Kosega Dent

Kosega Dent Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Kosega Dent, Medical and health, 3-r khoroo 25-r bairnii urgutgul Ulaanbaatar Bayanzurkh duureg 11000, Ulaanbaatar.

❤️Шинэ оны мэнд 🙏🥰20126.1.1 😍🎍あけましておめでとうございます 🎍
01/01/2026

❤️Шинэ оны мэнд 🙏

🥰20126.1.1 😍

🎍あけましておめでとうございます 🎍

❤️Үргэлж дэмжиж, шинэ зүйлд нээлттэй байж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн нийт🦷 Шүдний Эмнэлэг, 🦷Шү...
31/12/2025

❤️Үргэлж дэмжиж, шинэ зүйлд нээлттэй байж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн нийт🦷 Шүдний Эмнэлэг, 🦷Шүдний эмч нартаа
🎍Шинэ оны мэнд хүргэе.🎄

🫶Та бүхний итгэл, хамтын ажиллагааны ачаар бид олон ажлыг бодитоор хэрэгжүүлж чадлаа.🙏
❤️Ирэх онд ч эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйлсийн төлөө хамтдаа улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

💐Шинэ оноо😍 сайхан угтаж,
эрүүл саруул, энхийн манаанд
дахин дахин уулзах ерөөл дэвшүүлье

🦉Ирэх жилүүд илүү их хариуцлага, илүү том үр дүн дагуулна.🫶2025 он үнэхээр хурдан өнгөрлөө.Гэхдээ амьдрал, ажил дээр нэг...
31/12/2025

🦉Ирэх жилүүд илүү их хариуцлага, илүү том үр дүн дагуулна.

🫶2025 он үнэхээр хурдан өнгөрлөө.
Гэхдээ амьдрал, ажил дээр нэг чухал зүйлийг сэтгэлээсээ ойлгож авсан он байлаа.

👉 Нэг хаалга хаагдахад түүнээс ч том, илүү боломжийн хаалга заавал нээгддэг гэдэг үнэхээр үнэн юм байна.
Хаагдаж байгаа хаалгандаа хэт санаа зовж, стрессдэх хэрэггүй, илүү сайхан зүйлүүд өөрийн цагтаа заавал ирдэг гэдгийг бодитоор ойлгож авлаа. 🤗Зогсолгүй, илүү том зорилго руу чиглэж сурсан жил байв.

❤️2026 онд шинэ хамтрагчид, шинэ төслүүд, шинэ боломжууд намайг хүлээж байна.

🙆‍♀️Урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн чиглэлээр байгууллагуудтай хамтын ажиллагаагаа аль хэдийн төлөвлөж, ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд бэлэн шатанд хүргэж чадлаа.

🫶2026 онд эхлүүлнэ,
🙆‍♀️2027 онд бодитоор бүтээнэ 💪
Үйлдвэрлэл хүртэлх том мөрөөдөл, тод зорилго 😊зүрхэнд ❤️минь байна.

❤️Үнэхээр сайхан мэдээтэй өглөө байлаа.🫶Шүд цайруулалтын бүтээгдэхүүнийг онолын түвшинд илүү гүнзгий, сайтар хөгжүүлсэн ...
26/12/2025

❤️Үнэхээр сайхан мэдээтэй өглөө байлаа.

🫶Шүд цайруулалтын бүтээгдэхүүнийг онолын түвшинд илүү гүнзгий, сайтар хөгжүүлсэн сургалт, мэдээллээр хангах боломж бүрдлээ.

😊Зөвхөн энгийн шүд цайруулалт хийх бус, холбогдох бүх мэдлэг мэдээллийг Япон талаас бүрэн өгч, мэргэжлийн түвшинд хуваалцах болсонд маш их баяртай байна.

🎄Merry Christmas Eve! 🎉
24/12/2025

🎄Merry Christmas Eve! 🎉

🦷 🦷🦷🦷🦷🦷🦷🦷Амны хөндийн хамгийн гол хамгаалагч бол эрүүл шүлс .🫶Манай компани урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг бөгө...
12/12/2025

🦷 🦷🦷🦷🦷🦷🦷🦷
Амны хөндийн хамгийн гол хамгаалагч бол эрүүл шүлс .🫶

Манай компани урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг бөгөөд
🇯🇵 Японы шүлсний шинжилгээний төхөөрөмжийг Монголд танилцуулах ❤️боломж гарсанд маш их баяртай байна!

❤️Шүлсний шинжилгээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх систем нь хүн бүрт тохирсон шүдний арчилгаа, бүтээгдэхүүн сонголтыг мэргэжлийн түвшинд хийх боломжийг нээж өгдөг.

🧪 Шүлсний шинжилгээнд үндэслэж зөв шүдний оо, зөв арчилгааг сонгосноор
дэс дараатай, шинжлэх ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх боломж нээгдэж байна.

Энэ төхөөрөмж нь нэг удаагийн худалдан авалт биш.
📚 Тасралтгүй сургалт
🆕 Шинэ мэдлэг
🔍 Шинэ арга барил
гээд эмч, мэргэжилтэн бүрийн ур чадварыг шат ахиулдаг давуу талтай.

🇯🇵 Японы шүдний эмнэлгүүдийн бодит авдаг үнээр бараг ижил нөхцлөөр бидэнд боломж олгосон Arkray компанид гүн талархал илэрхийлье!
Kosega Dent Mongolia
🤗Шинэ ондоо ONLINE free сургалтуудаа явуулах болсондоо баяртай байна😍

Амны хөндийн эрүүл мэнд бол “бүтээгдэхүүн” биш, Эмчийн зөвөлгөө  + Зөв сонголт + Зөв хэрэглээ +Зөв мэдлэг Ам зайлагч нь ...
10/12/2025

Амны хөндийн эрүүл мэнд бол “бүтээгдэхүүн” биш,

Эмчийн зөвөлгөө + Зөв сонголт + Зөв хэрэглээ +Зөв мэдлэг

Ам зайлагч нь туслах хэрэгсэл, гол эмчилгээ биш

Ам зайлагч нь бактерийн өсөлтийг 20–30% хүртэл бууруулж, ам эвгүй үнэрийг ТҮР хугацаанд арилгаж чаддаг

Гэхдээ ам зайлагч нь шүдний чулуу, цооролт, буйлны үрэвслийг эмчилдэггүй, зөвхөн ДЭМЖЛЭГ үзүүлдэг.

❤️Бидний 7 хоногийн дотор хийсэн гэнтийн  бэлэг барьж зарласан сургалтанд идэвхтэй оролцсон эмч нартаа маш их баярлалаа....
09/12/2025

❤️Бидний 7 хоногийн дотор хийсэн гэнтийн бэлэг барьж зарласан сургалтанд идэвхтэй оролцсон эмч нартаа маш их баярлалаа.🙏

❤️Оюутан үед нь хичээлд суудаг байсан шавь нар маань багшийнхаа хичээлийг дахин сонсож, шүд цайруулах үйлчилгээг зөв техникээр сурч, найз нөхдөдөө санал болгож оролцож байгаад үнэхээр их баярлалаа. 🫶Сэтгэл их догдолж байна.💐
😍
Онол зөв байж гэмээнэ эмчилгээний үр сайн үр дүн гардаг 😊

🤔 “Энэ бол гоё”, “энэ сайн”, “маш сайн эмчилгээ хийлээ” гэх ерөнхий үгнээс татгалзаж, яагаад ийм сайн үр дүн гарч байгаа талаар үйлчлүүлэгчдэдээ энгийн, ойлгомжтой хэлээр тайлбарлаж өгөх нь чухал юм.

😍Ингэснээр үйлчлүүлэгчид зөв эрүүл мэндийн мэдлэгтэй болж, шүд нь өвдсөний дараа бус хянуулах гэж ирдэг тогтмол үйлчлүүлэгчтэй болдог.🤩
❤️❤️❤️
Бидний зорилго бол мэдлэг, мэдээллээ зөв дамжуулж, реклам сурталчилгаанд хууртагддаггүй, зөв сонголт хийдэг үйлчлүүлэгчийг бэлтгэх юм.

Суралцсаар л байна доо🤩Миний очдог болон ажиллаж байсан эмнэлэг бол өмнө нь “энэ таны хэрэглэх ёстой шүдний оо, энэ бол ...
05/12/2025

Суралцсаар л байна доо🤩

Миний очдог болон ажиллаж байсан эмнэлэг бол өмнө нь “энэ таны хэрэглэх ёстой шүдний оо, энэ бол таны хэрэглэвэл зохих сойз” гэж шууд өгөөд, үр дүн гарах хүртэл тухайн бүтээгдэхүүнээр угаалгаж, дараагийн үзлэгт ирэхэд нь зовиур, үр дүнг нь шалгаж, ойлгомжтой тайлбарладаг байсан.
🤗
Харин одоо бол үзлэгт ирж буй хүний сонголтыг хүндэтгэж, өөрт нь сонголт хийх боломж олгодог болсон юм байна.
#
Жишээлбэл, бүрээстэй шүдийг хамгаалахад хамгийн чухал зүйл нь буйл болон тулгуур эдийг л хамгаалах бүтээгдэхүүн гэдгийг тайлбарлаж, аль бүтээгдэхүүн хамгийн үр дүн өгч байгааг өөрөөр сонгужлах ,дараагийн шатны бүтээгдэхүүнийг зөвлөөд, жижиг савлагаатайг нь эхлээд хэрэглэж үзэхийг санал болгодог болжээ.
❤️Энэ оонууд шүдний тулгуурын оонууд ❤️

☺️@Японд шүдний эмнэлгийн хүлээлгийн өрөөний маркетинг гэсэн ойлголт хүртэл байдаг. Шүдний Эмч, эрүүл ахуйч “ нар энэ бол таны оо, таны сойз” гэж тулгаж өгөх биш, харин үйлчлүүлэгч өөрөө зөв дадалтай болох хүртэл мэдээлэл өгч, зөв хэрэглээ рүү чиглүүлж, ойлгуулж сургадаг соёл тогтжээ. Ингэснээр эмчилгээний үр дүн илүү гардаг нь ч ойлгомжтой юм.
🙂(шүд цоорол болон чулуу үүсэхээс хамгаалах )🤔

Бид ч гэсэн яг ийм маягаар, Монгол хүний хэрэгцээнд тохирсон зөв мэдлэг, зөв ойлголтыг түгээх ёстой 😍гэж боддог .

😇😇😇Зүгээр “энэ сайн, энэ гоё, би хэрэглээд сайхан байсан” гэх ойлголтоос илүү шинжлэх ухаан, хэрэглээний зөв дадал, үйлчлүүлэгчийн оролцоонд суурилсан зөвлөгөө рүү шилжих хэрэгтэй .
Шүдний эмчээсээ зөвлөгөө аваад оо сойзоо хэрэглэж байгаарай ❤️🙏

04/12/2025
03/12/2025

Сургалт + Сет бүтээгдүхүүн =
🦷Эмч нартаа бэлэг барьж байна
Kosega Dent Mongolia

😍Зөв мэдлэг, зөв мэдээлэлтэй байж 😊бүтээгдэхүүнээ зөв хэрэглэж, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун инээмсэглүүлэх боломжтой...
03/12/2025

😍Зөв мэдлэг, зөв мэдээлэлтэй байж 😊бүтээгдэхүүнээ зөв хэрэглэж, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун инээмсэглүүлэх боломжтой.
🫶
Тиймээс бид энэ удаад шүд цайруулалтын талаарх онолын мэдлэг, зөв аргачлал, аюулгүй хэрэглээний үндсийг танд өгөхөөр сургалтаа зохион байгуулах гэж байна.

Мөн үйлчлүүлэгчдээ үнэхээр итгэлтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг эмч нартаа
✨ сургалт + бүтээгдэхүүний мэдээллийг бүрэн багтаасан багц,
✨ онцгой 🤩 үнийг
олгохоор шийдлээ.
🤗
🦷 Юуны өмнө мэдлэгээ баталгаажуулсны дараа,
та өөрийн эмнэлэгт зөв сонголт бүхий, стандартад нийцсэн бүтээгдэхүүн ашиглан үйлчлүүлэгчдээ аюулгүй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
🙏❤️
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн эмч нар маань Kosega Dent Mongolia хаяг руу шууд холбогдоорой.(шүдний эмч нарийн орон зай билээ)
Тэнд бид танд хамгийн таатай, боломжит үнэ мэдээллийг, мөн сургалтын талаарх бүрэн зөвлөгөө болон чиглүүлэлтүүдийг өгөх болно.

Address

3-r Khoroo 25-r Bairnii Urgutgul Ulaanbaatar Bayanzurkh Duureg 11000
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Kosega Dent posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Kosega Dent:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram