09/01/2024
Нэгэн найз маань манайд зочилж ирсэн юм. Бид цай ууж, ярьж нэлээн суугаад, би:
Би явж аягаа угаачихаад ирье гэсэн найз маань над руу, пуужин барьчихаад ирье гэсэн юм шиг гайхан харав.
Тэрээр нэлээн надаар бахархсан бас жаахан гайхсан маягтай, "Чи эхнэртээ тусладаг чинь сайн хэрэг. Би бол тусладаггүй. Намайг гэрийн ажилд юм хийхээр миний эхнэр олж харж, үнэлж мэддэггүй. Би түрүүчийн долоо хоногт шалаа угаасан боловч эхнэр баярлалаа ч гэж хэлээгүй" гэв.
Би аягаа угааж дуусаад, найздаа ингэж тайлбарлав.
"Би эхнэртээ "тусладаггүй". Миний эхнэрт тусламж хэрэггүй, харин амьдралын хань хэрэгтэй. Тэр хань нь би. Эхнэр бид 2 амьдралынхаа, гэр орныхоо бүх л юмыг хувааж хийдэг. Ингэж хувааж хийх нь "туслах" биш.
Би эхнэртээ гэрээ цэвэрлэхэд тусладаг биш, харин би энэ гэрт амьдардаг учраас гэрээ цэвэрлэх нь бас миний ажил үүрэг.
Би эхнэртээ хоол хийхэд тусладаг биш, харин би бас хоол идмээр бгаа учраас хоолоо хамт хийлцдэг.
Хоолны дараа би эхнэртээ туслаж аяга угаадаг биш, харин би энэ аяга халбагыг хэрэглэсэн учраас угаадаг.
Хүүхэд асарч хүмүүжүүлэхэд би эхнэртээ тусладаг биш, харин би хүүхдийнхээ аав нь учраас үүнийг дуртайяа хийдэг.
Би энэ гэр бүлд тусламж биш, харин би өөрөө энэ гэр бүл, тиймээс энэ гэр бүлд би хамтран оролцох ёстой.
Гэр орондоо хийсэн чиний ажлыг олж харж, үнэлж дүгнэх тал дээр, чи өөрөө хэзээ эхнэрийнхээ хийж бгаа ажлыг харж, үнэлж, магтсан бэ?
Хэзээ эхнэртээ гэрээ цэвэрлэсэн, хүүхдээ усанд оруулсан, орны даавуу солисон, хувцас угаасан, хоол хийсэн, цаг терминийг зохицуулсан байхад нь баярлалаа гэж хэлсэн бэ?
Энэ талаар чи бодож үзсэн үү?
Эсвэл чи ийм л байх ёстой гэж боддог юмуу?
Чи өөрөө яаж магтуулмаар бна, тэр магтаалаа бас эхнэртээ зориул.
Тэгээд ч чи гэр орныхоо ажлыг, өөрийнхөө төлөө юм хийсний төлөө яагаад эхнэр чинь чамайг үнэлж, магтаж, баярлах ёстой гэж?
Угаасаа ингэж амьдралаа хамтарч, хуваая гэж та 2 суусан юм бишүү?
Эхнэртээ туслагч биш, амьдарлын хань нь бай. Битгий зочин шиг бай. Зочин шиг ирж, хоол идэж, усанд орж, хувцасаа угаалгаж, унтаж, хүссэн сексээ авчихаад л гардаг тийм хүн хань биш шүү дээ.
Гэртээ чи зочин биш, эзэн бай.
Юмаа хийдэг, мэддэг эзэн бай.
Нийгмээ өөрчлөх процесс бидний гэр оронд явагддаг. Хүүхдүүдээ сайн хань болгохын тулд сайн хань ямар байдагийг чи өөрөө үлгэрлэн харуул.
#хуулбарлав эзэнгүй пост