15/04/2026
✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ТУЛГЫН ЧУЛУУГ ТАВЬСАН ЭМ ЗҮЙЧИД! ✨
Монгол улсын ууган эм зүйч, химич, эдийн засагч, улс төрч ШАРАВЫН ГАРАМЖАВ эм зүйч.
Ш.Гарамжав нь эм зүйн салбарын хүний нөөцийн хөгжил, тэдний эрх ашгийн төлөө дуу хоолой болж, зохицуулалт, төрийн бодлого хэрэгжилтэд анхааран, салбартаа манлайлагч, нийтийн төлөө идэвх зүтгэлтэй, ёс зүйг эрхэмлэгч, шударга үнэнийг баримтлагч Монгол улсын ууган эм зүйч. Тэрбээр хот хөдөөгийн эм хангамжийн байгууллагуудыг нэгтгэх, эмийн мэргэжилтнүүдийн хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх, төрөл бүрийн нийгмийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулж, бусдыгаа уриалан ажиллаж байсан нь Монгол улсын өнөөгийн эм зүйн салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал суурийг тавьсан дайчин, шаргуу хөдөлмөрч нэгэн.
👨🎓Хүн эмнэлгийн техникумд эм найруулагч, АУДэС-д эм зүйч, МУИС-д химич, ШУТИС-д эдийн засагч, ЗХУ-д Марксизм, ленинизмийн их сургуульд улс төрч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
👩💼 Ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын эмийн сангийн эрхлэгчээр эхэлж, Эрүүлийг хамгаалах яамны харьяа Улсын эм бэлтгэлийн газарт байцаагч, Дархан болон Улаанбаатар хотын Эмийн сангийн удирдах конторт ерөнхий мэргэжилтэн, Үнэ стандартын улсын хорооны хүнд үйлдвэрийн хэлтэст мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч, ерөнхий газрын орлогч дарга, Эрдэм шинжилгээний институтэд мэргэжилтэн, секторын эрхлэгч, Үндэсний дизайны төвийн дэд захирал, ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуульд захиргаа боловсон хүчний албаны даргын албан тушаалд тус тус ажиллахын сацуу Монголын эм хангамжийн байгууллагын холбооны гүйцэтгэх захирал, Монголын нийгмийн эрүүл мэндийн холбооны гишүүнээр тус тус ажилласан. Олон салбарт хөрвөн тасралтгүй 60 жил үр бүтээлтэй ажилласныг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.