Бундан зүрх Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

  • Home
  • Бундан зүрх Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

Бундан зүрх Эмэгтэйчүүдийн Эмнэлэг БУНДАН ЗҮРХ Эмэгтэйчүүдийн эмнэлэг

27/08/2025
25/07/2025

?????????????????????????????????????
-Сайн уу. Битгий утсаа тавиарай, чамаас гуйж байна!
-Чамд юу хэрэгтэй юм бэ. Чамтай чалчих зав алга, хэлэх гэснээ хурдан хэл!
-Би өнөөдөр эмчид үзүүлээд...
-Тэгээд..?
-Намайг 4 сартай жирэмсэн гэсэн.
-Тэгээд надаар яах гэсийн. Надад асуудал хэрэггүй шүү, наадахаа түргэн янзлуул, ойлгов уу?
-Хугацаа нь хэтэрсэн байна гэнэ. Би одоо яах вэ?
-Миний дугаарыг л мартчих.
-Яагаад март гэж? Хүүе, байна уу, байна уу?
-“Таны залгасан дугаар...”

Гурван сарын дараа.
“Бяцхан хүү минь сайн уу?”
“Сайн. Чи хэн бэ?”
“Чамайг хамгаалах Сахиусан тэнгэр байна”
“Аан, чи тэгээд намайг хэнээс хамгаалах юм бэ? Би энд ганцаараа байна шүү дээ”
“Чи их өхөөрдөм юм аа. Гэдсэнд амьдрах ямархуу байна даа?”
“Надад ч яах вэ, дажгүй л байна. Харин ээж маань л өдөр бүр уйлаад байх юм”
“Хүү минь, битгий санаа зов доо. Томчуул чинь үргэлж л ямар нэгэн юманд санаа зовж байдаг юм. Чи гол нь сайн унтаж байгаарай. Хүч чадалтай болох хэрэгтэй. Хорвоод мэндэлсэн хойно чинь тэр хүч чадал чамд ямар их хэрэг болно гээч...”
“Сахиусан тэнгэр ээ. Чи миний ээжийг харсан уу. Тэр ямархуу вэ?”
“Би үргэлж чиний дэргэд байдаг болохоор харалгүй яах вэ. Чиний ээж их залуухан, бас их царайлаг”

Дахиад гурван сарын дараа.
-Би одоо яаж амьдрах юм бэ. Ядаж байхад өнөөдөр бүх юм гараас унаад юу ч хийж чадахгүй нь. Архи хундагалах гэж байгаа нь энэ гээд хоёр ч удаа савируулчихлаа...
“Сахиусан тэнгэр ээ. Чи байна уу?”
“Байна, хүү минь, яасан бэ”
“Ээж маань өнөөдөр нэг л биш ээ. Өдөржин уйллаа, тэгээд өөрөө өөрийгөө загнаад л байх юм”
“Битгий тоо. Ингэхэд чи хорвоог харахад бэлэн болж байна уу”
“Бэлэн болж байх шиг байна. Гэхдээ би маш их айж байна. Намайг төрөхөөр ээж маань хараад бүр сэтгэлээр уначихвал яана аа”
“Юу гэж дээ, хүү минь. Ээж чинь чамайг хараад заавал баярлана. Чам шиг бяцхан үрийг хайрлахгүй байхын аргагүй шүү дээ”
“Сахиусан тэнгэр ээ. Энэ гэдэсний цаана амьдрал ямаршуухан байна?”
“Энд одоо өвөл болж байна. Эргэн тойрон цав цагаан цасаар хучигдаж, гоёмсог хээтэй цасан ширхэгүүд орчныг бүрхээд гоё байна аа. Чи удахгүй өөрөө энэ бүхнийг харамз”
“Сахиусан тэнгэр ээ. Би хорвоотой танилцахад бэлэн боллоо”
“За тэгвэл, хүү минь би чамайг угтаж авъя”
“Сахиусан тэнгэр ээ... Их өвдөөд... аймаар байна..!”
-Ээж ээ, ямар их өвдөж байна аа. Ёооё, хэн нэгэн надад туслаач дээ... Би ганцаараа яах юм бэ... Маш их өвдөж байна. Хүмүүс ээ, туслаач...

Хүү ээжийгээ өвтгөхөөс айсан уу, юутай ч их хурдан төрөв. Маргааш орой нь хотын захад:
-Хүү минь, намайг уучлаарай. Одоо чинь их хэцүү үе. Ганцаараа чамайг тэжээж дийлэхгүй нь. Би чамтай цуг хаа хүрэх вэ дээ. Гэтэл би чинь залуу хүн. Ирээдүйн амьдрал минь намайг хүлээж байна. Харин чамд энэ бүхнийг ойлгох шаардлага байхгүй ээ. Чи чимээгүйхэн унтаад л өг, тэгээд л бүх юм дуусна шүү дээ...
“Сахиусан тэнгэр ээ. Ээж хаашаа явчихав?”
“Мэдэхгүй ээ, хүү минь. Гэхдээ битгий санаа зов доо. Ээж нь удахгүй эргээд ирнэ”
“Сахиусан тэнгэр ээ, чиний хоолой чинь яачихваа. Чи уйлаад байгаа юм уу. Ээжийг минь буцаагаад аваад ир л дээ. Тэгэхгүй бол би даараад байна”
“Би уйлаагүй ээ, хүү минь. Чамд л тэгж санагдсан байх. Би ээжийг чинь одоохон дагуулаад ирье. Чи харин унтаж болохгүй шүү. Чангахан шиг уйлаад, орилоод байгаарай”
“Үгүй ээ, Сахиусан тэнгэр минь. Би уйлахгүй. Ээж минь намайг чимээгүйхэн унтаарай гэсэн шүү дээ”
Энэ үеэр ойролцоох байшин дотор эхнэр, нөхөр хоёр муудалцана.
-Би чамайг ердөө ойлгохгүй байна. Гадаа харанхуй болчихсон байхад, хаачих гээд хувцсаа өмсөөд байгаа юм бэ, чи. Эмнэлгээс ирснээсээ хойш ааш чинь дийлдэхээ болилоо. Хонгор минь, чи ойлго л доо. “Үргүйдэл” гэсэн оноштой хэдэн мянган хос сайхан амьдраад болоод л байна шүү дээ.
-Би чамаас гуйя. Чи зүгээр хувцсаа өмсөөд надтай хамт гараадах л даа!
-Хаашаа явах юм бэ?
-Хаашаа явах гэж байгаагаа би өөрөө ч мэдэхгүй байна. Надад яагаад ч юм бэ, гарах ёстой гэсэн мэдрэмж төрөөд байна. Чи итгэ л дээ.
-За за. Харин сүүлчийн удаа шүү. Би сүүлчийн удаа чиний үгэнд орж байна шүү.

Хосууд орцноос гараад явлаа. Эмэгтэй нь түргэн алхалсаар нөхрийнхөө урд түрүүлж явна.
-Хонгор минь, чи очих газраа мэдэж байгаа юм шиг л итгэлтэй яваад байх юм.
-Чи ч итгэхгүй л дээ. Намайг ямар нэгэн хүч чиглүүлээд байх шиг санагдаад байна.
-Чшш, чимээгүй бай... Сонсч байна уу, хүүхэд уйлж байна.
-Тийм байна, тээр тэнд харагдаж байгаа газраас хүүхдийн уйлах чимээ гараад байна.
“Хүү минь, илүү чанга уйл. Чиний ээж чинь төөрчихөөд чамайг хайгаад явна. Удахгүй олох байх аа”
“Сахиусан тэнгэр ээ. Чи хаана байж байгаад ирж байгаа юм бэ. Би чамайг зөндөө дуудсан. Би маш их даарч байна”
“Би ээжийн чинь хойноос яваад ирлээ. Тэр одоо их ойрхон ирж явна шүү”
-Ээ бурхан тэнгэр минь! Энд чинь үнэхээр хүүхэд байна шүү дээ! Бүр осгочихож. Алив, хурдан гэртээ аваачия. Бурхан тэнгэр чи бид хоёрын залбирлыг сонсоод хүүхэд илгээсэн байна шүү дээ...
“Сахиусан тэнгэр ээ. Ээжийн маань дуу хоолой өөр болчихсон байна уу даа”
“Хүү минь, эртнээс энэ дуу хоолойд дасаарай. Энэ бол ЖИНХЭНЭ ЧИНИЙ ЭЭЖ ШҮҮ”...

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд! ☀✨Эрч хүчээр цэнгэж, өөдрөг сэтгэлээр шинэ долоо хоногоо эхлүүлээрэй! 🍀❤️Амжилт, аз жарга...
16/06/2025

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд! ☀✨

Эрч хүчээр цэнгэж, өөдрөг сэтгэлээр шинэ долоо хоногоо эхлүүлээрэй! 🍀❤️

Амжилт, аз жаргалаар дүүрэн байх болтугай! 🌸✨

Жирэмслэлтийн гайхамшиг1. Таны хүүхэд 1 саяд нэг магадлал биш, харин тэр 250 сая спермээс түрүүлж энэ боломжийг олж авса...
01/06/2025

Жирэмслэлтийн гайхамшиг
1. Таны хүүхэд 1 саяд нэг магадлал биш, харин тэр 250 сая спермээс түрүүлж энэ боломжийг олж авсан азтай хүүхэд. Учир нь таны нөхрийн биед ийм тооны сперм боловсордог. Үүнээс ганцхан сперм өндгөн эстэй нийлж хүүхэд бий болдог гэдгийг та мэдэх үү?
2. Жирэмсэлснээс хойших 22 дахь өдрөөс таны хүүхдийн зүрх цохилж эхэлдэг. Түүний зүрх ганцхан ширхэг “үр”-ийн хэмжээтэй жижигхэн байдаг ч жирэмсний явцад зүрх нь 2 дахин хурдан цохилдог болно. Жирэмсний эхний 3 сарын төгсгөлд ургийн зүрх нэг минутанд 157 удаа цохилж эхэлдэг.
3. Жирэмсний 6 дахь долоо хоногтойгоос үр хөврөл эрчимтэй томорч эхэлнэ. Энэ үед ээжүүд хүүхэд тээж байгаагаа дөнгөж мэдсэн байдаг. Зарим нь огт мэдээгүй явж байдаг.
4. Жирэмсний 9 – 12 дахь долоо хоногуудад хүүхдийн үс, сормуус нь ургаж эхэлнэ. Түүнчлэн бүх биеэр нь ус ургаж бүрхдэг. Энэ үс нь түүнийг төрөхөөс өмнө унадаг бөгөөд ургийг дулаахан байлгах ач тустай.
5. Жирэмсний 13 дахь долоо хоногоос эхлэн ургийн ихэнх эрхтэнүүд нь хэлбэрээ олж, зарим нь бүр ажиллаж эхэлдэг. Гэхдээ ЭХО-гоор харахад зангидсан гарын чинээ жижигхэн байдаг нь хамгийн гайхширмаар.
6. Жирэмсний 17 дахь долоо хоногоос эхлэн таны хүүхдийн насан туршид өөрчлөгдөхгүй хурууны хээ нь тодорч эхэлдэг.
7. Жирэмсний 18 дахь долоо хоногоос эхлэн ураг эхийнхээ хэвлий дотор эргэж эхэлнэ. Хэрвээ таны анхны хүүхэд бол та хөдөлгөөнийг нь хэвлий хэсгээрээ мэдрэх болно.
8. Маш их ачаалалтай ажилладаг эхэс цусны 35 хувийг таны биед нийлүүлдэг. 1 минутанд 500 мл цус нийлүүлнэ.
9. Жирэмсний 20 дахь долоо хоногоос эхлэн таны хүүхэд өдөрт 3 хоолны халбаганы хэмжээтэй шээсийг ялгаруулж эхэлнэ. Ураг уснаасаа залгилж, тэр нь шээс болон гадагш ялгардаг гэсэн үг. Ургийн ус ойролцоогоор 2 литр орчим байдаг.
10. Жирэмсний 24 дэх долоо хоногт хүүхдийн чих нь хөгжиж эхэлнэ. Эхийн хэвлий доторх болон гаднах дуу чимээг ялгаж сонсож чадна. Тэр дундаа ээжийнхээ дуу авиаг маш сайн ялгаж сонсдог бөгөөд ээжийнхээ дууг сонсоод тайвширдаг.
11. Хүүхдийн нүд хамгийн анх жирэмсний 26 дахь долоо хоногт нээгддэг. Гэвч харанхуйд тийм ч олон зүйл олж харахгүй.
12. Жирэмсний 3 дахь үе буюу сүүлийн 3 сарын туршид таны хүүхэд өдөрт 1,5 грамм жин нэмдэг.
13. Жирэмсний 32 дахь долоо хоногоос эхлэн ургийн бие их хөндүүр болж эхэлдэг. Зарим үед өвчин мэдрэх нь ч бий.
14. Жирэмсний төгсгөлд хэвлий агшиж, хуучин хэвэндээ буцаж орохын тулд хоол боловсруулах явц маш их эрчимтэй явагдаж эхэлдэг.

❗️Мазок шинжилгээ гэж юу вэ?👉  Шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний сувгаас арчдас авч шинжилдэг шинжилгээ юм.❗️ Мазо...
27/05/2025

❗️Мазок шинжилгээ гэж юу вэ?

👉 Шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний сувгаас арчдас авч шинжилдэг шинжилгээ юм.

❗️ Мазок шинжилгээ юу илрүүлэх вэ?

✌️ Мөөгөнцөр
✌️ Үрэвсэл
✌️ Заг хүйтэн
✌️ Трихмонад
✌️ Үтрээний ашигтай бактер буюу лактобацил хэр түвшинд байгааг оношлоно.

👉👉👉 Дахин дахин үрэвсээд үрэвслийн эмчилгээнд үр дүн өгөхгүй байх нь лактобацил буюу ашигтай бактер үтрээнд байхгүй болсонтой холбоотой байдаг.

👉👉👉 Мазок шинжилгээний хариуг үндэслэн бэлгийн замын халдварыг илрүүлэх бусад нэмэлт шинжилгээ шаардлагатай эсэхийг хариун дээр үндэслэн зөвлөнө.

❗️Хэн өгч болох вэ?

👉👉👉 Бүх насныхан өгч болно. Ямар нэгэн, эрсдэл, хүндрэл байхгүй ьул, санаа зовох зүйлгүй.

❗️ Шинжилгээг хэзээ өгөх вэ?

✌️ Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү ядгадас ялгарах
✌️ Эвгүй үнэр гарах
✌️ Загатнах
✌️ Яр, цэврүү гарах
✌️ Шээх үед өвдөх
✌️ Бэлгийн харьцааны үед өвдөх
✌️ Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
✌️ Халуурах

❗️Шинжилгээ өгөхийн өмнө юуг анхаарах вэ?

👉 Сүүлийн 24 цаг дотор антибиотек хэрэглээгүй байх
👉 Сүүлийн 2 хоног үтрээний лаа гель хийгээгүй байх
👉 Дотуур угаалга хийгээгүй байх
👉 Сүүлийн 24 цаг дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
👉 Сарын тэмдэг ирээгүй, эсвэл бүрэн дууссан үед

❗️Хариу хэзээ гарах вэ?

✌️ 10-15 минутын дотор гарна.

Цагийн хуваарь:
Даваа - Баасан 09:00 - 18:00
Бямба 10:00 - 15:00
Ням : Амарна
Үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️☎️☎️88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй.

🎈🎈🎈Охид бүсгүйчүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах байдаг. 👌👌👌Манай эмнэлэг нь жирэ...
20/05/2025

🎈🎈🎈Охид бүсгүйчүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах байдаг.

👌👌👌Манай эмнэлэг нь жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Цагийн хуваарь:
Даваа - Баасан 09:00 - 18:00
Бямба 10:00 - 15:00
Ням Амарна
Үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️☎️☎️88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй.

❗️❗️❗️Бүсгүйчүүдээ та бүхэнд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол манайд хандаарай.👉Үтрээний ялгадасны өнгө өөрчлөгдөх 👉 ...
12/05/2025

❗️❗️❗️Бүсгүйчүүдээ та бүхэнд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол манайд хандаарай.

👉Үтрээний ялгадасны өнгө өөрчлөгдөх
👉 Үтрээнээс эвгүй үнэр гарах
👉 Үтрээнээс мөчлөггүй цус гарах
👉 Бэлгийн харьцааны үед өвдөх, цус гарах
👉 Бэлэг орчим загатнах, хавдах, улайх
👉 Яр, цэврүү гарах
👉 Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
👉 Хэвлийгээр өвдөх
👉 Халуурах

👉👉👉Бундан зүрх эмэгтэйчүүдийн эмнэлэг нь бүх төрлийн шинжилгээ болон оношилгоо, эмчилгээг хийж байна.

Үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️☎️☎️88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй

⁉️ Охидод хамгийн тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх гаж нөлөө багатай, урт хугацааны /5жил/ арга бол ОХИДЫН ЕРӨНДӨГ юм...
07/05/2025

⁉️ Охидод хамгийн тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх гаж нөлөө багатай, урт хугацааны /5жил/ арга бол ОХИДЫН ЕРӨНДӨГ юм. Ямар нэгэн даавар агуулаагүй байдаг тул таргалах, турах нөлөөгүй байдаг.

Манай эмнэлэг та бүхэндээ дараах үйлчилгээг үзүүлж байна.👇👇👇
1. Дотуур үзлэг
2. Эмэгтэйчүүдийн эхо
3. Үтрээний наацын шинжилгээ
4. Зөвлөгөө

Цагийн хуваарь:
Даваа - Баасан 09:00 - 18:00
Бямба 10:00 - 15:00
Ням: Амарна
Үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️☎️☎️88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй.

Францын алдарт нөхөн сэргээх Phenix nano аппаратаар аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээ❤️Эмчилгээнд орох заалт:❗️Шээ...
05/05/2025

Францын алдарт нөхөн сэргээх Phenix nano аппаратаар аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээ

❤️Эмчилгээнд орох заалт:

❗️Шээс задгайрал
❗️Шээсээ барьж чадахгүй байх
❗️Үтрээний бучингийн сулрал
❗️Үтрээний хананы цусны эргэлт сайжруулах
❗️ Эрт үеийн цэвэршилт
❗️ Үтрээний хуурайшилт
❗️ Төрсний дараах нөхөн сэргээлт
❗️ Бэлгийн дур хүсэл бууралт
❗️ Цагаан мах эргэлт

👌👌👌Феникс аппаратны давуу талууд:

✅ ӨВДӨЛТГҮЙ
✅ МЭСГҮЙ
✅ ЭМГҮЙ
✅ ГАМ БАРИХ ШААРДЛАГАГҮЙ
✅ НӨХӨН СЭРГЭЭХ PHENIX ЭМЧИЛГЭЭ

Oношилгоонд тулгуурлан 20-30 минутаар 10-20 удаагийн курс эмчилгээнд орно.

Сэтгэл ханамж 💯💯💯

Цагийн хуваарь:
Даваа - Баасан 09:00 - 18:00
Бямба 10:00 - 15:00
Ням : Амарна

Үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️☎️☎️88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй.

Сайн уу? 5-р сар минь ээ!✌️ Энэ сар бол олон утгаар онцгой, эрч хүчтэй сар билээ…✌️ Байгаль дэлхий сэргэж, дулаарч, өөри...
01/05/2025

Сайн уу? 5-р сар минь ээ!

✌️ Энэ сар бол олон утгаар онцгой, эрч хүчтэй сар билээ…
✌️ Байгаль дэлхий сэргэж, дулаарч, өөрийн эрхгүй шинэ зүйл эхлүүлэх урам зориг төрдөг шүү.
✌️ Амжилт хүсье!

❗️❗️❗️ Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж   хамрагдаарай...👍Умайн хүзүүний эсийн шинжилгээгээр эсийн эмгэг ...
30/04/2025

❗️❗️❗️ Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж хамрагдаарай...

👍Умайн хүзүүний эсийн шинжилгээгээр эсийн эмгэг өөрчлөлтийг илрүүлнэ
👍Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3-5, 10 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
👍Ихэнх эмэгтэйчүүд хүндэрсэн буюу хавдрын 3,4-р шатандаа орсон үедээ эмчид хандсаар л байна...
👍Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг жилд 1 удаа өгч хэвшээрэй.

❗️❗️❗️Эсийн шинжилгээг өгөхдөө та дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

👉 Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
👉 Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй байх
👉 Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх
👉 Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй байх

Цагийн хуваарь:
Даваа - Баасан 09:00 - 18:00
Бямба 10:00 - 15:00
Ням : Амарна

Үйлчлүүлэхээр ирэхдээ 88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй.

👉 👉 👉Бүсгүй та жилд нэг удаа  эрүүл мэнддээ зарцуулах цагийг заавал гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвшээр...
29/04/2025

👉 👉 👉Бүсгүй та жилд нэг удаа эрүүл мэнддээ зарцуулах цагийг заавал гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвшээрэй…

👉👉👉 Багц үзлэгт:

✅ Эмэгтэйчүүдийн үзлэг
✅ Үтрээний наацын шинжилгээ буюу мазок
✅Эсийн шинжилгээ
✅ Эмэгтэйчүүдийн чанд авиан шинжилгээ буюу ЭХО

Үйлчлүүлэхээр ирэхдээ ☎️☎️☎️88407259, 99007259 утсаар холбоо бариад ирээрэй.

Address


Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97699007259

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бундан зүрх Эмэгтэйчүүдийн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бундан зүрх Эмэгтэйчүүдийн Эмнэлэг:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram