18/05/2026
Зүйрлэл картаар үйлчлүүлэгчийн дотоод хязгаарлалт ба нуугдмал нөөц боломжтой ажиллах арга, техникээс хуваалцаж байна ✍️
📌Энэхүү арга техник нь үйлчлүүлэгчийг урагшлахад саад учруулдаг, гацаанд оруулдаг итгэл үнэмшилүүдийг танин мэдэх, мөн дотоод хязгаарлалтыг өргөжүүлж, далд нөөц боломжийг илрүүлэхэд тусална.
Мэргэжилтэн та өөрийн зүйрлэл карттай ажиллах арга барилаа илүү гүнзгийрүүлж баяжуулахыг хүсэж байвал энэ сард зохион байгуулагдах зүйрлэл картын мэргэшүүлэх сургалтуудад таныг урьж байна.
🌀"Ташуур ба чихэр" зүйрлэл картын онлайн сургалт 5 сарын 20,21-нд 14:00-17:00 цагт явагдана.
"Ташуур ба чихэр" зүйрлэл карт нь эцэг эх, асран хамгаалагчид төдийгүй багш нарт өөрсдийн хүмүүжлийн арга барилыг танин мэдэх, харилцааны хэв загвараа судлах, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх, мөн өөрийн нөөц боломжоо нээн илрүүлэх боломжийг олгодог. Сургалтаар ганцаарчилсан болон бүлгийн ажилд зүйрлэл карт ашиглах арга техникүүдэд суралцана.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/MdVjqJY8Lms2oCJa9
🎴"Энэ бүгд надад байна гэж үү?" сэтгэцийн механизмын тухай зүйрлэл картын цоо шинэ сургалт 6 сарын 6-нд 10:00-17:00 цагт явагдана.
Энэ бүгд надад байна гэж үү? хэмээх энэхүү зүйрлэл картын багц нь 83 ширхэг хоёр талт картууд болон заавраас бүрдэнэ. Карт бүрийн ард асуултууд байрлах ба тэдгээр нь зургийн утга санаа үйлчлүүлэгчийн мэдрэмжинд хэрхэн тусаж буйг нарийвчлан ойлгоход туслах гол хаалга болно.
Энэхүү багц нь сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн ажиллах процессийг хялбарчлаад зогсохгүй, хүн өөрийн давуу тал болон сохор бүсүүдийг олж харах, асуудлын шалтгааныг тодорхойлох, дотоод нөөц боломжоо идэвхжүүлэхэд туслах боломжтой.
Сургалтаар: сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн ажилд бүх төрлийн зүйрлэл картыг ашиглах арга техникүүдтэй танилцахаас гадна зүйрлэл картыг тоглоомын хэлбэрээр ашиглах болон үйлчлүүлэгчийн дотоод нөөц боломжийг илрүүлэх арга зүйд суралцана.
Бүртгүүлэх холбоос: https://tally.so/r/1Abgdp