
09/11/2023
Бага насны хүүхдэд баяраар чихэр шоколад өгдөг үе өнгөрсөн шүдэ
Ямар ч хүйсний 5 хүртэлх настай хүүхдэд өгөхөд тохиромжтой бэлэгний санааг хүргэж байна.
1. Ном - хэзээд хуучрахгүй, топ бэлэгний нэг. Хүүхдийн нас бага байх тусам ном хатуу, зузаан хуудастай, зураглал, үг цөөтэй байх хэрэгтэй
2. Модон тоглоомууд эдэлгээ удаан, хүүхдийг нээлттэй сэтгэх, олон янзаар тоглоход тусалдаг. Модон блокуудыг Монтессори тоглоом, хэрэглэгдэхүүн гэдэг дэлгүүрээс авч байсан, UNEG toys д бас байдаг, AVDAR TOYS ч мөн адил.
3. Бяцхан амьтдын тоглоом усанд хамт орно, модон блок, машинуудтай сайн зохицоно.
4. Эвлүүлдэг тоглоом (puzzle) Mideer Mongolia-ийн тоглоомууд чанартай, хатуу, савалгаа супер байдаг.
5. Усны сав хэзээд илүүддэггүй, ус уулгахын ач тусыг Tenuuka's mom маш сайн тайлбарладаг, үзээрэй. Усны сав шинэчлэгдэхэд хүүхдийн ус уух хүсэл нэмэгддэг шүү (батлагдсан)
6. Модон нум сум UNEG toys
Овор ихтэй тоглоомууд:
1. Balance beam
2. Balance board toys
3. Gym AVDAR CO
Өөр бэлэгийн санаа байгаа бол comment хэсэгт бичиг бусдадаа түгээцгээе🙌🏼