ZEPH Club

ZEPH Club Залуу Эмгэг Физиологич Клуб, Эмгэг физиологийн тэнхим, Био-Анагаахын сургууль, АШУҮИС

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Эм зүй-БиоАнагаахын сургуулийн, Эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн, Эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх "ЗАЛУУ ЭМГЭГ ФИЗИОЛОГИЧ" клуб

🎄✨ ЧАДАХ ЯДАХААРАА ОЛУУЛАА БАЯРЛАЦГААЯ✨🎄Залуу Эмгэг Физиологич Клуб нь 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн ...
27/12/2025

🎄✨ ЧАДАХ ЯДАХААРАА ОЛУУЛАА БАЯРЛАЦГААЯ✨🎄

Залуу Эмгэг Физиологич Клуб нь 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн сайн үйлсийн аянаар энэ жил “Гялалзах зүрх” НҮТББ-ын хүүхэд хамгааллын төвд очин шинэ байранд нь номын тавиур, хичээлийн хэрэгсэл зэргийг хандивлан бяцхан зүрхнүүдэд баяр, урам зориг нэмлээ. 📚🧸

2022 онд байгуулагдсан цагаасаа хойш нийгэмд тустай олон сайхан үйлсийг хийсээр ирсэн “Гялалзах зүрх” НҮТББ-д баяр хүргэе 🤍 https://www.facebook.com/share/1Bz9PG2xG9/?mibextid=wwXIfr

Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм Philip Abraham, мөн ZEPH HALLOWEEN MOVIE NIGHT: Scare to Care өдөрлөгт оролцсон бүх оюутан залуусдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! 🎬💝

🎁Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе! 🎁

🎬“HALLOWEEN MOVIE NIGHT”🎃Айдас, инээд хөөр, халамжийг нэг дор шингээсэн “Halloween Movie Night”-аа бид амжилттай зохион ...
31/10/2025

🎬“HALLOWEEN MOVIE NIGHT”🎃

Айдас, инээд хөөр, халамжийг нэг дор шингээсэн “Halloween Movie Night”-аа бид амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны үеэрх зургуудыг хүргэж байна.

Хүрэлцэн ирж хамт инээж, хамт айж, хамт хандив өргөн сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА.❤️
Энэхүү өдөрлөгийн турш цугларсан бүх орлогыг бид сайн үйлсийн аянд зарцуулж, тун удахгүй та бүхэндээ танилцуулах болно оо.🫂✨
2025.10.30

📣АШУҮИС-БАС, Эмгэг Физиологийн тэнхимийн харьяа Залуу Эмгэг Физиологич Клуб нь “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сай...
28/10/2025

📣АШУҮИС-БАС, Эмгэг Физиологийн тэнхимийн харьяа Залуу Эмгэг Физиологич Клуб нь “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сайн үйлсийн аяныг 2006 оноос хойш өдгөө 19 дэхь жилдээ тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдийн түүврээс та бүхэнд хуваалцаж байна.🎁🤩

Харин энэ удаагийн сайн үйлсийн аянд АШУҮИС-ийн оюутан та ч мөн оролцох боломжтой🤗🧡

HALLOWEEN MOVIE NIGHT: https://www.facebook.com/share/p/1EjzYNdnw7/?mibextid=wwXIfr
📍:Төв АШУҮИС, 111 тоот
🗓️: 2025.10.30
⏰: 18:00

Бүртгүүлэх: https://forms.gle/Tb1nSRAG1RLqzG1x9

✨НЭГ СУМААР ГУРВАН ТУУЛАЙ✨

🎬 ZEPH CLUB presents: Halloween Movie Night!Кино, амттан, сонирхолтой quiz тоглоом, зураг даруулах, tarot уншлага гээд б...
25/10/2025

🎬 ZEPH CLUB presents: Halloween Movie Night!
Кино, амттан, сонирхолтой quiz тоглоом, зураг даруулах, tarot уншлага гээд бүгд нэг дор! Сайн үйлсийн аянд хувь нэмэр оруулангаа нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.🫂🧡

🕸️ Энэ үдэш инээд, айдас, адал явдлаар дүүрэн байх болно!
- КИНО
- Тарот уншлага
- Зураг даруулах булан /polaroid/
- Амттан, попкорн, ундаа
- “50 чихрийн уналт” хөгжөөнт тоглоом
- “Best costume” шалгаруулах гэх мэт олон үйл ажиллагаа таныг хүлээж байна.
Дүрд хувирч ирсэн хүмүүст TAX FREE!🔥
/Full costume байх ёстойг анхаарна уу./

📍Төв АШУҮИС, 111 тоот
🕖 2025.10.30-ны 18:00 цагт
🎟️TAX: 5’000₮
Бүртгүүлэх: https://forms.gle/bWvxCRXFnVrmTaGA8

🎓 Мэдлэгийн гэрлийг асааж, итгэлийн очийг бадраадаг хүндэт багш нартаа Олон Улсын Багш Нарын баярын мэндийг дэвшүүлж бай...
11/10/2025

🎓 Мэдлэгийн гэрлийг асааж, итгэлийн очийг бадраадаг хүндэт багш нартаа Олон Улсын Багш Нарын баярын мэндийг дэвшүүлж байна!💝💐

💛БАГШДАА БАЯРЛАЛАА💛

Хүний төлөө суралцахаа үл зогсооно.
-Залуу Эмгэг Физиологич Клуб
2025 он

🔔Сайн байцгаана уу, оюутан залуус аа?😊АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг Физиологийн тэнхимийн дэргэдэх Б.Одын нэрэмжит  "Залуу Эм...
21/09/2025

🔔Сайн байцгаана уу, оюутан залуус аа?😊
АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг Физиологийн тэнхимийн дэргэдэх Б.Одын нэрэмжит "Залуу Эмгэг Физиологич" клуб 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ элсэлтээ зарлаж байна. 📣📣📣

Тавигдах шаардлага:
✅Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
✅Залуу эмгэг физиологич клубд элсэх чин хүсэлтэй байх.
✅АШУҮИС-ийн II болон III дамжааны оюутан байх.
✅Англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй байх.

📌 Элсэлт 2 үе шаттай явагдана.
1-р шат: Анкетыг 9-р сарын 18-наас 9-р сарын 25-ны өдрийг хүртэл оюутны вебээр хүлээн авна.
https://student.mnums.edu.mn/request/club
‼️Хүсэлтээ илгээхэд асуудал гарвал мэйлээр холбогдоорой.‼️

2-р шат: 1-р шатанд тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина.

✨Манай клуб оюутан залуус нартаа чиглэн олимпиад, сургалт зохион байгуулахаас гадна нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян зэрэг олон үйл ажиллагааг тогтмол явуулдаг билээ. Оюутан залуус та бүхэн өөрийгөө сорьж, хөгжүүлэхийг хүсвэл манай клубт элсэхийг урьж байна.🤝✨

📌Мэйл хаяг:
zeph.club@st.mnums.edu.mn
📌Холбогдох утас:
95090395, 80237477
📌Facebook холбоос:
https://www.facebook.com/share/1G5SSF2y1G/?mibextid=wwXIfr
📌Instagram холбоос:
https://www.instagram.com/zeph_club?igsh=MTZyYWxvdWU1dnZ0aA==

"ХҮНИЙ ТӨЛӨӨ СУРАЛЦАХАА ҮЛ ЗОГСООНО"
-ЗЭФ Клуб🐭

ЗЭФ Клубт элсэх олон шалтгаануудаас дурдвал…👀🚀АШУҮИС-ийн ууган клубүүдийн нэг Залуу Эмгэг Физиологич Клубийн 2025-2026 о...
17/09/2025

ЗЭФ Клубт элсэх олон шалтгаануудаас дурдвал…👀

🚀АШУҮИС-ийн ууган клубүүдийн нэг Залуу Эмгэг Физиологич Клубийн 2025-2026 оны шинэ элсэлт тун удахгүй явагдах гэж байна! 🎓✨

⚡ Хэн элсэх боломжтой вэ?
✔ Голч 3.0 дээш
✔ Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшинтэй
✔ II–III дамжааны оюутан
✔ Шинийг эрэлхийлэгч, идэвхтэй, клубт элсэх чин хүсэлтэй бүгдэд нээлттэй.

🗓 Элсэлтийн үе шат:
1️⃣ Анкет бөглөх: 9/18–9/25
2️⃣ Ярилцлага: 9/26

🔗 Анкет бөглөх:
9/18-с эхлэн student.mnums.edu.mn оюутны вэб хаягаар ороод анкетаа илгээгээрэй.

ХҮНИЙ ТӨЛӨӨ СУРАЛЦАХАА ҮЛ ЗОГСООНО

🚀АШУҮИС-ийн ууган клубүүдын нэг Залуу Эмгэг Физиологич Клуб 2025-2026 оны шинэ гишүүдээ элсүүлэх гэж байна! 🎓✨АШУҮИС, Б....
14/09/2025

🚀АШУҮИС-ийн ууган клубүүдын нэг Залуу Эмгэг Физиологич Клуб 2025-2026 оны шинэ гишүүдээ элсүүлэх гэж байна! 🎓✨

АШУҮИС, Б.Одын нэрэмжит "Залуу эмгэг физиологич" судлаач оюутны клуб нь 2000 онд байгуулагдсан ба өдгөө 25 жил үйл ажиллагаа тасралтгүй идэвхтэй явуулж байна.

⚡ Хэн элсэх боломжтой вэ?
✔ Голч 3.0 дээш
✔ Англи хэл дунд болон түүнээс дээш түвшинтэй
✔ II–III дамжааны оюутан
✔ Шинийг эрэлхийлэгч, идэвхтэй, клубт элсэх чин хүсэлтэй бүгдэд нээлттэй.

🗓 Элсэлтийн үе шат:
1️⃣ Анкет бөглөх: 9/18–9/25
2️⃣ Ярилцлага: 9/26

🔗 Анкет бөглөх:
9/18-с эхлэн student.mnums.edu.mn оюутны вэб хаягаар ороод анкетаа илгээгээрэй.

Шинэ элсэлт ТУН УДАХГҮЙ…👀
08/09/2025

Шинэ элсэлт ТУН УДАХГҮЙ…👀

🏆 “ЗАЛУУ ЭМГЭГ ФИЗИОЛОГИЧ” клубийн гишүүдийн 2024-2025 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст гаргасан амжилтуудаас: 🩸Профе...
04/07/2025

🏆 “ЗАЛУУ ЭМГЭГ ФИЗИОЛОГИЧ” клубийн гишүүдийн 2024-2025 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст гаргасан амжилтуудаас:

🩸Профессор Ц.Долгормаа багшийн нэрэмжит Дотоод Шүүрэл Судлалын Улсын IV олимпиадад:
А.Баттүшиг, Б.Төгөлдөр, А.Дашням, Ш.Энхбаяр- Тусгай байр,

🦴МУ-ын Төрийн соёрхолт эмч, АУ-ы доктор, дэд профессор Г. Дэмид багшийн нэрэмжит Гэмтэл Согог Судлалын улсын IV олимпиадад:
Ш. Энхбаяр нарын баг - Тэргүүн байр,

🥇Г. Эрдэмтөгс нь Хүний Гавьяат эмч, Төрийн соёрхолт, АШУ-ы Доктор, Профессор, Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит “Мэс Заслын Улсын Долоодугаар олимпиад” НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСАЛ-ын төрөлд ТЭРГҮҮН БАЙР хүртэж "Москвагийн М.И. Перельманы нэрэмжит ###III олон улсын оюутны мэс заслын олимпиад”-ын финалын шатанд мэдрэлийн микро-мэс заслын чиглэлээр Тэргүүн байр,

🏥Монгол улсын гавьяат багш, Анагаахын Шинжлэх Ухааны Доктор, профессор Пэлжээгийн Долгорын нэрэмжит “Ерөнхий болон Яаралтай мэс заслын олимпиад 2025" -д:
Багийн төрөл Г.Эрдэмтөгс - Тэргүүн байр,
Ш.Энхбаяр - Дэд байр,
П. Түвшинзаяа - Гутгаар байр,

💊АУ- доктор, профессор М.Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын 13-р олимпиадад:
Ж.Тогоо - Дэд байр,
О.Жанчивдулам - Тусгай байр,

🧠Монгол улсын гавьяат багш, АУ-ы Доктор, Профессор Г. Батмөнхийн нэрэмжит Физиологийн Улсын VIII олимпиадад:
Э.Отгонхишиг, О.Жанчивдулам - Тэргүүн байр,
Х.Ариунхишиг, Г.Хонгорзул, О.Саруул - Гутгаар байр,

🔬Б.Тэнгисдорж, У.Эрдэнэсайхан, М. Номин, Х.Ариунхишиг, Г.Хонгорзул, П.Баасандэлгэр нарын судалгаа нь “Судлаач оюутан АУС” Ханын самбар төрөлд: Тэргүүн байр,
SOM conference-д: Тусгай байр,

🫁Эмгэг судлалын АСТ-д:
Х.Ариунхишиг - Тэргүүн байр,

🫀Эмнэлзүйн олимпиадын багийн төрөлд: Г.Эрдэмтөгс - Тэргүүн байр

🚑Яаралтай тусламжийн оюутны Улсын V олимпиадын багийн төрөлд:
А.Баттүшиг, Б.Ариунзаяа - Дэд байр,
Г.Эрдэмтөгс - Гутгаар байр
Д.Цацралт, Г.Энхзаяа, О.Жанчивдулам, М. Номин - Тусгай байр

🖌️АШУҮИС-ийн ОХУГ, Гадаад хэлний тэнхимээс зохион байгуулсан уран бичлэгийн “Бийрийн эзэн 2025” уралдаанд:
Б. Лхам-орлом - Гутгаар байр тус тус эзлэн 2024-2025 оны хичээлийн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. 🏆🥇🥈🥉

Нийт гишүүддээ баяр хүргэж, ирэх хичээлийн жилийн сурлага хөдөлмөрт нь томоос том амжилтыг хүсье!👏🏻💙

ХҮНИЙ ТӨЛӨӨ СУРАЛЦАХАА ҮЛ ЗОГСООНО
-ЗЭФ Клуб

Address

Zorig Street-3, MNUMS
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when ZEPH Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ZEPH Club:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram