Аура оношилгоо засал

Аура оношилгоо засал АУРА ОНОШИЛГОО

🌺🌸🌼Та бүхэндээ Эрч хүч, зөн мэдрэмжээр дүүрэн байхын энэ өдрийн мэндийг хүргэе. 🌺🌸🌼Аура буюу хүрдүүд нь тухайн хүмүүний ...
04/01/2026

🌺🌸🌼Та бүхэндээ Эрч хүч, зөн мэдрэмжээр дүүрэн байхын энэ өдрийн мэндийг хүргэе.
🌺🌸🌼Аура буюу хүрдүүд нь тухайн хүмүүний бие махбодь, зүрх сэтгэл, оюун ухамсар, сүнсний хөгжлийн мэдрэгч болж эрүүл мэнд, ажил үйлс, заяа тавиланд нөлөөлдөг байна.
Тиймээс, азтай азгүй байх, өвчтэй зовлонтой явах, амьдралын сайн муу асуудлуудыг хүртэл аурагаас мэдэж авч,өөрийгөө авъяас билгийн дагуу хөгжүүлж болдог байна.
1.Олон өвчин зовлон тодорхой сургамж, шалгуур болж Далд ертөнцөөс ирдэг.Үүнийг та бид биемахбодь, зүрх сэтгэл, оюун ухамсараар ойлгож, тодорхой хэмжээний (өөрийн)түүхийн цаг хугацааг туулах хэрэгтэй болдог.
2.Иймд биемахбодийг харж байгаатай адил хүний бүхий л сайн муу энерги мэдээ мэдээллийг аурагаас мэдэж авч болдог байна.Ямар эрчим хүчний дамжуулагч болохоо бид өөрсдийн ухамсраараа сонгодог.
Аура оношилгоо, засал хийлгэхийн ач тус:
1.Таны аураны хэлбэр хэмжээ хэвийн болон өөрчлөгдсөн эсэх, мөн амин орны үзүүлэлтэд нөлөөлсөн эсэх.
2.Таны ажил амьдрал, мөнгө санхүү, нийгэм, гэр гэр бүл, хосын харилцаа, шашин шүтлэг, харсан тэнгэр, өвөг дээдсийн мэдээлэл, төрсөн нутаг - газар орон нь таны бие махбодь, зүрх сэтгэл, оюун ухаан, сүнслэг байдалд нөлөөлж байгаа эсэх.
З.Манай аура оношилгоо, засал нь танд ил далд байгаа бүхий л сайн муу мэдээ мэдээллийг нээлттэй тайлбарлаж, сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх болон гэрийн нөхцөлд, өөрт чинь таарсан зан үйл, арга дом засуулдыг зааж өгнө.
4.Хүн өөрийн мэдрэмжээрээ аурагаа үзүүлж, аурагаа хянаж, аураны гэмтлээс шалтгаалж айхтар биш бол жилдээ 1 удаа чанартай заслаа хийлгэх.
5.Бурхан ч гэсэн хүнээс төрсөн хүн.(Бурхан багш, Есүс Христ, Аллах.Мөнх хөх тэнгэрийн хүү Чингис хаан.)
6.Та нар Бурхан багш гэгээрлийг олоод хамгийн түрүүнд юунд хандаж талархаж: Залбирал даатгал өргөснийг мэдэх үү.Тэр бол БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БҮТЭЭГЧ ХҮЧ ШҮҮДЭЭ.
Хүн үхэхдээ байгальдаа буцдаг.Тоосонцор болсон ч мах ясны сүнснүүд хөрсөндөө шингэдэг.Иймд үхсэн хойно амьдрал харанхуй ертөнцөд үргэлжилнэ.Бид дэлхийн хүмүүс Агаараар амьсгалж хооллож амьдарч байгаа цагтай.
Байгаль - Дэлхийдээ сайн сайхнаа даатгаж муу бүхнээ зайлуулж өгөөч гэж Залбирал даатгал талархал хийж байвал тэр чинь засал болдог доо.5.Үнэхээр тэр айхтар хараал хорлол нь ороод ирсэн байхын бол эрдэм мэдлэгтэй чадалтай, чадвартай амьдралын ухаантай, төрмөл бөөгөөр, эсвэл чадалтай номтой сахилтай ламаар засал хийлгээрэй.
6.Мэдээлэл авах, аурагаа оношлуулах бол 90880088 утсаар холбогдоно уу.

🌺🌸🌼 Энэ өдрийг та бүхэн бүхэн минь эрч хүчээр дүүрэн угтаарай.Ажил үйлсүүд чинь сэтгэгчлэн бүтсэн Тэгш сайхан өдөр байга...
25/12/2025

🌺🌸🌼 Энэ өдрийг та бүхэн бүхэн минь эрч хүчээр дүүрэн угтаарай.Ажил үйлсүүд чинь сэтгэгчлэн бүтсэн Тэгш сайхан өдөр байгаарай.
1.Аура буюу нарийн энергин биеүд нь таны физик биемахбодийг хүрээлж, түүнд нэвчин тэлж оршдог олон янзын эрчим хүч, цахилгаан соронзон энергитэй юм.
2.Мөн хэлбэр дүрс,хэмжээ, өнгө хурц тод байдал нь таны физик биемахбодь болон оюун санаа, сэтгэл хөдлөл, үйлийн үр, зөн совин, сүнсний хөгжлийн бүхий л мэдээ мэдээллийг агуулж, илэрхийлж байдаг олон хэмжээст хязгааргүй ухамсар юм.
З.Та биемахбодь болон зүрх сэтгэл, оюун санааны хувьд хичнээн эрүүл, зөв бодолтой байна, таны эрчмийн хэлбэлзэл давтамж хүчтэй, мөн аура чинь тэр хэмжээгээр тэлж тархан нийгэм гэр бүл, өөртөө эерэг таатай уур амьсгал авчирдаг байна.
4.Амьдралын бүх зүйл чичиргээ.Эс бүр ДНХ-д эерэг ба сөрөг, мэдээ мэдээллийн талбартай байдаг.Бидний бодсон бодлууд нь тухайн газар орон талбар руу цахилгаан соронзон дохио илгээдэг.Бидний үүсгэсэн мэдрэмж, үйл явдлуудыг та бидэнд эргээгээд татдаг.Бид хэрхэн сэтгэж, хэрхэн мэдэрч байгаа нь хамтдаа оршихуйн төлөв байдлыг бий болгож Байгаль дэлхийдээ нөлөөлдөг.
5.Иймд та бид бүгдээрээ Байгаль дэлхийдээ, нийгэм гэр бүлдээ, өөртөөгөө зохицон эв найрамдалтай эрүүл, эрх чөлөөтэй, амар амгалан, сэтгэл дүүрэн оршин амьдарч байж Монголчууд бидний ирээдүйн үр хойч залуучууд хүүхдүүд үргэлжлүүлэн хичээж зөв амьдрах болно.
🌺🌸🌼6.Дэлхийн соронзон чичиргээ нь бидний зүрхний хэмнэл, тархины долгионтой ижил давтамжтайгаар чичирдэг.Зүрх нь хамгийн түрүүнд та бидний эргэн тойрон дахь энергийн орон талбаруудыг уншдаг хүлээн авагч юм.Иймд гаднаас ирж байгаа мэдээ мэдээлэлд тархи биш харин зүрх анхны хариу үйлдэл үзүүлдэг.Ийм учраас хүмүүс зүрх сэтгэлээрээ хүлээн авсан сэтгэгдлийнхээ талаар ярихдаа энэ ухаалаг, алсын хараатай, хүн чанартай, эсвэл таагүй харилцаатай хүн гэцгээдэг.
7.Ийм учраас бодлынхаа чанарт анхаарал тавьж өөртөө эерэг бодлыг илүү төлөвшүүлэх хэрэгтэй байдаг.Мөн таагүй сөрөг сэтгэл хөдлөлийн энергийг, эерэг энергид хувиргаж өөрчилснөөр өөрийгөө эмгүйгээр эмчлэх, биемахбодь,оюун ухаанаа хүссэнээр хөгжүүлж, боловсруулах юм.
8.Хайр халамж, энэрэхүйн сэтгэл хөдлөл нь хамгийн дээд бөгөөд нарийн чичиргээ юм.Хайрын хүч нь зөвхөн хайр дурлал, биемахбодийн хүсэл шунал биш юм.Бүхий л амьд зүйлсийг холбож эдгээдэг зүрх сэтгэл, оюун ухамсрын хөгжил, Байгалийн бүтээгч хүч юм.
9.Та бид физик молекул биологийн амьтан учраас Байгаль дэлхийн эрхшээлд амьдардаг.Иймд Монголчууд бидний амьсгалж байгаа агаар, ундалж байдаг ундны ус маань хэдий чинээ цэвэр тунгалаг, эрүүл байна ирээдүй хойч үеийн залуучууд, хүүхдүүдийн оршихуйн амьдрал баталгаатай байна.🌺🌸🌼

23/12/2025

🌺🌸🌼Та бүхэн минь энэ өдрийг үр өгөөжтэй, өөртөө зориулаарай.Манайхан.
1.Хүмүүн бид бүхэн, амьдралынхаа энергийн ихэнхийг амьсгалж буй агаараасаа авдаг билээ.Аливаа амьд биет бүхний амь нас Байгаль - Дэлхий агаартай шууд холбоотой учраас амьдрал үргэлжилдэг.Та бид бүхэн:
Бодол санаа, хүсэл тэмүүлэл, хөдөлгөөн бүрдээ энерги зарцуулдаг.Учир нь бид энергиэ нөхөн сэлбэж байх шаардлагатай.
2.Бидний амьсгалж буй агаар, хөдөлгөөн, идэж буй хоол хүнсээр дамжуулан энергиэ бий болгож байдаг.
🌺🌸🌼З.Энерги гэж юу вэ? Энерги оргүй хоосноос үүсдэггүй.Энерги устаж үгүй болдоггүй.Энерги нь нэг хэлбэрээс нөгөө хэлбэрд шилждэг.Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм.
4.Хүн гэдэг зөвхөн нүдэнд үзэгдэх физик биемахбодь төдий биш юм.Харин эд эс, эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогдож биемахбодь, зүрх сэтгэл, оюун санааг өдрийн туршид эрч хүчтэй ажиллаж амьдрахад нь гол түлш, хоол тэжээл нь болж байдаг байна.
5.Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байдаг.Бодис, эд эс, атом молекул бүр энергитэй.Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтөй болон Байгальтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергиэр Байгальтай харьцаж байдаг байна.
6.Бид амьдарч байгаа ертөнцөө, дээр нь оршин байгаа юмс үзэгдэл, ургамал амьтан, бас өөрсдийгөө оруулаад физик ертөнц гэж нэрлэдэг.Саяхныг болтол бидний ертөнц маань хатуу, шингэн, хий, плазм гэсэн 4 төлөвтэй гэж ойлгож явсан.Гэтэл орчин үеийн физикийн шинжлэх ухаан, дээрх 4 төлөв дээр нэмэгдээд физик вакум, ухамсаржсан энерги мэдээлэл, мэдээлэл гэсэн З төлөв байна гэж үзэж байна.
7.Ингээд та бидний ертөнц маань 7 төлөвтэй болчихлоо.
Ертөнц 7 төлөвтэй болчихож байгаа биш, угаасаа ийм байсныг нь таньж эхэлж байгаа хэрэг.Тухайлбал: Чулуунд хатуу, фикик вакум, ухамсрын орон, мэдээлэл гэсэн 4 төлөв байна.Мөн усанд шингэн, физик вакум, ухамсрын орон, мэдээлэл гэсэн 4 төлөв байна.
Харин хүнд 7 төлөв долуулаа агуулагдаж байдаг байна.
Хүмүүн бид үнэхээр янз бүрийн бодис, төлөвүүдээс бүрддэг бол үнэндээ Ертөнц хоорондын хамгийн нарийн төвөгтэй систем юм.
8.Бид бүхэн ухамсарлаж буй үгүйгээсээ үл хамааран нарийн эрчим хүчний цахилгаан соронзон долгионы хязгааргүй орон зайн оршихуйн олон хэмжээст амьдарч байдаг.🌺🌸🌼

🌺🌸🌼 Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.              Бодол санаагаа хэн нэгэнд удирдуулахаас илүүтэйгээр Өөрийн бодол...
01/12/2025

🌺🌸🌼 Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Бодол санаагаа хэн нэгэнд удирдуулахаас илүүтэйгээр Өөрийн бодол санааг удирдаж - чиглүүлж сураарай.
Хэрвээ чи Хүсэл зориг - Оюун ухаандаа итгэж ямар нэгэн зүйлийг төлөвлөж, би хийж чадна гэж бодож байгаа бол ямар нэгэн байдлаар арга замууд гарч ирдэг.
Харин сөрөг сэтгэл хөдлөлүүд чинь, чиний бие махбодь, сэтгэцийн байдал, хувийн өсөлт - танин мэдэхүйн хөгжлийг зогсоодог бол, эсрэгээрээ:
Эерэг таатай сэтгэл хөдлөлүүд чинь амьдралд тулгарч байгаа аливаа удаашралтай зогсонги байгаа асуудлыг чинь хөнгөхөн шийдэж, Азтай одтой, сэтгэл хангалуун амьдрахад чинь тусладаг байна.

🌺🌸🌼Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.              Хүний бие махбодь: Өөрийгөө эдгээх, нөхөн сэргээх чадвар нь та би...
28/11/2025

🌺🌸🌼Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүний бие махбодь: Өөрийгөө эдгээх, нөхөн сэргээх чадвар нь та бидний Хүсэл зориг, итгэл үнэмшил, бодол санаа, сэтгэл хөдлөл, хичээл зүтгэлээс хамаардаг.
Мөн та бидний ген: Цэвэр Байгальтайгаа амьдарч, амьсгалж байхад эрүүл хөгжиж, ДНХ идэвхжиж - шинэчлэгдэн Эрүүл, хүч чадалтай амьдардаг байна.

🌺🌸🌼Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.             Чи илүү амжилттай сайн амьдрахыг             Хичээж байгаа бол,   ...
27/11/2025

🌺🌸🌼Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Чи илүү амжилттай сайн амьдрахыг
Хичээж байгаа бол,
Хүч чадалдаа эрдэлгүй
Зүрх сэтгэлдээ итгээрэй.
Илүү өөрийн бүтээж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, ажиллаж чадвал, энэ нь чамд эерэг таатай үр дүн, боломж, өгөөжийг авчрах болно.

🌺🌸🌼Та бүхэндээ Монгол Улс Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 1О1 жилийн ойн баярын мэнд дэвшүүль...
26/11/2025

🌺🌸🌼Та бүхэндээ Монгол Улс Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 1О1 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.ӨГЛӨӨНИ МЭНД.

🌺🌸🌼Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
25/11/2025

🌺🌸🌼Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

🌺🌸🌼Та бүхэндээ энэ мэндийг хүргэе.Эрч хүч аз одоор дүүрэн байгаарай.              Хэрэв чамд хэт их сөрөг зүйл бодогдоод...
08/11/2025

🌺🌸🌼Та бүхэндээ энэ мэндийг хүргэе.Эрч хүч аз одоор дүүрэн байгаарай.
Хэрэв чамд хэт их сөрөг зүйл бодогдоод байвал, чиний биемахбодь ядрах, өвдөх, харшил, нойргүйдэл үс унах, өөрийн мэдэлгүй ааш муудах, шинж тэмдгүүд илэрдэг.
🌺🌸🌼Иймд өөрийн биеийн хэлэмжийг юу өгүүлж байгааг сонсож, өөртэйгөө зөв ажиллаарай.

🌺🌸🌼 Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе.Та бусадтай харилцаж байхдаа өөртөө ямар мэдрэмж төрж байгаагаа нэг бодож үзээ...
07/11/2025

🌺🌸🌼 Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе.Та бусадтай харилцаж байхдаа өөртөө ямар мэдрэмж төрж байгаагаа нэг бодож үзээрэй.
Гэнэтийн ядаргаа нь таагүй мэдээллийг илэрхийлж байдаг.Тэгэхээр өөрийнхөө 1 дүгээрт биемахбодийн хэлэмжийг сонсож сур, хоёрдугаарт зүрх сэтгэлээ дагаарай.
🌺🌸🌼 Таны эргэн тойронд хамгийн чухал нь өөрий чинь амар амгалан байх явдал юм.

.🌺🌸🌼 Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.Мөрөөдлийнхөө амьдралыг бүтээхийн тулд дотоод дуу хоолойгоо сонсоорой.Чиний м...
28/10/2025

.🌺🌸🌼 Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Мөрөөдлийнхөө амьдралыг бүтээхийн тулд дотоод дуу хоолойгоо сонсоорой.Чиний мөрөөдөл бол чиний сурж мэдсэн хувийн туршлага мөн зорилготой хүсэл тэмүүлэл, үнэт зүйлсээр чинь чамай тодорхойлдог.

🌺🌸🌼Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе.
25/10/2025

🌺🌸🌼Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе.

Address

Улаанбаатар

Telephone

+97690880088

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аура оношилгоо засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Аура оношилгоо засал:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram