Vinyasa Yoga Dejee

Vinyasa Yoga Dejee RYT-200 Hour YOGA ALLIANCE🙏
VINYASA YOGA 🕉️
PSYCHOLOGIST🧠
HR MANAGER✅

07/01/2024

Элон Маск Теслагийн ажилтнууддаа бүтээмжийн 6 дүрмийг илгээсэн байна.

1) Томоохон хэмжээний уулзалтаас зайлсхий.
Том хэмжээний уулзалтууд нь үнэ цэнэтэй цаг хугацааг алдагдуулж, эрч хүчийг дэмий үрдэг. Хурлууд нь:
- Мэтгэлцээнд саад болдог
- Хүмүүс нээлттэй гэхээсээ илүү өөрийгөө хамгаалдаг
- Хүн бүр хувь нэмрээ оруулахад хангалттай хугацаа байдаггүй

Хүн бүрт үнэ цэнэтэй гэдэгт итгэлтэй биш л бол томоохон уулзалтуудыг бүү товло.

2) Хэрэв та хувь нэмрээ оруулахгүй бол уулзалтыг орхи.
Уулзалт танд шаардлагагүй шинж тэмдэг бол:
- Таны хувь нэмэр байхгүй
- Үнэ цэнэ нэмэхгүй
- Шийдвэрт оролцохгүй
Энэ тохиолдолд уулзалтыг орхиж болно.

Уулзалтыг орхих нь бүдүүлэг зүйл биш,
хүмүүсийн цагийг дэмий үрэх нь бүдүүлэг хэрэг юм.

3) Албан тушаалаар харилцахаа март
Хамтран ажиллагсадтайгаа шууд харилц.
Удирдагч, менежерээр дамжих шаардлагагүй.
Хурдан харилцдаг хүмүүс хурдан шийдвэр гаргадаг.

Хурдан шийдвэр = өрсөлдөөний давуу тал.

4) Ухаалаг биш, ойлгомжтой ярьж бай
Утгагүй үг, техникийн хэллэгээс зайлсхий.
Энэ нь харилцаа холбоог удаашруулдаг.
Дараах байдлаар ярилцана уу:
- Товчхон ярих
- Гол санааг шууд хэлэх
- Ойлгоход хялбар байх

Ухаантай сонсогдох байдлаар ярих хэрэггүй. Үр дүнтэй ярих.

5) Байнга уулзалт хийхээ боль.
Хүн бүрийн цагийг дэмий үрэх энэнээс өөр арга байдаггүй.
Уулзалтыг дараах зорилгоор ашиглах:
- Хамтран ажиллах
- Стратегийн асуудал тулгарах
-Яаралтай асуудлыг шийдвэрлэх
Гэхдээ асуудлыг шийдсэний дараа ойр ойрхон уулзалт хийх шаардлагагүй юм.
Та ихэнх асуудлыг уулзалтгүйгээр шийдэж чадна.
Уулзалтын оронд:
- Текст илгээх
- Имэйл илгээх

Шаардлагагүй бол багийнхаа ажлын явцыг бүү тасал.

6) Эрүүл ухаанаа ашигла.

- Мэдрэмжтэй ажиллах
- Процессыг сайжруулахад хувь нэмрээ оруулах
Нүдээ аниад дүрмийг дагаж мөрдөхөөс зайлсхий.

Дүрмийг дагаж мөрдөхөөс илүү, зарчмуудыг баримтал.

Эх сурвалж: Д.Пүрэвбаатар

93-94 онд Суданд болсон гангийн үеэр өлбөрч буй бяцхан охины үхлийг хүлээсэн тас шувууны зургийг дарсан Өмнөд Африкийн з...
17/06/2023

93-94 онд Суданд болсон гангийн үеэр өлбөрч буй бяцхан охины үхлийг хүлээсэн тас шувууны зургийг дарсан Өмнөд Африкийн зурагчин Кэвин Картер энэ бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн байдаг. Энэ зураг нь түүнийг алдар хүндийн оргилд аваачсан ч, төд удалгүй амь насанд нь ч хүрсэн юм.
Алдрын оргилд гялалзаж явахад нь нэгэн ТВ-ийн ярилцлагад орох үеэр утсаар холбогдсон хэн нэгэн түүнээс: -Энэ охин тэгээд яасан бэ? Гэж асуусан байдаг. Зурагчин юу ч бодолгүй: - Би дараагийн нислэгтээ яарч байсан учраас юу болсоныг нь мэдэхгүй байна, энэ зургийг дараад л яваад өгсөн... гэж хариулжээ. Тэгэхэд нь тухайн оролцогч: - Тэнд яг үнэндээ хоёр тас байжээ, нэг нь камер барьсан байж... гэж хэлсэн байдаг. Яг энэ үгийг Кэвин бодсоор, сэтгэл гутралд орж, удалгүй өөрийгөө егүүтгэсэн юм. Хэрэв тэр залуу бяцхан охиныг НҮБ-ийн хүнсний тусламжийн цэгт хүргэчихсэн бол, эсвэл ядаж ямар ч хамаагүй хоргодох газар дөхүүлчихсэн бол тэрээр өнөөдөр амьд сэрүүн, илүү алдартай олон зураг авч хүмүүст хүргэх боломжтой байлаа. Түүнд зөв өнцөгөө олох, тохиромжтой мөчийг хүлээх цаг байсан ч, бяцхан охины амийг аврах цаг зав бол байсангүй. Яг ийм мунхаг, хүнлэг бус алдааг өнөөдөр бидний ихэнх нь хийж байна:
- Бид бүгд гартаа камер барьж, бид бүгд бусдыг шүүн хэлцэж, мэдэхгүй амьдралаа мэддэг юм шиг бурцгааж, бид бүгд бусдын зовлонгоор эд бад хийж байна! Үүнд би тухгүйтэн агдалзаж байна.
- Бид сайн хүний дүр эсгэх зуураа үнэндээ байгалд ч, нийгэмд ч ямар ч өгөөжгүй байж, зөвхөн хомхой шуналдаа автан, амиа борлуулж байна. Өчүүхэн сэтгэл гаргаад л тусалчих, ойлгочих, уучилчих юман дээр новш царайлаад хатуурхах тохиолдол олон байна. Үүнд сэтгэл минь өвдөж байна.
- Бид өөрсдийгөө уучлахгүй байна. Өөртөө хайргүй байна. Иймхэн алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Алдаатайгаа хүлээн зөвшөөрснөөс, өөрийнхөөрөө гүрийж байгаад үхэхийг илүүд үзэж байна. Бид ийм бардам байна. Кэвин яагаад өөрийгөө уучилж чадсангүй вэ? Яагаад хэн ч, өөрийгөө уучлаад, алдаагаа засахыг ятгасангүй вэ? Яагаад бидний ихэнх нь зөвхөн “сайхан цагийн л хань” байдаг юм бэ?
Жаахан хүнлэг, жаахан ууч, жаахан өгөөмөр байж яагаад болохгүй гэж? Тэртэй тэргүй бид эндээс юу ч авч явахгүй биз дээ?

Гэр бүл судлаач
Т.Бямбатогтох

Зуны тэргүүн сарын шинийн 9Дашнямтай билэгт сайн өдөр.Юу санасан хүсэл бүхэн тань биелэх болтугай🙏 🌌♾️New Year's Day, th...
29/05/2023

Зуны тэргүүн сарын шинийн 9
Дашнямтай билэгт сайн өдөр.
Юу санасан хүсэл бүхэн тань биелэх болтугай🙏 🌌♾️

New Year's Day, the 9th day of summer
It's a good day.
All your wishes come true!

20/01/2023
Ирэх ёстой юмс цагтаа л ирдэг.Хэн нэгэн 22 настай сургуулиа төгсөөд сайн ажилд орох гэж 5 жил хүлээсэн.Бас өөр нэгэн 25 ...
18/01/2023

Ирэх ёстой юмс цагтаа л ирдэг.
Хэн нэгэн 22 настай сургуулиа төгсөөд сайн ажилд орох гэж 5 жил хүлээсэн.
Бас өөр нэгэн 25 насандаа гүйцэтгэх захиралаар томилогдсон ч 50 настайдаа хорвоог орхисон.
Гэтэл нэг хүн 50 настайдаа захирал болсон ч 90 насалсан.
Нэг найз нь ганц бие байхад нөгөө найз нь өвөө болсон байдаг.
Обама 55-тай бүрэн эрхээ дуусгасан бол Трамп 70-тай эхэлж байв.
Хүн бүр өөр өөрсдийн цагийн бүсдээ ажиллаж амьдардаг.
Эргэн тойрон дахь хүмүүс чинь чамаас түрүүлээд байх шиг эсвэл зарим нь хойно чинь хоцорч байх шиг санагддаг байж магадгүй.
Гэхдээ хүн бүр өөр өөрсдийн уралдаандаа өөр өөрсдийн цаг хугацаандаа уралдаж байгаа.
Тэдэнд бүү атаарх, бас бүү бард.
Тэд өөрсдийн цагийн бүсдээ чи өөрийнхөө цагийн бүсд байна.
Тиймээс, тайвшир.
Чи хоцроогүй.
Чи бас эртэдсэн ч үгүй.
Чи яг цагтаа л байна.

Гоё түүх:Месси: "Би амьдрал хөл бөмбөг хоёроос ч  илүү нэг зүйл байдгийг сайн мэднэ.... энэ бол миний Аргентин эх орон м...
20/12/2022

Гоё түүх:

Месси: "Би амьдрал хөл бөмбөг хоёроос ч илүү нэг зүйл байдгийг сайн мэднэ.... энэ бол миний Аргентин эх орон минь" гэж хэлсний дараа өдөр нь тус улсад бий болоод байсан улс төрийн хурцадмал байдал намжиж үндэсний зөвшилцөлд хүрч байсан нь түүнийг ард түмэн нь хэрхэн хүндлэж байдаг талаар харуулсан тод жишээ юм.

Мессиг Аргентины төлөө талбайд гарсан үед нэг ч гэмт хэрэг үйлдэгдэхгүй, тэр эх орныхоо төлөө санаа амар тоглог гэдэг амлалтыг хар тамхины болон их гарын толгойлогч нар Засгийн газартаа амалдаг, хэлсэндээ ч хүрдэг, Мессиг шигшээ багтайгаа талбайд гарсан үед нийслэл хотынх нь бүх бараа үйлчилгээ хамгийн доод үнээр хямдрал зарладаг, Месси гоол оруулсан үед нь сургуулийн сурагчид нь андгай өргөдөг, Мессиг тоглож байгаа үед өвчтөй болон өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлэх түүний үйл хэргийг үргэлжилүүлж байна яагаад гэвэл тэр одоо завгүй байгаа гэдэг утгатай хандив сая саяар эмнэлэг, асрамжийн газруудад очдог гэж байгаа. Жинхэнэ #ОД

Via:Tsolmon Namkhaigaas

Арай л дэндүү харгис нийгэм юм. Ид өвлийн хүйтэнд олон хоног жагсаж байхад эрх баригчид хошуугаа ч цухуйлгахгүй сууж яаж...
12/12/2022

Арай л дэндүү харгис нийгэм юм.
Ид өвлийн хүйтэнд олон хоног жагсаж байхад эрх баригчид хошуугаа ч цухуйлгахгүй сууж яаж чадаж байнаа❓❓ Өөрсдөө 30 минут ч гадаа зогсож чадахгүй дээ. Өрөвдөх сэтгэлгүй, эрх мэдэл, эд баялагийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй хүн чанаргүй төмөр зүрхтэнгүүд юмаа. Үр хүүхэд нь гадаа ингээд зогсож байвал сэтгэл зүрх нь сэмрэхгүй юм болов уу?
❄️❄️ Өвлийн хүйтэнд хэдэн өдрөөр зогсоход бөөр, нуруу, мэдрэлийн гаралтай өвчнөөс эхлээд эдгэшгүй өөрчлөлтөд ч орно. Хэчнээн зузаан хувцас өмсөөд ч, хүйтэн цемент дээр эсгий дэвсэж суусан ч битүү жиндэж хайрдаг юм. Хайран сайхан залуусын эрүүл мэнд юу ч биш бололтой.
Бид ийм л хүмүүсийг сонгож, тэдэндээ дарлуулаад сууж байх ч гэж…
2024 онд дахиад сонгоод, эсвэл үр хүүхдийг нь сонгоод сууж байхаар хэтэрхий гэнэн, итгэмтгий Монголчууд минь🙏🙏

🇦🇺 Австралид байгаа 🇲🇳 Монголчууд та нартайгаа үргэлж хамт 🫂шүү. Энэ л бидний боломж! 🌏🙏🏻 Эцсийг нь хүртэл явцгаая! ❤️Ду...
08/12/2022

🇦🇺 Австралид байгаа 🇲🇳 Монголчууд та нартайгаа үргэлж хамт 🫂шүү.

Энэ л бидний боломж! 🌏

🙏🏻 Эцсийг нь хүртэл явцгаая!

❤️Дулаан хувцаслаарай ах дүү нар минь.

#Эх #орондоо #сайхан #амьдармаар #байна❤️

🕉️  #Иогийн анхан шатны ангийн элсэлт авч байна. Цөөхөөн л хүн авдаг анги бгаа...   #ТӨЛБӨР: 130,000₮ : ▪️Мягмар, Пүрэв,...
27/11/2022

🕉️ #Иогийн анхан шатны ангийн элсэлт авч байна.
Цөөхөөн л хүн авдаг анги бгаа...

#ТӨЛБӨР: 130,000₮

:
▪️Мягмар, Пүрэв, Бямба (07:00-08:00 цаг)

▪️Даваа, Лхагва, Баасан (19:00-20:00 цаг)

#ХАЯГ:
БГД дүүрэг, Модны 2 дунд зам дагуу WORLD MONGOLIA TOWER 7 давхарт БИД АЛТИУС ФИТНЕСС КЛУБ
#Утас:
9965-0009, 9595-0415

Гэгээн өглөөний мэнд 🤗Хэрэв та үүнийг уншиж байгаа бол мөрөө суллаад, зуусан шүдээ амрааж, тагнаанаасаа хэлээ буулгаарай...
14/11/2022

Гэгээн өглөөний мэнд 🤗

Хэрэв та үүнийг уншиж байгаа бол мөрөө суллаад, зуусан шүдээ амрааж, тагнаанаасаа хэлээ буулгаарай. Бид бие махбодоороо хамгийн их стрессийг мэдэрч байгаагаа анзаарах сөхөөгүй байдаг. Заримдаа нэг өөрийгөө тайвшруулж, биеэ суллаж, одоо цагтаа эргэн ирж, урд чинь булгилаж буй амьдралыг анзаарч байгаарай🧘‍♀️

Гоё дуу болсон байна лээ машиндаа, ажил дээр гэртээ байнга сонсож бгаа👍🤩
14/11/2022

Гоё дуу болсон байна лээ машиндаа, ажил дээр гэртээ байнга сонсож бгаа👍🤩

The official video for Erdenechimeg's "Taminee"Executive Producer // KairuMusic Producer // KairuMusic // KairuLyrics // RIAArt Decoration // Cinemagic studi...

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 19:00
Tuesday 07:00 - 19:00
Wednesday 07:00 - 19:00
Thursday 07:00 - 19:00
Friday 07:00 - 19:00
Saturday 07:00 - 19:00

Telephone

+97699650009

Alerts

Be the first to know and let us send you an email when Vinyasa Yoga Dejee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram