Otoch.mn Эрүүл мэндийн сайт

Otoch.mn Эрүүл мэндийн сайт www.Otoch.mn Монголын эрүүл мэндийн сайт otochmn

27/04/2026

БИДНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙНА. БҮГД ЯАХ ВЭ ГЭЖ ЦӨХӨРСӨН.

🧘‍♀️СУУДЛЫН МЭДРЭЛ ДАРАГДСАН ҮЕД ХИЙХ ИОГИЙН БАЙРЛАЛ ДАСГАЛУУД:✔️Нуруу, бүсэлхийгээр байнга өвддөг хүмүүс✔️Нурууны мэдрэ...
27/04/2026

🧘‍♀️СУУДЛЫН МЭДРЭЛ ДАРАГДСАН ҮЕД ХИЙХ ИОГИЙН БАЙРЛАЛ ДАСГАЛУУД:

✔️Нуруу, бүсэлхийгээр байнга өвддөг хүмүүс
✔️Нурууны мэдрэлийн судал дарагдсан буюу хөл рүү өвддөг хүмүүс
✔️Суудлын ажилтай, нуруу чилж өвддөг хүмүүс
✔️Жингийн илүүдэлтэй нуруу өвддөг
✔️Удаан зогсоо ажил хийснээс болж нуруу өвддөг
✔️Нуруу өвдөж байгаа үед ямар гам дэглэм барихаа мэдэхгүй байгаа бол
✔️Нурууны суулт, мурийлт гэх мэт нурууны өвчтэй
✔️Нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж буй хүмүүс
✔️Эмч дасгал хөдөлгөөн зөвлөсөн бол эдгээр дасгалуудыг тогтмол биедээ тааруулж хийснээр нурууны өвдөлтийн шинж тэмдгийг бууруулж өвчний явцыг удаашруулж өгөх боломжтой.

👩🏻‍⚕️Харин ямар ч төрлийн дасгал хөдөлгөөнийг хийхээс өмнө мэргэжлийн эмч нартай зөвлөх шаардлагатай байдаг бөгөөд зөв техникийн дагуу хийх нь нурууны өвдөлтийг даамжруулах, хүндрүүлэхээс урьдчилан сэргийлдэг байна.

Handaa Byamba: Яамнаас ковидын вакцины хэдэн тун хийлгээд, аль улсын вакцины дараа хичнээн хүн нас барсанаа Эрүүл мэндий...
27/04/2026

Handaa Byamba: Яамнаас ковидын вакцины хэдэн тун хийлгээд, аль улсын вакцины дараа хичнээн хүн нас барсанаа Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/463 тоот тушаалын дагуух бүртгэлийг авах гээд бараагүй. Аргаа бараад Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд " ховлоод" ч амжилт олоогүй дээ. Энэ л баримт байгаа юм байна. Хятадын Веросилл вакцины эхний тунгийн дараа 1048 хүн, 2 дах тунгийн дараа 892 хүн нас барсан байхад " тэнэгийн дотор уужуу" ч юмуу мэдэхгүй ум маани бадми хумдсаар л суух нь тавилан юмуу!?
Хэрвээ вакцин тариулаагүй бол амьд байх байсан гэж боддоггүй юм байх даа, үхээсэй гэж бодож байсан юмуу гэмээр л байх юм, маш харамсалтай!
2026.04.23.

Хөгширсөн хойноо үр хүүхэдтэйгээ хамт амьдрах нь тэднийг үүрд алдаж буй хэрэг.Энэ түүх хоёр мянга таван зуун жилийн наст...
27/04/2026

Хөгширсөн хойноо үр хүүхэдтэйгээ хамт амьдрах нь тэднийг үүрд алдаж буй хэрэг.

Энэ түүх хоёр мянга таван зуун жилийн настай. Гэвч яг л өнөөдөр бидний тухай, бидний эцэг эх, үр хүүхдүүдийн тухай бичсэн мэт сонсогдоно. Энэ бол олон өндөр настнуудын сэтгэлийг зовоодог асуултын хариуг хайж, аугаа их мэргэн Күнзийг зорьсон Ли Вэй хэмээх өвгөний тухай сургамжит үлгэр юм.
Бид бүх амьдралаа үр хүүхэддээ зориулсан атлаа яагаад өтөл насандаа ганцаарддаг вэ?

Ли Вэй муу эцэг байсангүй. Харин ч тэрээр амьдралынхаа хором бүрийг үр хүүхэддээ зориулжээ. Тэдэнд бүх зүйл байлгахын тулд хүч чадлаа хайрлалгүй ажилласан. Тэднийг юугаар ч дутаахгүй гэсэндээ өөрөөсөө бүхнийг харамлаж иржээ.
Хүүхдүүд нь өсөж том болоод тусдаа гэр бүлтэй болоход Ли Вэй: "Одоо л үр шимийг нь хүртэх цаг" гэж шийджээ. Тэр хуучин байшингаа зарж, хүүгийндээ нүүж очив. Ач зээ нарынхаа дэргэд, гэр бүлийн хүрээлэлд байхаас илүү жаргал өтөл насанд өөр юу байх билээ? Гэвч аз жаргал ирсэнгүй.
Гэр нь хүнээр дүүрэн байсан ч Ли Вэйн зүрх сэтгэл урьд өмнө хэзээ ч ийм хоосон байсангүй. Өдөр нь бүгд ажил төрлөөрөө таран одож, орой нь ядарсандаа нам гүм байхыг хүснэ. Түүний яриаг хагас дутуу сонсож, зөвлөгөө нь дургүйцлийг нь хүргэж, байх ёстой л нэг зүйл мэтээр хүлээж авдаг болов. Тэрээр тэдэнд ойртох тусам тэд улам холдон зугтаж байлаа.

:

Ли Вэй Күнзийг зорив. Мэргэн багш өвгөнийг хүлээн авч, гомдол нэвчсэн түүхийг нь сонсжээ. "Багш минь, би бүх амьдралаа үр хүүхдийнхээ төлөө зориулсан. Одоо намайг өтлөхөд тэдэнтэй хамт амьдарвал хайр халамж, амар амгаланг олно гэж бодсон юм. Гэвч үүний оронд би өөрийгөө үзэгдэхгүй сүүдэр мэт мэдэрч байна... Тэдэнд би яагаад хэрэггүй болчихов оо?"
Күнз өвгөнийг чихэрлэг үгээр тайвшруулсангүй. Харин оронд нь түүнд гурван энгийн зүйлийг харуулжээ.

: Устай ваар

Мэргэн багш нэгэн ваар авч, амсар хүртэл нь ус дүүргэв. "Хэрэв би үүн дээр нэмж ус хийвэл юу болох вэ?" гэж тэр асуув. "Ус хальж урсана" гэж Ли хариулав. "Хүний харилцаа ч мөн адил. Бид өөрсдийн гэсэн орон зай үлдээгүй газарт өөрийгөө багтаах гэж оролдоход тэнцвэр алдагддаг. Чи хүүхдүүддээ зориулж гэр барьж өгсөн, харин одоо тэр гэрийнх нь төв цэг байхыг хүсэж байна. Гэвч тэдний гэрийн төв цэг нь тэд өөрсдөө, тэдний хүүхдүүд, тэдний амьдрал юм. Чи хэдийнэ дүүрсэн саванд өөрийгөө юүлэх гэж оролдож байна."

: Хоёр мод.

Күнз зэрэгцэн ургах хоёр модыг заав. Тэдний мөчир хоорондоо орооцолдож, нарны гэрлийн төлөө тэмцэлдэж байлаа. -Хоёр мод дэндүү ойрхон ургавал юу болдог вэ? гэж асуухад өвгөн:
-Тэдний мөчрүүд орооцолдож, бие биедээ саад болж, өрсөлддөг гэж Ли хариулав.
-Энэ нь тэднийг хүчирхэг болгож байна уу? -Үгүй ээ. Тэд хэврэг, үзэмжгүй болж байна.
-Амьдрал ч мөн адил. Ойр байх нь нэгдмэл байхын нэр гэж бид андуурдаг. Гэвч дэндүү их ойртолт өрсөлдөөн, зөрчлийг дагуулдаг. Ургахын тулд орон зай хэрэгтэй.

: Атга элс.

Күнз нэг атга элс авч, чанга атгав.
-Элсийг хамаг хүчээрээ атгавал юу болох вэ?
-Хурууны завсраар урсаад дуусна.
-Хүний харилцаа ч мөн ийм. Хайр хүндэтгэл шахалт дор цэцэглэдэггүй. Чи ойр байхыг хэдий чинээ шаардаж, чанга атгана, төдий чинээ хурдан бүх зүйл урсан одно. Эрх чөлөөг нь өг, тэгвэл үнэхээр чинийх болох зүйл чамтай үлдэнэ.

:

-Чи мод тарихдаа өтөл насандаа сүүдэрт нь сууна гэж тооцоолдог уу? гэж Күнз асуув. -Үгүй ээ, багш минь. Мод чөлөөтэй ургах ёстойг мэддэг учраас л би тарьдаг. Сүүдэр бол ердөө л ирж болох бэлэг болохоос үүрэг биш.
-Тэгвэл чи яагаад үр хүүхдээ өөр байна гэж бодоо вэ? Тэднийг өөрийнхөө тойрогт эргэлдүүлэхийн тулд замаас нь саатуулна гэж үү? Чи тэднийг өөртөө зориулж өсгөөгүй, дэлхий ертөнцөд зориулж өсгөсөн. Одоо дэлхий ертөнц тэднийг чамаас илүү эзэмших эрхтэй
Ли Вэй анх удаа өөрийнхөө алдааг олж харан дуугүй болов.

:

Күнз өвгөнд атга үр өгөв.
-Чи тарьж чадна. Чи зааж чадна. Чи суралцаж чадна. Өтөл нас бол хүлээх цаг биш, харин шинэ нээлт хийх цаг юм. Хүүхдүүдээсээ хайр хүлээхээ больж, өөрийн хайртай зүйлээ тарьж эхэл.
Ли Вэй хотдоо буцаж ирэв. Гэхдээ хүүгийндээ очсонгүй. Сургуулийн дэргэд жижиг байшин түрээсэлж, залуу сурагчдад тусалж эхэлжээ. Мэддэг чаддаг бүхнээ хуваалцаж, зааж өгдөг болов. Тэдэнтэй хамт мод тарьж, түүх хуучилж, зүгээр л дэргэд нь байдаг боллоо. Хүмүүс түүнийг Ли мастер гэж нэрлэх болов. Тэрээр өөрийгөө бусдад тулгах тусам хүмүүс түүнийг үнэлж, анхаарал шаардахгүй байх тусам тэд дуртайяа анхаарал тавьдаг болов.

:

Нэгэн өдөр хүүгээс нь захидал иржээ.
-Аав аа, би тантай уулзаагүй удлаа. Санаж байна шүү. Ач нар чинь таныг асуугаад байна. Манайд зочилж ирээч, гэхдээ бүрмөсөн биш, зүгээр л зочилж... гэжээ.
Ли Вэйг очиход тэд маш халуун дотноор угтлаа. Олон жилийн дараа тэрээр өөрийгөө илүүдэл ачаа биш, харин хүсэмжит зочин гэдгээ мэдэрчээ. Хайрыг хүлээж, шаардахаа болих үед хайр өөрөө ирдэг гэдгийг тэр ойлгосон юм.
Энэхүү сургамжит үлгэрийн жинхэнэ утга учир "Хөгширсөн хойноо үр хүүхэдтэйгээ хамт амьдрах нь хамгийн том алдаа" гэдэг нь ганцаараа байхыг уриалсан хэрэг биш юм.
Энэ бол жинхэнэ дотно харилцаа үүрэг хариуцлагаас биш, эрх чөлөөнөөс төрдөг гэдгийг сануулж буй хэрэг. Бид хүүхдүүдээ дэргэд байхыг шаардахдаа тэднийг боомилж байдаг. Өөрийнхөө орон зайг тулгах үед бид тэдэнд үзэгдэхгүй сүүдэр болж хувирдаг. Харин бид тэднийг тавьж явуулах үед тэд биднийг өөрсдөө сонгодог.
#Күнз: "Хайр хүндэтгэлийг шаардаж болдоггүй. Түүнийг зөвхөн ургуулж л болдог..."

Хануур хийж болохгүй сарууд:Жил, улирлын зохицлоос хамааран дараах тохиолдолд хануур заслыг цээрлэнэ. Үүнд:Нохой, гахай ...
27/04/2026

Хануур хийж болохгүй сарууд:
Жил, улирлын зохицлоос хамааран дараах тохиолдолд хануур заслыг цээрлэнэ. Үүнд:

Нохой, гахай жилтэн — өвлийн дунд сард
Бар, луу жилтэн — өвлийн адаг сард
Морь жилтэн — хаврын эхэн сард
Үхэр, хонь, тахиа жилтэн — зуны эхэн сард
Бич, хулгана жилтэн — зуны дунд сард
Туулай, могой жилтэн — зуны адаг сард
Нохой жилтэн — намрын адаг сард

copy

Эмч С.Болор-Эрдэнэ: Монголд гадаад оюутнууд англи хэл дээр 4 жил сураад ЭМЧ болж болно гэнээ. Өнөөдөр COEX Convention Ce...
27/04/2026

Эмч С.Болор-Эрдэнэ: Монголд гадаад оюутнууд англи хэл дээр 4 жил сураад ЭМЧ болж болно гэнээ.

Өнөөдөр COEX Convention Center дээр Монголд анагаахын сургуульд сурах боломжийн талаар зохион байгуулсан өдөрлөгт оролцлоо.

Нэг агентлагийн залуу төрөлх сургуулийн минь (MNUMS) танилцуулгыг сайтар бэлдэн илтгэж байлаа. Гэхдээ эцэг эхчүүдэд хандаж хэлж буй реклам гэх юм уу, юу нь ч юм үнэхээр дургүй хүргэсэн.

Солонгост анагаахад орох хэцүү, 3–4 жил бэлддэг — тийм.
Гэхдээ анагаах гэдэг хаа ч байсан үнэндээ хэцүү.

Би л лав анагаахад орох гэж үхтлээ бэлдэж байсан. 10 жилийн найзууд маань гэрчилнэ.

Гэтэл тэр залуу:

Монголд анагаахад илүү хялбараар шалгалт өгөлгүй орох боломжтой.
Англи хэлтэй эмч бэлтгэдэг анги нээгдсэн
4 жил сураад төгсөнө. Солонгос, Америк, Австралид эмч болох гэж 10 жил болдог байхад Монголд 4 жил зарцуулна
Лиценз буюу эмчлэх эрхийн шалгалт англи хэл дээр учраас төвөггүй авна
Монгол хэл сурах шаардлагагүй
Шалгалт өгөх шаардлагагүй, шууд элсэж болно
Жилийн төлбөр 35,000 доллар орчим гэнээ.

Монгол эмч нар Солонгосын эмчлэх эрхийг 3–4 жил бэлдэж авдаг, харин Монгол хэлгүй ч англи хэл дээр энэхүү шалгалтыг өгч болно гэх мэтээр ярьж өгсөөн.

Би үнэхээр тэвчээгүй ээ.

Асуулт, хариултын үеэр босоод хэлсэн: яадгийн

Би Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийг төгссөн эмч хүн байна.

Бид ч гэсэн Солонгос болон бусад орны эмч нарын адил дунд сургуулиасаа эхлээд бэлдэж, 6 жил суралцаж ерөнхий эмч болдог. Үүний дараа резидент, мэргэжил дээшлүүлэх, магистр, доктор гээд насан турш суралцдаг.

Миний хувьд Солонгост докторын зэрэг хамгаалсан. Одоо хүүхдийн дотоод шүүрлээр fellow хийж байна.

Таны ярьж байгаа шиг амархан зүйл хаа ч байхгүй.

Ингэж ярьж байгаа нь Монгол эмч нарыг богино хугацаанд сураад, мэдлэг нимгэн хүмүүс мэт ойлголтыг бусдад төрүүлж болзошгүй шүү хэмээн анхаарах сануулар 2- ын хооронд олон хүний өмнө анх удаа өөрийгөө биш, эх орон, сургууль, мэргэжил нэгтнүүдээ өмөөрч үзэл бодлоо илэрхийллээ.

Монголд эмчийн үнэ цэнэ, эмчийг хүндлэх хүндлэл, итгэл үнэмшил алдагдаж буйг, одоо бүр төрөлх сургуулийг минь хүртэл Солонгосын нэг жижиг агентлаг ийнхүү танилцуулж буйг хараад өөрийн эрхгүй дуугүй өнгөрч чадсангүй.

Coex-оос гарч явахдаа сэтгэл дундуур байсан ч,
өөрийн үзэл бодлоо хэлж чадсандаа өөрийгөө бас ч гэж урамшуулан явна.

Эмчийн мэргэжил бол амар зам биш.
Энэ бол хүний амь насны төлөө насан турш суралцах зам.

⚠️ АНХААР! Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл эрс нэмэгдэж байна.  📊 ...
27/04/2026

⚠️ АНХААР!
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл эрс нэмэгдэж байна.

📊 2022 онд – 50 хүн
📊 2023 онд – 305 хүн
📊 2024 онд – 532 хүн
📊 2025 онд – 2792 хүн

➡️ Ердөө 3 жилийн дотор 6 ДАХИН өссөн байна!

❗ Энэ бол зүгээр нэг тоо биш — бодит амь нас, эрүүл мэндийн эрсдэл.

🚫 Хурдаа хэтрүүлэх
🚫 Хамгаалах хэрэгсэлгүй зорчих
🚫 Замын хөдөлгөөний дүрэм зөрчих

👉 Эдгээр нь ослын гол шалтгаан болж байна.

✔️ Дүрмээ мөрд
✔️ Хамгаалах хэрэгсэл (дуулга, хамгаалалт) хэрэглэ
#Насанд хүрээгүй хүүхдүүддээ суррон скүүтэр битгий авч өг гуйяааа .... Таны хүүхдийн амь наснаас илүү үнэтэй гангараа байна гэж байхгүй!

100 наслахын нууц:1. Илүү их алх, бага суу — хөдөлгөөн амьдралыг урсгалд оруулдаг.2. 80% цадтал ид — хэт дүүртэл биш, ха...
27/04/2026

100 наслахын нууц:
1. Илүү их алх, бага суу — хөдөлгөөн амьдралыг урсгалд оруулдаг.
2. 80% цадтал ид — хэт дүүртэл биш, хангалттай гэдгийг ойлго.
3. Нойрыг эм гэж тооц.
4. Илүү их инээ — баяр баясал цаг хугацаанаас хурдан эдгээдэг.
5. Сониуч бай — суралцдаг оюун хэзээ ч хөгширдөггүй.
6. Тайван байдлаа хамгаал — дэмий маргаан өвчнөөс хурдан “иддэг”.
7. Ус уухыг өдөр тутмын заншил болго.
8. Бэлэн хоолноос илүү жинхэнэ хоолыг сонго.
9. Сайн хүмүүстэй ойр бай — ганцаардал насыг богиносгодог.
10. Түргэн уучил — гомдол чимээгүйхэн хор болдог.
11. Тархины дасгал хий — ном унш, бод, тунгаан эргэцүүл.
12. Тамхи бүү тат — ганц жил биш, арван жилийг чинь “хулгайлдаг”.
13. Идэвхтэй бай — өдөр бүр хөдлөх төдий байсан ч болно.
14. Нарны гэрэлд гар — байгалийн үнэгүй “антидепрессант”.
15. Амьдралын зорилготой бай — зорилгогүй хүн эрт “унтардаг”.
16. Уураа хяна — уур бүр зүрхэнд чинь хүртэл хортой тусдаг.
17. Гүн хайрла — сэтгэлийг залуу байлгадаг.
18. Өглөө бүр сунгалт хий — бие чинь чамд талархана.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ Хүний хөгжил, нийгмийн...
26/04/2026

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэн Нэгдсэн чуулганд хэлэлцүүлж батлагдана. 🇲🇳🇲🇳🇲🇳

📍📍📍Хууль зүйн байнгын хороогоор Шүүгч бус шүүхийх ерөнхий зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журмын төслөө хэлэлцүүлж батлуулах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэнэ. 👇

❗️❗️❗️Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх,нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

❗️❗️❗️Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл

❗️❗️❗️Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ🇲🇳🇲🇳🇲🇳

26/04/2026

🙏Дуучин С.Баттулга: ТАЛАРХАЛ 😍 АНХААРУУЛГА❗️
🤗 🙏 ❤️ 😇 👏 👊 😎






Жич; 10-хан минут сонсохыг бодоорой…👍👍👍

26/04/2026

🔴 Д.Мөнх-Эрдэнэ хар тамхины талаар болгоомжлуулжээ

Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь...
26/04/2026

Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь горьдлого тээн Москва руу эмчлүүлэхээр авч явж байсан бол, тэнгэрт халихынх нь өмнө дунд охин Р.Индра дэргэд нь байж асарч халамжлан, өргөж тээж байжээ.

Ринчений Индра:

-Аав Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж төрдөг байсан. Хувцас хунар муухан өлөн зөлмөгхөн. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын өмнө Хүүшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опель дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гүйнээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогүй.
Аав цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч өгнө. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бакал гутал тавьж өгдөг байж. Нэг удаа гоё бөмбөгөн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч өгөөч гэж шалгаасанд олон хүүхэд өмсч байна уу? гэж асуулаа. Цөөхөөн гэсэнд, -тэгвэл хэрэггүй биз, жирийн олныхоо л жишиг яв гэж билээ.

Бид хөл нүцгэн гүйж, хөдөөгийн хүүхэдтэй л адил үхрийн баасанд хөлөө дүрж дулаацуулаад, харайлгаж явлаа. Арван нас хүртэл минь миний үсийг авчихдаг байсан. Нэг удаа үсний маань талыг аваад, талыг нь үлдээчихлээ. Бүтэн аваад аль гэж аавыг гуйгаад байдаг, аав авч өгдөггүй, бүүр орой болсон хойно хоёр өвдөгнийхөө завсар намайг хавчуулж суулгаж байгаад авч өгсөн. Биднээр тэгж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд.

Биднийг хатуужилтай, зоригтой болгох гэж их хичээдэг байсан. Бидэнд одоогийн карате маягийн юм заана. Гадаа турниктэй. Тэнд үргэлж хичээллүүлнэ. Бид үлгэр яриулах дуртай. Гэтэл дандаа чөтгөртэй, аймаар үлгэр хэлнэ. Нэгээс нь хэлэхэд, нэг морьтой хүн даваа даваад явж гэнээ. Тэгтэл нэг хүн дайралдаад, “ Сундлаад яваач” гэхэд түүнийг араараа сундлаад явж дээ. Нөгөө хүн цаашихнаа явж байснаа өврөөсөө ааруул гаргаад идтэл, “ Ааруулаасаа” гээд л мөрөн дээгүүр нь ясан гар орж ирсэнд, эргээд харвал, ард нь араг яс сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангүй айхыг хэлэх үү.

Аав хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад баригдсан юм даг. Аавыг шоронд байхад хэцүү байсан. Нямааг сургуулиас хөөчихсөн. Барс нялх. Нэг удаа хэвлэх үйлдвэрийн хашаанд очоод түлээ гуйдаг юм байна. Гэтэл манаач нь, “Ринченгийн бэлтрэгнүүд явж байна. Нүдийг нь хараач!” гээд л загнаж гарлаа. Тэгээд хоёр хэрчим түлээ авсан. Маргааш нь дахиад л очдог юм байна. Тэгтэл манаач, “нөгөө буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж аашлахад нь, “Та бууд бууд!” гээд бас хоёр хэрчим түлээ аваад зугтсан.

Өвөл Барс, Шанз хоёр дундаа нэг гуталтай, орон дээрээ л сууж байна. Би гадаа гүйж, нүүрс хулгайлна. Галт тэргэн дээр гарч нүүрс унагана. Бас зомгол түүнэ. Зомгол дээр ч чавганц нартай үзэж гарна даа. “Нөгөө буржгар толгойт ирж, наадахыгаа хөө, бүү ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургүй гэж тэр.
Аав үхсэн амьд нь мэдэгдэхгүй. Нэг өдөр манайд дээлээ хөөргөсөн хүн орж ирээд “Би Пэрлээ мөн шаа. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай аавыг амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа тэр байсан юмсанж. Аавыг нэг шөнө суллагдаад орж ирэхэд бидний нар гарсан даа...

Аав маань могой жилтэй юмсан. Нүхтийн аманд зусч байхад орон дор могой үргэлж байна. Аав дийзэнд сүү хийж өгөөд могойд дандаа тавьж өгнө.

Нүхтэд байхад Австрийн Бешофф гүн аавтай уулзана гэж манайд ирдэг юм байна. Гүн аавыг хоймортоо хөл нүцгэн сууж байгааг шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Нямаа бид хоёр гүнтэнг шоолоод үхтлээ хөхрөв өө. Бешофф аавтай алмас ярьж байснаа, “ямархуу үстэй амьтан юм бэ дээ?” гэж асуухад аав өөрийнх нь бугуйг заагаад, “иймэрхүү л үстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр түсхийтэл инээд алдаж, ээжид “аальгүйтлээ” гэж загнуулсан.

"-Яагаад аавынхаа мэргэжлийг аваагүй юм бэ?" гэж биднээс хүн их асуудаг. Үнэндээ гэхэд монгол хэл гэдэг чинь улс төр юм байна гэж ойлгосон. Аав шиг хүн энэ мэргэжлээс болж ингэж зовж байхад бид бол давахгүй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч үлдье гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал монгол хэлний мэргэжилтэн болгох гэж зүтгээгүй.

1953 онд Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад, -феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байсан. Уншдаг гэвэл намд авахгүй байсан тул би мэдэхгүй л гэж хариулсан.

Аав биеэ оторлохыг ер боддоггүй. Нэг нимгэн ноосон хөнжилтэй, дандаа түүгээрээ хучиж унтана. Бие нь муудсан хойноо ч түүгээрээ л хучдаг байлаа. "-Аав аа, та даарчихна, өөр дулаан юмаар хучина уу гэхэд, -дулаан юманд дасчихнаа, хүүхээ" гэж билээ. Хэдхэн хоногийн настай байж гэж бодохоос хөөрхий муу аавыгаа хэчнээн өрөвдсөн гээ.

Аав минь нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө, “-Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.

Яриаг тэмдэглэсэн Г. Аким

Address

Улаанбаатар хот, СБД
Ulaanbaatar
14250

Alerts

Be the first to know and let us send you an email when Otoch.mn Эрүүл мэндийн сайт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Otoch.mn Эрүүл мэндийн сайт:

Share