Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр

Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ

05/05/2026

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГОД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

04/05/2026

ДЭЛХИЙН ЭХ БАРИГЧ НАРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 👏🏼

💜💯🌹🌼🌹🌼🌹🏵🌹🏵🌹🏵🌹🌼🌹💜

Монгол улсын өнцөг булан бүрт "Айл гэр бүлд амь , амьдрал бэлэглэн," цаг нартай уралдан ,алд бие , ар гэрээ умартан зүтгэж буй үе үеийн "Эх баригч -Хүйн ээж " нартаа эрүүл энх ,аз жаргал ,амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 🙏💜🙏💜💪💜.🚑💜🌹💜🌹💜🙏💜

04/05/2026
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос жил болгон зохион байгуулдаг БАГАХАНГАЙ МАРАФОН-2026 тэмцээн амжилттай зо...
04/05/2026

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос жил болгон зохион байгуулдаг БАГАХАНГАЙ МАРАФОН-2026 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ЭНЭҮТ-н эрчимт эмчилгээний эмч А.Зэвгээ, хүүхдийн зүрхний мэс заслын эмч Т.Мөнхтулга нар олон аймаг, сум, дүүрэг, клуб сургуулиудаас бүрдсэн 700 гаруй гүйгч нартай өрсөлдөн хурд хүчээ шавхан, амжилттай оролцлоо , халуун баяр хүргэе💪🏃‍♂️🏃‍♀️❤️👏

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВНярайн тасгийн менежер, арга зүйч : Х.Уранчимэг төрийн дээд АЛТАНГАДАС одонгоор энгэ...
04/05/2026

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Нярайн тасгийн менежер, арга зүйч : Х.Уранчимэг төрийн дээд АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа. Танд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсье 💕

ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААЭрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын ...
04/05/2026

ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр эх барих, нярай, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг задлан шинжлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх бодит арга хэмжээ, шийдлийг тодорхойлоход чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус зөвлөгөөний үеэр сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, эх, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг багийн зарчмаар хүртээмжтэй хүргэх нь салбарын тэргүүлэх зорилт хэвээр байгааг онцоллоо.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др. Халид Шариф, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн зохицуулагч Др. Шалала Рафаэль Ахмадова, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Беате Дастел зэрэг хүндэт зочид, мөн 21 аймаг, 9 дүүрэг болон холбогдох байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

#ЭМЯ

Дархан хотод 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “НЯРАЙД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” ОУ-ын 2 өдрийн симуляци семинар амжилтта...
04/05/2026

Дархан хотод 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “НЯРАЙД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” ОУ-ын 2 өдрийн симуляци семинар амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд АНУ, Австрали, ОХУ-ын зочин профессоруудын сонирхолтой хэрэгтэй лекцүүд тавигдаж, Монголын нярайн салбарынхан нэгэн дор өргөн бүрэлдэхүүнээр чуулсан сайхан мөчүүд байлаа.
Уг сургалтанд ЭНЭҮТ-н хүүхдийн их эмч Э.Намуун 2 дахь жилдээ лекцийн орчуулагчаар ажиллалаа.

04/05/2026

Дэлхийн гар угаах өдрийн мэнд. Жил бүр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалдаг бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд хүн бүрийн хийж чадах хялбар арга билээ.
Иймд өөрийгөө болон бусдыг хамгаалж гараа савандаж угааж хэвшье.

“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сахаргүй ирээдүй” нөлөөллийн аян эхэллээ. Энэхүү аяны зорилго нь  сүүли...
02/05/2026

“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сахаргүй ирээдүй” нөлөөллийн аян эхэллээ. Энэхүү аяны зорилго нь сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, тэр дундаа хүүхдийн өвчлөлийн шалтгааны нэг болсон сахарын хэт хэрэглээг хянах чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах, эрүүл хооллолтын стандартыг сургуулийн орчинд мөрдүүлэх, эрүүл хүнсний талаар эцэг эхийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

“Сахаргүй ирээдүй” аянд гэр бүл, хамт олноороо нэгдэж хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалцгаая



" #ЭрүүлХүнс
#ЗөвХооллолт
#ЧихэрлэгУндаа
#ХүүхдэдээХайртайЭэжБайгаарай
#ШошгоУншдагЭэж
#Жилд30кгСахарИддэгГэжүү

Хүний хорвоод ихэр заяаг олж төрнө гэдэг ховорхон тохиох хувь тавилан билээ. Нэг ээжийн хэвлийд хүйгээрээ холбогдон байж...
01/05/2026

Хүний хорвоод ихэр заяаг олж төрнө гэдэг ховорхон тохиох хувь тавилан билээ. Нэг ээжийн хэвлийд хүйгээрээ холбогдон байж хорвоод мэндэлсэн ихэр заяануудын баяр өнөөдөр буюу тавдугаар сарын 01-ний өдөр Дэлхийн ихрүүдийн баярын өдөр тохиож байна.

Монгол Улс тус баярыг анх 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс тэмдэглэж эхэлсэн байна.

Ингээд Монголынхоо нийт ихэр заяанд төрсөн хүүхэд болоод томчуудад баяр хүргэе.💕

01/05/2026

Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Дутуу тээлтийн тасгийн эрхлэгч О.Алтанзул:

Address

Хан-Уул, 21-р хороо, Буянт ухаа 2 хороолол/17121/Архивчдын гудамж, 1202/4
Ulaanbaatar
17121

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр:

Share