03/12/2023
"Судал оношилгоо гэж юу вэ? Эмч өвчтөн 2 хэрхэн биеэ бэлдэх вэ?"
⚕️Аль ч анагаах ухааны эмчийн үзлэг дараах хэсгээс бүрддэг:
1. Асуух /Өвчний түүх, зовиур/
2. Үзэх /Арьс салст, цог золбоо.../
3. Сонсох /Уушги, зүрх, хэвлий/
4. Хүрэлцэх /Хэвлийн тэмтэлтүүд, тогшилт/
👉УАУ-ы хүрэлцэх оношилгоонд судал түших нэмэгддэг.
👉 Судал түших /Судас үзэх/ гэж юу вэ?
Хүний бие махбодын хий, шар, бадганы бэлгэ чанар аривдсан, хорогдсон, хямарсан өвчний мөн чанарыг судал гэх элчээр дамжуулан эмчид хэлж өгч байгаа оношилгоо юм.
❓Судал түших орон хаана вэ?
Өвчтөний 2 гарын бугуйн анхдугаар атираанаас нэг ямх доор товгор ясны хажууд эмчийн долоовор, дунд, ядам хуруугаар хүрэлцэн шинжилнэ.
👐Судлаар ямар эрхтэний оношилгоо хийгддэг вэ?
1. Таны баруун гарыг түшиж:
Уушги, бүдүүн шулуун гэдэс, элэг, цөс, баруун бөөр, давсаг.
2. Таны зүүн гарыг түшиж:
Зүрх, нарийн гэдэс, дэлүү, ходоод, зүүн бөөр, эмэгтэйчүүд, түрүү булчирхай.
3. Долоовор хуруунд: Биеийн дээд хэсгийн өвчлөл
4. Дунд хуруунд: Биеийн дунд хэсгийн өвчлөл
5. Ядам хуруунд Биеийн доод хэсгийн өвчлөлийг үзэж болно.
👉Судсаар оношлуулахаас өмнө ямар бэлтгэл хийx вэ? 3-7 хоногийн өмнөөс:
- Шөнө нойргүй хонохгүй
- Архи уухгүй
- Хэтрүүлэн идэхгүй эсвэл хэт их өлсөхгүй байх
- Их ярихгүй, гаслаж шаналахгүй
- Сэтгэлээ хямраахгүй
- Бэлгийн үйлийг хэтрүүлэхгүй
- Хэт их ядартлаа ажиллах зэргээр бие, сэтгэлийн махбодыг огцом хямраах идээ, явдал мөрийг тэвчиж очвол таны судал таны тухай үнэнийг өгүүлнэ.
👉 Судал түшүүлэхдээ:
Бүтэн хувцастай, гарын болон биеийн судасны гүйдлийг мушгих, дарах, боосон зэрэг бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
Зарим эмэгтэйчүүд корсет зүүж ирээд байдаг.
👩⚕️Эмчийн бэлтгэл:
- Урьд оройноос эхлээд .
- Бие сэтгэлийг хямраахгүй өвчтөнтэй адил үйлийг сахина.
- Итгэл авралыг одуулна
- Оточ Манал бурханы залбирал, ерөөл, даатгал, тарнийг уншин бясалгана.
Уламжлалт анагаах ухаан минь 10 зүгтээ дэлгэрч тусыг үзүүлэх болтугай 🙏
Эх сурвалж:
1. АУДҮ, Хойтын үндэс
2. Г. Одонцэцэг, Д. Нацагдорж. Онош зүй, УБ., 2021
3. П. Баатар, Б. Ширчинмаа. Судал түшихүй увидас, УБ., 2022
Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл