6 ДАХЬ МЭДРЭХҮЙ эмчилгээний бариа засалын төв

6 ДАХЬ МЭДРЭХҮЙ эмчилгээний бариа засалын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 6 ДАХЬ МЭДРЭХҮЙ эмчилгээний бариа засалын төв, Medical Center, "Баатар тайж" худалдаа, үйлчилгээний төв, 13-р хороолол, БЗД, Ulaanbaatar.

 . #Хүүхдийн халуун 2-3 минутад энергийн бариагаар бууруулж, өвдөлт намдаана.Харилцах утас: 94110577Хаяг: Баянмонгол хор...
09/06/2019

.
#Хүүхдийн халуун 2-3 минутад энергийн бариагаар бууруулж, өвдөлт намдаана.

Харилцах утас: 94110577
Хаяг: Баянмонгол хороолол

ЭМЧИЛГЭЭНИЙ ГРАНД МАСТЕР бариа засалын дараахи эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:1. Толгойн бариа2. Бүтэн биеийн б...
26/02/2016

ЭМЧИЛГЭЭНИЙ ГРАНД МАСТЕР бариа засалын дараахи эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
1. Толгойн бариа
2. Бүтэн биеийн бариа
3. Тодорхой эрхтэний эмчилгээний бариа
4. Даралт бууруулах
5. Хавдар хаван хөөх, хөшилт хөөрөлт
6. Зүрхний хэм алдалт, амьсгаадалт бууруулах
7. Халуун бууруулах
8. Өвдөлт намдаах
9. Нойргүйдэл засах
10. Өтгөн гадагшилтыг түргэсгэх
11. Хортой, хоргүй хавдарын тархалтыг зогсоох, шимэгдүүлэх
12. Гэрлэн биеийн мэдээлэл уншиж оношлох
13. Гэрлэн биеийн цэвэрлэгээ
14. Энергийн сувгуудын хийн эргэлтийг засах
15. Цэгэн бариа

ГЭРЛЭН БҮРХҮҮЛИЙН БОХИРДОЛ БА ГЭМТЭЛ
26/02/2016

ГЭРЛЭН БҮРХҮҮЛИЙН БОХИРДОЛ БА ГЭМТЭЛ

26/02/2016

Даралт ихсэх өвчнийг анагаах ухаанд артерийн гипертони, артерийн гипертензи гэж нэрлэдэг. Гипертони нь тонус ихсэх, чангарах, гипертензи нь даралт ихсэх гэсэн утгатай.

НОЙРГҮЙДЭЛИЙН ШАЛТГААНОйрд бөх нойрсож чадахгүй байна уу? Орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй б...
26/02/2016

НОЙРГҮЙДЭЛИЙН ШАЛТГААН

Ойрд бөх нойрсож чадахгүй байна уу? Орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй байсаар үүр цайлгаж байгаа юм биш биз. Тийм бол танд доорх муу зуршлуудаас байгаа эсэхийг шалгаарай.

Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох
“Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэсэн ардын маань үг бий нь бий. Гэвч энэ үгийг бүсгүйчүүд бид бодит амьдралдаа мөрдлөг болгох гэж туйлшраад гоо үзэсгэлэн, эрүүл мэндээрээ хохирохоос цаашгүй шүү. Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бүх эд эсэндээ нөхөж авдаг. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан “шөнийн шар шувуу”, “эртэч болжмор” хэмээн ангилдаг. Хэдий уншигч танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр “жигүүртэн”-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай.

Унтахын өмнө орондоо заавал ном унших
Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил билээ. Энэ нь алсдаа таны бие махбодийг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй зуршилд сургах муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол “шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм” гэсэн тохиргоо таны биед суурилчихна.

Шөнийн цагаар интернетээр хэсэх
Компьютерийн тань дэлгэцний гэрэл унтaхад бэлтгэгдээд байсан тархийг тань бүүр сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд маань нэг интернетэд суухаараа гарахаа ор тас шахуу мартаж орхидог. Өдөр ирэх тусам цахим хуудсанд төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүд дүүрээд байгаа болохоор салахын аргагүй амттай санагдах нь мэдээж. Гэвч оройн 7 цагаас хойш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж тархиа амраагаарай.

Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг байрлуулах
Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.

Унтахын тулд хэтэрхий хичээх
“Би унтмаар байна. Унтаад өг л дөө” гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш юм. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.

Стресс ба энергийн гажуудал
Ажлын стресс, уй гашуу, гомдол, харуусал, үзэн ядалтыг сэтгэлдээ тээснээр маш их хэмжээний сөрөг энергийг өөртөө хуримтлуулан өөрийн гэрлэн биеийг гэмтээдэг. Улмаар ямар нэгэн өвчин эмгэг, хорт хавдарын суурь тавигдах анхдагч шалтгаан болохын зэрэгцээ нойргүйдэлд хүргэдэг байна.

Хэрвээ та нойргүйдэлт өртсөн бол буруу зуршилуудаа багасгахын хажуугаар бариа засалын эмчилгээ үйлчилгээг авах нь зүйтэй гэж зөвлөж байна.

Манай 6 ДАХЬ МЭДРЭХҮЙ эмчилгээний бариа заслын төв нь таны нойргүйдэлийг арилгахад мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Холбоо барих: 9411-0577
Хаяг: "Баянмонгол хороолол"

Хүний биеийн эрхтнүүдийн ажилладаг цаг ба эрүүл мэндХүний биеийн энерги хоёр цаг тутамд шилждэг гэж эртний хятадын анага...
26/02/2016

Хүний биеийн эрхтнүүдийн ажилладаг цаг ба эрүүл мэнд

Хүний биеийн энерги хоёр цаг тутамд шилждэг гэж эртний хятадын анагаах ухаанд үздэг. Хүний бие эрхтнүүд хэдэн цагт “ажилладаг” талаар танд хүргэе.

03:00-05:00 цагийн хооронд:

Хүний нойрны мөчлөг дуусч улмаар уушиг бүрэн чадлаараа ажиллаж эхлэх ба гүнзгий амьсгал авч цусан дахь хүчилтөрөгчийг сэлбэн, мэдрэлийн эсүүдийг сэргээж өгдөг.

05:00-07:00 цагийн хооронд:

Таны бүдүүн гэдэс ажлаа хийж эхлэнэ. Энэ нь таны өдөрт зориулж “их цэвэрлэгээ” хийдэг гэсэн үг юм.

07:00-09:00 цагийн хооронд:

Ходоод бусад эрхтнүүдийн анхаарлын төвд орно. Ийм учраас л өглөөний цайг өөртөө гэсэн хэллэг бий болсон. Өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй.

09:00-11:00 цагийн хооронд:

Нойр булчирхай болон цөсний хамгийн хэцүү ажил эхэлдэг. Таны идсэн хоолны шим тэжээлийг энерги болгохоор ажилладаг. Энэ үед та дасгал юм уу ямар нэгэн ажил хийхэд тохиромжтой байдаг.

11:00-13:00 цагийн хооронд:

Таны зүрх “од” болж эхэлнэ. Зүрх эрчимтэй ажиллаж цусаар дамжуулан биед эрч хүч сэлбэж өгдөг. Энэ үед та аяга цай уух эсвэл хэсэг хугацаанд дуг хийх хэрэгтэй.

13:00-15:00 цагийн хооронд:

Таны нарийн гэдэс өглөөний цайг боловсруулж дуусдаг. Энэ үед та өдрийн хоолоо идэх хэрэгтэй.

15:00-17:00 цагийн хооронд:

Давсаг шээс ялгаруулах ажлынхаа дийлэнхийг нь энэ үеэр хийнэ. Энэ үед та ус их уух, оюуны дасгал хийх хэрэгтэй.

17:00-19:00 цагийн хооронд:

Бөөр биений илүүдлийг цэвэрлэх ажлаа идэвхитэй хийж эхэлдэг. Энэ үед та мөн л ус сайн уухаас гадна биед хөнгөн дасгал хийж, аль болох бага юм идэх хэрэгтэй.

19:00-21:00 цагийн хооронд:

Цусны даралт хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Энэ үед та гэр бүлийнхээ хүнтэй бэлгийн харилцаанд ороход нэн тохиромжтой.

21:00-23:00 цагийн хооронд:

Дотоод шүүрлийн булчирхай ажиллаж бие махбодийн шингэн, ферментийг тэнцвэржүүлдэг. Энэ үед та унтаж амархад ямар ч асуудалгүй..

23:00-01:00 цагийн хооронд:

Таныг амарч байх энэ үеэр цөс өглөө сэрэхэд тань бэлдэж өөх тосыг шингээж байдаг.

01:00-03:00 цагийн хооронд:

Таныг дуг нойрон дундаа дугжирч байх энэ үеэр элэг эрчимтэй ажиллаж байдаг. Тэрээр таны бие дэх хорыг ялган гадагшлуулж, шинэ цусаар сэлбэж өгдөг. Ийм л учраас та хэт орой хоол идвэл тух муутай унтаж, элдэв зүүд зүүдлэх магадлал өндөр байдаг аж.

БИЕ МАХБОДИЙН ХОЛБОО
26/02/2016

БИЕ МАХБОДИЙН ХОЛБОО

ЭНЕРГИ ГЭЖ ЮУ ВЭ?Орчлон ертөнц бүхэлдээ энергийн нэгдэл бөгөөд мөн чанараа агуулж нэг биеэс нөгөө биед шилжин оршино.Эне...
26/02/2016

ЭНЕРГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Орчлон ертөнц бүхэлдээ энергийн нэгдэл бөгөөд мөн чанараа агуулж нэг биеэс нөгөө биед шилжин оршино.

Энерги нь оргүй хоосноос үүсэхгүй, хамгийн жижиг нүдэнд үл үзэгдэх энергийн нягтрал нь биесийн үүсгэнэ. Энэ нь өнгөц харахад ертөнц, юмс, биеүүд материйн олон хэлбэрээс үүсэж байгаа мэт боловч уг чанартаа энергийн олон хэлбэрээс бүрэлдэн тогтоно.

Ийнхүү орчлонгийн бүх юмс энергиэс бүтэж, энергээр тэтгэгдэж энергийн шүтэлцээнд орших бөгөөд устаж үгүй болдоггүй гэдэг нь батлагдсан юм. Амьд биетийн энергийн био энерги гэнэ.

Хүмүүс бид цаг тутам энергийн харилцан солилцоонд ордог. Хүн гэдэг нь зөвхөн нүдэнд үзэгдэх махбод төдий биш юм. Хүний эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Хүний биеийн эргэн тойронд цахилгаан, соронзон, долгион хүрээлж байдаг. Үүнийг амин цэнэг буюу био энерги хэмээн шинжлэх ухаан нэрлэсэн. Хүнд био энергийн үндсэн 7 хүрд туслах 12 хүрд байна. Хүний төв мэдрэлийн судлын дагуу эрчим хүчний урсгал явагдан хуйларч байдаг. Үүнийг чакра буюу хүрд, энергийн суваг судал гэнэ. Эдгээр нь хүний оюун ухаан, сэтгэл санаа, сүнсний түвшинд янз бүрээр нөлөөлж байдаг. Судалгаанаас авч үзвэл хүн хорвоод 150 – 200 жил амьдрахад хэрэглэх 7525800 килоклар энергийн нөөцтэй ирдэг гэнэ. Тэгвэл яагаад энэ энергиэ эдэлж чадалгүй 150 нас байтугай 70 нас ч хүрэлгүй буцах болдог вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа амьдралын хэв маягаа зөв авч явж чадаагүйгээс болжээ. Өнөөдөр бид байгалийн энергийг хангалттай авч чадахгүй байна. Хэрвээ дээрх хүрдүүдийн аль нэг блоклох, энергийн эргэлт удааширвал гэрлэн бүрхүүл цоорч түүгээр энерги алдаж гадны сөрөг энерги орж өвчлүүлэхэд дөхөм болдог. Үүнд: нөлөөлөх хүчин зүйлүүд:

- Стресс
- Буруу зуршил
- Буруу хооллолт
- Хөдөлгөөний дутагдал

- Ажлын хэт ачаалал гээд олон хүчин зүйл нөлөөлж хүний төрөлхийн тэнцвэрт байдал алдагдаж эрүүл мэнд доройтож, энэ нь цаашдаа энэ их энергийн нөөцийг үрэгдүүлж шамшигдуулж цагаасаа өмнө хорвоог орхиход хүргэдэг.

Хүмүүс мөнгө төгрөгийг зарцуулахдаа маш их тооцоотой, төсөл төлөвлөгөө гаргаж зарцуулдаг хирнээ энергийг хайр гамгүй цацсаар дуусгаж байгаа нь даанч харамсалтай. Тэгвэл бид энергийг хэрэггүй, ашиггүй зүйлд зарцуулахгүй байх нь чухал. Тухайлбал аль болох тайван амгалан байдлыг орчиндоо бий болгох, сэтгэлдээ бусдыг хайрлах энэрэх аливаа зүйлийг эерэг сайн талаас харах гээд сэтгэлээ эерэг байдалд дадуулах идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх, хооллохдоо анхаарч зөв хооллох, гүн нойрсох зөв амрах, байгалтайгаа ойр байж байгалаас энерги авах гэх мэтээр энергиэ хадгалах, хуримтлуулах олон арга байдаг. Үүний нэгэн чухал арга бясалгалаар өөрийн сэтгэлийг номхотгон барьж, захирч, жолоодон дадуулах арга юм. Бясалгал нь сэтгэлд буй өвчлөлийн эм эмчилгээ нь болдог. Сэтгэл эрүүлжсэнээр бие эрүүлжин аз жаргалтай урт удаан амьдарч энергийн нөөцөө зохистой ашиглах боломжтой.

Address

"Баатар тайж" худалдаа, үйлчилгээний төв, 13-р хороолол, БЗД
Ulaanbaatar
976

Opening Hours

Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

94110577

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 6 ДАХЬ МЭДРЭХҮЙ эмчилгээний бариа засалын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category