MediGuide

MediGuide Biomedical scientist

Үтрээний ашигтай бактер🔬 Үтрээнд лактобациллын 4 хэлбэр /L. crispatus, L. gasseri, L. iners, L. jensenii/ байдаг нь суда...
27/08/2024

Үтрээний ашигтай бактер

🔬 Үтрээнд лактобациллын 4 хэлбэр /L. crispatus, L. gasseri, L. iners, L. jensenii/ байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Эмэгтэй хүний амьдарч буй бүс нутаг /халуун, сэрүүн, чийглэг уур амьсгал/ арьсны өнгө, яс үндэс зэрэг удамшлын байдлаас шалтгаалан үтрээнд аль хэлбэрийн лактобацилл давамгайлах уу гэдэг нь хамаардаг байна. L. crispatus нь үтрээний орчинг илүү хүчиллэг болгодог.

🔬 Кавказ болон хар арьстай эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар хар арьстай эмэгтэйчүүдийн үтрээний лактобациллын хэмжээ кавказ эмэгтэйчүүдийнхийг бодвол бага байдаг учраас үтрээний үрэвсэлд илүү өртөмхий гэж тогтоогдсон байна.

🔬 Лактобацилл нь сүүний хүчил ялгаруулж үтрээний орчинг хүчиллэг болгосноор бусад төрлийн бактер, мөөгөнцөр үржихээс сэргийлдэг.

🔬 Бактериоцин нэртэй бодисуудыг ялгаруулж муу бактерийн үржлийг зогсооно.

🔬 Ус төрөгчийн хэт исэл үүсгэж өвчин үүсгэгч бактер, вирус, мөөгөнцрийг устгана.

🔬 Лактобацилл нь үтрээний хучуур эсээр дамжуулан дархлааг дэмжинэ.

🔬 Биосурфактант ялгаруулж эмульсэн давхарга, салст бүрхүүл үүсгэн эмгэг төрөгчдийн үржиж олшрох процессыг саатуулна.
References: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/18043622/
https://microbialcellfactories.biomedcentral.com/.../s129...

The maintenance of a low pH in the va**na through the microbial production of lactic acid is known to be an important defense against infectious disease in reproductive age women. Previous studies have shown that this is largely accomplished through the metabolism of lactic acid bacteria, primarily....

12/08/2024

Аз жаргал бол өөртөө түрхэхгүйгээр бусдад цацаж болдоггүй сүрчиг юм...
Ралф Валдо

📈 "Grow your business'' дижитал маркетингийн сургалтыг маань олон хүн сонирхож асууж байна.❓ Асуултуудыг нь багцлаад энд...
05/08/2024

📈 "Grow your business'' дижитал маркетингийн сургалтыг маань олон хүн сонирхож асууж байна.

❓ Асуултуудыг нь багцлаад энд хариулчихъя аа Солонгоо нь.

1. Хамгийн түрүүнд сургалтанд хамрагдаж байгаа хүмүүсийнхээ технологийн айдастай тулж ажилланаа. Хэрэв та технологийн айдастай бол хичнээн үнэтэй, хичнээн чанартай сургалт аваад айдастайгаа нүүр тулаагүй үед ахиц дэвшил гардаггүй юм билээ.

2. Яах гэж дижитал маркетингийн сургалт авах гэж байгаа зорилгоо тодорхойлноо. Зорилго нь тодорхой бус хүмүүс сурах тухай бодоод ч хэрэггүй шүү.

3. Сургалтанд хамрагдсанаар:

✅ FB page хөгжүүлэлт
✅ Chatbot
✅ Boost
✅ FB group хөгжүүлэлт
✅ Zoom
✅ Canva
✅ Capcut
✅ Youtube channel хэрхэн үүсгэх талаар үзнээ.

4. Сургалтанд хамрагдсан шавь нартаа бонус болгож гадаадаас хэрхэн хүссэн бараагаа захиалах талаар зааж өгнөө.

🤗 Бүр дэлгэрэнгүй асуумаар байвал чатаар ороод ирээрэй 🤗

Зорилго тань тодорхой, ирээдүй тань харагдаад эхэлсэн л бол айдас бүхэнтэйгээ нүүр тулж даван туулах шаардлага зайлшгүй ...
20/07/2024

Зорилго тань тодорхой, ирээдүй тань харагдаад эхэлсэн л бол айдас бүхэнтэйгээ нүүр тулж даван туулах шаардлага зайлшгүй тулгарна...

Та нар минь чаднаа... 💋💋💋

Grow your business

Үтрээний үрэвсэл баяртай🌹 Үтрээний үрэвслээсээ салж амжаагүй бүсгүйчүүдэд зөвлөхөд:❌ Наадмын үеэр архи, пиво, согтууруул...
09/07/2024

Үтрээний үрэвсэл баяртай

🌹 Үтрээний үрэвслээсээ салж амжаагүй бүсгүйчүүдэд зөвлөхөд:

❌ Наадмын үеэр архи, пиво, согтууруулах ундаа хэрэглэхээс аль болох татгалзаарай. Учир нь эдгээр зүйлс үрэвслийг улам өдөөдөг.
✅ Үүний оронд сайхан айргаа уугаарай. Айраг нь ашигтай бактер агуулдаг учраас үтрээний үрэвсэлд сөрөг нөлөө байхгүй.

❌ Чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээгэрэй. Учир нь үтрээн дэх мөөгөнцөр болон муу бактериуд чихрэнд маш их дуртай.
✅ Үүний оронд цангис жимс, пробиотиктой йогурт, банана зэрэг сахар багатай амттангууд идэж болно. Цангис нь шээсний замын үрэвслийн үед сайн үр нөлөөтэй болохыг олон судалгаагаар нотолсон байдаг.

❌ Нөөшилсөн, хиймэл амт оруулсан, бэлэн бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаарай. Эдгээр нь мөн л мөөгөнцрийн хамгийн сайн найзууд.
✅ Үүний оронд ааруул, бяслаг, цагаан идээгээ түлхүү хэрэглэж ходоод гэдсээ ч гэсэн давхар баярлуулаарай. Цагаан идээ нь ашигтай бактериар баялаг тул үтрээний ашигтай бактериуд чинь найзуудыгаа хараад маш их баярлана.

❌ Мөн хөдөө гадаа явж байхдаа хаа дайралдсан бактер устгагчтай саван, салфеткаар эмзэг эрхтнээ битгий цочроогоорой.
✅ Үүний оронд зөөлөн бүтэцтэй intimate салфетка болон бүлээхэн цэвэр усаар угаахад л хангалттай.

❗ Эцэст нь үрэвслээ эмчлүүлж амжаагүй бүсгүйчүүд маань хотод ирэнгүүтээ өөрийнхөө эмчид үзүүлж, эмчилгээгээ бичүүлж аваарай. Өөрийгөө хайрлаад ядаж 6 сардаа нэг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлчихэж байгаарай.

🌺 Эрүүл Монгол эмэгтэй - Эрүүл удам 🌺

Үтрээний үрэвсэл баяртайСолонгоо нь 30 гаран мянган гишүүнтэй ийм групптэй. Анх ITGEL Emneleg-ийнхээ "Фемофлор" - эмэгтэ...
29/06/2024

Үтрээний үрэвсэл баяртай

Солонгоо нь 30 гаран мянган гишүүнтэй ийм групптэй. Анх ITGEL Emneleg-ийнхээ "Фемофлор" - эмэгтэйчүүдийн үтрээний орчныг тодорхойлох шинжилгээгээ бүсгүйчүүддээ таниулах зорилготойгоор нээж байсан юм.

Цагийн аясаар өөрийнхөө хүсэл сонирхлоор "Үтрээний орчин, нөхөн үржихүйн эрүүл мэнд"-тэй холбоотой мэдээллүүд оруулж, бүсгүйчүүдийнхээ шинжилгээний хариуг чадах чинээгээрээ уншиж өгөөд, шаардлагатай бол эмчтэй нь холбож өгсөөр байгаад нэг л мэдсэн чинь ийм олуулаа болчихож.

Групп маань анхнаасаа ашгийн бус бүсгүйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой байсан учраас эм бэлдмэлийн сурталчилгаа нэг ч байхгүй органикаараа явж байгаа нь энэ юм шүү.

Сүүлийн үед найзуудынхаа бизнесийг дэмжих зорилгоор азтантай постууд оруулж, группынхээ бүсгүйчүүдийг баярлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хэрэв та бүсгүйчүүдэд чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бол манай группын сайхнуудыг баярлуулаад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах боломжтой шүү.

🤩 Дэм дэмэндээ, дээс эрчиндээ 🤩Найз нарынхаа эрхэлж, эхлүүлж байгаа ажлыг дэмжин ажиллах үнэхээрийн кайфтай, бас дотоод ...
27/06/2024

🤩 Дэм дэмэндээ, дээс эрчиндээ 🤩

Найз нарынхаа эрхэлж, эхлүүлж байгаа ажлыг дэмжин ажиллах үнэхээрийн кайфтай, бас дотоод хүний минь дуртай ажил нь бололтой... 😁

Миний эргэн тойронд жижиг бизнес эрхэлдэг, гарааны бизнесээ эхлүүлж байгаа найз нөхөд зөндөө байгааг анзаарлаа л даа...

Мэдээж жижиг бизнес эрхлэгчдэд маркетингийн менежер, график дизайнер, сошиал медиа маркетер цалинжуулж ажиллуулах нь заримдаа орлогоосоо давсан ачаа болох талтай...

❓ Тэгвэл хэрхэн энэ бүх зардлаа бууруулж үр дүнтэй маркетинг хийх вэ?

Шийдэл нь ердөө л та өөрөө... Тийм ээ та өөрөө дижитал маркетер болж бизнесээ өсгөж чадна...

Би Био-Анагаах судлаач хэрнээ амьдралын шаардлагаар дижитал маркетер болсон шиг та ч бас чадна...

Гэхдээ надаас ялгаатай нь 7-8 жилийн хугацаанд махарч сурсан зүйлсийг маань системтэй боловсруулсан хөтөлбөрийн дагуу 7-8 хоногийн дотор сурна гээд боддоо...

Үнэндээ өмнө нь photoshop дээр 7 хоног ноцолдож хийдэг байсан постыг CANVA дээр 7 минутын дотор л хийх боломжтой болчихсон юм л даа...

Хэрэв Солонгоогийнхоо сургалтыг сонирхож байвал чатаар ороод ирээрэй.

Сургалтын бүртгэл: 7 сарын 5-ныг дуустал явагдана.

🤩 Жич: Сургалтанд бүртгүүлсэн хүн бүр CANVA EDU-г 2024 оныг дуустал ашиглах эрхтэй болно.

🤩 Жичийн жич: Итгэл эмнэлгийн хамтрагч байгууллага хамт олон, эмч мэргэжилтнүүд 20%-ийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой.

📣 Хамтран ажиллах санал 📣📌 Манай эмнэлзүйн лаборатори нь монголдоо анх удаа дараах шинжилгээнүүдийг нэвтрүүлж, нийт шинж...
25/06/2024

📣 Хамтран ажиллах санал 📣

📌 Манай эмнэлзүйн лаборатори нь монголдоо анх удаа дараах шинжилгээнүүдийг нэвтрүүлж, нийт шинжилгээнийхээ 70 орчим хувийг олон улсын чанарын гадаад үнэлгээний /Канадын Oneworld Accuracy/ хөтөлбөрөөр баталгаажуулан ажиллаж байна.

🔎 Хэрэв танай эмнэлгийн шинжилгээг найдвартай хийх эмнэлзүйн лаборатори хайж байгаа бол бидэнтэй холбогдоорой.

✅ Монголдоо анх удаа нэвтрүүлсэн шинжилгээнүүд:

✅ Фемофлор, Андрофлор - эмэгтэй, эрэгтэй шээс бэлгийн замын орчныг бүрэн тодорхойлох PCR шинжилгээ

✅ Энтерофлор - 14 хүртэлх насны хүүхдийн гэдэсний орчныг 43 үзүүлэлтээр тодорхойлох шинжилгээ

✅ РААС-ийн маркерууд - Ренин, ангиотензин, альдостерон даавруудын харьцааг тодорхойлж анхдагч гиперальдостеронизмыг тодорхойлох шинжилгээ

✅ Бакскрин, микозоскрин - эмнэлгийн болон бусад шалтгаант халдвар үүсгэгч бактерийн 25 зүйл, мөөгөнцрийн 14 зүйлийг тодорхойлох шинжилгээ

✅ Бакрезиста - гликопептид болон бета-лактамийн бүлгийн антибиотикт тэсвэртэй генийг илрүүлэх шинжилгээ

Дээрх нарийн шинжилгээнүүдээс гадна 200 гаруй төрлийн шинжилгээг манай эмнэлзүйн лабораторид хийлгэх боломжтой.

📨 Хамтран ажиллах хүсэлт илгээх: info@itgel.mn

📞 Холбоо барих: 9404-8558, 9176-6711

📍 Хаяг: БЗД, 3-р хороо, УХТЭ-ийн баруун талд, Оршил төв 1 давхар

✅ Сэтгэл гаргаж
✅ Чанарыг эрхэмлэж
✅ Итгэл даана...

Хэдэн жилийн өмнөөс ч юм... миний дотроос чи юм хийгээч ээ, юугаа хийгээд байгаа юм бэ, нөгөө олон хүнд тусална гэсэн чи...
18/06/2024

Хэдэн жилийн өмнөөс ч юм... миний дотроос чи юм хийгээч ээ, юугаа хийгээд байгаа юм бэ, нөгөө олон хүнд тусална гэсэн чинь хаана байна... бос л доо гэх дуу хоолой сонсогдож эхэлсэн юм.

Тухайн үед хийе гэх сэтгэл нь байвч бие, хэл, хөл 3 минь нэг л тушаатай... Өдөр тутмын ажилдаа л анхаарлаа хандуулж, дотоод дуу хоолой, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө бүхэлд нь дарж яг л ЗОМБИ шиг хэдэн жилийг өнгөрөөсөн юм.

ЗОМБИ шиг амьдарсан 6 жилийн хугацаанд гаднаа амьдраад байгаа юм шиг хэрнээ дотроо үхмэл, өөртөө итгэлгүй, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж чадахгүй, үргэлж юмсыг сөргөөр харж, дотроо шүүж, надад таалагдахгүй байсан ч худлаа инээсэн маскаар хүмүүстэй харилцаж иржээ. Уурласан ч, гомдсон ч, баярласан ч яг л нөгөө инээмсэглэл. Өөрийнхөө царайг харахаас ч дургүй хүрнэ, өөртөө хатуурхаж, өөрийгөө эс тооно, харин бусдад хамгийн сайнаараа хандаж, сэтгэл гаргана...

Эцэст нь...

Өнгөрсөн жилийн 11 сараас өдийг хүртэл update mind төгссөн багш нар Сэтгэлгээний көүч хөтөлбөр-үүдэд хамрагдаж, ДОТООД ХҮҮХЭД-тэй ярилцаж, сүнсний зорилгоо олох хэд хэдэн удаагийн гүн бясалгал хийснээр дотоод дуу хоолойгоо сонсож, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө чөлөөлж жинхнээсээ АМЬДАРЧ эхэлж байна.

Миний өмнөх шиг ЗОМБИ-роод, амьдралаасаа аз жаргалыг мэдэрч чадахгүй, дотроос чинь хэн нэгэн тийчлээд эхэлчихсэн хүмүүст хандаж хэлэхэд ТАНЫ СЭРЭХ ЦАГ ирчихэж ээ гэж хэлмээр байна.

Над шиг 6 жил тийчилж өөрийгөө зовоож байхаар 6 сарын дотор өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, босгоод ирээ хонгор минь...

Өөрийгөө бүтээхэд тань замчлах хүмүүс Сэтгэлгээний көүч 2 хөтөлбөр групп-д хүлээж байгаа шүү... 💋💋💋

Бүртгүүлэх холбоос:
https://www.facebook.com/ashiglahgui/posts/pfbid02NhUYtd9ApRowbFXf9HgwBYuPkiyebErfU7Qg5LkmkQ9ug3nzYSW75H1RM53vj5kkl

📣 Манай хамт олонд нэгдмээр байна уу? 📣✅ Нээлттэй ажлын байр: ✔️ Хүний нөөцийн менежер✔️ Тооцооны нягтлан бодогч✔️ Түгээ...
18/06/2024

📣 Манай хамт олонд нэгдмээр байна уу? 📣

✅ Нээлттэй ажлын байр:

✔️ Хүний нөөцийн менежер
✔️ Тооцооны нягтлан бодогч
✔️ Түгээлтийн ажилтан
✔️ Үйлчлэгч
✔️ Био-Анагаах судлаач
✔️ Лабораторийн техникч

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1 гэж коммент үлдээгээрэй.

https://drive.google.com/file/d/1YMXklU5_Yup5ycvCQHteQL2cJ4VAYq89/view?usp=sharing

✅ Хамт олон бол үнэхээрийн гоё /Атгасан гар шиг хамт олон бий 😁/

✅ Өсөж, дэвших боломжийг ажилчиддаа олгодог /KPI-даа хувь хүний хөгжлийн оноог тооцдог - хэл сурах, ном унших, спортоор хичээллэх г.м/

✅ Өрсөлдөхүйц цалин хөлс /Ижил төстэй байгууллагуудын дундаж цалингаас өндөр/

✅ Хуулийн дагуу тэтгэмж, олговрууд /НДШ, ХАОАТ, ЭМД/

✅ Илүү цагийн нэмэгдэл /илүү цаг *1.5/

✅ Гүйцэтгэлийн үнэлгээгээр жилдээ 1 удаа бонус цалин / Үндсэн цалингийн 100%-с гүйцэтгэлийн хувь тооцож олгоно/

☎ Дэлгэрэнгүй мэдээллийг: 9176-6711

📨 CV илгээх имэйл: info@itgel.mn

Өнөөдөр Сэтгэлгээний көүч 2 -ынхондоо "Дижитал ур чадвар"-ын хичээлээ менторын хувиар орлоо. Болмоор шинжтэй шүү ккк...Б...
17/06/2024

Өнөөдөр Сэтгэлгээний көүч 2 -ынхондоо "Дижитал ур чадвар"-ын хичээлээ менторын хувиар орлоо. Болмоор шинжтэй шүү ккк...

Бодоод байсан чинь 2018 оноос хойш өдөрт дор хаяж 4-6 цагийг photoshop, PPT, canva, capcut, FB business suite-д зарцуулж, Ковидын үеэр Zoom, Google meet-ээр оюутнуудад хичээл зааж, Private youtube channel хүртэл хийгээд амжжээ.
/Мэдээж постер, хичээлүүдээ pubmed, uptodate болон бусад сурах бичиг эх сурвалжуудаас орчуулна./

6 жилийн хугацаанд 9,000 цаг зарцуулсан гэхээр дахиад 1,000 цаг зарцуулчихвал "Эрүүл мэндийн байгууллагын маркетинг"-аар мэргэшсэн хүн болох нь ээ...

Хувь хүний хувьд болон мэргэжлийн хувьд хөгжих, дэвших боломжийг үргэлж олгодог ITGEL Emneleg-ийн удирдлагууддаа, хувь хүний хөгжлийг маань BOOST хийж өгсөн Khandaa Iderzaya найздаа талархаж байна.

14/06/2024

Залруулга:

Би нь 3 жил гарангийн хугацаанд эмэгтэйчүүдэд үтрээний орчин болон нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэндийн талаарх мэдээлэл түгээх зорилгоор "Үтрээний үрэвсэл баяртай" группыг ажиллуулж ирсэн билээ.

Энэ хугацаанд дан бүсгүйчүүлийг группдээ нэгдэхийг урьдаг байсан бол өнөөдрөөс эрчүүдээ нэгдэхийг уриалж урилга явуулсан байгаа. Хүсвэл та нэгдэж болно. Хүсэмгүй бол нэгдэхгүй байсан ч болно. Таны л сонголт...

Гэхдээ эрүүл үтрээ бол яалтачгүй эрүүл үр удам төрүүлэхтэй холбоотой, дээрээс нь үтрээ болон нөхөн үржихүйн эрүүл мэнд нь эр эм хоёроос хоёулангаас нь шалтгаалдаг тул олон залуусыг тус групп-т маань нэгдээсэй гэж хүсэж байна.

Зарим залуус маань урилгыг маань харж цочирдоод пост оруулсан байсан тул залруулга хийлээ. Цочоосонд өршөөж болгооно уу...

Address

Tokyo Street
Ulaanbaatar
13381

Telephone

+97694048558

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MediGuide posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MediGuide:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram