Баясалтай /Bayasaltai/

  • Home
  • Баясалтай /Bayasaltai/

Баясалтай /Bayasaltai/ Health, beauty, mind, fasting, meditation

12–14 дахь өдөр: Тэнцвэржүүлэлт • Өглөө: Ногоон смүүти + маалингын үрээр баяжуулах • Өдрийн хоол: Бууцай, байцаа, брокко...
17/10/2025

12–14 дахь өдөр: Тэнцвэржүүлэлт

• Өглөө: Ногоон смүүти + маалингын үрээр баяжуулах
• Өдрийн хоол: Бууцай, байцаа, брокколитой буурцагны салат
• Оройн хоол: Ногооны шөл + бага зэрэг бор будаа
Цай: Dr.Baatar Brand элэг хамгаалах цай + нохойн хошуугаар баяжуулах

Жорыг комментоор орууллаа.

8–11 дахь өдөр: Гүн цэвэрлэгээндээ орцгооё! • Өглөө: Нимбэгтэй бүлээн ус + 1 цайны халбага турмерик, чимх хар перц • Өдр...
10/10/2025

8–11 дахь өдөр: Гүн цэвэрлэгээндээ орцгооё!

• Өглөө: Нимбэгтэй бүлээн ус + 1 цайны халбага турмерик, чимх хар перц
• Өдрийн хоол: Лууван, өргөст хэмх, байцаатай ногооны салат + бага зэрэг авокадо. Оливын тос, жүржээр амтална.
• Оройн хоол: Хулууны зутан шөл
• Цай: Багваахай цэцгийн цай, халгайн ханд, Dr.Baatar Brand -ийн элэг хамгаалах цай.

Ирэх өдрүүдэд(4-7): Эслэг, антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх. Биед амархан шингэх уураг нэмж, элэгний үйл ажиллагааг ...
06/10/2025

Ирэх өдрүүдэд(4-7): Эслэг, антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх. Биед амархан шингэх уураг нэмж, элэгний үйл ажиллагааг дэмждэг ногоо, ургамлын цай хэрэглэж, цэвэрлэгээг эрчимжүүлнэ.

☀️Өглөө

Чиа эсвэл маалингын үртэй смүүти
• Суурь буюу шингэн нь: бүйлсийн сүү эсвэл овьёосны сүү (ус хэрэглэж болно).
• Нэмэлт: гадил, алим, ногоон навч (жишээ нь, бууцай, кейл).
• Үр: 1–2 хоолны халбага чиа эсвэл маалингын үр.
👉 Элэгний цэвэрлэгээнд эслэг, омега-3 тосны хүчил, антиоксидантаар баяжуулж өгнө.

🌤️ Өдрийн хоол

• Чанасан эсвэл жигнэсэн загас (Эрчүүд мах идмээр санагдаад хэцүү байвал монгол цагаан загас жигнэж хэрэглэнэ).
• Веган хувилбар: хар шош, улаан шош, эсвэл вандуй.
• Хачир: Жигнэсэн ногоо (навчит ногоо, брокколи, лууван, цэцэгт байцаа).
Уураг нь элэгний нөхөн сэргээлт, ферментийн үйл ажиллагааг дэмжинэ.

🌥️ Оройн хоол

Байцаа, брокколи, брюссель байцааг хуурч болгоно. Тосонд хуурч шарахгүй!
• Нэмэлтээр сармис, цагаан гаа, улаан чинжүү (бага хэмжээгээр) хийж амт оруулж болно.
Эдгээр төрлийн байцаа нь элэгний хорт бодис задалж гадагшлуулахад тусалдаг.

Цай
• Dandelion root буюу багваахай цэцэгийн үдэсний цай нь элэг, цөсний урсгалыг дэмждэг.
• Нохойн хошуу нь С амин дэмээр баялаг тул антиоксидант үйлчилгээтэй. Өдөрт 2–3 удаа уухад тохиромжтой.

Монгол уламжлалт анагаах ухаан ба өнөө цагийн элэг цэвэрлэгээний зорилго нэг бөгөөд бид ирэх 14 хоногийн хугацаанд элэг,...
05/10/2025

Монгол уламжлалт анагаах ухаан ба өнөө цагийн элэг цэвэрлэгээний зорилго нэг бөгөөд бид ирэх 14 хоногийн хугацаанд элэг, цөсийг амрааж, хорыг багасгах юм.

1–3 дахь өдөр: Бэлтгэл өдрүүд.
☀️Өглөө: Бүлээн ус + тал нимбэг, дараа нь ногоон смүүди (бууцай, цоохор майлз, өргөст хэмх, алим, яншуй, цагаан гаа) Эдгээр орцнуудаас өөрт байгааг шүүсийг нь шахаад ууж болно, устай холигчид хийж смүүди болгон ууж болно.

🌤️ Өдрийн хоол: Ногооны шөл + бага зэрэг бор будаа. Монгол ногоо, монгол давсаар амтлан шөлөө хийгээрэй. (элдэв хурц амтлагчгүй)

🌥️ Оройн хоол: Жигнэсэн брокколи, лууван, бага зэрэг киноа.

Цай: Dr.Baatar Brand Элэг хамгаалах цай эсвэл таван салааг хандлан уух. Гадаадад байгаа хүмүүст mugwort tea олдох байх (өдөрт 1 аяга)

Жич: Урд өдрүүдийн постоор оруулсан усны зөвлөмжүүдийг заавал унших. Өөрийн жинд тохирсон хэмжээгээр ширгээсэн усыг уух.

Bayasaltai аппликейшн http://onelink.to/bv8dz3

🩵 Ус хэрхэн хэрэглэх тухай мэдээлэл энэ хэд хоногт оруулсан. Монгол ногоо, жимсгэнэ элбэг байгаа учир хоол хүнсээр элгээ...
02/10/2025

🩵 Ус хэрхэн хэрэглэх тухай мэдээлэл энэ хэд хоногт оруулсан. Монгол ногоо, жимсгэнэ элбэг байгаа учир хоол хүнсээр элгээ хэрхэн цэвэрлэх, тэтгэх арга заавар өгнө өө.

💛 УАУ-д элгийг “шар” махбодтой холбон үздэг. Шар ихдэхэд цөс хямарч, хоол шингээлт муудаж, арьс шарлах, ам гашуурах зэрэг шинж гарна гэж үздэг. Энэ нь орчин үеийн анагаахад “элэгний ачаалал ихдэх” гэдэг.

💚 Монгол эмийн жоронд гашуун амттай ургамал элэг цөсийг цэвэрлэж, хорыг бууруулдаг гэж үздэг. Энэ нь өнөө цагийн цэвэрлэгээнд санал болгодог артишок, багваахай цэцэг, турмерик зэрэгтэй адил зарчимтай.

💙 УАУ-д улирал бүрт тохирсон идээ ундаа хэрэглэхийг зөвлөдөг. Жишээ нь хаврын улиралд цөсийг амраахын тулд тос, мах их идэхээс зайлсхийж, ногоо давамгай хооллохыг зөвлөдөг нь мөн л орчинмүеийн цэвэрлэгээний зарчимтай адил.

🩷 Хөдөлгөөн, амгалан байдал чухал.
Элэгний үйл ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой гэж үздэг. Уур бухимдал ихдэхэд шар хямарна гэж тайлбарладаг. Орчин үеийн цэвэрлэгээнд ч бас стрессийг багасгах, йог, амьсгалын дасгал хийхийг санал болгодог.

Жич: Бичсэнийг тогтож маш сайн ойлгож уншина! Хүн бүрт хариулт өгөх боломжгүй!

Бусаддаа түгээ!

ӨГЛӨӨ БҮРИЙН ДЕТОКС.  Үүнийг 7 хоног өглөө бүр хийгээд өөрийгөө ажаарай.  🩵 Өглөө босоод шууд: Ширгээсэн өрөөний хэмтэй ...
30/09/2025

ӨГЛӨӨ БҮРИЙН ДЕТОКС. Үүнийг 7 хоног өглөө бүр хийгээд өөрийгөө ажаарай.

🩵 Өглөө босоод шууд: Ширгээсэн өрөөний хэмтэй эсвэл бүлээн ус ууна.
• Нэмэлтээр: Тал нимбэгний шүүс хийнэ.
Энэ нь шингэний эргэлтийг идэвхжүүлж, элэг, бөөр, хоол боловсруулах системийг зөөлнөөр сэргээдэг.

💙 Амьсгалын цэвэрлэгээ (3–5 минут)
Арга: 4–7–8 техникийг хэрэглэнэ.
• 4 секундээр амьсгаа авна
• 7 секундээр дотроо барина
• 8 секундээр удаанаар гаргана
Энэ нь хүчилтөрөгчийн солилцоог сайжруулж, шөнийн турш хуримтлагдсан хорт бодисыг уушгаар дамжуулан гадагшлуулахад тустай.

💚Хоол боловсруулах эрхтнийг идэвхжүүлэх 5–10 минутын йогийн сунгалт болон гэдэсний массаж Аргачлал:
1. Гарын алгаа дулаацуулаад хүйсээ тойруулан цагийн зүүний дагуу илнэ. Энэ нь гэдэсний хөдөлгөөнийг дэмждэг.
2. Гарын алгаар доод хэвлийгээс цээж рүүгээ зөөлөн түлхэн илнэ. Энэ нь ходоод гэдсийг сэрээж, цөсний урсгалыг идэвхжүүлдэг.
3. Хүйсний орчим хэсгийг зөөлөн дарж, суллана.
4. “cat-cow” сунгалт (зургаар харуулсан) Комментоор талбар оруулав.

Эдгээр нь цөсний ялгаралт, гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлж өглөөний өтгөн гаралтыг тогтмолжуулахад маш сайн.

Bayasaltai аппликейшн http://onelink.to/bv8dz3 татаж хөтөлбөрүүд нээлттэй.
Баясалтай /Bayasaltai/

🌊 Халуун баннанд орохын ач тус их шүү. Биеэ хоргүйжүүлээрэй.🟢 Өдөр 1 – Энерги сэргээх банн• Далайн давс – 1 аяга• Гичийн...
29/09/2025

🌊 Халуун баннанд орохын ач тус их шүү. Биеэ хоргүйжүүлээрэй.

🟢 Өдөр 1 – Энерги сэргээх банн
• Далайн давс – 1 аяга
• Гичийн нунтаг – 2 хоолны халбага
• Сода – ½ аяга
• Амин тос (розмарин эсвэл эвкалипт) – 5–7 дусал
⏱ 20–25 мин
✨ Хор гадагшлуулж, цусны эргэлт идэвхжүүлж, эрч хүч өгнө.

🟢 Өдөр 2 – Арьс зөөлрүүлэх банн
• Нуурын давс – 1 аяга
• Овъёосын нунтаг – ½ аяга
• Сүү – 1 аяга (бүлээн)
• Амин тос (лаванда) – 5–7 дусал
⏱ 20–25 мин
✨ Арьсыг чийгшүүлж, тайвшруулж, унтахад бэлтгэнэ.

🟢 Өдөр 3 – Хоргүйжүүлэх банн
• Уулын давс – 1 аяга
• Магнезиум/Epsom salt – 1 аяга
• Сода – ½ аяга
• Амин тос (жүрж, нимбэг) – 5 дусал
⏱ 25–30 мин
✨ Биеэс хорыг хөлсөөр гаргаж, булчинг суллаж, хөнгөрүүлнэ.

🟢 Өдөр 4 – Тайвшруулах банн
• Нуурын давс – 1 аяга
• Овъёосын нунтаг – 1 аяга
• Сүү – 1 аяга
• Амин тос (гераниум эсвэл сандал мод) – 5 дусал
⏱ 20 мин
✨ Арьс тэжээж, сэтгэл санаа тогтворжуулна.

🟢 Өдөр 5 – Өөх хайлуулах, хаван бууруулах банн
• Далайн давс – 1 аяга
• Гичийн нунтаг – 3 хоолны халбага
• Магнезиум – ½ аяга
• Амин тос (грейпфрут эсвэл чинжүү) – 5 дусал
⏱ 25 мин
✨ Илүүдэл шингэн татаж, өөх хайлуулах процессийг дэмжинэ.

🟢 Өдөр 6 – Гоо сайхны банн
• Уулын давс – 1 аяга
• Сүү – 1 аяга
• Овъёосын нунтаг – ½ аяга
• Амин тос (сарнай эсвэл жасмин) – 5 дусал
⏱ 20–25 мин
✨ Арьсыг толийлгож, чийгшүүлж, гоо сайхны мэдрэмж өгнө.

🟢 Өдөр 7 – Детокс банн
• Далайн давс + Уулын давс – тус бүр ½ аяга
• Магнезиум – 1 аяга
• Сода – ½ аяга
• Гичийн нунтаг – 2 хоолны халбага
• Амин тос (лаванда + нимбэг) – нийт 7–8 дусал
⏱ 25–30 мин
✨ Бүхэл биеийн хорыг гадагшлуулж, булчин тайвшруулж, сэтгэл санааг сэргээж долоо хоногийг төгсөнө.

🔑 Зөвлөмж
• Баннанд орохын өмнө нэг аяга бүлээн ус эсвэл нимбэгтэй ус ууна.
• Баннаас гарсны дараа бүлээн усаар зайлж, арьсанд тос түрхэнэ.
• Зүрх судасны асуудалтай бол усны халуун 37–38°C–аас ихгүй байхад анхаар.

❣️ Ус их уувал бөөрний ачаалал нэмэгдэх үү гэж асууж. Өдөрт дунджаар 1кг бүрт 30 мл ус (жишээ нь 60 кг хүн ≈ 1.8 литр). ...
29/09/2025

❣️ Ус их уувал бөөрний ачаалал нэмэгдэх үү гэж асууж.

Өдөрт дунджаар 1кг бүрт 30 мл ус (жишээ нь 60 кг хүн ≈ 1.8 литр).

💛 Бөөр нэг минутанд 1 литр орчим цус шүүдэг. Хэт их ус орвол илүүдэл шингэнийг байнга шээс болгон гадагшлуулах шаардлагатай болдог тул бөөрний шүүлтүүрт нэмэлт ачаалал өгнө. Эрүүл бөөр үүнийг тэсвэрлэх чадвартай ч урт хугацаанд хэт ачаалал бол эрсдэлтэй.
💛 Ус хэтрүүлбэл биеийн давсны (натри) түвшин буурч, гипонатреми гэж нэрлэгдэх байдал үүсдэг. Энэ үед бөөр натриг алдахгүйн тулд хүчтэй ажиллана.
💛 Ус хэт ихээр хуримтлагдахад судас болон зүрхний системд дарамт өгч, тархины хаван ч үүсгэж болно.

🩵 Эрүүл бөөртэй насанд хүрсэн хүн: Өдөрт 3–4 литр хүртэл ус уух нь аюулгүй байдаг (биеийн жин, дасгал хөдөлгөөн, орчны халуун нөхцөлөөс хамаарна).
🩵 Хэт их гэж үзэх хэмжээ: 5 литрээс дээш тогтмол уухад эрсдэлтэй.

💚 Энгийнээр өөрийгөө шинжлэхэд:
• Шээсний өнгө цайвар шар, эхүүн үнэргүй байх нь хамгийн зөв.
• Хэт тунгалаг, ус шиг байвал хэт их ууж байна гэсэн үг.
• Харин бараан шар, эхүүн үнэртэй бол ус дутагдаж байгаагийн дохио.

Бөөр өвдвөл усаа багасгах уу? • Үгүй! Эрүүл бөөртэй, зөвхөн хөнгөн өвдөлттэй үед ус бага уух нь буруу. Ус дутагдвал шээс...
28/09/2025

Бөөр өвдвөл усаа багасгах уу?

• Үгүй! Эрүүл бөөртэй, зөвхөн хөнгөн өвдөлттэй үед ус бага уух нь буруу. Ус дутагдвал шээс өтгөрч, бөөр улам цочирно.
• Харин! бөөрний архаг дутагдал (хүнд шат), зүрхний дутагдал эсвэл шингэний хуримтлалтай бол эмчийн заавраар ус хязгаарлах шаардлага гардаг.

🩵 Усаа зөв уухын ач тус
1. Бөөр нь цусны шингэнийг шүүж, илүүдэл давс, хорыг шээсээр гадагшлуулдаг. Ус хангалттай уухгүй бол энэ процесс удааширч, бөөрөнд ачаалал өгнө.
2. Ус дутагдвал шээс өтгөрч, бөөрний чулуу үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Өдөр бүр тогтмол усаа уух нь чулуу үүсэх эрсдэлийг мэдэгдэхүйц багасгадаг.
3. Бөөрний үндсэн үүргийн нэг нь цусны даралтыг зохицуулах. Ус хангалттай байвал бөөр натриг зөв тэнцвэржүүлж, даралт хэт савлахаас хамгаална.
4. Усан хангамж сайн байх нь шээсний замын халдвараас хамгаалдаг. Учир нь шээс байнга сэлбэгдэж, нян хуримтлагдах боломж багасна.

Усаа эм мэт хэрэглэ! Ширгээсэн усаа тогтмол ууж хэвшүүлээрэй!

Ус таны хамгаалагч бамбай 💧Бидний биеийн 70 гаруй хувь нь уснаас бүрддэг. Ус бол таны амьдралын хамгаалагч юм.💙 Ус таны ...
28/09/2025

Ус таны хамгаалагч бамбай 💧

Бидний биеийн 70 гаруй хувь нь уснаас бүрддэг. Ус бол таны амьдралын хамгаалагч юм.

💙 Ус таны цусыг шингэн байлгаж, зүрх судасны эрүүл мэндийг хамгаална.
💙 Ус таны арьсыг чийгшүүлж, залуу гэрэлтсэн байдлыг хадгална.
💙 Ус таны оюуныг цэгцтэй байлгаж, төвлөрөл, эрч хүчийг нэмнэ.
💙 Ус таны биеэс хорыг зайлуулж, шинэ эсийн төлжилтийг дэмжинэ.

Өглөө сэрээд нэг аяга бүлээн ус уух нь таны дотор эрхтнүүдийг сэрээж, өдөр тутмын хамгаалагчийн эхний алхам болдог. Өдөржин бага багаар, хайртай хүнээ арчилж байгаа мэт өөрийгөө арчилж усаа уугаарай.

✨ Ус бол байгаль эхийн бидэнд бэлэглэсэн хамгийн үнэт хамгаалагч. Түүнийг хайрлаж, талархан хэрэглэ.

Баясалтай апп http://onelink.to/bv8dz3 цэвэрлэгээний хөтөлбөрүүд
Баясалтай /Bayasaltai/ Пэйжээс дэлгэрэнгүй мэдээллийг.

Усаа хайрла, амьдралаа авар. Усыг “эм” шиг уух!  Ширгээсэн ус бэлтгэх арга 💧Ус буцалгах саваа зөв сонгох • Зэс, шаазан, ...
27/09/2025

Усаа хайрла, амьдралаа авар.

Усыг “эм” шиг уух!
Ширгээсэн ус бэлтгэх арга
💧Ус буцалгах саваа зөв сонгох
• Зэс, шаазан, шилэн сав хамгийн тохиромжтой.
• Хөнгөн цагаан, тефлон сав хэрэглэхээс зайлсхий.

💧Усыг буцалгах
• Цэвэр "шүүсэн" усаа саванд хийж, зөөлөн гал дээр буцалгана.
• Усыг дор хаяж 10–15 минут буцалгаж, бага зэрэг ширгээнэ. Түүнээс удаан ширгээвэл бүр сайн.

💧Шөнөжин амраах
• Ширгээсэн усаа таглаад эсвэл даавуугаар бүтээж орхино.
• Шөнө ус “амьсгалж”, илүүдэл хий, хорыг гаргана гэж үздэг.
• Зэс эсвэл мөнгөн аяганд хийгээд бүтээгээд хонуулж ч болно.

💧Өглөө уух
• Өглөө босоод өлөн дээрээ 1 аяга (250–300 мл) ууна.
• Ус нь бүлээн эсвэл өрөөний хэмтэй байх нь тохиромжтой.

💧Өглөөд ширгээвэл уурыг нь гарахаар халуун саванд хийж өдөржин балга балгаар шимж уугаарай.

Баясалтай /Bayasaltai/ хөтөлбөрүүд Bayasaltai http://onelink.to/bv8dz3 аппликейншд идэвхижсэн байгаа.

🌞 Өглөөний усны детокс 🩵 Өглөө босоод шууд: Өрөөний температуртай эсвэл бага зэрэг бүлээн ус 1–2 аяга ууна.Энэ нь элгийг...
26/09/2025

🌞 Өглөөний усны детокс
🩵 Өглөө босоод шууд: Өрөөний температуртай эсвэл бага зэрэг бүлээн ус 1–2 аяга ууна.
Энэ нь элгийг идэвхжүүлж, цусыг шингэлж, гэдэсний хөдөлгөөнийг эхлүүлнэ.
🩵 Нимбэг, давс, зөгийн бал нэмж болно (сонголтоор):
• Тал нимбэгний шүүс – хор гадагшлуулна
• Чимх эрдэст давс (цэвэршүүлээгүй)– эрдэс нөхнө
• 1 ц.х зөгийн бал – энерги өгнө

Өдрийн турш
• Тогтмол бага багаар: Өдөрт 2–3 литр ширгээсэн ус (жин, хөдөлгөөнөөс шалтгаалж).
Огцом ихээр биш, 200–300 мл-ээр ойр ойрхон уух нь биеийг илүү сайн цэвэрлэнэ.

Дүрэм: Хоолноос 30 мин өмнө ус уух, харин хоол идсэний дараа 40–60 мин хүлээж уух.

🌙 Орой
• Унтахын өмнө бүлээн ус бага зэрэг уух нь биеийн цусны эргэлтийг сайжруулж, шөнийн цэвэрлэгээний процессыг дэмждэг.

Address


Telephone

+97686115355

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баясалтай /Bayasaltai/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share