Төмөрбаатар Оточ

Төмөрбаатар Оточ Монголын Уламжлалт Анагаах Ухааны Үүдэн Эмнэлэг

🙏БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨРБурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу🔹Бурхан багш эхээс мэндэлсэн, 🔹37 насандаа гэгээрлийн ху...
11/06/2025

🙏БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу
🔹Бурхан багш эхээс мэндэлсэн,
🔹37 насандаа гэгээрлийн хутгийг олсон,
🔹 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр 6 сарын 11-н лхагва гарагт тохиож байна.

🙏Та шинийн 15- ны Их Дүйчэн өдөр цагаан хоол идэж нэг ч болсон өдрийг буянд зориулаарай. Махан хоол идэхгүй байх ач тус нь амьтны амь аварсантай адил цаглашгүй их буян хураадаг билээ.

🙏Энэ билэгт сайн өдөр 10 хар нүглийг тэвчин 10 цагаан буянд шамдаарай. Энэ өдөр хийсэн буян түм бум болон машид арвиждаг билээ.
Таны буян заяа 10 зүгтээ дэлгэрэх болтугай.
Сорү…🤍

03/10/2024
17/01/2024

If you don’t make time for your wellness
You will be forced to make time for your illness .
Read it again .

Ганц бодол санаа бус бие, хэл, сэтгэлийн бүх үйл нь энергийн хуулийн хэрэгжилтийг тодорхойлно. 🙏🙏🙏Асуулт: Хүн дандаа сай...
11/08/2023

Ганц бодол санаа бус бие, хэл, сэтгэлийн бүх үйл нь энергийн хуулийн хэрэгжилтийг тодорхойлно. 🙏🙏🙏

Асуулт: Хүн дандаа сайн сайхан юм бодоод явбал сайн энер­­ги үйдвэрлэж байна гэж ойлгож болох уу?

Гүррагчаагийн Лхагваа проффесор (Sc.D):

Нэгдүгээрт, сайн энерги үйлдвэрлэж байна. Хоёр­дугаарт та бичлэгээ маш сайн хийж байна гэсэн үг. 9.5 сая км урт бичлэг энергийн түв­шинд хийгдсэн учраас баларч сохордоггүйд хамаг учир бий, үүний дотор аз заяа, эсвэл гай гамшиг агуулагдаж байдаг. Энерги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн нэг­дүгээр хуулийн хоёрдугаар заалт үйлчилдэг учраас мөнх хадгалагдаж үлдэнэ гэсэн үг. Мөнх шүү! Сая, тэрбум жил хадгалагдана гэж боддоо. Хүн төрөлхтөнд нүүрлэсэн өнөөдрийн аюул бол энергийн хуу­лийг умарт­сантай холбоотой юм. Энер­гийн хуультай холбогдоогүй уч­раас хүний, нийг­­мийн, эдийн засгийн өнөө­­­гийн бүх хууль, онол буруу юм. Тий­мээс дэлхий өнөөдөр аргаа барж байна. Бо­лох­гүйг нь мэдээд байгаа хэрнээ болдог юм ерөөсөө олдохгүй өнөөг хүрч байна. Улам л доройтоод байдаг. Энергийн хуулийг мэдээгүй учраас цаашаа улам л доройтно. Монгол­чуу­дын энергийн томьёоллыг өөрөө сая зөв хэлчихлээ. "Сайн санааны үзүүрт тос, Санаа сайн бол заяа сайн. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных". Энэ бол бо­дол санаа эерэг байна, сайн мэдээллээр хангагдаж бай­гааг хэлж байна. Ганц бодол санаа бус бие, хэл, сэтгэлийн бүх үйл нь энергийн хуулийн хэрэгжилтийг тодорхойлно. Дээрхийн эсрэг дандаа муу юм бодоод, дандаа муу мэ­дээлэл аваад, ховлоод, хут­гаж үймүүлээд, элдвийн юм зохиож гүтгэж доромжлоод, шүүмжлээд, хүсэж шунаад, өс хонзон өвөрлөөд, атаа жөтөө өвөрлөөд байвал энэ бүхэн таны тархины бичлэгт мөнх зоогдоно. Яагаад ч, хэзээ ч арилахгүй.
Энэ мэт сөрөг мэдээлэл, үйлдэл бүр нь тэр дороо таны биеийн 50-100 трилион эсийн удирдлагын программ бол­чих­дог. Таны эд эс дандаа ийм хар буруу зүйлийн удирд­лагатай болчихож байгаа хэ­рэг. Тэгээд таныг шууд за­маар хорлож байна гэсэн үг. Мөнхөд хорлох зүйл бол тархины чинь бичлэг. Санаа муутай, муу зүйл ярьж, хийж байгаа хүний ажил үйлс хэзээ ч бүтэхгүй. Өнөөдөр гайгүй байж магадгүй ч үеийн үедээ өөдлөхгүй. Яагаад гэхээр өөрийгөө гутаах, зүйл дуусгах, устгах зүйлээ өөрөө хийгээд тар­хиндаа хадгалчихсан байгаа хэрэг шүү дээ. Энэ бол энер­ги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн нэгдүгээр хуульд хамаардаг учраас хэзээ ч өөрчлөгдөхгүй, алга болохгүй. Үүнийг хүн төрөлхтөн сайтар ухаж ойлгох хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: http://lkhagvaa.mn/ Basbish Lkhagva

Шинжлэх ухааны доктор, яруу найрагч Гүррагчаа Лхагваа албан ёсны вэб хуудас

Аз жаргалтай амьдралын хамгийн нэн тэргүүн чухал зүйл бол нь бие,хэл,сэтгэлээрээ эрүүл энх,амар амгалантай байх🙏 Энэхүү ...
11/08/2023

Аз жаргалтай амьдралын хамгийн нэн тэргүүн чухал зүйл бол нь бие,хэл,сэтгэлээрээ эрүүл энх,амар амгалантай байх🙏
Энэхүү ариун үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг “Төмөрбаатар оточ “ Уламжлалт эмнэлгийн хамт олондоо мөн нийт салбарын ажиллагсдаа Эмнэлгийн ажилчдын баярын мэнд хүргэе ээ 💐❤️ Сайхан баярлаарай🥰

Уужим улс орон нийт хийгээд ялангуяа Алины тааллыг үүсгэн мутартаа таалсан Их монголын шашин амьтанд таалаадЭргэн хувилс...
05/08/2023

Уужим улс орон нийт хийгээд ялангуяа
Алины тааллыг үүсгэн мутартаа таалсан
Их монголын шашин амьтанд таалаад
Эргэн хувилсан дээдийн залуу наран түргэн залран соёрх
Харилцан шүтэн барилдахуйн нэн ариун болон
Хуурмаггүй дээд гурвын үнэний адистэд хийгээд
Оройн дээд хувилгаан шашны амьтны тусад түргэн залрагтун
Сайтар ёрөөсөн хэргүүд саадгүй түргэн бүтэх болтугай 🙏

Найман Маналын Маанийн ёрѳѳл

Дүнчүүр дүнчүүр Маналын маанийн
Дүнчүүр дүнчүүр нэгүлсэхүйн маанийн
Найман Манал , мянган Манал
Бие , хэл, сэтгэл гуравыг
Билгүүн дээд гэрэлдээ тольдсон
Наран саран орчлонгийн оюун
Найман мянган Манал дор
Бишрэн бишрэн залбиръя
Ум ма-ни бад- мэ хум

XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн, зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн 8 буюу 2023.05.27 Манал...
26/05/2023

XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн, зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн 8 буюу 2023.05.27 Манал бурханы буулттай өдөр.
Оточ болгон амьтан бүхэнд туслах, хүмүүн төрлөхтнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, бүрэн эдгээх үйлсд тасралтгүй суралцаж, эмчилж, бясалгаж байдаг билээ.
“ Төмөрбаатар оточ” МУАУ-ы үүдэн эмнэлгийн зүгээс хүний биеийг эмчилхээс гадна хийн биеийг эмчлэхийн тулд Их Маналын уншлага зан үйлийг ном ёсчлон бүтээсээр ирлээ.
Төмөрбаатар оточ нь 1995 оноос эхлэн бага Маналын уншлага зан үйлийг өдөр болгон бүтээж байгаад 2015 оноос Их Маналын уншлага зан үйлийг ном ёсчлон бүтээж ирлээ. 2015 онд Их Маналын уншлагны Жанрайсиг бурханы хэсэгт 49 өдөр зул таслалгүй бадрааж, уншлагаа ном ёсчлон бүтээх хэрэгтэй хэмээн номолсоны дагуу Төв Гандан тэгчилэн хийдийн Лавран дацангийн хуврагуудтай хамтран уншлагаа бүтээж жаргаасан бөгөөд тухайн жилээс эхлэн жил бүр уншлагын тоо нэмэгдэж явсаар 2020 онд 1080 болгоод Лавран дацанд 3 хуврагийн хамтаар Их Маналын нямба бүтээлийг 7 хоног бүтээж дуусгасан билээ.
Тухайн жил хансэн Амгалан хамба багштайгаа уулзах учрал тохиоход багш маань Их Маналыг оточ хүн энэ насандаа 10000 уншвал яг болдог юм хэмээн хэлсэний дагуу өнөөг хүртэл уншлага зан үйлийг тасралтгүй бүтээж байна.
Маргааш зуны тэргүүн сарын шинийн 8-д 2862 дох Их Маналын уншлагаа бүтээснээр миний үйлдсэн энэхүү өчүүхэн буянаар хүн болгон өвчин зовлон үгүй, сэтгэлдээ гэгээрлийн зулыг бадрааж, өөр хоорондоо эв найртай, энэ насны хэргээ төгс бүтээх болтугай.

Түмэн олны тусын тулд хийж буй буянтай сайхан ажил үйлсдээХамтдаа хичээнгүйлэн зүтгэсэн  он жилүүд ньОлон сайхан дурсамж...
09/05/2023

Түмэн олны тусын тулд хийж буй буянтай сайхан ажил үйлсдээ
Хамтдаа хичээнгүйлэн зүтгэсэн он жилүүд нь
Олон сайхан дурсамжаар дүүрэн байжээ

Та бүхэндээ баярын мэнд хүргэе ❤️💐🎉
Хайртай шүү ❤️

Address

Han Uul Duureg 18 R Khoroo , Park Garden Building 26b Number 102 Tomorbaatar Otoch Ylamjlalt Emneleg
Ulaanbaatar
11000

Telephone

+976 99890221

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төмөрбаатар Оточ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Төмөрбаатар Оточ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category