06/05/2024
Бид хүчилтөрөгч, азот, устөрөгчийн холимогоор амьсгалдаг. Тэр дундаас хүний биеэр гемоглобиныг тараадаг учир бодисын солилцоо болон исэлдэх үйл явцад оролцдог байна. Хүний организмд явагдаж буй исэлдэлтийн дүнд эс дэх шимт бодисууд шатаж, ус болон эрчим хүчийг бий болгоно. Харин хүчилтөрөгчгүй орчинд хүний тархины үйл ажиллагаа 2-5 минут зогсдог аж. Агаар дахь хүчитөрөгчийн хувь 20-21% байхад хүн хэвийн амьсгалдаг аж. Харин бүгчим, олон хүнтэй газар агаар дахь хүчилтөрөгчийн хувь 16-17% болтлоо буурснаар толгой өвдөх, нозоорох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Иймээс хүчитөрөгчийн хий хүнд зайлшгүй шаардлагатай бөгөөд экологийн бохирдлоос болж хүн биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авч чадаагүй тохиолдолд бодисын солилцоо муудаж, элдэв эмгэгт нэрвэгдэх нь ихэснэ
Автомашин, үйлдвэр, түүхий нүүсний утаанаас үүдсэн агаарын бохирдол өсөн өндийж буй хотын оршин суугчдын амьсгалах агаараас хумсласнаар гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдалд орж, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлдэг. Үүнд :
Нойр муу байх, унтсан ч гүн бат бөх унтахгүй байх
Хөл гар хүрч, хөлрөх
Уур уцаартай болж стрессд орох
Толгой байнга өвдөх, сэтгэн бодох чадвар буурах
Царай цагаан , Хөл гар хүйт даах
Доод зовхи хөхрөх
Өтгөн хатах
Утас зэрэг суугаа байдалд хийж болох зүйлд донтох хандлагатай байх
Сурах идэвх сул амархан мэдрэлийн ядаргаанд орох гэх мэт..
Иймээс агаарын бохирдол ихтэй үед цнвэр хүчилтөрөгчөөр амьсгалах хамгийн чухал..