Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв

Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв Анхны-Оч ӨЭМТ цахим хуудас

🦠”БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ “ДЭЛХИЙН 7 ХОНОГ💊💊Антибиотик гэж юу вэ?Нян бол бидний биеийн эстэй адил бүтэцтэй...
20/11/2025

🦠”БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ “ДЭЛХИЙН 7 ХОНОГ💊

💊Антибиотик гэж юу вэ?
Нян бол бидний биеийн эстэй адил бүтэцтэй бичил биетэн юм. Нянгийн бүтцийг авч үзвэл гадуураа нэг бүрхүүлтэй, дотроо удмын мэдээллээ бас нэг бүрхүүл дотор хадгалсан, энэ 2 бүрхүүлийн хооронд өөрийн амьд явах, өсч үржихэд хэрэгтэй эрхтэнцрүүдийг агуулсан байдаг.
Антибиотик нь нянгийн гадна бүрхүүлийн нийлэгжилтийг зогсоож нянг задалж алах, уургийн нийлэгжилтийг нь зогсоож цаашид өсч үржихгүй болгох гэх мэт төрөл бүрийн аргаар нянгийн эсрэг үйлчилдэг эм юм.

Антибиотик тэсвэржилт хэрхэн үүсдэг вэ?
Бид антибиотик эмчилгээг дутуу хийвэл эсвэл эмчийн зөвлөснөөс бага тунгаар хэрэглэвэл нян антибиотикоос өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Мөн энэ олж авсан чадвараа бусад нянд дамжуулдаг. Эдгээрээс дурдвал антибиотик нян руу нэвтрэн орч буй сувгийн бүтцийг өөрчлөх, антибиотикийг өөрийнхөө дотроос гаргадаг шахуурга уурагтай болох, антибиотикийг задалдаг бодис үүсгэх гэх мэт.

Нян антибиотикт тэсвэртэй болох нь бидэнд ямар аюултай вэ?
Тухайн халдвар үүсгэж буй нян тэр антибиотикт тэсвэртэй болсноор халдвар хүндэрч цаашид хоёр, гурван антибиотик хавсарч хэрэглэн улмаар эмчилгээнээс улбаатай гаж нөлөө илрэх магадлал нэмэгддэг. Түүнчлэн хүн өөрөө тэр антибиотикт тэсвэртэй нянгаа бусад хүмүүст, хүүхдүүдэд тараах, эсвэл тэр нян антибиотикт тэсвэртэй чадвараа бусад нянд дамжуулах зэргээр нийгэмд аюул учруулдаг.

Мөн антибиотик тэсвэржилттэй холбоотой хүнд хожим гарч болох нэг уршгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бидний биед ашигтай нянгуудтай маань зэрэгцээд дархлаа суларвал өвчин үүсгэх чадвартай нянгууд бас байдаг. Бид антибиотик хэрэглэх тусам тэдгээр нянгууд антибиотикуудад тэсвэртэй болсоор байх ба хүндээр өвдөх, дархлаа дарангуйлагдах үед энэ нянгууд өвчин үүсгэнэ. Тэр үед бид маш олон антибиотикт тэсвэртэй нянтай тэмцэх хэрэг гарах бөгөөд харамсалтайгаар ялагдах тохиолдол ч бий.

Олон хоног ханиалгасан учраас хүүхэддээ антибиотик өгөх нь зөв үү?
Ханиад, томуу хоёрдогчоор нянгаар хүндэрч антибиотик хэрэглэх тохиолдол гарч болно. Гэхдээ хүний бие өөрөө нянгийн халдварыг даван гарах чадвартай гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр нянгийн хүнд халдварын үед л антиботик хэрэглэдэг.

✅Ирээдүйнхээ төлөө антибиотик эмчилгээнд хариуцлагатай хандацгаая.

20/11/2025
🛡 “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх” 7 хоногийн аянд манай хамт олон нэгдэж байна.🛡 Антибиотикийг зөв хэрэглэх нь—т...
20/11/2025

🛡 “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх” 7 хоногийн аянд манай хамт олон нэгдэж байна.
🛡 Антибиотикийг зөв хэрэглэх нь—тэсвэржилтээс хамгаалах хамгийн чухал алхам.
💊Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье
💊Бичил биетний тэсвэржилтийг багасгахад хүн бүрийн оролцоо чухал.
💊Антибиотикийг эмчийн жороор хэрэглэе!
💊Ирээдүйнхээ аюулгүй байдлын төлөө өнөөдрөө хамгаалж яг одоо хэрэгжүүлж эхлэе
💊Антибиотикийг хариуцлагатай хэрэглэхээ амлаж байна
Хамтдаа эрүүл ирээдүйг хамгаалъя!
#БичилБиетнийТэсвэржилт #ХариуцлагатайХэрэглээ #ЭрүүлМэнд

19/11/2025

💊Шинэ антибиотик, эм бүтээх нь маш хэцүү. Боломж бага, өртөг өндөр, олон жилийн судалгаа хийж байж цөөн антибиотик шинээр нээгддэг.
📌Иймд одоо байгаа эмүүдээ хариуцлагатай, зөвхөн шаардлагатай үед эмчийн жороор, зааврыг чанд мөрдөн хэрэглэх нь чухал юм.

19/11/2025
🧬 “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах" 7 хоногийн аянд нэгдэж байна🌍Дэлхийн эрүүл мэндийн ...
19/11/2025

🧬 “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах" 7 хоногийн аянд нэгдэж байна

🌍Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагааас жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдийг “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах" 7 хоног болгон өнгөрүүлдэг уламжлалтай.

💊 Хүн, мал, амьтан болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг бичил биетний эсрэг эм, бэлдмэлийг зөв, зохистой хэрэглэх, антибиотикийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг түгээх зорилготой тус аянд Анхны-Оч ӨЭМТ нэгдэж байна.

💊🦠”Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг жил бүрийн 11 сард дэлхий даяар...
18/11/2025

💊🦠”Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг жил бүрийн 11 сард дэлхий даяараа тэмдэглэдэг ба манай улс энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. ✅

📣 УРИАЛГА
“Ирээдүйнхээ аюулгүй байдлын төлөө өнөөдрөө хамгаалж, яг одоо хэрэгжүүлж эхлэе”

🧬Зорилго:
Монгол улсын хувьд энэхүү компанит ажлыг “нэг эрүүл мэнд”-ийн хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, газар тариалангийн салбарт хэтрүүлэн буюу буруу, зохисгүй хэрэглэхийг зогсоох.

18/11/2025
🩵Дэлхийн диабеттай тэмцэх өдөр “Диабетгүй Эрдэнэт”өдөрлөгийн хүрээнд Хойд бүсийн хавдрын дэд төвийн ДШБ эмч Д.Батцэцэг э...
14/11/2025

🩵Дэлхийн диабеттай тэмцэх өдөр “Диабетгүй Эрдэнэт”өдөрлөгийн хүрээнд Хойд бүсийн хавдрын дэд төвийн ДШБ эмч Д.Батцэцэг эмчтэй хамтран чихрийн шижингийн хяналтанд байдаг иргэддээ “Чихрийн шижин өвчний хүндрэл” сэдвээр сургалт зохион байгууллаа🩺🩺🩺

🔵Дэлхийн диабеттай тэмцэх өдрийн хүрээнд  “Диабетгүй Эрдэнэт”өдөрлөгийг Орхон аймгийн Ерөнхий Боловсролын 4-р сургуульта...
14/11/2025

🔵Дэлхийн диабеттай тэмцэх өдрийн хүрээнд “Диабетгүй Эрдэнэт”өдөрлөгийг Орхон аймгийн Ерөнхий Боловсролын 4-р сургуультай хамтран зохион байгууллаа.
🔵Өдөрлөгийн хүрээнд өлөн үеийн сахарын шинжилгээ хийж, Чихрийн шижингийн эрсдэлийг үнэлж зөвлөгөө мэдээллээр ханган ажиллалаа.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97670358975

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category