15/04/2026
❓✋🦶😵Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?
Гар, хөл, амны өвчин #ГХАӨ нь вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нь амны хөндийн эргэн тойрон, гар, хөл болон биеийн бусад хэсэгт цэврүү үүсэх шинж тэмдэгтэй. Цэврүү нь өгзөг зэрэг биеийн аль хэсэгт ч гарч болно.
❓Эрсдэлт бүлэгт хэн орох бэ?
Гар, хөл, амны өвчин #ГХАӨ нь нярай болон бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Өсвөр насныхан, заримдаа насанд хүрэгчид өвчилж болно.
❓Гар, хөл, амны өвчин #ГХАӨ хэрхэн халдварладаг вэ?
! Бие дээр гарсан цэврүүнээс үүссэн шингэнээс
! Өвчилсөн хүний ханиалгах, найтаах үед
! Өвчтний өтгөн ялгадаснаас
! Вирусээр бохирлогдсон гадаргуунаас халдварладаг.
❓Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Гар, хөл, амны өвчний үед илрэх шинж тэмдгүүд:
- Ядрах
- Хоолны дуршилгүй болох
- Хоолой өвдөх
- Халуурах
- Цэврүү гарах
❓Хэрхэн эмчлэх вэ? #ГХАӨ
Гар, хөл, амны өвчнийг эмчлэх тусгай арга байхгүй. Ихэнх хүмүүс 7-14 хоногийн дотор өөрийн дархлаагаар сайжирдаг.
- Хоолойны өвчин болон цэврүүнд эмчийн зааврын дагуу эм хэрэглэнэ.
- Антибиотик хэрэглэж болохгүй.
- Шингэн сайн ууна.
- Өвчний шинж тэмдэг 10 хоногийн дараа хүндэрсэн эсвэл биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандаарай.
❓Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? #ГХАӨ
- Халдвартай хүнтэй хүрэлцэхгүй байх
- Гараа цэвэр байлгах
- Хүүхдээ байнга гараа угааж байгаа эсэхэд анхаарах
- Хэрэв гэр бүлийн гишүүн халдвар авсан бол хаалганы бариул, гэрлийн унтраалга, тоглоом зэрэг олон хүний гар хүрдэг эд зүйлсийг цэвэрлэж, ариутгана.
- Нүд, хамар, аманд бохир гараар хүрэхээс зайлсхийх
- Хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцахаас зайлсхийх
- Хүүхдэд шинж тэмдэг илэрвэл гэртээ байлгах