Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office Монгол улсад сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, эрт илрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

03/04/2026
🗓2026.03.24📌Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр:✅Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улс...
03/04/2026

🗓2026.03.24

📌Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр:

✅Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

🎯2024 оноос Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийн III-р шатыг хэрэгжүүлж байна.

🖇️Жил бүрийн 3 сарын 24-ыг Дэлхий нийтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан СҮСН нь Нийслэлийн 8 дүүрэгт явуулын үзлэг шинжилгээг зохион байгуулж ажиллалаа:

📌Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг уриатайгаар тэмдэглэж байна.

🔍СҮСН нь 3 сарын 16-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн ЭМТ, 19, 24-р хорооны “Өнөр Энхмэнд”, “Мараната” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 256 иргэнд, 17-нд Сүхбаатар дүүргийн ЭМТ, 18-р хорооны “Гэрэлт Манал” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 219 иргэнд, 18-нд Чингэлтэй дүүргийн ЭМТ, 13-р хорооны “Мэнд Арвижих” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 176 иргэнд, 19-нд Баянзүрх дүүргийн ЭМТ, 16-р хорооны “Насан Урт” ӨЭМТ-тэй хамтран тус хорооны 250 иргэнд, 20-нд Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 16-р хорооны “Энх Ачит” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 265 иргэнд, 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 20, 32-р хорооны “Жаргал Өлзий” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 217 иргэнд, 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 5, 37-р хорооны “Отгондолоон бурхан” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 185 иргэнд, 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ЭМТ, 10-р хорооны “Амин Тус” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 235 иргэнд, 26-ны өдөр Налайх дүүргийн ЭМТ, 7-р хорооны “Нарны Эрч” ӨЭМТ-тэй хамтран тус хороодын 183 иргэнд, 27-ны өдөр Багануур дүүргийн ЭМТ-тэй хамтран тус дүүргийн 241 иргэнд тус тус хүрч ажилласан байна.

🔍Нийтдээ 2227 хүнийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Үзлэгт хамрагдсан хүн бүрт сүрьеэ өвчний тухай энгийн асуулт асууж, зөвлөгөө өгөхөөс гадна мэдээллийн хуудас тараах зэргээр сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.

✅Үзлэгт хамрагдсан хүмүүс дундаас 0-18 насны 7 хүүхдэд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээ, 101 хүнд сүрьеэ илрүүлэх лабораторын нарийвчилсан шинжилгээнд тус тус хамруулсан.

🔬Шинжилгээний үр дүнд сүрьеэгээр өвчилсөн 4 тохиолдол, сүрьеэгийн халдвартай 1 тохиолдол тус тус оношлогдсон. Эдгээр тохиолдлуудыг харьяа дүүргийн сүрьеэгийн диспансерт дуудах, тохирох эмчилгээнд нь оруулах, эмчилж эдгэрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн уушгинд өөрчлөлттэй 23 хүний асуудлыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж, онош тодруулхаар ажиллаж байна.

👏Бидэнтэй хамтран ажилласан ХӨСҮТ, Дүүргийн ЭМТ-ийн сүрьеэгийн диспансерууд, хороодын ЗДТГ, ӨЭМТ-дэд талархал илэрхийлэе!

31/03/2026
24/03/2026

"Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Багануур дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна. 🫁🩻🔬

Үүнд: рентген зураг, эмчийн үзлэг, шинжилгээ багтана.

📍 Хэзээ: 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр
🕘 Цаг: 09:30–14:30
📌 Хаана: Багануур дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв

Иргэд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна. 🤗

23/03/2026

Иргэдийн анхааралд. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрийг тохиолдуулан Рентген үзлэг, шинжилгээг 2026.03.26 өдөр 7 хорооны байранд зохион байгуулна. Та бүхэн үзлэгтээ идэвхитэй хамрагдана уу.

23/03/2026

📌ИРГЭДИЙН АНХААРАЛД📌
🫁"СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР"-г тохиолдуулан 3 сарын 23-ны өдөр 1,2,3,18,20,22,32,33,34,35-р хороодын иргэдэд рентген, үзлэг шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэнэ.

🏥Сонгиохайрхан дүүргийн 20-р хороо "Жаргал Өлзий" ӨЭМТ-ийн иргэний танхимд явагдана.
⏰09:30-14:30 цагийн хооронд явагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу?

Хаяг байршил:🏥
СХД, 20-р хороо, Цэргийн хотхон салбар
☎️ +976-86635577
СХД, 32-р хороо, 3-84 гарам
☎️ +976-86824477

18/03/2026

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр 📣📣📣
Та доорх шинж тэмдэгээр өөрийгөө үнэлээрэй.
Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье
МЭДЭЭЛЭЛ: Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office -тай хамтарсан сүрьеэгийн илрүүлэг үзлэг 2026 оны 03 сарын 19-нд ӨЭМТ дээр зохион байгуулагдана

18/03/2026

📍"СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР"-г тохиолдуулан 3 сарын 20-ны өдөр рентген үзлэг шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэнэ.
👉СХД-ийн 16-р хороо "Энх-Ачит" ӨЭМТ-ийн байранд /25-р байрны баруун талд/
👉09:30-14:30 цагийн хооронд

18/03/2026

Address

БЗД, Олимп плаза оффис
Ulaanbaatar

Telephone

+97677079905

Alerts

Be the first to know and let us send you an email when Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг/ KNTA - Mongolian office:

Share