12/04/2026
Биний үүрэг бол ердөө хүний байгаа байдлыг өөрт нь таниулах төдий.
Би үүргээ гүйцэтгэж яваа. Харин та? Хүнд цаасан малгай өмсүүлээд магтаад байгаа юм биш биз? Магтаж болно. Гэхдээ цаасан малгай өмсүүлж болохгүй. Ганцхан борооноор усан хулгана болно. Түүнд явж буй зам нь өөрт нь тохирохгүй байгааг нь, муухай харагдаж байгааг нь, илүү сайн хүн байж, сайхан амьдрах боломж байгааг нь шууд хэлчих.
Тэр хүн сонсоод магад таныг үгүйсгэн, ганц нэг удаа муу хэлнэ л биз. Харин дараа нь таны хэлсэн буянаар явж буй зам нь тодорно. Ямар бартаатай, ямар хэцүү замаар, яагаад орсноо тунгаана. Магад түүнд замаа солих бодол зурсхийн орж ирнэ.
Санаа муут яван хатна. Явах тусам амьдрал чинь дордоод байгаа юм биш биз?
Таны санаа муудаад илжрэх шатандаа орсон юм биш биз🙏 Санааныхаа савыг гялс солиод угаачих☝
Та зөв амьдарсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй бсн гэдгээ ухаарах мөч бол таны азын од. Тэр мөчийг хайрла, таларх. Тэгвэл улам гялалзан гэрэлтэнэ. Харин үгүйсгэж унтраавал одоо тэгээд тавилан юм даа гээд юутай ч урагшаа зүтгэ. Зовлонгийн замаар орвол зовлон л таарна. Харин жаргалын зам дахь бэрхшээл бол зовлон биш. Түүнийг зовлон гэж эндүүрвэл жаргалын зам тань зовлон болж хувирдаг юм.
Хамгийн гоё нь хүн хэмээх амьтан бодол сэтгэлээрээ замаа хүссэнээрээ засаж болдог өндөр заяатай билээ❤❤❤🙏🙏🙏
Залуу бн, замууд бн. Сонголт таны гарт👍 Амжилт