Engun Negun dental clinic

Engun Negun dental clinic Өөртөө итгэл төгс инээмсгэлэлтэй болохыг хүсвэл манай эмнэлэгт хандаарай.

📸 Жишээ зураг – 3 настай хүүхдийн шүдний хүнд хэлбэрийн цоорол, буглаа (абсцесс)‼️ Энэ бол урьдчилан сэргийлэлт, эцэг эх...
22/01/2026

📸 Жишээ зураг – 3 настай хүүхдийн шүдний хүнд хэлбэрийн цоорол, буглаа (абсцесс)
‼️ Энэ бол урьдчилан сэргийлэлт, эцэг эхийн хяналт дутагдсаны тод жишээ юм.

🦷 Цоорлын хүндрэл нь зөвхөн шүдний асуудал биш, харин өвдөлт, халдвар, хоол боловсруулах, ярих үйл ажиллагаанд саад учруулж, өөртөө итгэх итгэлд сөрөг нөлөө үзүүлдэг.

👶🏻 Хүүхэд шүдээ хамгаалж чаддаггүй – энэ бол эцэг эхчүүдийн үүрэг!

✅ Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
• 🪥 Өдөрт 2 удаа шүд угаалтыг хянах
• 🦷 1 наснаас эхлэн тогтмол шүдний эмчид үзүүлэх
• 🍬 Чихэрлэг хүнсийг багасгах
• 👨‍👩‍👧 Эцэг эх өөрсдөө үлгэрлэх

🙏🏻 🙏🏻 Урьдчилан сэргийлэлт бол хамгийн сайн эмчилгээ юм!
👶Хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарал тавих нь тэдний ирээдүйн эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт гэдгийг санаарай. 💓

#ШүднийЭрүүлМэнд #ХүүхдийнШүд #Цоорол #АмныХөндийнУрьдчиланСэргийлэлт

🌟 Happy New Year 2026 to our entire community
31/12/2025

🌟 Happy New Year 2026 to our entire community

17/12/2025

🦷АХМАД НАСТАН болон Шүдэлбэр хийлгэхээр зорьж буй хүмүүстээ бүх төрлийн авагддаг /ХИЙМЭЛ ШҮД ШҮДЭЛБЭР/ ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

⛔️ХАЛАМЖААС 130,000₮ хүртэлх үнийн дүнтэй буцаалт авах боломжтой

⛔️Авагддаг хиймэл шүд нь дотроо : Хатуу хуванцар, уян хуванцар, металл цутгамал гэсэн 3 төрлөөр хийгддэг.
🫵Хатуу хуванцар шүд нь өртөг багатай
🫵Уян суурьтай шүдэлбэр хатуу шүдэлбэрээс арай нимгэн
🫵Металл цутгамал шүдэлбэр нь илүү нарийн хийцтэй, нимгэн хийгддэг

🕰️Даваа-Баасан 09:00-19:00
Бямба-Ням 10:00-17:00

🏩Хаяг: Салбар1
БЗД 14-р хороо Сувдан сондор хотхон 71А байр үйлчилгээний төвийн 1 давхарт 1 тоот
Салбар 2
" Баянзүрх дүүргийн эмнэлгийн
ард байрлах
Мандер мед эмнэлгийн 1 давхарт 105
☎️ 91115634 , 90105634
Та үнийн мэдээлэл авах бол #үнэ гэж бичнэ үү @ removel partial denture

13/12/2025

Оройн мэндийг та бүхэнд хүргэе.
Цоорлын хүндрэлтэй холбоотойгоор 45, 47-р шүдэнд сувгийн эмчилгээ хийж гүйцэтгэсэн. Улмаар эдгээр шүдийг тулгуур болгон 46-р шүдийг гүүрэлсэн шүдэлбэрийн аргаар циркон бүрээсээр сэргээн, согог заслын эмчилгээний тусламжтайгаар үйлчлүүлэгчийн зажлах үйл ажиллагаа болон гоо зүйн шаардлагыг бүрэн ханган сэргээв.

Good evening.
Due to complications associated with dental caries, endodontic treatment was completed on teeth #44 and #47. Subsequently, using these teeth as abutments, tooth #46 was restored with a zirconia-based fixed dental bridge. Through prosthodontic rehabilitation, the patient’s masticatory function and aesthetic requirements were fully restored. 🥰🥰

12/12/2025

Өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.
Үйлчлүүлэгчийн дээд үүдэн бүлгийн хоёр шүд нь олон жилийн өмнө болсон гэмтлийн улмаас цөгц хэсгээрээ хугарсан байсан. Үүний дагуу 11-р шүдний хугарсан цөгцийг авч, сувгийн эмчилгээ хийж гүйцэтгэсэн.
11, 12-р шүдний цөгцний сэргээлтийг дахин хийж, циркон бүрээсээр сэргээн, тогтвортой хазалт хоршилтыг бүрдүүлснээр үйлчлүүлэгчийн гоо зүй, хэл яриаг мэс засал болон согог заслын эмчилгээний тусламжтайгаар бүрэн сэргээв.
Greetings to everyone.
The patient presented with fractures of the maxillary central incisors, which had occurred many years ago due to trauma. The fractured crown of tooth #11 was removed, followed by endodontic treatment.

Crown restorations for teeth #11 and #12 were subsequently rebuilt and restored with zirconia crowns, establishing stable occlusion. Through combined surgical and prosthodontic treatment, the patient’s masticatory function, aesthetics, and speech were fully rehabilitated.
Prosthodontics -Dr.Enkh-Undrakh, Ichinkhorol
Assistant-Tsedendulam, Enkh-Huslen
Engun Negun team 🥰🥰🥰

12/12/2025
03/12/2025

📍 Шүдний эмчид очих айдас нь хүн бүрт байдаг зүйл.
Ялангуяа “шүдний эмч дээр очихоор сандардаггүй хүн гэж байдаг болов уу?” гэж бодогддог. Үнэндээ бид эмч нар хүртэл өөрийн шүдийг эмчлүүлэх гэж очихдоо бага зэрэг айдаг шүү дээ. 😅

🦷 Тэгвэл шүдний эмчид очих айдсаа яаж даван туулах вэ?

✅ 1. Сэтгэл зүйгээ бэлд.
Эхлээд өөрийгөө тайвшруулаад эргэн тойрон дахь цагаан шүдтэй найзуудаасаа “Шүдээ үзүүлэхэд ямар байсан бэ?” гэж асуугаарай.
Тэдний ихэнх нь “Өвддөггүй ш дээ!” гэх байх. Яагаад гэвэл, өнөө цагийн мэдээ алдуулагч зүү нь урьдынх шиг “том бүдүүн” биш, шумуулын хатгуур шиг л өчүүхэн болсон гэдгийг та мэдэх үү? 🦟

✅ 2. Айдсаа нуух хэрэггүй.
Кресл дээр суугаад эмчийн бээлийтэй гар, багажийг харахаар сандардаг уу? Энэ бол хэвийн зүйл.
Гэхдээ яг ийм үед айж байгаагаа эмчдээ хэлэх нь хамгийн зөв алхам.
“Би бага зэрэг айж байна, яагаад гэвэл...” гэж хэлэхэд л эмч таныг ойлгож, илүү ая тухтай орчин бүрдүүлдэг.
Ингээд эмчилгээ таны төсөөлж байснаас хэд дахин амар, тайван өнгөрдөг.

💬 Айдсаа хүлээн зөвшөөрөх нь анхны алхам.
Харин эмчдээ итгэж, ярилцаж чадвал таны дараагийн үзлэг айдас биш — итгэл, халамж дүүрэн туршлага байх болно. 🌿

02/12/2025

⛔️Мэдээ алдуулагч тариа үйлчлэхгүй болох шалтгаан бий юу⛔️

☝️Та өвчин намдаах эм тогтмол уудаг уу?
☝️Эсвэл архи, тамхи хэрэглэдэг үү?

☝️Тэгвэл шүдний эмчилгээний үед мэдээ алдуулагч тариа бүрэн үйлчлэхгүй байх эрсдэлтэй!

🫵Яагаад?
🦷Өвчин намдаах эмийг удаан хэрэглэхэд бие өвдөлтөд “дасдаг”
🦷Архи, тамхи нь мэдрэлийн хариу үйлдэлд нөлөөлж, анестезийн үйлчлэлийг бууруулдаг
🦷Хэт үрэвсэлтэй орчинд тариа муу үйлчилдэг.

📞 Зөвлөгөө авах болон цаг авах бол манай эмнэлэгт хандана уу:
🥰Салбар1
БЗД 14-р хороо Сувдан сондор хотхон 71А байр үйлчилгээний төвийн 1 давхарт 1 тоот
🥰Салбар 2
" Баянзүрх дүүргийн эмнэлгийн
ард байрлах
Мандер мед эмнэлгийн 1 давхарт 105 ☎️ 91115634 , 90105634

10/10/2025

👩‍⚕️Өнөөдрийн ажлын хэсгээс...

✅ Эмчилгээ:

Циркон бүрээсээр үүдэн шүдний өнгө шарласан, эмтэрч гэмтсэн, сувгийн эмчилгээ олон жилийн өмнө хийлгээд ломбо тогтохгүй гээд маш олон асуудлыг нэгэн зэрэг шийдэж өгөв.

🌟Эрүүл шүдийг таны гэр бүлд - Engun negun dental clinic
☎️Утас : 91115634, 90105634

Сонголт таны гартБусдын нүдийг хуурч болох ч эрүүл мэндийг хэзээ ч хуурч болохгүй шүү. 🤗    #Бүрээс            #ШҮД
18/09/2025

Сонголт таны гарт
Бусдын нүдийг хуурч болох ч эрүүл мэндийг хэзээ ч хуурч болохгүй шүү. 🤗

#Бүрээс #ШҮД

15/09/2025

🌸ЦИРКОН БҮРЭЭС

Циркон бүрээс нь шүдний хэлбэр, хэмжээ, өнгийг таны хүссэнээр бүрэн өөрчлөх боломж олгоно.

🌸 Циркон бүрээсийн давуу тал:
✅ Байгалийн гэрэлтдэг өнгө нь бодит харагдуулдаг.
✅ Хүссэн өнгөөрөө хийлгэх боломжтой
✅ Бат бөх удаан эдэлгээтэй
✅ Шүдний эргэн тойронд бактери үржих нөхцлөөс хамгаална
✅ Харшил өгөхгүй материалтай учир хүн бүрт тохирно
✅ Циркон нь хүний эрүүл мэндэд аюулгүй.
✅ Буйлыг үрэвсүүлэхгүй, хордлого болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Дандаа инээмсэглэж яваарай. 🥰
🥰🥰🥰 ☎️ 91115634☎️ 90105634

Address

Баянзүрх дүүрэг, Мандир мед эмнэлэгийн 1 давхарт
Ulaanbaatar

Telephone

+97691115634

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Engun Negun dental clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Engun Negun dental clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category