Туяа Ауро оношилгооний төв

Туяа Ауро оношилгооний төв Ауро оношилгоо Эрдэс оношилгоо үзэж байна

🌑 ШӨНИЙН 03:00–04:00 ЦАГИЙН ХООРОНД СЭРДЭГ ХҮМҮҮСИЙН НУУЦ 🌑03–4 цагийн хооронд сэрж байсан болкоммент дээр 44 гэж үлдээг...
17/01/2026

🌑 ШӨНИЙН 03:00–04:00 ЦАГИЙН ХООРОНД СЭРДЭГ ХҮМҮҮСИЙН НУУЦ 🌑

03–4 цагийн хооронд сэрж байсан бол
коммент дээр 44 гэж үлдээгээрэй.

Шөнө дунд өнгөрч, үүр цайхаас өмнөх энэ цагийг
эртний хүмүүс “СҮНС СЭРДЭГ ЦАГ” гэж нэрлэдэг байжээ.

Учир нь 03:00–04:00 цагийн хооронд
хүн бүрийн сэтгэл унтсан байдаг ч
сүнс нь бүрэн сэрүүн байдаг гэж үздэг.

Энэ үед гэнэт сэрдэг хүмүүс бол санамсаргүй биш.
Тэд бол:
— дотоод хүч нь сэрж эхэлсэн
— хувь заяаны зам нь өөрчлөгдөхийн өмнө ирсэн
— эсвэл удмынхаа энергийн дуудлагад орсон хүмүүс юм.

Эртний домогт ингэж бичсэн байдаг:
“Хэрвээ хүн 3–4 цагийн хооронд дахин дахин сэрээд байвал
түүний сүнс амьдралаа өөр чиглэлд оруулах дохио илгээж байна.”

Зарим нь энэ үед
• огцом бодолд дарагддаг
• хэн нэгнийг санагалздаг
• тайлбарлахын аргагүй гуниг эсвэл амар амгаланг мэдэрдэг
• эсвэл зүүд бодит мэт санагддаг.

Энэ бол айдас биш.
Энэ бол сэрж эхэлж буй ухамсар юм.

Мөн эртний зөнчид:
“Энэ цагт сэрдэг хүн
мөнгө, хайр, замналын том сорилтод ойртож байдаг”
гэж хэлдэг байжээ.

Тиймээс 03:00–04:00 цагийн хооронд сэрэх нь
муу ёр биш, харин
амьдралын дараагийн шат руу дуудагдаж буй дохио ажээ.

Хэрвээ чи үүнийг уншаад
“Би яг энэ цагт сэрдэг” гэж бодсон бол
энэ пост чиний нүдэнд санамсаргүй туссангүй.

✨ Зарим хүнд сэрүүлэг хэрэгтэй байдаг
✨ Зарим хүнд — сүнсний дохио л хангалттай.

🌑 03:00–04:00 ЦАГТ СЭРСЭН ХҮНИЙ 3 ДОХИО 🌑

Эртний домогт нэг зүйлийг онцолж бичсэн байдаг.
Хэрвээ хүн энэ цагт сэрээд
утсаа барихгүй, босож гүйхгүй,
зүгээр л дотроо чагнаж чадвал
3 төрлийн дохио тод мэдрэгддэг гэжээ.

✨ НЭГДҮГЭЭР ДОХИО
Гэнэт ямар нэг үг, өгүүлбэр, дүр толгойд орж ирдэг.
Энэ нь зүүд биш, бодол ч биш.
Эртний хүмүүс үүнийг
“сүнсний хэл” гэж нэрлэдэг байсан.
Ихэвчлэн энэ нь
чи зайлсхийж явсан үнэн байдаг.

✨ ХОЁРДУГААР ДОХИО
Зүрх орчимд халуун эсвэл хөнгөн даралт мэдрэгдэнэ.
Айдас биш.
Өвдөлт биш.
Энэ бол дотоод энерги хөдөлж эхэлсний шинж.
Яг энэ үед олон хүний
мөнгөний урсгал
эсвэл харилцааны хувь заяа
өөрчлөгдөж эхэлдэг.

✨ ГУРАВДУГААР ДОХИО
Тайлбарлахын аргагүй тайвшрал
эсвэл огцом гуниг.
Энэ нь өнөөдрийн мэдрэмж биш.
Ихэнхдээ
удмаас дамжсан дурсамж
эсвэл өмнөх амьдралын мөр байдаг гэж үздэг.

Эртний зөнчид ингэж анхааруулж байжээ:
“Хэрвээ энэ цагт сэрэхдээ
айдасгүй байвал
чиний сүнс бэлэн болсон байна.
Харин айж байвал
чи өөрийгөө сонсохоос зугтаж байна.”

Copy: Дотооод оршихуйн гайхамшиг

Бидний амьдралд учирсан хүн бүр — бидний багшБидний амьдралд тааралдсан хүн бүрямар нэгэн байдлаар бидэнд сургаал үлдээд...
16/01/2026

Бидний амьдралд учирсан хүн бүр — бидний багш

Бидний амьдралд тааралдсан хүн бүр
ямар нэгэн байдлаар бидэнд сургаал үлдээдэг.

Хэн нэг нь
— биднийг илүү хүчтэй болоход сургана.
Хэн нэг нь
— илүү ухаалаг болоход сургана.
Хэн нэг нь
— уучлал, өршөөлийг ойлгуулна.
Хэн нэг нь
— аз жаргалтай байж, өдөр бүр баяр хөөртэй амьдрахыг сануулна.

Гэхдээ зарим хүмүүс
ямар ч сайхан үг, тайлбар үлдээлгүй,
зүгээр л биднийг эвдэж орхих мэт санагддаг.

Гэвч тэр мөчөөс ч бид
сургамж, туршлага олж авдаг.
Энэ бол бидний Сүнсний туулалт.

Тиймээс амьдралд тань орж ирсэн
хүн бүрийг үнэлж, цэгнэ.
Тэр хүн агшин хормын төдийд
гарч ирсэн байлаа ч гэсэн.

Учир нь
хэрэв хэн нэгэн таны амьдралд орж ирсэн л бол —
тэр хэзээ ч эгэл зүйл биш.

✨ Сүнс санамсаргүй уулзалтыг мэддэггүй🙏

Ядуу хүмүүсийн                 сэтгэлд нийцэх хамгийн хэцүү.Үнэгүй юм тараавал                       тэд “урхи байна” гэ...
06/01/2026

Ядуу хүмүүсийн
сэтгэлд нийцэх хамгийн хэцүү.
Үнэгүй юм тараавал
тэд “урхи байна” гэж бодно.
Жижиг хөрөнгө оруулалт зөвлөвөл
тэд “олигтой мөнгө олохгүй гэнэ.
Томоохон хөрөнгө оруулаач гэвэл
тэд “бидэнд мөнгө байхгүй” гэнэ.
Шинэ содон юм туршиж үзээч гэвэл
тэд “бидэнд туршлага байхгүй” гэнэ.
Энэ бол уламжлалт бизнес юм гэвэл
тэд “амаргүй шүү дээ” гэнэ.
Энэ бол бизнесийн шинэ загвар гэвэл
тэд “ПИРАМИД Л БИЗ” гэнэ.
Дэлгүүр нээгээч гэвэл
тэд “эрх чөлөөгүй болчихно” гэнэ.
Шинэ бизнес эхлүүлээч гэвэл
тэд “шинэ бизнес сайхан явна
гэсэн баталгаа байхгүй шүү дээ гэнэ.
Ядуу хүмүүст
НЭГ НИЙТЛЭГ ЗҮЙЛ байдаг.
Тэд Google-ээс юм асууж, найзуудынхаа (өөртэй нь адилхан ядуу) үгэнд орох дуртай... тэд их сургуулийн эрдэмтэн профессороос ч их бодож, хараагүй хүнээс ч бага хийдэг.
Тэднээс “ТА ЮУ ЧАДДАГ ВЭ?”гээд асуугаад үзээрэй.
ТЭД танд ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ
МИНИЙ хийсэн ДҮГНЭЛТ: Яагаад шаламгай хөдөлж болохгүй гэж; зүгээр л бодож суухын оронд бодож явдаг зүйлээ яагаад хийж болохгүй гэж?
ЯДУУ ХҮМҮҮС нэг нийтлэг шинж чанараасаа болж бүтэлгүйтдэг...
Тэд ХАМАГ АМЬДРАЛАА
ХҮЛЭЭЖ ӨНГӨРҮҮЛДЭГ.
Тэрбумтан ЖАК МА

♒ ХУМХЫН ОРД 2026 – Жилийн зурхай🧬2026 он Хумхын ордныхны хувьд өөрийн жинхэнэ онцлог, эрх чөлөө, оюуны эрхшээлийг бодит...
03/01/2026

♒ ХУМХЫН ОРД 2026 – Жилийн зурхай

🧬2026 он Хумхын ордныхны хувьд өөрийн жинхэнэ онцлог, эрх чөлөө, оюуны эрхшээлийг бодитоор хэрэгжүүлэх хувьсгалт жил байна. Энэ бол зүгээр “өөр байя” гэж ярих бус, өөр байж амьдрах зориг шаардах он. Та олон жилийн турш дотроо боловсруулсан санаа, үзэл, мөрөөдлөө амьдрал дээр буулгах босгон дээр ирнэ.

⚡ Дотоод ухамсар, өөрийгөө таних хувьсал
2026 онд Хумхын дотоод ертөнц асар хурдтай тэлнэ. Та урьд нь өөрийгөө бусдаас өөр гэдгээ зөнгөөрөө мэдэрдэг байсан бол одоо яагаад өөр вэ, юугаараа хэрэгтэй вэ гэдгийг ойлгоно. Энэ жил “бусдад таарах” хэрэгцээ аяндаа багасч, оронд нь өөрийн үнэн замд үнэнч байх хүч бий болно. Ганцаардал айдас биш, харин оюуны цэнэглэлт болохыг та ухаарна.

🧠 Сэтгэлгээ, шинэ санаа, оюуны эрх чөлөө
2026 он Хумхын оюун ухааныг бүрэн чөлөөлнө. Та хуучин хэвшил, нийгмийн бичигдээгүй дүрэм, “ингэх ёстой” гэсэн ойлголтуудыг задлана. Шинэ технологи, инновац, дижитал орчин, шинжлэх ухаан, нийгмийн шинэчлэл, альтернатив сэтгэлгээтэй холбоотой салбаруудад Хумх онцгой хүчтэй байна. Энэ жил таны нэг санаа олон хүний амьдралд нөлөөлөх боломжтой.

💼 Ажил, карьер, нийгмийн нөлөө
2026 онд Хумхын карьер ердийн шатлалаар биш, гэнэтийн үсрэлтээр урагшлах магадлалтай. Стартап, онлайн төсөл, чөлөөт ажил, нийгмийн төсөл, баг хамт олон, олон улсын орчинд амжилт гарна. Гэхдээ энэ жил чи зөвхөн мөнгөний төлөө бус, утга учиртай нөлөө үзүүлэх ажлыг сонгоно. Хэрвээ ажил чинь чиний үзэлтэй зөрчилдвөл дотроосоо хүчтэй татгалзана.

💰 Санхүү, эрх чөлөө ба тогтолцоо
Хумхын хувьд мөнгө бол зорилго биш, чөлөөтэй амьдрах хэрэгсэл. 2026 онд энэ ойлголт илүү бодит болно. Орлого гэнэтийн эх үүсвэрээс орж ирэх магадлалтай ч санхүүгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл ч байна. Тиймээс чөлөөт сэтгэлгээ + суурь тогтолцоо хослох ёстой. Технологи, онлайн платформ, шинэ төрлийн орлого удаан хугацаанд өгөөжтэй.

❤️ Хайр, харилцаа, сэтгэлийн эрх чөлөө
2026 онд Хумхын хайр дурлал оюуны холбоо, эрх чөлөө, харилцан хүндлэл дээр суурилна. Хэт барьсан, хяналттай харилцаа тэсэхгүй. Харин чамайг ойлгож, чиний орон зайг хүндэлдэг хүн л дэргэд үлдэнэ. Ганц бие бол чиний сэтгэлгээг сонирхож, оюунаар чинь татагддаг, өвөрмөц хүнтэй учрах магадлал өндөр. Харилцаатай бол “бид яаж хоёулаа өөрийнхөөрөө байж хамт байж чадах вэ” гэдэг асуулт гарна.

🌍 Нийгэм, хамт олон, ирээдүйн үзэл
2026 он Хумхын нийгмийн үүргийг тодруулна. Та ганцаараа биш, санаагаараа хүмүүсийг холбодог хүн гэдгээ ойлгоно. Найз нөхөд, баг, олон нийтийн хүрээлэл солигдож магадгүй. Зарим хуучин холбоо алгуур замхарч, шинэ, ижил үзэлтэй хүмүүс орж ирнэ. Энэ бол алдагдал биш, түвшний солилт.

🩺 Эрүүл мэнд, энергийн тэнцвэр
Хумхын энерги ихэвчлэн оюунд төвлөрдөг тул 2026 онд мэдрэлийн систем, нойр, стрессэд анхаарах хэрэгтэй. Хэт их бодол, тасралтгүй онлайн орчин ядаргаанд оруулж болзошгүй. Газардах үйлдэл — байгаль, алхах, биеийн хөдөлгөөн, амьсгал — чиний энергийн тэнцвэрийг хадгална.

🌟 Давуу тал ба сорилт
Давуу тал: шинэлэг сэтгэлгээ, эрх чөлөө, нийгмийн нөлөө
Сорилт: тогтворгүй байдал, хэт тасархай сэтгэлгээ
Түлхүүр: “чөлөөт сэтгэлгээ + бодит суурь”

🧭 Зөвлөмж
– Санаагаа бодит систем болго
– Өөр байхаа тайлбарлах гэж бүү яд
– Оюуны эрчмээ биеийн хөдөлгөөнөөр тэнцвэржүүл
– Ижил үзэлтэй хүмүүсийг өөртөө ойртуул

🔔 Дүгнэлт
2026 он Хумхын ордныхныг “ер бус” байхаа нуухаа болих, өөрийн онцлогийг нийгэмд хэрэгтэй хэлбэрт оруулах жил. Та энэ онд илүү чөлөөтэй, илүү зоригтой, илүү нөлөөтэй хүн болж хувирна. Хэрвээ чи эрх чөлөөгөө хариуцлагатайгаар удирдаж чадвал 2026 он чиний амьдралын хамгийн бүтээлч, хамгийн утгатай жилүүдийн нэг болно.

31/12/2025
Хэрүүлийн бузар галд🙏Үхээрийн бузар зүүдэнд🙏Лусын хорлол арьсанд🙏Архины дэв агсанд🙏Гал бузарлаваас нүдэнд🙏Ус бузарлаваас...
31/12/2025

Хэрүүлийн бузар галд🙏
Үхээрийн бузар зүүдэнд🙏
Лусын хорлол арьсанд🙏
Архины дэв агсанд🙏
Гал бузарлаваас нүдэнд🙏
Ус бузарлаваас лусад🙏
Сэтгэл бузартваас хийморьд🙏
Сүлд тэнэвээс мунхаг🙏
Сүнс зайлбаас үхэлд🙏
Заяа хазааваас үйлсгүй🙏
Хар хэл ажил саатуулна🙏
Цагаан хэл бие иднэ🙏
Эцгээ гомдоовол хоосорно🙏
Эхээ гомдоовол өвчилнө🙏
Үрээ орхивол нас ахардана🙏
Хүний эр булавал долоон жилийн зовлон🙏
Үрийн нэхэлтэй эм насан туршийн зовлон🙏
Цагаан сүүний гомдол үүрсэн эрийн зам төөрнө🙏
Буянаа барвал хоосорч🙏
Харамчаас өрөнд харалганаас зовлонд🙏
Эм хуний нулимс нэхэл хатуутай🙏
Эр хуний зүхэл үрд халгаатай🙏
Эцгийн тэнэгт хүүгийн үйлс дордож🙏
Эхийн тэнэгт охин үрийн заяа хазайна🙏
Удмын хазгай үр үндэст🙏
Залуугийн нүгэл өтөл цагт🙏
Буртагтай хувцаснаас өвчин салахгүй🙏
Буруу газар хоновол бузар салахгүй🙏
Харамсаж өгсөн зүйл хэрэглэвэл гарзын үүд нээгдэнэ🙏
Хайрласан сэтгэлрүү нь нулимвал хүний сайн холдож одно.🙏

ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДАЯАНЧ ЛАМЫН АГУЙН ДОМОГХязгааргүй цэнхэртэх говийн залуу монгол эр харь улсын цэргийн албанд татагдаж...
31/12/2025

ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДАЯАНЧ ЛАМЫН АГУЙН ДОМОГ
Хязгааргүй цэнхэртэх говийн залуу монгол эр харь улсын цэргийн албанд татагдаж олон жил элээжээ. Хайртай амрагаа санаж мөрөөдсөөр эх нутагтаа зорьж захын айлаас бүсгүйгээ сураглав. Гэтэл “өөр хар хүнтэй болсон, өдөр очвол чи алуулна, шөнө очвол чи дийлнэ” хэмээсэн үг сонсчээ. Шөнө дунд гэрт нь орж гэрэл гаргаж харвал унаган багын бүсгүй нь нэгэн эрийн өвөрт унтаж байв гэнэ. Хурц хутгаа гарган өнөөх эрийн хоолойд ойртуулсан боловч энхрий хүүхнийхээ царайг хараад сэтгэл нь уярч “барааг нь харсан хойно алагдсан ч яахав” гэж бодоод унтаад өгч гэнэ.
Уур нүдүүрийн дуунаар сэрээд дээлнийхээ сугаар отож хартал бүсгүй “Миний хүү босоорой! Аав нь ирсэн шиг байна” хэмээн хүүгээ дууджээ. Залуу эрийн хүү нь том сайхан эр болж, сүйт бүсгүй нь үнэнчээр хүлээж байсан нь энэ ажээ. Явуулын хүмүүсээс болгоомжлон хүүгээ өвөртлөн унтдаг байсныг мэдээд баярлахын сацуу санаа муут хүн үр хүүхдийг нь эцгийнх нь гараар алуулж бузар хэрэг хийлгэх гэж байсныг ухаарчээ. Залуу эр хүүгээ эрдмийн дээдийг сурч энэ мэт муу муухай хэргийн үр үндсийг таслах чадалтай болгохыг хүссэн гэдэг.
Аавын сургаалийг сонссон хүү ертөнцийн хаана ямар эрдэм чадал байна, түүнийг олж суръя, тэгээд ард олноо муу муухай бүхнээс аваръя гэж өдөр бүр боддог болов. Хүрээ хийд, сүм дуган бүрийн номыг төгс эзэмшээд, бурхан багшийн шидийг бишрэн дагаж, хийд хүрээнээс холдон Захуй Зармангийн говьд сүндэрлэх Ээж хайрхан уулнаа ирж даяанчлан хүн амьтны зовлонг мөнхөд үгүй хийх шидтэй болохын тулд амь биеэ зориулан бясалгав. Ургамал амьтнаар баян боловч хүнгүй зэлүүд энэ ууланд түм буман ном уншиж бясалган 3 жил, 3 сар, 3 хоног өнгөрчээ.
Нэгэн өдөр бясалгалын зүүднээс сэрээд хартал цэцэг мэт тансаг нэгэн охин агуйн үүдэнд зогсож байв гэнэ. 16 орчим настай танхил охин алд цэнхэр хадаг дэлгэж ийнхүү учирлажээ. Санаа сэтгэл тогтохгүй сониуч нь дэндсэн охин би хан уул шиг аавыгаа дагаж өмнө зүгт алсыг зорьсон юм. Илчит нар уначихсан мэт халуун, зах хязгааргүй энэ уудамд хэдэн хоног сараар яваад усгүй ангах шахаж арай гэж нэг урц овоохойн бараа харсан билээ. Аав бид хоёр баярлан очтол тогос шувуу шиг ганган хүүхэн угтаж тогоо дүүрэн мах чанаж байсан нь хүний мах байв. Том цар таваг дээр гар хөл, өвчүү ууцыг үе үеэр нь салгаж тавиад өмнөөс минь барьсан билээ. Аав минь үүрч явсан “Сундуйжадамба” судраа биенээсээ салгалгүй намайг хөтөлсөөр урцнаас холдсон. Цааш явтал нэг сайхан ширээ бөхтэй ингэ зам дээр хэвтэж байв. Аав бид хоёр тойрч гараад явтал хойноос дагав. Буцах замдаа аав маань нөгөө ингэнд ачаа ачиж, эзгүй цөлийн Довондойн усанд дөхөж очтол өнөөх ингэ хэвтчихээд боссонгүй. Аав маань ядаж цөхөөд ачаагаа өөр тэмээнд ачаад “миний охин Довондойн усанд очоод унаа малаа амрааж, майханаа бариад, цай унд чанаад байж бай, аав нь энэ ингийг босгоод араас нь очно” гээд “Сундуйжадамба” судраа надад үүрүүлэв. Усны захад ирж буудаллан хүлээтэл нар шингэх ч дөхөв. Буцаад аав руугаа яаран очтол аав минь дөнгөж амьсгалж байлаа. Хартал нөгөө ингэ чинь ингэ биш өхий /зэвхий чөтгөр/ байв. “Аавыг чинь хорлочихлоо, сая чиний барааг хараад эндээс холдов, одоо би сэхэхгүй, миний охин хурдан явж нутгийнхаа барааг хар, энд удвал бас хорлогдоно” гэв. Би яаран майхан руу буцаж судраа үүрээд аавыгаа авахаар тэмээ хөтлөн эргэж очтол аавын маань нэг гарыг ханцуйтай нь таслаад хаясан байв. Өнжин хонон хайсан боловч олсонгүй, их говьд ангав ... хэмээжээ.
Лам багш охиныг дагуулан Довондойн усны захад очиж майхан барьж, цай чанах зуурт улаан толгойтой нэг хонь хургаа хөхүүлж зогсох нь харагджээ. Охин “энэ эзэнгүй цөлд юун хонь вэ” гэтэл лам багш “говь гаталж яваа аянчин гийчний хонь биз” гэж хэлээд тогоотой цайгаа аваад үүдээрээ гаргаад алдаад асгачихжээ. Лам багш “би дахиад цай чаная” гэв. Цайны дараа охин бин хайрч суутал лам багш хэд хэдээр нь авч гараад тоорой модны мөчирт өлгөж тогтоогоод байв гэнэ. Дараа нь ачаа хөсгөө янзлаад цааш явах гэтэл гэнэт тэмээ унасан хүн нөгөө бин өлгөсөн тооройн төгөл рүү шургаад орчихож гэнэ. Охин эзэнгүй цөлд хүн явж байгаа учрыг ламаас асуутал “явуулын хүн биз, би очиж уулзаад араас чинь очно, харанхуй болтол намайг гүйцэж очихгүй бол буудаллаад цайгаа чанаарай” гэжээ. Харанхуй болж лам багш ирсэнгүй, охин буудаллаад цайгаа чанав. Шөнө тарни унших дуу сонсогдож чимээ өгсөөр лам багш ирж гэнэ. Өврөөсөө нэг эрхи гаргаж ирсэнд эрхиний яс бүрээс улаан ягаан шүүс гарч байв гэнэ. Маргааш нь охин багш хоёр Баруун Зүүн бурханы оронд хүрч очиход олон лам гэгээнтнүүд багш ламыг хүндэтгэн эрхинээс нь адис авах гэж хачин их хөл болж байна гэнэ. Багш лам охины эцгийг хорлосон өхийд унд хоол өгч хүчийг хариулж байгаад өхийн толгойны ясаар тийнхүү эрхи хийж иржээ. Нэгэн өдөр багш лам “охин минь нутаг буц даа, энэ хүмүүс хэсэгтээ надад явах чөлөө өгөхгүй бололтой, би удахгүй Ээж ууландаа очно” гэв.
Охин лам багшийнхаа хэлснээр Ээж ууланд номоо уншин суутал хэд хоногийн дараа багш нь ирээд “Өхий мянга хувилдаг чадалтай. Улаан толгойтой хонь, нөгөө ингэ, төгөл рүү орсон тэмээтэй хүн, хүний мах чанаж байсан хүүхэн зэрэг нь нөгөө өхий байсан. Өхийг арай гэж дарж хүмүүсийг аюулаас аварсан нь их завшаан” хэмээв.
Охин лам багшаас “та өхийг дарсан хэрнээ гунигтай байхын учир юу вэ” хэмээв. Хүний махаар хооллодог өхий үгүй болсон боловч хүн хүнээр хооллох аюул ирж байна, түүнд л санаа минь зовном, би маргааш Ээж уулнаа наран төгс мандах үед орхин одохоос өөр аргагүй, удахгүй зэвсэг агссан хүн ирж намайг өчиггүй тонилгоно, түүний дараа сайныхаа дээр муу нь гарна, бүтээх биш бүрэлгэнэ, асрах бус ашиглана, туслах биш гэмтээнэ, хүн хүнээ хараад айх цаг ирнэ, сайхан хувцас өмссөндөө бусад нь дургүйлхэнэ, бие биенээ амьд явахад битүүхэндээ дургүй болно, атаач сэтгэлтнүүд амьдралыг утгагүй санагдуулна. Хүнийг араатан амьтнаас дор үздэг атаа жөтөөний мунхаг бага боловч нимгэрч эхлэх тэр цаг үед хоёул дахин учрахын ерөөл талбитугай” хэмээн лам багш яриагаа өндөрлөв.
Гэтэл охин “Багш минь өчүүхэн намайг авралдаа багтааж аваад залраач” хэмээсэнд “тэгвэл, хоёул бүх ном судар, бурханаа энд үлдээж, эрдэм чадлаа нутаг усандаа шингээе” гэв.
Маргааш өглөө нь наран төгс мандахад багш лам нь “миний орхимжны үзүүрээс сайн бариарай” гэснээр охин орхимжноос зүүгдэн багш ламын хамт агуйн үүднээс огторгуй өөд солонго адил гэрлэн замаар оджээ. Ийнхүү тус агуйд багш ламын судар ном, бурхан тахил үлдсэн гэдэг.

ЖИРЭМСЛЭЛТ - гэдэг нь хүний бие махбод тэсвэрлэж чаддаг хамгийн агуу физиологийн марафон юм гэдгийг Та мэдэх үү ?Энэ бол...
28/12/2025

ЖИРЭМСЛЭЛТ - гэдэг нь хүний бие махбод тэсвэрлэж чаддаг хамгийн агуу физиологийн марафон юм гэдгийг Та мэдэх үү ?
Энэ бол зүгээр нэг зүйл биш харин биологийн дасан зохицлын бүхэл бүтэн симфони бөгөөд түүний гол удирдаач нь даруухан хэрнээ гайхамшигтай нэгэн эрхтэн — "УМАЙ" юм.

Үр тогтохоос өмнө умай дөнгөж 70 орчим грамм жинтэй, жижигхэн лийрийн хэмжээтэй байдаг.
Харин есөн сарын дараа нэг килограммаас давсан жинтэй, шинэ амьдралыг тээж, тэжээх чадвартай амьд "Биореактор" болон хувирна.
Энэ бол байгаль өөрөө бүтээсэн жинхэнэ био-инженерийн гайхамшиг билээ.

Жирэмсэн эмэгтэйн бие махбод бүх түвшиндээ өөрчлөгдөнө. Цусны эргэлтийн тогтолцоо эрчим хүчний станц мэт ажиллаж, эргэлдэж буй цусны хэмжээ бараг 50 хувиар нэмэгдэнэ. Зүрх нь элит тамирчны адил хүчин чадлаар ажиллаж, 40–50 хувиар илүү их цус шахна. Эрхтнүүдийн байрлал өөрчлөгдөж, амьсгал дасан зохицож, бодисын солилцоо нэг л зорилгын төлөө — Амьдралыг хамгийн дээд хэмжээнд хүргэхийн тулд өөрийн “алгоритм”-аа сольдог.

Хүүхэд төрсний дараа үүнээс дутахгүй гайхамшигтай "сэргээн засах үйл явц" — биологийн “урвуу инженерчлэл” эхэлнэ. Гэвч бие махбод хэвийн хэмжээ, хэмнэлдээ буцаж орсон ч өмнөх шигээ байхаа больдог.
Нэг эсээс бүхэл бүтэн ертөнц үүссэн тэр гүн гүнзгий хувиралын дурсамжийг тэр хадгалсаар үлддэг.

Ийнхүү "Жирэмслэлт" нь зүгээр нэг амьдрал бүтээдэггүй — харин хүний биед илэрсэн байгалийн нам гүм атлаа сүр жавхлант хүчийг илчилдэг юм.

Эх сурвалж - Территория Любознательных: Энхбор Дуулга орчуулан хүргэж байна.

Хүчтэй энергитэй хүмүүсийн 7-н шинж тэмдгүүд:1. Хүчтэй энергитэй хүмүүс тодорхой, илэрхий шинжүүдээрээ бусдаас ялгардаг....
25/12/2025

Хүчтэй энергитэй хүмүүсийн 7-н шинж тэмдгүүд:
1. Хүчтэй энергитэй хүмүүс тодорхой, илэрхий шинжүүдээрээ бусдаас ялгардаг. Танихгүй хүмүүс тэднээс гудамжинд цаг асуух, зам заалгах нь элбэг байдаг. Учир нь тэдний тайван, тогтвортой энерги нь хүмүүст итгэл төрүүлж, аяндаа татагдах мэдрэмжийг бий болгодог.

2. Хүүхдүүд тэдэнд дуртай байдаг бөгөөд тэднийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэдэг. Тэдний дэргэд хүүхдүүд өөрсдийгөө аюулгүй, тайван мэдэрдэг. Учир нь хүүхдүүд цэвэр, бохир энергийг ялган мэдрэх өндөр мэдрэмжтэй байдаг.

3. Амьтад мөн адил тэдний дэргэд байх дуртай. Амьтад энергийг маш нарийн мэдэрдэг тул цэвэр, тэнцвэртэй энергитэй хүмүүсийг илүүд үздэг.

4. Хүчтэй энергитэй хүмүүс ихэнхдээ наснаасаа залуу харагддаг. Тэдний амьдралын хүчтэй энерги заримдаа зураг дээр хүртэл мэдрэгддэг.

5. Тэднийг эзгүй байсан газар юмуу, эсвэл дэлгүүрт ороход орчин нь гэнэт хүнээр дүүрэх нь бий. Тэд элбэг дэлбэг байдлыг дууддаг.

6. Тэднийг гомдоосон, муу санаж хандсан хүмүүс азгүйтэлтэй тулгарах нь элбэг байдаг. Учир нь өндөр энергитэй хүмүүсийг дэлхий ертөнцийн үл үзэгдэх хамгаалалтын хүчний дор байдаг гэж үздэг.

7. Ийм хүмүүсийн үг, үйлдэл нь бусдад гүн мэдрэмж, хүчтэй нөлөө төрүүлдэг бөгөөд тэдний оршихуй өөрөө бусдад ухаарал, тайвшрал авчирдаг.

Эмэгтэй хүн жинхэнэ хань болох хүнээс дараах чанаруудыг хүсдэг :💛 1. Түшиг тулгуур болдог эрЧамайг хамгаалж, ойлгож, тай...
17/12/2025

Эмэгтэй хүн жинхэнэ хань болох хүнээс дараах чанаруудыг хүсдэг :

💛 1. Түшиг тулгуур болдог эр

Чамайг хамгаалж, ойлгож, тайвшруулж, ямар ч үед “би чиний хажууд байна” гэж хэлдэг хүн.

💛 2. Үнэнч, бат зүрхтэй

Нэгэнт гэр бүл болсон бол сэтгэл нь ганхдаггүй, хайраа тогтвортой авч явдаг эрийг хүсдэг.

💛 3. Хариуцлагатай, дэмждэг

Амьдралын жижиг, том бүх зүйлд хариуцлага хүлээдэг, чамайг урамшуулж, зорилгыг чинь дэмждэг нөхөр.
💛 4. Зөөлөн бас халамжтай
Хэлэх үг, харц, оролдлого бүгдээрээ чамайг хайрлаж байгааг мэдрүүлдэг хүн. Эмэгтэй хүний зүрхэнд халддаг эр бол халамжтай эр.
💛 5. Хамтдаа ярилцаж чаддаг
Уурлах үед чамайг сонсож, ойлголцох гэж хичээдэг, харилцаагаа эвтэйхэн авч яваад сурсан эр.
💛 6. Чамаар бахархдаг
Чамайг гоё хувцаслахад, амжилт гаргахад, өөртөө анхаарахад чинь дэмжээд, бахархдаг нөхөр.
💛 7. Чамайг эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг
Гэртээ, гадаа хаана ч байсан чамайг “хайртай эмэгтэй минь” гэдгийг мэдрүүлдэг 🌷💡❤️
Яг миний хайр баярлалаа чамдаа 🥰🥰🥰

Copy

13/10/2025

- “АЙМШИГТАЙ" муухай харилцаатай хүнтэй учирч байна уу? 🥺🥺🥺
Тэгвэл талархаарай….

Амьдрал танд хэн шиг байж болохгүй вэ гэдэг "Гайхамшигтай" хичээлийг зааж байна🙏🙏🙏

- “АЙМШИГТАЙ” хүндхэн өдрүүдийг туулж явна уу?😔
Битгий гутраарай…

Өнөөдрийн таны нүүр тулж буй энэ асуудал ирээдүйд танд хэрэг болох амьдралын туршлага, сэтгэлийн тэнхээг нэмж байгаа юм шүү.👌🏻💪🏻
💯💯😍

09/06/2025

Address

Баянхошуу Сувдан төвийн 3н давхарт
Ulaanbaatar

Telephone

+97680398414

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Туяа Ауро оношилгооний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Туяа Ауро оношилгооний төв:

Share