Nomun Dagina Emegteichuudiin emneleg

Nomun Dagina Emegteichuudiin emneleg Номун Дагина охид, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг

20/04/2025

PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 14 төрлийн бактери болон вирус үүсгэгчийг нэг зэрэг богино хугацаанд илрүүлэх боломжтой, шинжилгээний мэдрэг чанар өндөр, нарийвчлал 100% байдаг.

⚠️PCR ШИНЖИЛГЭЭГ ЯМАР ҮЕД ӨГӨХ ВЭ?

✅Ураг өсөлтгүй, зулбалт, ураг амьгүй, умайн гадуурх жирэмслэлт болж байсан ужиг өгүүлэмжтэй эмэгтэйчүүд
✅Жирэмслэхээр төлөвлөх үед ;
✅Цитомегаловирус илрүүлэх ;
✅Бэлгийн замаар халдварлах HPV вирус илрүүлэх ;
✅Бэлэг эрхтэн дээр тууралт гарах ;
✅Ямар нэг хэвийн бус шинж тэмдэг бүдэг үед эрт илрүүлэх ;
✅Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх ;
✅Хосын хамт эмчилгээний үр дүнг хянах гэх мэт зорилгоор эмэгтэйчүүдийн PCR шинжилгээг өгдөг.

Шинжилгээний хариу : 1 хоног

21/03/2025

ЭСТРОГЕН ДААВАР БА ЭМЭГТЭЙ ХҮН.

Эстроген даавар нь хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүнд эстроген даавар нь нөхөн үржихүйн болон бэлгийн хоёрдогч шинж бүрэлдэн хөгжихөд чухал үүрэгтэй. Уг даавар нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь нийлэгжих бөгөөд эмэгтэй хүнд илүү түлхүү нийлэгждэг байна.
Гурван төрлийн эстроген даавар бий.
Эстрон. Эстрон нь цэвэршилтийн дараа биед нийлэгждэг эстрогений нэгэн хэлбэр бөгөөд шаардлагатай үед бие махбод эстроныг бусад эстрогены хэлбэрт шилжүүлэх замаар бие махбодын хэрэгцээг хангадаг.
Эстрадиол. Эстрогений үндсэн хэлбэр бөгөөд эмэгтэй хүнд нөхөн үржихүйн насанд түлхүү нийлэгждэг байна.
Эстрадиол их хэмжээгээр ялгарах нь батга гарах, бэлгийн дур хүсэл буурах, ясны сийрэгжилт болон сэтгэл гутрал үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Харин хэт их хэмжээгээр ялгарахад умайн болон хөхний хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн бага хэмжээтэй байх нь жин нэмэгдэх болон зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог.
Estradiol нөхөн үржихүйн насанд жирэмсэн төрөх үеийн туршид, цэвэршилт хүртэл бусад төрлийн эстрогенээс илүү байдаг. Эстрадиол нь өндгөвч дээр үйлдвэрлэгддэг. Өндгөвчний эсийн эстрадиолийн хэмжээг сарын тэмдгийн мөчлөгийн туршид өөр өөр байдаг. Эстрадиол дааврыг өөрөөр 17 бета – эстрадиол эсвэл E2 гэж нэрлэдэг. Эстрадиол нь өндгөвч, хөх болон бөөрний дээд булчирхайнаас, жирэмсэн үед бага хэмжээтэйгээр ихэсээс ялгардаг. Тус даавар нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний өсөлт, хөгжилтөнд оролцдог.
Жишээ нь:
* Умай
* Үрийн суваг
* Үтрээ
* Хөх
Түүнчлэн эмэгтэй хүний биеийн өөхөн эдийн хуваарилалтыг зохицуулахаас гадна яс болон үений бүтцийг бүрдүүлэхэд оролцоно.
Эрэгтэй хүнд тодорхой хэмжээний эстрадиол ялгардаг бөгөөд энэ нь эмэгтэй хүнийхээс харьцангуй бага хэмжээтэй байдаг.
Эрэгтэйчүүдийн бөөрний дээд булчирхай болон төмсөгнөөс эстрадиол нийлэгждэг. In vitro орчинд туршилт хийхэд эр бэлгийн эс гэмтэхээс хамгаалдаг болох нь тогтоогдсон. Эмнэлзүйн үүднээс эстрадиол нь эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралд эмэгтэйчүүдийнхээс илүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Эстриол. Эстриолын түвшин жирэмсний үед нэмэгдэх ба умайг тэтгэх, төрөлтөнд бэлтгэх үүрэгтэй. Төрөхийн өмнөх үед хамгийн оргил үедээ хүрдэг.
Эстрогений тогтворгүй байдал дараах эмгэгүүдэд нөлөөлнө.
* Хэвийн бус сарын тэмдэг эсвэл сарын тэмдэг ирэхгүй байх
* Сарын тэмдэг хэт их эсвэл бага ирэх
* Сэтгэлзүйн өөрчлөлт болон нойрны хямрал
* Жин нэмэх, ялангуяа бугуй, ташаа, гуя хэсгээр таргалах
* Бэлгийн дур хүсэл буурах
* Үтрээ хуурайших болон хатингарших
* Ядарч сульдах
* Сэтгэл гутрал, сэтгэл зовнилийн шинжүүд илрэх зэрэг өөрчлөлтөнд нөлөөлдөг.

Эмэгтэйчүүдийн эстроген бууруулдаг хүчин зүйлс.
-Удаан хугацаагаар биеийн хүчний хөдөлмөр хийх
-Хорт зуршил, архи уух тамхи татах, мансуурах донтой болох
-Өнчин тархины эмгэгүүд
-Өндгөвчний үйл ажиллагааны алдагдал
-Стресс, сэтгэл гутралын эсрэг эм удаан хэрэглэх
-Хавдар, хавдар төст эмгэгүүдээр өвдөх
-Зарим нэг эмийн төрлийн бодис удаан хугацаагаар хэрэглэх.

30/01/2025

БАРТОЛИНИТ БУЮУ БЭЛГИЙН ИХ УРУУЛЫН БУЛЧИРХАЙНЫ ҮРЭВСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Бартолины булчирхай нь үтрээний үүдэнд их уруулын дотор хэсэгт байрладаг хос булчирхай юм. Бартолины булчирхайн гол үүрэг нь бэлгийн харьцаанд орохын өмнө үтрээг чийгшүүлэх үүрэгтэй.
Энэхүү булчирхай нь үрэвсэхэд бартолинит буюу энэ булчирхайн үрэвсэл үүсдэг. Ихэвчлэн нэг талын их уруулын булчирхай үрэвсдэг. Энэхүү эмгэг үүсгэгч нь олон төрлийн бичил биетэн байдаг.
Ихэвчлэн стафилококк, гонококк, гэдэсний савханцар үүсгэх нь түгээмэл. Үрэвсэл нь булчирхайн гадагшлах суваг бөглөрөх, шүүрэл хуримтлагдах, улмаар уйланхай үүсэхэд хүргэдэг.
Зарим тохиолдолд буглаа өөрөө нээгдэж, түүнээс идээ гарна. Энэ үед Бартолины булчирхай улайж үрэвсэж томорч, өвдөлт ихтэй болно. Зарим үед бүрэн илааршихгүй бөгөөд дахилт өгсөөр, архаг хэлбэрт шилждэг. Ямар ч тохиолдолд эмчид эмнэлэгт хандаж зөвлөгөө авч, эмчилгээг цаг тухайд нь эхлүүлэх нь чухал бөгөөд эс тэгвээс өвчин нь ахиж, ноцтой хүндрэлд хүргэдэг.
Үүсгэгч нь:
* трихомонад
* стрептококк;
* гонококк;
* klebsiella;
* E- коли;
* стафилококк.
зэрэг олон төрлийн нян байдаг. Бэлгийн замын халдвараас үүдэх нь олонтаа.
Өвчтөнд дараах хавсарсан эмгэгүүдтэй бол халдвар авах эрсдэл улмаар өвдөх магадлал нэмэгддэг.
* Чихрийн шижин нь дархлааны тогтолцооны үйл ажиллагаа доройтоход хүргэдэг;
* Дархлааны хомсдол, биеийн эсэргүүцлийн сулрал IDS (дархлаа хомсдолын төлөв) анхдагч эсвэл хоёрдогч - янз бүрийн өвчний суурин дээр үүссэн дархлааны хомсдол
* үтрээний дисбиоз буюу бичил орчны өөрчлөлт
* хамгаалалтгүй болон замбараагүй бэлгийн харьцаанд орох, учир нь бартолинит үүсгэдэг олон бичил биетүүд бэлгийн замаар дамжин халддаг.
Энэхүү эмгэгийн үед илрэх шинжүүд нь
* булчирхайн хэсэг хавдаж, улайдаг;
* бэлэг эрхтний орчмоор чинэрч өвдөнө, их таагүй мэдрэмж төрж, ялангуяа алхах явах үед өвдөлт бүр нэмэгдэнэ;
* биеийн ерөнхий байдалд нөлөөлөх нь бага
Гэхдээ буглаа үрэвсэхийн хэрээр биеийн ерөнхий байдал муудаж, таагүй мэдрэмж төрж, биеийн температур 38-39 хэм хүртэл нэмэгдэж, жихүүдэс хүрнэ. Гадны бэлэг эрхтний хэсэгт хавдар хэлбэртэй бүтэц үүсч, хэмжээ нь аажим томорно. Өвдөлт улам нэмэгдэж чинэрч бүх үйлдэл хийхэд саадтай болно.
Архаг бартолинит нь тодорхой шинж тэмдэггүй. Гэсэн хэдий ч даарах, сарын тэмдгийн үед эсвэл янз бүрийн өвчин эмгэгийн үед хүндэрч зовиур өгнө. Хүндрэлийн үед дараахь шинж илэрнэ.
* үтрээ орчим салтаагаар чинэрч өвдөнө.;
* өвдөлт улам эрчимжэнэ;
* алхах хөдлөх үед таагүй байдал, өвдөлт улам бүр нэмнэгдэнэ;
* бэлгийн их уруул орчим үрэвсэж, булчирхай томордог.

Өвчний оношлогоо
Оношлоход хялбар. Харахад бэлгийн их уруулын булчирхай үрэвсэж томорсон байдаг.
Лабораторийн шинжилгээнд.
* цусны ерөнхий шинжилгээ;
* үтрээний түрхэц шигжилгээ;
* өвчин үүсгэгч эмгэг төрүүлэгчийг тодорхойлох, мэдрэг антибиотикийг сонгох зорилгоор Бартолины булчирхайн шүүрэлээс авсан бактериологийн өсгөвөр шинжилгээ;
* бэлгийн замын халдварын шинжилгээ хийнэ.
Мэс заслын эмчилгээ хурц үед идээт буглааг нээх архаг үед булчирхайг шулж авах мэс засал хийнэ. Давхар антибиотек эмчилгээ хийнэ.

25/01/2025
24/01/2025

Манайхан их асуудаг. Эмэгтэй хүнд хэдэн өндгөн эс байдаг. Өндгөн эсийн нөөц гэж юу вэ? Хэдэн удаа жирэмслэх боломжтой байдаг. Өндгөн эс хөгширдөг үү? гэж...Нэлээд системтэй мэдээлэлтэй хүснэгт байна.

18/01/2025

Дуугүйхэн хөдөлмөрлөсөн он жилүүдийг чинь Бурхан шагнах болтугай. Үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж хувийн жаргалаа мартан хаясан он жилүүдийг тань шагнаж үр хүүхэд тань сайн сайхан өнгөтэй өөдрөг явж, та ч бас нас ахих тутам улам эрүүл саруул гоо сайхан элбэг дэлбэг хүчирхэг амьдрах болтугай.
Бодож санаагүй газраас танд сайхан мэдээ ирж, таны сэтгэлд шинэ мөрөөдөл, итгэл найдвар төрүүлэх болтугай. Тэр итгэл найдвар нь таны амьдарлыг шинэ түвшинд гаргаж та өөрөө ч төсөөлөөгүй өндөрлөгт хүрэх болтугай!
Сайн сайхнаар дүүрэн амьдарлаар энэ дэлхийд сэтгэл хангалуун амьдрах болтугай! 2024 01 18

14/01/2025
24/12/2024

Өглөөний мэнд. Манай эмнэлэг эртэч бүсгүйчүүддээ зориулж өглөө 06:00 цагт ажиллаж эхэллээ. 99097074 утсаар цагаа аваарай

Address

UB Tower 4-н давхарт 403 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 12:00 - 17:00
Sunday 14:00 - 16:00

Telephone

+97699097074

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nomun Dagina Emegteichuudiin emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nomun Dagina Emegteichuudiin emneleg:

Share