Сэтгэхүйн аялал-Journey Therapist Mongolia

Сэтгэхүйн аялал-Journey Therapist Mongolia Брэндон Бэйсын АЯЛАЛ хэмээх аргачлал нь дэлхий дахинд

“Аялал” нь Бестселлер номын зохиогч, бие болон сэтгэлийн эмчилгээний олон улсад нэрд гарсан туршлагатай мэргэжилтэн Брэндон Бэйсийн анхлан танилцуулсан эмчилгээний аргачлал, өөрчлөлт авч ирэгч шинэлэг арга ажиллагаа юм.
“Аялал” аргачлал нь хүний хязгааргүй боломжийг сэрээж, нээх онцгой нэг төрлийн хэрэглэгдэхүүн гэдгээрээ дэлхий даяар алдаршжээ. Энэ аргачлал нь айдас хүйдэс, түгшүүр, дарамт, сэтгэл унал, биеэ дорд үзэхүй, уур хорсол, атаа жөтөө, бухимдал, өвчин хууч, бие махбодийн шаналал, хортой зуршил, донтол, бэлгийн хүчирхийллийн золиос, харьцааны асуудлууд, ажиллах чадварын доройтол зэрэг зовлон бэрхшээлээс ангижирахад нь дэлхийн мянга мянган хүнд тус болж байна.
“Аялал” аргачлалаар тусламж авсан хүмүүс нь нас, хүйс, ажил мэргэжил, шашин шүтлэг, олж авсан соёл боловсролоос үл хамааран гайхалтай үр дүнд хүрчээ. “Аялал” аргачлал нь сургууль, эмнэлэг, хорих газар, нөхөн сэргээх болон эмчилгээний төвүүдэд хэрэглэж буй хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдгээрээ дэлхийд нэртэй. Энэхүү энгийн, боломжийн аргачлал нь хэрэглэхэд хялбар, үнэхээр үр дүнд хүргэж чаддаг.
Брэндон Бэйс болон түүний өөрийнх нь сонгосон сургагчийн баг нь 5 тивийн 47 оронд “Аялал” аргачлалын заах дадлагажуулах сургалтыг явуулж, “Аялал” ( The Journey) ном 30 гаруй хэл дээр орчуулагджээ. Брэндон болон түүний баг нь дэлхий даяар аялан анагаах аргачлалын үзэл санааг Европ, АНУ, Израиль, Зүүн өмнөд Ази, Австрали, Африк, Энэтхэг зэрэг олон олон оронд түгээн дэлгэрүүлж байгаа билээ.
Брэндон Бэйс
Брэндон Бэйс байгалийн жам ёсоор эмнэгдэхүйн мэргэжилтэн, хувь хүний хөгжлийн сургагч багшаар 40 гаруй жил ажиллаж буй. 1992 онд умайн хавдартай гэж оношлогдсон бөгөөд тэр нь сагсан бөмбөгийн хэмжээтэй болсон байв. Өөрийн мэддэг эмчилгээний бүх аргуудаа амьдралд хэрэгжүүлснийхээ, дотоод ертөнц рүүгээ гүн аялал хийснийхээ үр дүнд 6 долоо хоног хагасын дотор ямарваа эм тариа, мэс засал, хими эмчилгээгүйгээр цоо эрүүл болсон байна. Чухам ийнхүү зохиогчийн эрхийг нь эзэмших болсон “Аялал” аргачлалаа нээсэн бөгөөд тэр цагаас хойш хүмүүст энэхүү аргачлалыг сурган түгээж байна. Түүний “Аялал-амьдралаа анагааж эрх чөлөөнд хүрэх бодит хөтөч” (The Journey-A practical Guide to Healing Your Life and Setting Yourself Free) ном нь төдийгүй “Хүүхдэд зориулсан Аялал” (The Journey for Kids), (Consciousness The New Currency) “Эрх чөлөө бол...” (Freedom is) зэрэг номууд нь олон оронд борлуулалтаараа тэргүүлсэн ном болсон.

“Бид цөм нэг ижил зүйлийг мөрөөдөж байдаг... Өөрийн хэзээ ч үл дундрах чадамждаа хүрэхээр сэрэх тэр нэг өдрийн тухай, сэтгэл зүрхний гэгээрэл эхлэх тэр нэг өдрийн тухай...
Энэхүү анагаах үйл явц, эдгээр хүчирхэг зэмсэг нь хэн бүхэнд гүн гүнзгий амар амгалан, ханамжийг амьдралын талбар бүрт авчирдаг” Брэндон Бэйс

Заримдаа хамгаалагч салхиулсан тэнгэрүүд яг ийм байдаг...🤯🙏🙏🙏
11/02/2025

Заримдаа хамгаалагч салхиулсан тэнгэрүүд яг ийм байдаг...🤯🙏🙏🙏

Never settle, keep elevating beyond 💥🚀 ...

Төлөвлөгөө бүтэлгүйтвэл төлөвлөгөөгөө өөрчил, харин зорилгоо бүү өөрчил. Үнэ цэнэтэй зүйл зүгээр орж ирдэггүй. Төлөвлөгө...
11/02/2025

Төлөвлөгөө бүтэлгүйтвэл төлөвлөгөөгөө өөрчил, харин зорилгоо бүү өөрчил.
Үнэ цэнэтэй зүйл зүгээр орж ирдэггүй. Төлөвлөгөө бүтэлгүйтэж болно. Зарим зүйл хажуугаар өнгөрөх нь бий. Амьдралд чиний урьдчилан хараагүй гэнэтийн зүйлс ирнэ. Гэхдээ ялагч болон ялагдагчийн ялгаа нь : 🔥 Ялагч дасан зохицдог. Тэд төлөвлөгөө бүтэлгүйтлээ гээд бүх мөрөөдлөө хаячихдаггүй.
Тэд чигээ өөрчлөн, шинэ зам хайж олдог. Тэд хэдэн удаа чигээ өөрчилсөн ч зорилгоосоо хэзээ ч буцдаггүй.
Асуулт: Чи зорисноо овоо хараанаасаа алдалгүйгээр чигээ өөрчлөх хангалттай уян хатан байж чадах уу?
Төлөвлөгөө бүтэлгүйтэхэд чи өөрөө бүтэлгүйтэхгүй. Зорилго руугаа чиглэхээ больсон тэр цагт чи бүтэлгүйтнэ. 🐉
Nothing worth having comes without obstacles. Plans fail. Things go sideways. Life throws curveballs you didn’t see coming. But here’s the difference between the people who win and the ones who quit: 🔥 Winners adapt. They don’t throw the whole dream away because one plan didn’t work. They pivot. They find another way. They stay locked in on the goal, no matter how many adjustments they have to make to get there. The question is: Are you flexible enough to change the approach without losing sight of the vision? You don’t lose when the plan fails. You lose when you stop moving toward the goal.🐉

Nothing worth having comes without obstacles. Plans fail. Things go sideways. Life throws curveballs you didn’t see coming. But here’s the difference between...

01/01/2025
Өвчин дотоод сэтгэлээс үүднэ. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн  ямар өвчний үүсэл болдгийг анхаарна уу.
26/06/2024

Өвчин дотоод сэтгэлээс үүднэ.
Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ямар өвчний үүсэл болдгийг анхаарна уу.

Эрдэмд оройгүй. Тэргүүн их хамба ЖавзандоржМБШТ-Гандантэгчэнлин хийдээс тэргүүн их хамба лам, ### хамба номун хан, гэвш ...
25/02/2024

Эрдэмд оройгүй. Тэргүүн их хамба Жавзандорж
МБШТ-Гандантэгчэнлин хийдээс тэргүүн их хамба лам, ### хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандоржийн намтар, үйлс зохиолыг олноо хүртээлээ.

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Дүнгийн овогт Дуламрагчаагийн Жавзандорж нь хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Баруун Урт хотод 1980 оны 04 дүгээр сарын 25 буюу XVII жарны төмөр бичин жилийн хаврын адаг сарын шинийн 11-ний шар луу өдөр эцэг Дуламрагчаа, эх Нанзад нарын хоёр дахь хүүхэд болон лагшин мэндэлсэн.

Жаал Аранжал хэмээх эрдэмтэн гавж лам түүнд Жавзандорж хэмээх алдрыг хайрласан. 1991 оны 09 дүгээр сарын 25-нд Сүхбаатар аймгийн Бурхан Шашинтны Төв Эрдэнэмандал хийдэд шавилан Дашнямын Гүрдорж, умзад ламтан Зэсэнгийн Жамба нарыг багшид барин, хурлын уншлага, дэг ёсонд суралцаж эхэлсэн.

1992 онд МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXVIII Хамба номун хан Төмөрийн Дамдинсүрэнгээс “Гэнэн” санваар хүртсэн.
1998 оны 08 дугаар сарын 23-нд Брайвүнгийн ширээт Лувсандамба ламтнаас “Гэцүл” санваар залж, Лувсандорж хэмээх алдрыг олсон.
2001 оны 03 дугаар сарын 07 буюу хаврын тэргүүн сарын шинийн 13-ны бэлгэт сайн өдөр Жанрайсигийн хувилгаан, зарлигийн ачит Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Данзинжамцаас “Гэлэн” санваар хүртсэн.
1993 онд Улаанбаатар хотын Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилан Цэвээннамжилийн Гаваагомпил багшаас хурлын уншлага зан үйлийн дамжлагыг залж, умзадын албыг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн. Мөн үест МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн лхаарамба Дашжамц багш болон их багш Д.Цэрмаа зэрэг дээдсийг шүтэн Буддын гүн ухаан болон нэр орчуулгад суралцсан.

Улмаар багш дээдсийн зарлиг болон урьдын ерөөлийн дагуу 1998 оноос БНЭУ дахь Буддын гүн ухааны их сургууль Балдан Брайвүн хийдийн Даш Гоман дацанд шавилан ширээт лам Лувсандамба, нийтийн номын их багш Ёндонжамц, лхаарамба Жигмэджамц, лхаарамба Лувсангэндэн зэрэг дээдсийг шүтэн дээдийн номонд хичээнгүйлэн суралцсан.

Ингээд Буддын гүн ухааны “Тийн шалгадгийн тайлбар”-ын аймгийг судлан дүүргэж Намдэл равжамба цолыг 2000, Парчин домын дамжаа барьж “Билиг Барамид”-ын аймгийн номыг судлан дүүргэж Парчэн равжамба цолыг 2006, “Төв үзэл”-ийн аймгийн номыг судлан дүүргэж Ум равжамба цолыг 2008 он, “Авидарма”-ын номыг судлан түүргэж Зод равжамба цолыг 2010 он, “Номхотгол”-ын аймгийн номыг судлан дүүргэж Дүлва равжамба цолыг 2012 онд тус тус амжилттай хамгаалсан.

Анхлан зиндаанд орсон цагаас эхлэн дацангийн хэмжээнд хамгийн олон судар ном цээжилсэн ламаар хэдэнтээ шалгарсан бөгөөд нийтдээ 10 зиндаанд тэргүүн байр, хоёр зиндаанд дэд байрыг эзлэн хувьт төгс шавь нарын сүсгийн зулыг бадрааж, хуурмаггүйн мөрд хичээлийн эрдмийг үлгэрлэн үзүүлсэн.

Түүний дараа лхаарамбын зургаан жилийн шалгалтад дөрвөн удаа тэргүүн байр, хоёр удаа дэд байранд шалгарч 2017 онд нийлбэр дүнгээр тухайн үеийн шалгалтад хамрагдаж байсан 1000 гаруй хуврагуудаас оройлон Буддын гүн ухааны эрдмийн дээд зэрэг цолыг Анги данбын лхаарамба буюу тэргүүлэх зэргийн лхаарамба цолыг онцгой ялгамжтай хүртэж, Монгол хүний оюуны чадамжийг Бурханы шашинтнуудад батлан харуулж, нийт Монгол үндэстний үнэлэмжийг өндөрт өргөн олон хуврагийн бахархал болсон.

2018 онд Дандарын ёсны их хүрээ Жүддод дацанд нэг жилийн сургалтаа дүүргэн тухайн жилийн нууц тарнийн шалгалтандаа мөн тэргүүн байр, 2019 оны аграмбын шалгалтад гуравдугаар байрыг тус тус эзэлсэн. 2023 онд Даш Гоман дацангийн нууц тарнийн гурван жилийн хөтөлбөрийг амжилттай дүүргэн, төгсгөлийн зэргийн шалгалтанд мэтгэлцээн, бичгийн боловсруулалт болон нийлбэр дүнгээр тус бүр тэргүүн байр эзэлж, нууц тарнийн шашныг дэлгэрүүлэх түмэн зохиолыг үзүүлсэн.

2002 оноос Монгол төдийгүй гадаадын олон шавь нартаа ном хөтөлж эхэлсэнээс өнөөг хүртэл амралт, алжаалыг үл огоорч, олон зуун лам нарыг бэлтгэсний дотроос Егүзэр хутагт Данзанлувсанванжил, Срайдорж номун хан Лувсандамбийжалцан, Мэргэн бандида Данзанжамьянлодой нарын хувилгаан хутагт болон хоёр гавж лам төрөн гарсан. Ирэх жилд эхний лхаарамба шавь мэндлэх бөгөөд түүнээс хойш жил бүр тасралтгүй үргэлжлэх нь бахдууштай.

Энэтхэг, Төвөд, Монгол туургатан шавь нар “Монгол багш” хэмээн хүндэтгэн нэрийддэг байсан энэхүү алдар нь эдүгээ Монгол орны сүсэгтэн олны дунд түгсэн. Ном эрдмээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монгол орондоо морилж олон сүсэгтнийг номонд чиглүүлж, нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүсэгтэн шавь нарын санаачлагаар 2013 онд Сумади Гирди НҮТББ-г байгуулан удирдаж соён гэгээрүүлэх үйлсэд бүхнээ зориулж байна.

Мөн 2012 оны Далай багшийн “Цогт цагийн хүрдний авшиг”-ийн айлдвар, 2013, 2014 онуудад “Их бодь мөрийн зэрэг”-ийн айлдвар, 2016 оны Далай багшийн Монгол дахь албан ёсны айлчлал тэргүүтэнд зарлигийн орчуулагчаар томилогдон ажиллаж, номонд зорьсон сүсэгтэн олонд дээдийн номын айлдварыг хэлмэрчилж, толилуулж байсан. 2011 оноос Сүхбаатар Аймгийн Бурхан Шашинтны Төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба ламын албыг хариуцлагатайгаар хашиж, гадаад дотоодод боловсон хүчин бэлтгэх зэрэг шашны үйл хэргийг удирдан зохион байгуулсан. Мөн орон нутгийн хийдүүдийн удирдлага болон сүсэгтэн олны хүсэлт заллагаар олон аймаг сум, хийд орон, номын нийгэмлэг, төвүүдэд нийтийг хамруулсан номын эш авшиг тэргүүтэй Бурханы номын таниулга тайлбарыг олонтаа айлдаж, сүсэгтэн олныг дээдийн номоор цэнгүүлэн зохиосоор байна.

Хилийн чанадад Япон, Австри, Бельги, Герман зэрэг улс орнуудад номын заллагаар морилж, сүсэгтэн олонд ариун номын рашаан хүртээх тэргүүтнээр урьд өмнө нь шашин эс дэлгэрсэн хийгээд дэлгэрсэн ч доройтсон орон газарт шашин номоо дэлгэрүүлэх ариун их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Олны хүртээл болсон “Хувь сайтын хоолойн чимэг”, Жонэ Дагвашаддүв ламын “Мөрийн гурван эрхэмийн тайлбар”зэрэг номуудыг орчуулан нийтэлсэн. “Бодь мөрийн зэргийн эмхэтгэл”, “Аврал одуулах хөтөлбөр”, “Үйлийн үрийг ухаархуй”, “Бурхны номын ач тус” зэрэг ном товхимлуудыг эх хэлнээ цуврал болгон туурвин зохиосон. Шавь нарын зүгээс олонтаа айлтгасны дагуу “Соёрхол талбихын адистид эх”, “Бодь сэтгэлийн суртгаал”, “Алтан овооны сан”, Онгон сумын нутгийн зон олны шүтээний “Тахилгын зан үйл”, “Төв үзлийн тааллыг машид тодруулагчийн газрын хуваарь”, “Авидармын тайлбар нирвааны мөрийг тодруулагчийн газрын хуваарь”, дээдсийн өлмий бататгах залбиралууд зэрэг олон ном Төвөд хэлнээ зохион туурвижээ.

Мөн Монголын эрдэмтэн мэргэдийн туурвисан ном зохиолуудын эш, хөтөлбөрийн дамжлагыг ачит багш Д.Цэрмаа, Г. Пүрэвдаваа, Тойн багш Түвдэн-Одвар дээдсээс хичээнгүйлэн хүртсээр ирсэн. 2020 оноос МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны Дээд сургуулийн өдрийн болон оройн ангийн оюутнуудад Бодь мөрийн зэргийн тайлбар хөтөлбөрийн хичээлүүдийг зааж, эдүгээ 600 гаруй шавь нарыг бэлтгэн ариун номын гэгээг арван зүгт цацруулан зохиож байна.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXIV Хамба номун хан, гавж Дэмбэрлийн Чойжамцаас буулгасан 2023 оны 09 дүгээр сарын 22-ны зарлигаар Монголын Бурханы шашны Тэргүүн, аврал итгэл, оройн дээд Очирдара X Богд гэгээн Жавзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүг ламтанд Буддын гүн ухааны номыг заан сургах чухаг үүрэгт албанд тохоон томиглогдон ажиллаж байна. Шашныг баригч багш дээдсүүдийн өлмий өнөд батжин үйлс бүхэн нь саадгүй дэлгэрч, Их Монгол оронд шашны наран арван зүгтээ мандан бадарч, амьтан бүгд амгалан жаргаланг ашид эдлэх болтугай.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

Thich Nhat Hanh  #Баяр жаргал минь хавар мэт  дулаан, хорвоогийн цэцэгсийг дэлгэрүүлнэмЗовлон шаналал минь нулимсан мөрө...
07/07/2023

Thich Nhat Hanh #Баяр жаргал минь хавар мэт дулаан,
хорвоогийн цэцэгсийг дэлгэрүүлнэм
Зовлон шаналал минь нулимсан мөрөн мэт
дөрвөн далайг дүүргэнэм #

Дотоод оршихуйгаа танилгүйгээр гадаад оршихуйг танихыг хүсэх нь бухимдуулж төөрөгдүүлэхээс өөр ямар ч нэмэргүй ажгуу
06/07/2023

Дотоод оршихуйгаа танилгүйгээр гадаад оршихуйг танихыг хүсэх нь бухимдуулж төөрөгдүүлэхээс өөр ямар ч нэмэргүй ажгуу

Address

BZD, 1 Khoroo
Ulaanbaatar
13380

Opening Hours

Monday 10:00 - 15:00
Wednesday 10:00 - 15:00
Thursday 10:00 - 15:00
Friday 10:00 - 15:00

Telephone

+97680182121

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэхүйн аялал-Journey Therapist Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэхүйн аялал-Journey Therapist Mongolia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram