23/08/2025
Жирэмсэний дунд 3сараас эхлээд дараах витамнуудыг ууж эхлэсэн.
~ THORNE prenatal омега
~ THORNE Төмөрийн бэлдмэл -50мг
~ Microingredients Витамин С-1000мг
~ Аспирин-81
Нээрээ эхний саруудад өтгөн бүүр маш их хатаад ёстой хэцүү байсаан ногоо түлхүү хэрэглээд байсан ч гэсэн сүүлд бодох нь ээ МgB6 уухаар хатаад байсан юм шиг санагдсан.
Дунд 3сарлуу ороод нунтаг ВИТ С авсаныгаа усанд уусгаад төмөртэйгээ ууж эхэлсэн чинь өтгөн огт хатахаа больсон ёстой сайхан болсон.
✨ ВИТАМИН С-г төмөртэй хамт хэрэглэвэл илүү сайн шимэгддэг гэдэг мөн сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл шимэгдэлт буурна гэж үздэг.
Мөн би төмөрөө сонгохдоо IRON BISGLYCINATE гэсэн төрөлийг сонгосон.
Учир нь ургамлын ( non-heme) болон амьтаны ( heme ) гаралтай төмөр гэж байдаг ба Bisglycinate гэдэг нь ургамлын гаралтай төмөр хамгийн сайн шингэцтэй, ходоод өвтгөж, гэдэс дүүргэж, дотор муухайруулж, өтгөн хатуулдаггүй хамгийн сайн хувилбар гэж уншсан.
Аспирин 81-ийг дунд 3сард уухыг эмч маань зөвлөсөн.
⚡️ Эхэс үүсэх процесс явагдаж байхад нарийн судастай эхэс үүсчих юм бол хүүхэд шим тэжээлээ хангалттай авч чадахгүй болоод ирэхээр эхэд даралт ихсэх, өсөлтийн саатал болох эсвэл дутуу төрөх эрсдэл нэмэгддэг мөн хожуу үед үүсээх хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор аспирин81 уухыг зөвлөсөн.