28/01/2026
Академийн сэтгэл зүйч, өсвөр үеийнхний зөвлөгч, мэргэжил сонголтын зөвлөгч багш нар маань өнөөдөр МУБИС-ийн "Сэтгэл судлал"-ын тэнхимээс зохион байгуулж буй ОУ-ын Туршлага солилцох мэргэжлийн онол арга зүйн семинарт оролцлоо. Уг семинар нь "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд өрнөж, уг семинарт Солонгосын 🇰🇷 их дээд сургуулиудын сэтгэл зүйн тэнхимийн багш нар, сэтгэл судлаач нар, мөн Өвөр Монголын 🇨🇳 Сэтгэл зүйч, доктор, профессорууд, Монгол Улсын 🇲🇳томоохон их дээд сургуулийн тэнхимийн багш эрдэмтэдийн төлөөлөл оролцсноор өргөн цар хүрээтэй болж өндөрлөлөө.
📍Семинараар:
1. Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд доголдсоноос, гар утас болон дэлгэцийн хэрэглээ ихсэж, улмаар урт хугацаандаа энэ нь хүүхдийг донтолт руу түлхэж байгаа эрсдэлийг олон улсын тоо мэдээ, судалгаан дээр үндэслэн тайлбарлалаа.
2. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн тогтворгүй байдал нь тэднийг амиа хориглох эрсдэл рүү түлхэж буйг Монгол Улсын тоон мэдээлэл судалгаан дээр үндэслэн харууллаа. Харамсалтай нь энэ тоо мэдээ жил ирэх тусам ихсэж байгаа нь хэн бүгдийн анхаарлыг татаад байлаа.
3. Сэтгэцийн эрүүл мэндийн тогтворгүй байдал нь хувь хүний зан төлөвт сөргөөр нөлөөлж, ингэснээр өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамжгүй болж, эсвэл сонирхолгүй, идэвхгүй байдал руу түлхэж байгааг судалгааны үнэлгээгээр танилцууллаа. Эдгээр асуудлууд нь зөвхөн Монголд гэлтгүй олон улсад ч мөн тулгамдсан хэлбэртэй байгааг Солонгос болон Өвөр Монголын эрдэмтэн судлаач нар өгүүлж байгаа нь анхаарал татахуйц байлаа. Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ямар ч эмгэг, сөрөг зан үйлд өртсөн тохиолдол бүрт гарах гарц нь зөвхөн эцэг эхийн идэвхтэй оролцоо санаачилгатай байдал, хүүхдээ ойлгон, зөв харилцан сонсох, ажиглах, хамтдаа цагийг өнгөрөөх чанартай цаг юмаа гэдгийг илтгэл тавьсан бүх судлаач, эрдэмтэн нар тодорхойлж байна.
📌📌- Бидний хүүхэд яг хаана явна вэ?
- Тэд хэрхэн өсөн торниж буй вэ?
- Бидний үүрэг оролцоо хаана нь гацаад байгаа вэ?
- Бид хүүхэдтэйгээ харилцах харилцааныхаа хаана нь буруудаад байгаа вэ гэдгээ нэг бодох цаг болжээ гэдгийг энэ семинар уулзалт дахин нотлон харуулж байна.
#сэтгэцийнэрүүлмэнд