12/01/2026
Хүүхдүүд ээ, та нар эцэг эхтэйгээ ярилцаж, тэднийг сонсох хэрэгтэй шүү❣️❣️
Гэхдээ ярих гэхээр эвгүй санагдаад хэцүү байдаг уу?
Үнэндээ тийм л дээ. Өөрийнхөө талаар, хувийн асуудлаа томчуудад, тэр дундаа аав ээждээ ярих нь ичмээр санагддаг. Гэхвээ нэг зүйлийг ойлгоод аваарай. Эцэг эх гэдэг үр хүүхдээ хамгийн сайн мэддэг. Мөн тэд чиний насыг туулаад ирсэн хүмүүс шүү дээ. Магадгүй чамайг хэлэхээс өмнө ч мэдсэн байж мэднэ.
Харин ичмээр биш ч эцэг эхийнхээ санааг зовоочих вий гэсэндээ ярихгүй, хэлэхгүй байх үе бий...
Гэхдээ дахиад л битгий санаа зов. Чиний асуудал том ч бай, жижиг ч бай эцэг эхэд чинь огт төвөгтэй санагдахгүй гэдэгт итгэлтэй байна.
Заримдаа хүүхдүүд өөрт тулгарсан асуудлаа хөндөхгүй байх шалтгаан нь өөрөө аяндаа алга болно гэж итгэдэгт оршдог. Бид гэрийнхээ хогийг шүүрдээд хаяхгүй хивсэн доогуураа хийж, нууж орхиод байвал юу болох вэ? Үүнтэй ижил сэтгэлээ нээж ярилцахгүй байх нь чамайг улам их бухимдуулж сиресст оруулдаг❣️❣️❣️
Эцэг эхтэйгээ ярилцах нь стрессийг багасгахад тусална. Хамтдаа асуудлыг даван туулах арга зам, шийдлийг бодож олж ингэснээрээ илүү сайхан мэдрэмжтэй болох боломжтой.
Эцэг эх чинь зүгээр л чамайг ойлгож, чиний төлөө санаа тавьж ярьж байгааг мэдэх нь өөрөө чиний стрессийг их хэмжээгээр бууруулж чадах юм.
✅ЯРИАГАА ТӨЛӨВЛӨХ:
Хэнтэй ярих уу?
Хэзээ ярих уу?
Хаана ярих уу?
👩or🧓Хэнтэй ярих вэ?
Аавтай? эсвэл ээжтэй?
Аль эсвэл хоеулантай нь уу? Чи бодож байгаад өөрөө шийдээрэй.
⏰Хэзээ ярих уу?
Өглөө ажил, сургуульд явахын өмнөр яаруу давчуу үед мэдээж дэмий байх.. тэгэхээр гэр бүлийнхээ амьдралын хэмнэлийг харж байгаад хамгийн зөв үеэ сонгоорой.
📍Хаана ярих вэ?
Гэртээ тухтай байна уу? Эсвэл магадгүй замын түгжрэлд байж болох юм. Хэзээ гэдэгтэй адил зөв газраа сонгох нь чухал шүү.
Яриагаа хэрхэн эхлэх вэ?
Бүх нөхцөл бүрдсэн үе буюу зөв хүнтэйгээ, зөв цагтаа, зөв газар яриагаа эхлэх нь зүйтэй.
Ерөнхий ярилцах зүйлээ бодож олсон байхад л болно. Ба бэ-гүй бэлдэх шаардлагагүй, зүгээр эхлүүдэхэд л болно🥰
Бидэнд эхлэх нь маш хэцүү байдаг юм л даа. Хэн нэг нь жоохон нээгээд эхлүүлэх үед ярьж эхэлдэг. Яриад эхлэхээр ойлгож эхэлдэг...
Ярилцана гэдэг нь зөвхөн ярих биш, сонсохыг хэлдэг гэдгийг битгий мартаарай😇
Нэг нь ярьж байхад нөгөөх нь маш анхааралтай сонсох хэрэгтэй.
✅Яриагаа илүү үр дүнтэй болгоё гэвэл дараах зөвлөмжүүд чамд тусална.
1. Тодорхой бай❣️
Өөрийн бодол, мэдрэмж, хүсэл хэрэгцээгээ тодорхой илэрхийл. Эцэг эх чинь чамайг ойлгож чадахуйц их мэдээлэл өг.
2. Шударга бай❣️
Хэрвээ чи шударга үнэн байвал эцэг эх тань чиний үгэнд итгэх магадлад өндөр болно. Харин үнэнийг нуух, хэт хэтрүүлэгтэй ярих юм бол тэд чамд итгэхэд хэцүү болдог.
3. Эцэг эхийнхээ өнцгөөс ойлгохыг хичээ❣️
Хэрвээ санал зөрөлдвөл эцэг эхийнхээ байр суурийг ойлгож чадаж байна уу? Чадаж байгаа бол үүнийгээ хэлээрэй. Эцэг эхийнхээ бодол мэдрэмжийг ойлгож байгаагаа илэрхийлэх нь тэдэнд ч бас чамайг ойлгох хүсэл төрүүлдэг.
4. Маргах, гонгинохоос зайлсхий❣️
Найрсаг, хүндэтгэлтэй өнгө аясаар ярих нь эцэг эх чинь чамайг анхааралтай сонсож, чиний үгэнд ач холбогдол өгөхөд тусална. Мөн тэд чамтай ижил байдлаар харилцах магадлал нэмэгдэнэ.
🤔Яриа бүтэлгүйтвэл яах вэ?
❤️Дээрх зөвлөмжөөр ярилцаад үзэхэд ихэнх тохиолдолд үр дүн, ахиц гардаг.
Чи өөрөө хүсэж байгаа ч эцэг эхийн зүгээс чамайг ойлгож, сонсохгүй байвал итгэж болох насанд хүрсэн хүн, багш, эмээ өвөө, мэргэжлийн хүний тусламж авч асуудлаа уудлан ярилцаж, гадагшлуулж, сэтгэлээ цэвэр, хөнгөн байлгахыг хичээгээрэй~ 🤗
#Өсвөрнасныхүүхэд #Хүүхдийнзөвлөгөө #Ярилцахарга #Хүүхдэдээцаггаргах #Гэрбүлийнзөвлөгөө #Сэтгэлзүйнзөвлөгөө
GoodFamilyCenter💜