22/03/2022
ЭРҮҮЛ ХООЛ=СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД
Хоолны дуршил буурах, нойрны асуудал үүсэх, анхаарал төвлөрөлт буурах, юманд сонирхолгүй болох зэрэг бидэнд үүсч болох таагүй мэдрэмж төрүүлдэг хоол хүнсний талаар бид бага ч гэсэн мэдэж авсан байх. Хоол хүнсэнд агуулах сахар, сахар орлуулагч, өөх тос болон нөөшлөгч бодисууд нь хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг, сэтгэл гутралын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж болох талаар өмнөх постуудаар нийтэлсэн билээ. Тэгвэл бид сэтгэл санаагаа эерэг байлгах буюу “сайхан ааштай” байхын тулд юу идэх ёстой вэ?
Омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс
Бид эхлээд Омега-3-г тосны хүчлийг онцолж байна. Омега-3 нь биеийн хэвийн бодисын солилцоонд чухал үүрэгтэйгээс гадна сэтгэцийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Гэхдээ хүний бие махбод Омега-3-г үйллдвэрлэж чадахгүй учир хүнснээс нэмэлтээр авах ёстой.
Омега-3 тосны гурван үндсэн хүчил нь альфа-линолений хүчил, эйкозапентаенойн хүчил (EPA), докозагексаены хүчил (DHA) юм. EPA болон DHA нь сэтгэл санааны хямралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Омега-3 их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс сэтгэл гутрал, сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл хэрэглээ багатай хүмүүсээс харьцангуй бага байна.
Омега-3 нь үрэвслийн маркеруудыг бууруулах үйлдэлтэй бөгөөд мэдрэлийн эсийг хамгаалдаг. Хамгийн гол нь омега-3 болон омега-6-н хоорондын харьцааг тэнцвэржүүлэх шаардлагатай бөгөөд үндсэн харьцаа 15:1 байна. Хоол хүнсэнд агуулагдах омега хэмжээ харилцан адилгүй. Хамгийн гол нь янз бүрийн хоолонд агуулагддаг омега-3 ба омега-6-ийн тэнцвэрийг хадгалах явдал юм. Тэгвэл омега-3 –р баялаг хоол хүнсэнд юу багтах вэ? Үүнд, EPA болон DHA-ийн хамгийн сайн эх үүсвэр бол загас юм. Ялангуяа хулд, туна, сардин зэрэг өөх тос ихтэй загас омега-3-ыг их хэмжээгээр агуулдаг. Фермерийн загас нь ихэвчлэн зэрлэг загаснаас илүү EPA болон DHA-ийн агууламжтай байдаг боловч энэ нь тэдний хооллож буй хоол хүнснээс хамаардаг. Учир нь загас өөрөө омега-3-ыг нийлэгжүүлэхгүй ба тэдгээр нь замагт их хэмжээгээр агуулагддаг. Альфа-линолений хүчил нь эдамам, хушга, чиа үр зэрэг ургамлын төрлүүдэд их хэмжээгээр агуулагддаг. Үүнээс гадна дээр омега-3-аар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа өндөг, сүү, тараг улам бүр нэмэгдэж байна.