Nemekhee Odongua

Nemekhee Odongua Эрүүл амьдрахыг эрхэмлэгч иргэн Та бидэнтэй хамт өөрийнхөө амьдралыг бүтээнэ үү.

-2023 оны санхүүжилтийн 50 хувь нь эм, оношлуурт зарцуулагдсан. Гэвч эмийн чанар, хүртээмж сайжраагүй. 155 нэрийн 25600 ...
08/10/2024

-2023 оны санхүүжилтийн 50 хувь нь эм, оношлуурт зарцуулагдсан. Гэвч эмийн чанар, хүртээмж сайжраагүй. 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй, хуурамч эм зарсан, эмийн анхдагч үнээс 33.2 хувь, зарим нэршлийн эм 90 хүртэлх хувиар өсөж иргэдэд борлуулдаг талаар Эмийн сонсголын үеэр мэдэгдэж байсан. Харамсалтай нь одоогоор хариуцлага тооцсон зүйл алга. Эмийн талаарх бодлогын шийдэлгүй байна. Эрүүл мэндийн эдийн засаг гэсэн бие даасан салбарын мэргэжилтнүүдийн оролцоог бүрдүүлэх тогтолцоогүй. Мөн сүүлийн 8-9 жилийн хугацаанд ажиглагдах болсон нэг зүйл бол шүүмжилсэн хүмүүсийн амыг барьдаг, дарамт үзүүлдэг, ажлаас нь халдаг болсон. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй, дарга бүхнийг мэддэг, шийддэг. Алдаатай гаргасан шийдвэрийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ажлаа өгсөн болоод усанд хаясан чулуу шиг сураггүй алга болдог. Эсвэл өөр байгууллагад даргаар томилогддог. Алдаатай шийдвэртэй нь эмч, сувилагч мэргэжилтнүүд болон иргэд зууралдаж, голын хоёр талд гарч бухимдлаа шиддэг боллоо. Бодлогын оновчтой шийдэл, залгамж чанар алдагдаж, ашиг сонирхол давамгай болсон. “Ковид-19” халдварт өвчний үеэр төр хариуцах ёстой 137 тэрбум төгрөгийн зардлаа өгөөгүй. ЭМД-ын сангаас гаргуулсан, хор уршиг нь он дамжсан өглөг, авлага болон хувирч эмнэлгүүдэд маш том дарамт болж, тусламж үйлчилгээ доголдсоор байна. Бас нэг алдаатай шийдвэр бол Чингис хаан, Капитал банкуудаас 109.3 тэрбумын авлагатай боловч өнөөг хүртэл асуудлыг шийдээгүй, найвдаргүй зээл болгож бүртгэсэн. Тухайн үед ЭМД-ын сангийн мөнгийг тус банкуудад байршуулах шийдвэр гаргасан Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд нар хариуцлага үүрэх ёстой атал усанд хаясан чулуу шиг болж, иргэд хохирсоор байна. Алдаатай бодлогын хор хохирол яригдаж, хариуцлага яригдах ёстой. Ийм байдлаар үр дүнд хүрэхгүй.

https://dnn.mn/news/307936?fbclid=IwY2xjawFlqo1leHRuA2FlbQIxMQABHS3ugqD2_cHVUa0B1dFmI9f-qPDQhSLSbVq816ai0ZJ43jnJaXLnT-fPcQ_aem_60UcvD2Mlxcwd4GCX6b_Sg

УИХ дахь АН-ын бүлгийн нийгмийн бодлого, эрүүл мэнд, байгаль орчны бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа. -Манай улсын эрүүл мэ...

ЭМС-н санхүүжилт, хөрөнгө орууллалт жилээс жилд нэмэгдэж байгаа. Орц талдаа мөнгөн дүн нэмэгдсэнтэй уялдаж тогтолцооны з...
28/09/2024

ЭМС-н санхүүжилт, хөрөнгө орууллалт жилээс жилд нэмэгдэж байгаа. Орц талдаа мөнгөн дүн нэмэгдсэнтэй уялдаж тогтолцооны зарим бүрдэл хэсэгт ахиц гарч байгаа. Гэвч улстөрийн буруу шийдэл, дарга дохиураар хүмүүсээ дарамталдаг, Авлига авдаг байдал, Бодлогын судалгаа, үнэлгээ хийдэггүй гэх мэт асуудлаас улбаатай ЭМ-н салбар өнөөдөр цалингаа тавьж чадахгүй байдалд хүрчээд байна.

Улсын томоохон 15 гаруй эмнэлэгт олон тэрбумын өв авлагатай сүүлийн жилүүдийг өнгөрөөж байна. Ковид 19 болон Омикроны үед Төрөөс даах эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтээ Сангийн Яамнаас Эрүүл мэндийн салбарт шилжүүлээгүйн улмаас үүссэн дарамт, бэрхшээл үргэлжилсээр гүйцэтгэлийн санхүүжилтийн үр өгөөжөө энэ салбар хүртэж чадахгүй байна. Нийт 600 орчим тэрбум төгрөгийн асуудлыг тоо мэдээлэлтэй үнэнээр нь мэдэгдэж асуудлаа нэг талдаа гаргах зориг Мөнхсайхан сайдад байна уу?

Нөгөө талдаа ЭМС-н оновчтой шийдэл үгүйлэгдсээр байгаатай салбарынхан санал нийлэх байх. Ядаж л бусад эх үүсвэрээс орж ирдэг хөрөнгө оруулалтаа үр дүнтэй зарцуулах, hospital administration and hospital management гадарладаг Дарга нараар удирдуулдаг болох ёстой гэх мэт...

Dear Friends & Followers Айл болгоны  #гишүүн бүрийн заавал мэдэж байх ёстой эрүүл мэндийн боловсол гэж байдаг.  Тэр нь ...
08/09/2024

Dear Friends & Followers

Айл болгоны #гишүүн бүрийн заавал мэдэж байх ёстой эрүүл мэндийн боловсол гэж байдаг. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн асаргаа, сувилгаа, гэрийн эмчилгээ, ахуйн ариун цэвэр, осол бэртлээс зайлсхийх аргууд юм.

Нярай хүүхдийг эрүүл саруул, аюулгүй орчинд гэмтэж бэртээлгүй өсгөхийн төлөө хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг. Хаанаас ч хамаагүй, ямар ч нотолгоогүй аргаар хүүхдүүдээ эмчилж анагаахыг зарим нэг нь үйлддэг. Энэ бол маш буруц❗️

Хэрвээ “ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ” хэмээх ид шидтэй нэгэн номтой та нар учирвал олон зүйлийг орвонгоор нь эргүүлж чадна. Та бүхэнд тохиолддог 130 гаруй асуудал, сорилтыг даван туулах зөвлөмж, гэрийн асаргаа сувилгаа, гэрийн эмчилгээг багтаасанаараа энэ номын ид шид орших юмаа.

Санхүүг чинь хэмнэж, цагийг чинь хэмнэж, гэр бүлийн маргааныг ч зогсоож чадах ном болжээ гэж дүгнэж байна.

Жиш: Дутуу төрсөн, бүтэлттэй төрсөн, эх нь жирэмсэн үедээ К аминдэмийн идэвхийг бууруулдаг уналт таталтын эм ууж байсан бол төрсөн нярайд К аминдэм уулгах талаар энэ номонд дурдсан байна. К аминдэм уух шаардлагатай нярай энэхүү аминдэмийн дутагдлаас болж тархины цус харвалтаас үүдэлтэй эмгэгтэй болдог тохиолдол бий.
Энэ мэт маш чухал мэдээллүүд багтжээ.

👩‍❤️‍👨 Эцэг эхчүүдийн хүлээлтэнд бүрэн нийцсэн энэхүү ном 2015 онд анх хэвлэгдсэн даруйдаа бэстсейллер болж байсан.
👉Энэ удаагийн 2 дахь хэвлэлдээ шинээр 40 гаруй зөвлөгөөг нэмж оруулжээ.

📍Борлуулах газар | Zint Clinic
☎️ Холбоо барих утас | 77110949

#ЭрүүлХүүхэд
#ЭрүүлМонголХүн

Zint clinic Өсвөр үе | Zint Pharm | Zint Clinic

05/08/2024

Намрын эхэн сарын Шинийн 1-ний билэгт сайн өдрийн мэнд хүргэе.
Үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай. 🙏

Нойрны 4 үе шат. Сүүлийн үед нойрны талаарх судалгаанууд сонирхолтой үр дүнгээ танилцуулсаар байгаа. Нойрны 1,2,3,4-р үе...
04/08/2024

Нойрны 4 үе шат.

Сүүлийн үед нойрны талаарх судалгаанууд сонирхолтой үр дүнгээ танилцуулсаар байгаа.

Нойрны 1,2,3,4-р үе шатуудын талаар “АЗ ЖАРГАЛ & СТРЕСС” номондоо дурдсан нэгэн хүснэгтийг танилцуулж байна.

👉Та бүхэн хүснэгтээс хараарай.
Нойрны 4-р үе шатыг зүүдлэх мөч ч гэж хэлж болох юм. Энэ үед тархины ой санамж сайжрах явц өрнөдөг.
4-р үе шат хүртлээ чанартай, бүтэн нойртой унтаж чадсанаар сурсан зүйлээ урт хугацааны ой санамж болгон хадгалж чаддаг. Өөрөөр хэлбэл нойр ба ой санамж шууд эерэг холбоотой гэсэн үг…
👉Суралцах чадварт бүтэн нойртой байх нь нөлөөлдөг учраас сурагчдын хувьд цагтаа унтах нь чухал.

👉Мөн нойрсох үед мэдрэлийн эсийн тусламжтайгаар бодисын солилцоонд гайхамшигтай явц өрнөдөг. Элэгдэж, хорогдсон эсүүдээ нөхөн сэргээж, дархлааг дэмжиж, биднийг эрүүл бас эрч хүчтэй болгох явц өрнөдөг.

📌Бидний харилцааны том алдаа бол : Бид ойлгох гэж сонсдоггүй, зөвхөн хариулах гэж сонсдог.
13/07/2024

📌Бидний харилцааны том алдаа бол : Бид ойлгох гэж сонсдоггүй, зөвхөн хариулах гэж сонсдог.

Үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдэлж, дэлхийд ганцхан "МОНГОЛ НААДАМ"-аараа дэнж хотойтол сайхан наадаарай.
10/07/2024

Үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдэлж, дэлхийд ганцхан "МОНГОЛ НААДАМ"-аараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Парламент гоё өнгөлөг харагдаж байна.Монголын эмэгтэйчүүд зоригтой бас хөдөлмөрч. Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариу...
02/07/2024

Парламент гоё өнгөлөг харагдаж байна.
Монголын эмэгтэйчүүд зоригтой бас хөдөлмөрч. Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгээрэй.

Амжилт хүсье 🇲🇳🌟👏.

01/07/2024

Гэгээн өглөөний мэндээ.
Шинэ сар, шинэ долоо хоногийн Ажил үйлс нь бүтэмжтэй өөдрөг сайхан байж, хүсэл бүхэн нь биелэх болтугай. 💕🙏🍀

🇲🇳Ардчиллыг дэмжсэн Та бүхэндээ баярлалаа. 💕Намайг дэмжсэн 40, 617 сонгогчиддоо, Сэлэнэ, Төв, Дархан-Уул аймгийн ард түм...
29/06/2024

🇲🇳Ардчиллыг дэмжсэн Та бүхэндээ баярлалаа.

💕Намайг дэмжсэн 40, 617 сонгогчиддоо, Сэлэнэ, Төв, Дархан-Уул аймгийн ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

🙏Сонгуулийн кампанит ажлын баг, дэмжиж тусалсан найзууд, АН-ын мянга мянган гишүүд, дэмжигчидээ Та бүхэн мундаг байлаа.

Сонгуулийн сурталчилгаа маань өнөөдрөөр дуусч сүүлийн хаалтын үйл ажиллагаа Төв сайхан нутгийн  #Батсүмбэр cумд боллоо.Т...
26/06/2024

Сонгуулийн сурталчилгаа маань өнөөдрөөр дуусч сүүлийн хаалтын үйл ажиллагаа Төв сайхан нутгийн #Батсүмбэр cумд боллоо.
Төвийн бүсийн нийт иргэд сонгогч та бүхэндээ баярлалаа.
Та бүхний минь сонголт мэргэн байж, үүрд мөнхөд мандан бадраг.

Өчигдрөөс илүү
Өнөөдрийн төлөө #Шударга байя


Ардчиллын Аравт

🇲🇳Бүсчилсэн тойргийн энэ удаагийн сонгуульд туулах зам их, уулзах хүн олон байлаа. ✅Иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө...
26/06/2024

🇲🇳Бүсчилсэн тойргийн энэ удаагийн сонгуульд туулах зам их, уулзах хүн олон байлаа.
✅Иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах сүүлийн буюу 54 дахь уулзалт Төв сайхан нутгийн #Аргалант сумд өндөрлөлөө.

Бидэнд итгэл хүлээлгэхээ илэрхийлсэн, уулзалтад маань хүрэлцэн ирсэн нийт сонгогч, ухуулагчид, намын гишүүд, иргэд та бүхэндээ баярлалаа.

Өчигдрөөс илүү
Өнөөдрийн төлөө #Шударга байя


Ардчиллын Аравт

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Nemekhee Odongua posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nemekhee Odongua:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Unsick.me

Монгол хүн таны эрүүл амьдралын хэв маягаа урлахад бид туслах болно. Бид орчин үеийн чиг хандлага болох нотолгоонд суурилсан анагаах ухаанд тулгуурлаж та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох болно. + Олон улсад эрүүл мэндийн чиглэлээр сурч, мэргэшиж, ажилж буй эмч, судлаачийг урьж оролцуулан эрүүл мэндийн боловсрол олгох, олон улсад сурч, мэргэших, ажиллах боломжоосоо хуваалцах болно.