Dike-Dotor Khuukhdiin emneleg

Dike-Dotor Khuukhdiin emneleg Dike-dotor khuukhdiin emneleg ni niit emchluulegchddee shine jiliin bayariin mend khurgej, eruul enkh sain saikhniig khusen erooe! '

18/11/2025

ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ТАЧААНГУЙ ЭРЧҮҮДИЙН НЭГ

MGLRADIO - Дэлхийн Монголчуудын Радио радиог байнга сонсдог. Учир нь өглөө эрт гэрээсээ гараад нөхөр хүүхдүүдээ ажил сургуульд нь хүргэж өгөх урт замд “Өглөө” хөтөлбөр яг таардаг. Эсвэл 83,3-аар Одмөндөрийн Маратханы археологийн тухай нэвтрүүлэг сонсоно.
Хэд хоногийн өмнө гадуур хөөцөлдөх ажил таараад 9 цаг 30 минутын хавьд нэг нэвтрүүлэг сонссон, учир нь 88,3 болон 83,3 бол манай машинд байнга тохиргоотой байдаг радио гэсэн үг л дээ, Ливийн удирдагч Муаммар Каддафийн тухай ярьж байна аа. Зохиолч бэлтгэдэг, түүнийг нь хөтлөгчид уншиж танилцуулдаг юм байна гэж ойлгосон. Каддафи гэгч ямар аймаар муухай дарангуйлагч, гаж донтон... тухай л баахан ярилаа.
Хөтлөгчдийн “...Ямар балай нэртэй юм бэ... Үүүү... Хүмүүс зовоод байхад өөрөө баяжсан.., бие хамгаалагчид нь гоё бүсгүйчүүд байсан, гаж донтон..., шар үнэт металлтай хувцастай, яг санахгүй ч шар хувцас санаж байна... арьс арчилгаандаа байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэнэ ээ.., хүүхнүүдтэй яваад байхаар эхнэр нь уурладаг байсан байх даа... Онцгүй амьтан байжээ...”
Ямар ядуу, өрөвдмөөр, хэцүүхэн дүгнэлтүүд вээ...

Дээр дурдсан бүхэн үнэн байж магадгүй ээ. Гэхдээ тэд ямар эх сурвалжаас, хаанаас мэдээллээ цуглуулав, тэдгээр эх сурвалжууд яагаад түүнийг ийнхүү дүгнэх болов гэдгийг сэтгүүлч өөрөө дүгнэх ёстой.Сэтгүүлзүйн хамгийн гол, хамгийн чухал, хамгийн түрүүнд өмнөө барих зарчим бол эх сурвалж. Эх сурвалжийг хэн, ямар зорилготойгоор түгээв гэдгийг сэтгүүлч үнэлж дүгнэж чаддаг байх ёстой. Эх сурвалжийг үнэлж дүгнэж чаддаг сэтгүүлч өөрөө манипуляцид автахгүй бөгөөд бусдыг автуулахгүй. Өнөөгийн чөлөөт нийгмийн чухам мөн чанар нь энэ л юм. Эсвэл богино долгионы радио мэргэжлийн сэтгүүлзүйд хамаардаггүй болчихсон юм уу?!
Дэлхийд ноёлогч дэглэмийг эсэргүүцэж сөрсөн түүнийг яг MGL радиогоор ярьсан шигээр хар масст түгээх, ойлгуулах хүсэл, зорилго хэнийх вэ, яагаад... Ядаж ийм асуулт сэтгүүлч өөртөө тавьж чаддаг байх ёстой!!

MGL радио Муаммар Мухаммед Абу Миньяр Ал Каддафи гэдэг хүнийг бүтнээр нь бүхлээр нь алдаатай нь бас оноотой нь харуулж ярьж чадсангүй. Үүгээрээ тэд ёс зүйтэй чөлөөт сэтгүүлзүйг биш харин ямар нэг зорилготой тархи угаалт буюу манипуляци хийж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Харин ч сэтгэгдлүүд дунд хаа нэг эрүүл, аливааг олон талаас нь хардаг ганц нэг хүн харагдсан.
Тэр хүн дарангуйлагчаас гадна ерөөс либерализмын сөрж зогссон, дэлхий ертөнцийн өнөөгийн дэглэмийг сөрсөн, Арабын онцлогтой социализм буюу ЖАМАХИРИЯ гэх үзлийг номлосон, тэр үзлээ дэлгэрэнгүй тайлбарласан “Ногоон ном” хэмээн ном бичсэн, түүнийг нь олон хэлэнд орчуулж гаргасан боловч бүгд шахам хориглогдсон, яагаад ингэх болсон, Жамахирия үзлийнхээ дагуу Ливийг бараг дэлхийн диваажин шахуу болгосон тухай огт дурдсангүй. Бас тэр долларын эсрэг мөнгөний бодлого явуулсан, аймаар зоригтой байгаам шүү!
Каддафи “Ногоон ном”-оос гадна 1997 онд “Доромжлуулж дарлуулагсдын төр мандтугай!” бүтээл, “Тосгон тосгон, дэлхий дэлхий. Сансрын нисгэгчийн амиа хорлолт ба бусад өгүүллэгүүд” богино өгүүллэгийн түүвэр бичиж нийтлүүлсэн. Гадаад улс орнуудад хурандаагийн өгүүллэг болон эсээг “Там руу зугтсан нь” нэртэйгээр түүвэр болгон гаргасан байдаг.

Газрын тосны баялаг нөөцтэй, цөөн хүн амтай, үүгээрээ Монголтой төстэй Ливийн удирдагчийг арай өргөн цар хүрээгээр харсан бол өөрсдийгөө ч бас харж болохоор байлаа.
Ливичүүд үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэдсэн. Ард түмэн гэдэг хэзээд нялх хүүхэд шиг, ийм л байдаг!
Ливийн удирдагч Муаммар Ал Гаддафийн Арабын онцлогтой нийгмийг байгуулсан жорыг БЭРХ ПАБЛИШИНГ-аас эрхлэн гаргасан "НОГООН НОМ"-оос сонирхож болох байсан, ердөө 25хан мянган төгрөг шүү дээ! Түүнийг аваад нэг уншаад мэдээллээ бэлтгэж болох л байсан.
Сэтгүүлзүй бол хөнгөхөөн салбар биш шүү, энэ бол мэргэшсэн салбар, олон нийтийн ухамсрыг залах том салбар...

Каддафийн үеийн Ливи:
1. Цахилгааны төлбөргүй, бүх иргэддээ цахилгаан ямар ч үнэ төлбөргүй хэрэглүүлж байсан.
2. Зээлийн хүү гэж байхгүй, аж ахуйн нэгж иргэддээ ямар ч хүүгүй зээл олгодог байсан.
3. Каддафи Ливийн хүн бүр байртай болохоос нааш эцэг эхдээ байр авахгүй гэж амласан.Каддафийн аав түүний дэглэмийн үед майхан дотор нас баржээ.
4. Ливид шинээр гэрлэсэн хосуудад өөрсдийн гэсэн орон байртай болоход нь засгийн газраас 60 мянган динар өгдөг байсан.
5. Ливид боловсрол, эмчилгээ үнэ төлбөргүй байсан. Каддафигаас өмнө хүн амын дөнгөж 25% нь бичиж чаддаг байсан бол түүний удирдлаган дор 83% нь бичиж сурсан.
6. Ливчүүд хэрвээ ферм дээр амьдрахыг хүсвэл үнэ төлбөргүй байр,тоног төхөөрөмж, үхэр өгч байж
7. Хэрэв та Ливид эмчлүүлэх боломжгүй бол засгийн газраас эмчилгээнд зориулж 2300$ өгч байж
8. Ливи хүн машин худалдаж авбал 50% ийг төрөөс санхүүжүүлдэг
9. Бензиний үнэ литр тутамдаа 0.14 доллар байсан.
10. Ливи гадаад өргүй (150 тэрбум долларын нөөцтэй) одоо дэлхий даяар царцаасан.
11. Зарим Ливичүүд сургууль төгсөөд ажилд орж чадаагүй хүмүүстэй цалингийн талыг нь олгож ажилд ортол нь халамжилдаг байж.
12. Ливийн газрын тосны борлуулалтын нэг хэсгийг бүх иргэдийн банкны данс руу шууд шилжүүлсэн.
13. Хүүхэд төрүүлсэн эх 5000$ авдаг.
14. 40 ширхэг талх 0.15 $ ийн үнэтэй.
15. Каддафи .ТОМ ХҮН ТӨСӨЛ. дэлхийн хамгийн том усжуулалтын төслийг хэрэгжүүлж, цөлийн орныг бүхэлд нь усаар хангасан.

Өнөөдөр та нарын амьдарч буй сүйрэл, зовлон зүдгүүрийн дунд АРД ТҮМНЭЭ гэсэн сэтгэлтэй хүний хараа хяналтан дор нийгэм ямар байж болох жишээ энэ. Үүнийг дарангуйлал гэж байвал АРДЧИЛАЛ гэж юу вэ?

Надад эрх мэдэл ирвэл би бас ингэх байсан. Миний агуу ухаант ард түмэн ахуйдаа санаа зовох ёсгүй, өөр зүйлд санаа чилээх ёстой гэж би үздэг!

Ийм улсыг АНУ Франц 2 нийлээд бөмбөгдчихсэн байгаа юм даа. Каддафигаа өөрсдөө алчихсан, бусдын ятгалгаар! Ард түмэн гэж ийм л байдаг!
Өөрсдийг нь өөрсдөөр! Өнөөдөр монголчуудыг монголчуудаар сүйрүүлж сүйтгүүлж байгаа!

Тэрээр улс орноо хэрхэн энэ ертөнцийн диваажин болгон хувиргасан онолыг мэдэхийг хүсвэл түүний өөрийн нь бичсэн Арабын онцлогтой социализмын тухай НОГООН НОМ-ыг эхлээд унших ёстой.

Тэрээр Кондализа Райзд дурласан, түүнийг харшдаа байнга урьдаг байсан гэнэ. Хүчирхэг эр хүн хүчирхэг эмэгтэйд л дурладаг, гэхдээ түүнийхээ өмнө сүр хүчээ бүрэн гээдэг...
Конди Каддафи хоёр үзэл бодлын хувьд хэзээ ч нийлэхгүй, бүрэн эсрэг тэсрэг хоёр байсан. Түүнийгээ Каддафи хамгийн сайн мэддэг байсан учраас халдаагүй байх...
Гэхдээ энэ хүчирхэг эр ямар ч мөнгөөр, ямар ч эрх мэдлээр худалдаж авч чадахгүй тэр эмэгтэйг нууцхан мөрөөдөж, хайрлаж, дурлаж байжээ. Түүний хэдэн сая динараар худалдаж авч чадах хэдэн зуун гоо сайхан бүсгүйчүүдийн арми нь түүний сэтгэлийн гүн дэх дурлал, мөрөөдлийг нь хангаж чадаагүй. Гайхалтай биш гэж үү...
Тэр романтик эр байж. Тэр дурласан, бас мөрөөдсөн, тэр үзэл санаатан байсан, Арабын онцлогтой социализмыг байгуулсан... Тиймээс тэр хамгийн тачаангуй, хамгийн дур булаам эрчүүдийн нэг байсан. Үзэл санаатай, түүнийхээ төлөө юуг ч зольж чаддаг, бас чин зүрхнээсээ дурладаг... Ийм эрчүүд дэндүү ховор.

Маш сонирхолтой эрийг MGL радио даан ч өрөвдмөөр ядуу ярилаа даа, харамсалтай...
Хэрэв түүнийг олон талаас нь харуулсан бол жинхэнэ сэтгүүлзүй болох байлаа.
Арзаганал, марзаганал, ангалзал, хөтлөгчдийн хөнгөн зугаа... сэтгүүлзүй биш шүү дээ! Сэтгүүлзүй бол шинжлэх ухаан, судалгаа, тэнцвэр... бас л ярвигтай штээ! Сэтгүүлзүй манипуляцид автахад би гутарч үхмээр болдог доо...

Путин, Трамп, Каддафи, Орбан, Си... шиг эрчүүд өдрийн од шиг ховор удирдагчид, жинхэнэ эрчүүд даан ч ховор байдаг...

13/11/2025
10/11/2025

Елена Малышева эмч цагаан гааны🫚 ач тусын талаар ярилцлагадаа настай хүмүүсийн шээс барих чадварт сайн нөлөөтэй талаар ч ярьжээ.

Цагаан гаа (имбирь-ginger ) нь олон зуун жил уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн ургамал юм байна.

Шинжлэх ухаанаар хамгийн сайн батлагдсан гол ач тусууд нь:
1. Хоол боловсруулахад сайн.
✅Ходоодны хийг багасгана
✅Дотор муухайрах, бөөлжихийг бууруулна
/Ялангуяа жирэмсний эхний саруудад үүсдэг дотор муухайралтыг намдаахад ашигтай/

2. Үрэвслийг бууруулах
🫚Цагаан гаа дотор байдаг гингерол гэх нэгдэл нь
үе мөчний өвдөлт, булчин өвдөх, үрэвслийн өвчнүүд зэрэгт тус болдог.

3. Дархлаа дэмжих
✅Ханиад, томууны үед хөлс гаргаж, биеийг дулаацуулах нөлөөтэй
✅Нян, вирусийн эсрэг

4. Цусны эргэлтийг сайжруулах
✅Судас тэлэх нөлөөтэй
✅Биеийн хүйтэн даах чадвар сайжирдаг
✅Хуурайшилттай гар хөл даардаг хүмүүст тус болдог

5. Цусны сахарын хэлбэлзлийг багасгах
✅сахарын түвшинг тогтворжуулахад нөлөөлж болохыг харуулсан
✅2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст нөлөөлж болох боловч эмийг орлох хэмжээнд биш.

6. Антиоксидант үйлчилгээ
✅Биеийн эсийг хүчилтөрөгчийн стрессээс хамгаалах
✅хөгшрөлтийн процессыг удаашруулахад дэмжлэг үзүүлэх.

СӨРӨГ ТАЛУУД

❎Ходоод хэт мэдрэмтгий бол цээж хорсолтыг ихэсгэж магадгүй.

❎Өдөрт 4–5 гр-аас илүү хэрэглэвэл шархтай хүмүүст муу.

❎Цус шингэлэгч эм (варфарин, аспирин) хэрэглэдэг хүмүүс эмчтэй зөвлөх шаардлагатай

ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

☕1–2 см шинэхэн имбирийг цайнд хийх

🥗Хоолонд зүсэж хийх

Нунтаг хэлбэрээр өдөрт 1/2 цайны халбага хүртэл
зөгийн бал, нимбэгтэй цай болгон уух.

08/11/2025

Маршал Х.Чойбалсан 1940 онд Увс аймагт ажлаар очихдоо аймгийн даргаар томилогдсон Осортой уулзаж:
- "Хөдөө явахдаа чи ямар гэртэй айлд ихэвчлэн бууж байна? Том цагаан гэртэй айлд бууж байна уу? гэж инээмсэглэн асуухад нь
...Заримдаа цагаан гэр ч таардаг, заримдаа бор гэр ч таардаг” гэхэд Маршал: ..“Манай орон нутгийн эх баригчдын нэг дутагдал бол хөдөө явахдаа хоол унд, орон гэрийн тохитойг бодоод ч тэр юм уу, том цагаан гэртэй айлд ихэвчлэн буудаг явдал бий. Чамд миний захих нь: хөдөө явахдаа бор гэртэй, ядуу амьдралтай айл гэрээр ихэвчлэн орж, унтаж байгаарай. Тэндээс их юм сурна. Ард түмний жинхэнэ аж амьдралтай танилцана. Гачигдаж дутагдаж байгаа зүйлийг нь мэднэ. Хамгийг тэндээс сурна. Миний хэлж байгааг ойлгов уу. Би бас дахин хэлье “...гээд хэд дахин хэлсэн билээ” гэж Осор дарга дурсан ярьжээ...

Лхамсүрэнгийн Бат-Очирын "Чойбалсан" номын хэсгээс...

Зургийг хиймэл оюун ухаанаар Tugchi Media Group өнгө сэргээв

04/11/2025

Берг эмчийн 100 гаас дээш наслах 18 арга:

1. Инсулины эсэргүүцлийг бууруулах.

2. Аутофагийг идэвхжүүлэх (эсийн өөрийгөө цэвэрлэх процесс).

3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх.

4. Митохондрийн (эсийн “цахилгаан станц”) эрүүл мэндийг хадгалах.

5. Үрийн тос хэрэглэхээс зайлсхийх.

6.Сахар хэрэглэхээс зайлсхийх.

7. Үйлдвэрийн гаралтай цардуул хэрэглэхээс зайлсхийх.

8. Хоолоо хязгаарлах, мацаг барих.

9. Витамин D3-ийн түвшинг оновчтой байлгах.

10. Нийгмийн харилцаагаа хадгалах.

11. Гормезис (жижиг стрессээр биеийн хамгаалалтыг идэвхжүүлэх).

12. Цадахгүйгээр, 80% ханах хүртэл идэх.

13. Хоолны дараа алхах.

14. Исгэсэн хүнс хэрэглэх.

15. Сайн нойр авах.

16. Урт насны генийг идэвхжүүлэх.

17. Булчингийн массыг хадгалах.

18. Тестостероны түвшинг хэвийн хадгалах.

Address

Sbd. 10-r Khoroo, Mongol 3-r Surguuliin Zuun Tald
Ulaanbaatar
0529

Telephone

99140529.

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dike-Dotor Khuukhdiin emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share