгээ “yeast” буюу “исгэгч” гэж бичээд хайна. Ингэхээр исгэгч гэсэн үг ороогүй жорууд гарч ирнэ.

5. Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх

Тодорхой үнэд тохирсон зургийн аппарат хайж байна гэж бодъё. 500-1000 долларын хооронд үнэтэй аппарат авах гэж байлаа. Эхлээд хайх гэж буй зүйлийнхээ нэрийг бичнэ. Араас нь эхний үнийн дүнг бичээд (..) тэмдэг тавиад сүүлийн үнийн дүнг бичнэ. Жишээ нь: digital camera $500..$1000

6. Мэдээллээ вэб сайттай нь хайх

Та нэг вэб сайт дээрээс нэгэн сонирхолтой мэдээ уншчихаад дараа нь түүнийхээ URL, болон гарчигийг нь санахгүй байвал “site:” гэж бичээд вэб сайтны нэрийг бичээд уншсан мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.

7. Хоосон зураасан дахь үгийг олох

Pop Rocks with ______ would result in _____. Энэ өгүүлбэрийн зураасны оронд байх үгсийг олохыг хүсвэл өгүүлбэрээ бичихдээ зураасны оронд (*) гэж бичээд хайна.

8. Файлын төрлөөр хайх

Та PowerPoint дээрх илтгэлүүдийг хайлаа гэж бодъё. Тэгвэл хайх зүйлийнхээ гарчигийг бичээд араас нь “filetype:PPT” гэж бичээд хайна.

9. Цагийн хэмжүүр гаргах

Хэрэв хажууд чинь timer-тай утас эсвэл цаг байхгүй бол Google ашиглан гаргаж болно. Хайлтын хэсэгт “set timer for” гэж бичээд хайхад Google timer гарч ирнэ. Түүн дээр гүйлгэхийг хүссэн хугацаагаа бичнэ. Хугацаа дуусахад сэрүүлэг дуугарч мэдэгдэнэ.

10. Тоо бодно

Та шууд тэгшитгэл бичээд хайхад Google таньд бодоод өгнө. Эсвэл тооны хувь ч олж болно.

11. 2 өөр валютын харьцааг олно

Жишээ нь Америк долларыг Монгол төгрөгт шилжүүлэхэд хэд болох дүнг гаргана. Ингэхийн тулд 2 валютын дунд “to” гэж бичнэ.

12. Хөдөлгөөнт зураг хайх

Найзруугаа явуулах тохиромжтой хөдөлгөөнт зураг хайх гэж байна уу? Тэгвэл сэдвийнхээ нэрийг бичээд Google Images рүү ороод Search tool хэсэг дарна. Дараа нь Type гэсэн хэсгээс “Animated” хэсгийг сонгоно.

13. Гарчигаар нь хайх

Та хэн нэгэн алдартны зөвхөн ахлах сургуульд байсан үеийнх нь мэдээллийг хайх хэрэгтэй боллоо. Тэгвэл “intitle:” гэж бичээд араас нь хайх зүйлээ бичнэ.

01/10/2025

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97691273332

Alerts

Be the first to know and let us send you an email when AIM EDU Сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram