08/12/2020
“Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын хамгийн нөлөө бүхий тинк танк байгууллага болох Милкений Хүрээлэнгийн Азийн Хуралд урилгаар оролцож байна. Азийн нөлөө бүхий бодлого бодлого боловсруулагчид, бизнесийн лидерүүд, олон улсын банк санхүүгийн байгууллагын удирдлагууд болон хэвлэл мэдээллийн томоохон төлөөллүүд цар тахлын үеийн эдийн засгийн асуудлаар хуралдаж байна.