Зүрхэн зул

Зүрхэн зул 🫀 Зүрхэн зул-Гуаншин шутонг
Ургамлын гаралтай, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл
(5)

26/01/2026

Зүрхний ишеми буюу цус хомсролын үед зүрхний эсүүд хүчтэй исэлдэлтийн стресс болон эсийн гэмтэлд ордог.
Судалгаагаар: Гуаншин Шутонг капсул нь эдгээр гэмтлийг бууруулж, зүрхний эсийн хамгаалалтын механизмыг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ.
🔬 Судалгааны гол үр дүн:
✅ Зүрхний шигдээсийн дараах гэмтлийн талбайг бууруулсан
✅ CK-MB, LDH, MDA, SGOT зэрэг гэмтлийн ферментүүдийг багасгасан
✅ Антиоксидант ферментүүд (SOD, CATA) болон глутатион (GSH)-ийн түвшинг нэмэгдүүлсэн
✅ NADPH оксидазын дэд нэгжүүдийн илэрхийлэл болон ROS (чөлөөт радикал)-ын үүсэл буурсан
✅ Эсийн үхжилд оролцдог Bax, caspase-3 уургуудыг бууруулж, эс хамгаалагч Bcl-2 уургийг нэмэгдүүлсэн
🧠Гуаншин Шутонг-ийн үйлдлийн шинжлэх ухааны үндэс:
Гуаншин Шутонг-ийн найрлагад ордог Choerospondiatis (зүрхэн шош) болон Salvia miltiorrhiza ургамлууд нь антиоксидант полифенол нэгдлүүдийг агуулдаг.
Эдгээр найрлага нь синергитик буюу харилцан дэмжих үйлдэлтэй бөгөөд зүрхний эд дэх исэлдэлтийн стрессийг бууруулахад голлон нөлөөлдөг байна.

Судалгааны талаар илүү дэлгэрэнгүй үр дүнг доорх холбоосоор дамжуулан танилцана уу.
Cao Y, He X, Lui F, Huang Z, Zhang Y. Chinese medicinal formula Guanxin Shutong capsule protects the heart against oxidative stress and apoptosis induced by ischemic myocardial injury in rats. Exp Ther Med. 2014;7(4):1033-1039. doi:10.3892/etm.2014.1540

Хэрэглэх заалт: Зүрхний цусны эргэлтийн зогсонгишлоос үүдсэн цээжээр өвдөх, цээж хөндүүрлэх, зүрх дэлсэх, амьсгаадах зэрэг шинжийн үед хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл үлдээгээрэй.
#Зүрхэнзул
#зүрхээхайрлая

26/01/2026

ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ ӨВЧИН & ХОСЛУУЛСАН ЭМЧИЛГЭЭ
Guanxinshutong capsule (GXST)-ыг стандарт эмчилгээтэй хослуулахад тогтвортой ангина (SAP)-д клиник ач холбогдолтой сайжрал үзүүлжээ.

🔬 Найрлага → Үйлдэл

🟤 Salvia miltiorrhiza (Danshen)
→ анти-тромбоцит, анти-инфламматор
→ TNF-α ↓, LVEF ↑

🟠 Fructus Choerospondiatis
→ антиоксидант, эндотел хамгаалах
→ микроциркуляц сайжруулна

🟡 Caryophylli Flos (Clove)
→ өвдөлт намдаах
→ ангинагийн шинж багасгана

🔵 Borneolum Syntheticum
→ идэвхт бодисын шингээлт нэмэгдүүлж
→ нийлмэл үр нөлөөг дэмжинэ

⚪ Bambusae Concretio Silicea (Жуган)
→ үрэвслийн ачаалал бууруулна
→ зүрхний үйл ажиллагаанд дэмжлэг

📊 Клиник үр дүн
✔️ Ангинагийн шинж тэмдэг багасгана
✔️ ЭКГ, LVEF сайжирсан
✔️ TC, TNF-α буурсан
❌ TG, CRP – ялгаагүй

Yu L, Wu L, Peng W, et al. Efficacy and safety of guanxinshutong capsule combined with western medicine on stable angina pectoris: a systematic review and meta-analysis. Front Pharmacol. 2024;15:1444388. Published 2024 Oct 30. doi:10.3389/fphar.2024.1444388

🫀 Зүрхэн зул-Гуаншин шутонг
Ургамлын гаралтай, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл

23/12/2025

Манай "Гуаншин Шутонг" эмийн үйлдвэрлэгч "Бучанг" үйлдвэр,
Хятадын анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулдаг технологиороо Хятаддаа дээгүүрт ордог үйлдвэр юм.

Бид "Гуаншин Шутонг- Зүрхэн зул" эмийн албан ёсны дистрибьютер юм.

(Shaanxi Buchang Pharmaceutical Co., Ltd.)

Эмч бидний эмнэлзүйн практикт хамгийн их тохиолддог боловч хамгийн их эргэлзээ, асуулт дагуулдаг сэдэв болох "Дислипидем...
23/12/2025

Эмч бидний эмнэлзүйн практикт хамгийн их тохиолддог боловч хамгийн их эргэлзээ, асуулт дагуулдаг сэдэв болох "Дислипидеми буюу Өөх тосны солилцооны алдагдал" юм. Энэ талаар доор дэлгэрэнгүй танилцуулья!

Европын Зүрхний Нийгэмлэг (ESC) болон Европын Атеросклерозын Нийгэмлэг (EAS)-ээс гаргасан 2019 оны удирдамж, мөн саяхан шинэчлэгдсэн 2025 оны нэмэлт өөрчлөлтүүд (Focused Update)-ийг үндэслэн энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

Монгол улсын хувьд ESC-ийн удирдамж зааврыг түлхүү ашигладаг бөгөөд 2018 оны ЭМСайдын А/337 дугаар тушаалаар батлагдсан Дислидемийн оношилгоо, эмчилгээний зааврыг мөрдлөг болгон хэрэглэж байгаа билээ. Түүнчлэн Зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, Артерийн гипертензи, Архаг ишемийн удирдамж, Чихрийн шижингийн эмнэлзүйн заавар зэрэг тус бүрт тодорхой тусгагдсан байдаг.

➡ Өвчтөнүүд "Миний холестерин хэвийн хэмжээнд орчихлоо, одоо эмээ зогсоож болох уу?", "Би өөх идэхгүйгээр яаж амьдрах юм бэ?", "Эм уухгүйгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болох уу?" гэх мэт олон асуултыг тавьдаг. Зүрх судасны өвчлөл, нас баралт МУ-д тэргүүлэх байр суурийг эзэлсээр байгаа энэ үед бидний, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарын үүрэг оролцоо энэ асуудалд туйлын чухал байдаг билээ. Энэхүү нийтлэлээрээ эдгээр асуултад ШУ-ны үндэслэлтэй, хамгийн сүүлийн үеийн нотолгоонд суурилсан хариултыг өгөхөөр зорилоо.

1️⃣ “Хэвийн хэмжээ" гэж байхгүй, "Эрсдэлд суурилсан зорилтот түвшин" гэж бий

Юуны өмнө бид нэгэн хуучин ойлголтыг халж, шинэ хандлагыг бүрэн эзэмших хэрэгтэй байна. Лабораторийн шинжилгээний хариу дээрх "Reference range" буюу лавламж хэмжээг хараад өвчтөнд "Таны холестерин хэвийн байна" гэж хэлэх нь орчин цагт туйлын хангалтгүй, бүр зарим тохиолдолд “алдаатайд” тооцогдохоор болоод байна.

2019 оны ESC/EAS удирдамж болон 2025 оны шинэчлэлтийн гол үзэл баримтлал бол "Зүрх судасны нийт эрсдэл". Өөрөөр хэлбэл, Бага нягтралтай липопротеин (LDL-C)-ы зорилтот түвшин нь тухайн хүний зүрх судасны эрсдэлээс шууд хамаарна. Эрсдэл өндөр байх тусам LDL-C-ыг илүү ихээр бууруулах шаардлагатай! Өөрөөр хэлбэл "Бага байх тусам сайн" (The Lower, The Better) гэсэн зарчим улам бүр батжисан байна.

Шинэ удирдамжаар эрсдэлийн үнэлгээг хийхдээ бидний сайн мэдэх SCORE үнэлгээнээс SCORE2 болон SCORE2-OP (70-аас дээш насныханд зориулсан) үнэлгээ рүү шилжихийг зөвлөсөн. Энэ нь зөвхөн нас баралтаар зогсохгүй, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг бусад хүндрэлүүдийг хамтад нь тооцдогоороо давуу талтай.

Тэгэхээр эмч таны ширээн дээр холестерины шинжилгээний хариу ирэхэд хамгийн түрүүнд хийх үйлдэл бол тоог харах биш, харин өвчтөнөө харах явдал юм. Энэ хүн тамхи татдаг уу? Даралт нь ихэсдэг үү? Чихрийн шижинтэй юу? Нас нь хэд вэ? Эдгээр хүчин зүйлс дээр үндэслэн эрсдэлийг нь тооцсоны дараа л тэр хүний LDL-C ямар байх ёстойг шийднэ. Жишээлбэл, зүрхний шигдээс болж байсан өвчтөний LDL-C нь 2.0 ммоль/л байхад лабораторийн хариу дээр "хэвийн" гэж харагдаж болох ч, удирдамжийн дагуу бол энэ нь "маш өндөр" бөгөөд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай түвшин юм. Учир нь маш өндөр эрсдэлтэй бүлэгт LDL-C нь 1.4 ммоль/л-ээс бага байх, мөн суурь түвшнээсээ 50%-иар буурсан байх гэсэн хатуу шалгуурыг тавьж байна.

2️⃣Амьдралын хэв маягийн өөрчлөлт

Эмийн эмчилгээтэй эн зэрэгцэх эмчилгээ
Монгол эмч нарын хувьд өвчтөндөө амьдралын хэв маягийг өөрчлөх зөвлөгөө өгөх нь заримдаа "хад мөргөх" мэт санагддаг. Мах, өөх тосны хэрэглээ өндөртэй манай орны нөхцөлд энэ нь амаргүй боловч, бид зөвлөгөөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжихүйц байдлаар өгөхийг хичээх хэрэгтэй.

➡ Хооллолт: Өөхөө хасах уу? Махаа багасгах уу? Олон өвчтөн "Би бараг цагаан хоолтон болох ёстой юу?" гэж асуудаг. Хариулт нь ҮГҮЙ. Гол асуудал нь ханасан өөх тос (saturated fat) болон транс тосны хэрэглээг бууруулахад явдал юм. Ханасан өөх тос нь элэгний LDL рецепторын идэвхийг бууруулж, цусан дахь "муу" холестериныг ихэсгэдэг.

👍 Монголчуудын хувьд дараах зөвлөгөөнүүд үр дүнтэй байж болох юм:

•Өөхтэй махыг бүрмөсөн хорихын оронд өөхийг нь ялгаж хэрэглэх, дотор өөх, амархан царцдаг өөхний хэрэглээг хязгаарлах.

•Транс тос буюу маргарин, үйлдвэрийн аргаар боловсруулсан жигнэмэг, нарийн боов, түргэн хоолны хэрэглээг эрс багасгах. Эдгээр нь LDL-ийг нэмэгдүүлээд зогсохгүй, судас хамгаалагч HDL (өндөр нягтралттай липопротейн) -ийг бууруулдаг тул зүрх судасны системд "давхар цохилт" болдог.

•Эслэг (fiber) бол гол түлхүүр. Манай хооллолтод хамгийн их дутагддаг зүйл бол ногоо, жимс, бүхэл үр тариа. Эслэг нь цөсний хүчлийг гэдсэнд өөртөө шингээж гадагшлуулж улмаар элэг холестериноос шинэ цөсний хүчил үүсгэх шаардлагатай болж, улмаар цусан дахь холестериныг зарцуулж эхэлдэг. Өвчтөндөө "Махаа хас" гэхийн оронд "Махан дээрээ аяга ногооны салат нэмж ид" гэж зөвлөх нь илүү хэрэгжих магадлалтай.

➡ Хөдөлгөөн ба Жин: Биеийн жингийн илүүдэл, ялангуяа хэвлийн таргалалт нь триглицерид ихсэх, HDL буурах гол шалтгаан болдог. Долоо хоногт дор хаяж 150 минутын дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн (хурдан алхах, дугуй унах) хийх нь зөвхөн липидийн үзүүлэлтүүдийг сайжруулаад зогсохгүй, инсулин мэдрэг чанарыг сайжруулж, артерийн даралтыг бууруулдаг.

➡Архи ба Тамхи: Тамхи татах нь судасны ханыг гэмтээж, LDL холестерин судсанд хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг тул тамхинаас бүрэн гарахыг зөвлөх хэрэгтэй. Харин архины хувьд, хэтрүүлэн хэрэглэх нь триглицеридийг эрс нэмэгдүүлдэг тул гипертриглицеридеми буюу триглицерид өндөртэй өвчтөнд архийг бүрэн хориглох шаардлагатай.

3️⃣ “Эмээ хэзээ зогсоох вэ?"
Энэ бол эмч нарын хувьд хамгийн чухал хэсэг юм. Өвчтөнүүд ихэвчлэн 3-6 сар эм уугаад, шинжилгээний хариу хэвийн гарахад эмээ зогсоочихдог. Үүнийг бид маш тодорхой тайлбарлаж, ойлгуулах ёстой.

➡ Дислипидемийн эмчилгээ, ялангуяа Статин эмчилгээ нь "Ханиадны эмчилгээ" биш, харин "Даралтны эмчилгээ"-тэй ижил зарчмаар явагддаг. Бид артерийн гипертензитэй өвчтөнд даралтны эм уугаад 120/80 болоход "Та эдгэрчихлээ, эмээ зогсоо" гэж хэлдэггүй. Яг үүнтэй адил, өөх тос бууруулах эмчилгээ нь урьдчилан сэргийлэх, хянах эмчилгээ юм. Хэрэв өвчтөн эмээ зогсоовол, элэгний холестерин үйлдвэрлэл буцаад нэмэгдэж, хэдхэн долоо хоногийн дотор липидийн үзүүлэлтүүд анхны өндөр түвшиндээ очно. Үүнийг дагаад зүрх судасны эрсдэл буцаад нэмэгдэнэ. Тиймээс, Зүрх судасны өндөр болон маш өндөр эрсдэлтэй хүмүүст статин эмчилгээ нь насан туршийнх байх магадлал өндөр гэдгийг анхнаас нь ойлгуулах хэрэгтэй. Харин тунг зохицуулах, өөрчлөх асуудал байж болно.

➡ Статины айдас ба бодит байдал: Элэг, ходоод гэмтээх вий гэсэн айдас өвчтөнүүдийн дунд түгээмэл байдаг. Гэвч судалгаагаар статины шалтгаант элэгний ноцтой гэмтэл маш ховор тохиолддог (100,000 хүнд 1-ээс цөөн). Статин ууж байх үед элэгний фермент (АЛАТ) бага зэрэг нэмэгдэх нь элэгний үйл ажиллагаа алдагдаж буйн шинж биш бөгөөд ихэнхдээ түр зуурынх байдаг. Харин ч статин нь зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэх тул болзошгүй жижиг эрсдэлээсээ хэд дахин илүү тустай юм.

4️⃣ Эмийн сонголт ба 2025 оны шинэчлэлтүүд

➡ Статин - Эмчилгээний тулгуур чулуу. Статин бол хамгийн эхний сонгох ёстой эм хэвээр байна. Өндөр эрсдэлтэй өвчтөнд бид өндөр тунтай (High-intensity) статин (жишээ нь: Аторвастатин 40-80мг, Розувастатин 20-40мг) зөвлөх ёстой. "Бага тунгаар эхлээд үзье" гэдэг хандлага нь өндөр эрсдэлтэй өвчтөнд цаг алдах, эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай.

➡ Эзетимиб - Хамтрагч. Статины дээд тунгаар зорилтот түвшинд хүрэхгүй бол, эсвэл өвчтөн статиныг уух боломжгүй бол Эзетимибыг эмийн эмчилгээнд нэмж бичих нь стандарт эмчилгээ болсон. Эзетимиб нь холестерины шимэгдэлтийг гэдсэнд саатуулдаг бөгөөд статинтай хавсарч хэрэглэхэд LDL-C-ыг нэмэлтээр 15-20% бууруулдаг. 2025 оны шинэчлэлтээр, хэрэв өвчтөн зүрхний цочмог шигдээс (ACS) болсон үедээ аль хэдийн статин ууж байсан бол, шууд Эзетимибийг статинтай хавсарч эхлэхийг зөвлөх болсон. Энэ нь "Эрт, хүчтэй цохилт өгөх" стратеги юм.

➡ Шинэ эмийн бүлгүүд: Bempedoic Acid ба PCSK9 дарангуйлагчид. 2025 оны шинэчлэлтээр Bempedoic Acid хэмээх шинэ эмийн талаар онцолсон. Энэ эм нь статин уух боломжгүй (statin-intolerant) өвчтөнүүдэд маш сайн сонголт болж байна. Уг эм элгэнд холестерин үүсэлтийг саатуулдаг боловч булчинд нөлөөлдөггүй тул булчин өвдөх гаж нөлөө үзүүлдэггүй давуу талтай. Мөн PCSK9 дарангуйлагчид (Evolocumab, Alirocumab) болон Inclisiran зэрэг тарианууд нь LDL-C-ыг маш эрчимтэй бууруулдаг биотехнологийн гайхамшигтай эмүүд юм. Эдгээрийг "Маш өндөр эрсдэлтэй", эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа хүмүүст зөвлөнө.

5️⃣ Анхаарах ёстой онцгой бүлгүүд ба шинэ зөвлөмжүүд

➡ Липопротеин(a): Таны өвчтөн LDL холестерин нь хэвийн байхад харвалт, зүрхний шигдээсээр өвдсөн үү? Шалтгаан нь липопротейн а (Lp(a)) байх магадлалтай. Энэ нь удамшлын гаралтай, судас хатуурал болон тромбоз үүсгэдэг липопротеин юм. 2019 болон 2025 оны удирдамж нь насанд хүрсэн хүн бүрийг амьдралдаа ядаж нэг удаа Lp(a)-аа шинжлүүлэхийг зөвлөсөн. Хэрэв Lp(a) >50 мг/дл (>105 нмоль/л) байвал зүрх судасны өндөр эрсдэлтэйд тооцно. Харамсалтай нь одоогоор үүнийг шууд бууруулах батлагдсан эм хараахан нэвтрээгүй байгаа ч, уг өвчтөний бусад эрсдэлт хүчин зүйлсийг (LDL, артерийн даралт, тамхи, биеийн жин гэх мэт) хатуу хянах шаардлагатайг юм.

➡ Триглицерид өндөр байвал яах вэ? Хэрэв өвчтөн статин ууж байгаа ч триглицерид өндөр (1.5-5.6 ммоль/л) хэвээр байвал зүрх судасны эрсдэл өндөр хэвээр байна гэсэн үг. Энэ тохиолдолд 2025 оны шинэчлэлтээр Icosapent ethyl (цэвэршүүлсэн EPA) буюу Омега-3 бэлдмэлийг өндөр тунгаар (2г-аар өдөрт 2 удаа) хэрэглэхийг зөвлөж байна. Энгийн загасны тос эсвэл хүнсний нэмэлтүүд (DHA/EPA холимог) нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаггүй болохыг сүүлийн үеийн судалгаанууд (STRENGTH, OMEMI-судалгаанууд) харуулсан тул эмч нар энгийн нэмэлтүүдийг эмчилгээний зорилгоор зөвлөхөөс татгалзах хэрэгтэй.

➡ Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд: 2025 оны удирдамжид нэгэн хатуу анхааруулга орсон нь Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. "Улаан будааны хөрөнгө" (Red yeast rice) зэрэг холестерин бууруулдаг гэх нэмэлтүүд нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаг гэсэн хангалттай нотолгоо байхгүй, мөн аюулгүй байдлын асуудал (статинтай ижил гаж нөлөө үзүүлэх боломжтой) байгаа тул эдгээрийг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг ЗӨВЛӨХГҮЙ (Class III, Level 😎 гэж заасан байна. Эмч бид өвчтөндөө энэ талаар үнэн зөв мэдээлэл өгч, баталгаагүй бүтээгдэхүүнд мөнгөө үрэхгүй байхыг сануулах нь зүйтэй.

📌Дислипидемиын менежмент бол зөвхөн тоо бууруулах тухай биш, харин тухайн хүний насыг уртасгах, чанартай амьдралыг хадгалах тухай асуудал
ЧАГНУУР Академи

22/12/2025

ЗҮРХ СУДАСНЫ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛЪЯ!

Ханасан өөх тосыг хоол хүнсэндээ хэтрүүлэн хэрэглэх нь:
⚠️ Цусанд өөх тос ихсэх
⚠️ Биеийн жин нэмэгдэх
⚠️ Цусны даралт ихсэх
⚠️ Зүрх судасны эмгэг, зүрхний ишеми өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

👉 Өнөө үед цусанд агуулагдах өөх тосны хэмжээг шинжилгээгээр хялбархан мэдэх боломжтой болсон. Үүнд:

TC – Нийт холестерин
TG – Триглицерид
LDL – Бага нягтралтай холестерин
HDL – Их нягтралтай холестерин
зэргийг үнэлж, эрсдлээ тодорхойлдог.

🌿 ГУАНШИН ШУТОНГ КАПСУЛ эм нь
Эмгэг загвар үүсгэсэн харханд хийсэн судалгаагаар:
✅ TC, TG, LDL-ийн ихсэлтийг бууруулахад хүчтэй нөлөө үзүүлсэн
✅ Судасны интима (дотор давхарга)-д липид хуримтлагдахаас сэргийлсэн
Мөн:
✔️ Цусны реологийн үзүүлэлтүүдийг сайжруулах
✔️ Цусны зуурамтгай чанарыг бууруулах
✔️ Улаан эсийн хэлбэржих чадварыг нэмэгдүүлэх
✔️ Улаан эсийн агрегацийг бууруулах
✔️ Судасны хананд үзүүлэх ачааллыг багасгаж
✔️ Эндотелийн гэмтлийг бууруулж, тромб үүсэхээс сэргийлнэ

🔬 Үүний үр дүнд артерийн хатуурал (Atherosclerosis)-ын эсрэг үйлдэл үзүүлдэг.

💚 Эрүүл судас – урт насны үндэс
Цусны өөх тосоо хянаж, зөв хооллолт + зөв сонголт хийцгээе!

📌 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол сэтгэгдэл үлдээгээрэй

🫀 Зүрхэн зул-Гуаншин шутонг
Ургамлын гаралтай, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл

15/12/2025

Атеросклероз буюу Артерийн судасны хатуурал

#Тодорхойлолт: Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь том ба дунд зэргийн артерийн судасны хананд өөх тос, уураг, нийлмэл нүүрс ус, цусны дүрст элементүүд, кальцийн давс зэрэг шигдэн хуримтлагдаж, түүнийг шархлуулан гэмтээж, уян хатан чанарыг алдагдуулж, судсыг нарийсгаж, цусны урсгалыг саатуулж, бөглөх ба цаашид зүрх, тархи, бөөр, үений мөгөөрсөн эд, нурууны зөөлөн эдийн цусан хангамжийн дутагдал үүсгэснээр үе мөч өвдөх, нуруу өвдөх, зөөлөн эдийн тэжээлийн дутагдалд орох мөн зүрх судасны дутагдалд оруулах эсвэл гэнэтийн үхэлд хүргэдэг өвчин юм.

ШИНЖЛЭХ УХААНААР НОТЛОГДСОН ЭМ

💊 ГУАНШИН ШУТОНГ КАПСУЛ "Зүрхэн Зул"
Орчин үеийн судалгаагаар батлагдсан үр дүн

🔬 СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС:

ApoE−/− хулганад хийсэн туршилтаар
👉 Гол судасны атеросклерозын товрууны хэмжээ мэдэгдэхүйц буурсан (P < 0.05)

Товрууны тархалт багассан
🔼 Өндөр тунгийн бүлэг нь бага тунгийн бүлгээс илүү үр дүнтэй байсан

🧪 Липидийн солилцоонд үзүүлэх нөлөө:

Цусны TC, TG, LDL үзүүлэлтүүд буурсан
Цусны урсгал, судасны уян хатан чанар сайжирсан.

Үйлдэл: Цусны эргэлтийг сайжруулж, цус зогсонги байдлыг арилгах, өвдөлтийг намдаах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: Зүрхний цусны эргэлтийн зогсонгишлоос үүдсэн цээжээр өвдөх, цээж хөндүүрлэх, зүрх дэлсэх, амьсгаадах зэрэг шинжийн үед хэрэглэнэ. Мөн зүрхний шигдээсийн үед дээрх шинж илрэхэд хэрэглэнэ.
#ЗүрхээХайрлая

🫀 Зүрхэн зул-Гуаншин шутонг
Ургамлын гаралтай, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл

05/11/2025

🫀⚡️Зүрхний хэмийг тогтвортой байлгахад тусалдаг тусгай эсүүдийн сүлжээг зүрхний дамжуулах тогтолцоо гэдэг. Энэ тогтолцоо нь цахилгаан дохио үүсгэж, зүрхэнд тарааж өгснөөр зүрх тогтмол хэмнэлтэй цохилдог.
Эхлээд зүрхний “байгалийн хэмнэлийн зохицуулагч” болох SA зангилаа цахилгаан дохио үүсгэнэ. Энэ дохио дараа нь AV зангилаа, His-ийн багц, Purkinje утаснууд гэсэн хэсгүүдээр дамжин өнгөрч, зүрхний ховдлуудыг жигд, зэрэг агшихад хүргэнэ.
💪Ингэснээр зүрх биеэр цусыг үр ашигтай шахаж, жигд ажилладаг. Харин энэ систем алдагдвал зүрхний хэм алдагдах, эсвэл жигд бус цохилох байдал үүсч болно. #Зүрх #зүрхнийэм #зүрхээ #Хайрлая #Судас #ЭрүүлМэнд #

❤️ Гуаншин Шутонг – Судалгаагаар батлагдсан зүрхний хамгаалалт Зүрхний титэм судасны өвчин (CHD) нь дэлхий даяар түгээмэ...
04/11/2025

❤️ Гуаншин Шутонг – Судалгаагаар батлагдсан зүрхний хамгаалалт

Зүрхний титэм судасны өвчин (CHD) нь дэлхий даяар түгээмэл бөгөөд удаан хугацааны эмчилгээ шаарддаг.
Сүүлийн үеийн метаболомик судалгаагаар хятадын уламжлалт анагаах ухаанд суурилсан Гуаншин Шутонг капсул (GXSTC) нь зүрхийг хамгаалах шинэлэг механизмтай болох нь тогтоогджээ.

🔬 Судалгааны үр дүн:
🐁 CHD-тэй туршилтын харханд GXSTC хэрэглэсний дараа:
✅ Зүрхний агшилтын чадвар (EF, FS) мэдэгдэхүйц сайжирсан
✅ Зүрхний гэмтлийн хэмжээ болон ферментийн түвшин (CK, LDH, AST) буурсан
✅ 22 төрлийн бодисын солилцооны биомаркер хэвийн түвшинд орсон
✅ 9 метаболийн зам (липид, амин хүчлийн, дааврын солилцоо) тэнцвэржсэн

💡 Энгийнээр хэлбэл:
Гуаншин Шутонг нь зүрхний эдийн исэлдэлтийн стрессийг бууруулж, биеийн бодисын солилцоог олон түвшинд тэнцвэржүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ нь зүрхний эсийн үйл ажиллагааг сэргээж, цусны эргэлт, эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмждэг ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн юм.

#Эх сурваж: Wang D, Shi C, Ge ZH, et al. Study of the Mechanism of Action of Guanxin Shutong Capsules in the Treatment of Coronary Heart Disease Based on Metabolomics. Front Pharmacol. 2021;12:650438. Published 2021 Mar 25. doi:10.3389/fphar.2021.650438

#Зүрхээ #хайрлая✨

🌿Зүрхэн зул Нотолгоонд суурилсан ургамлын гаралтай эм 💖Зүрхний ишеми буюу цус хомсролын үед зүрхний эсүүд хүчтэй исэлдэл...
27/10/2025

🌿Зүрхэн зул
Нотолгоонд суурилсан ургамлын гаралтай эм 💖

Зүрхний ишеми буюу цус хомсролын үед зүрхний эсүүд хүчтэй исэлдэлтийн стресс болон эсийн гэмтэлд ордог.
Судалгаагаар: Хятадын уламжлалт анагаах ухаанд үндэслэсэн Гуаншин Шутонг капсул нь эдгээр гэмтлийг бууруулж, зүрхний эсийн хамгаалалтын механизмыг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ.
🔬 Судалгааны гол үр дүн:
✅ Зүрхний шигдээсийн дараах гэмтлийн талбайг бууруулсан
✅ CK-MB, LDH, MDA, SGOT зэрэг гэмтлийн ферментүүдийг багасгасан
✅ Антиоксидант ферментүүд (SOD, CATA) болон глутатион (GSH)-ийн түвшинг нэмэгдүүлсэн
✅ NADPH оксидазын дэд нэгжүүдийн илэрхийлэл болон ROS (чөлөөт радикал)-ын үүсэл буурсан
✅ Эсийн үхжилд оролцдог Bax, caspase-3 уургуудыг бууруулж, эс хамгаалагч Bcl-2 уургийг нэмэгдүүлсэн
🧠Гуаншин Шутонг-ийн үйлдлийн шинжлэх ухааны үндэс:
Гуаншин Шутонг-ийн найрлагад ордог Choerospondiatis болон Salvia miltiorrhiza ургамлууд нь антиоксидант полифенол нэгдлүүдийг агуулдаг.
Эдгээр найрлага нь синергитик буюу харилцан дэмжих үйлдэлтэй бөгөөд зүрхний эд дэх исэлдэлтийн стрессийг бууруулахад голлон нөлөөлдөг байна.
Судалгааны талаар илүү дэлгэрэнгүй үр дүнг доорх холбоосоор дамжуулан танилцана уу.
Cao Y, He X, Lui F, Huang Z, Zhang Y. Chinese medicinal formula Guanxin Shutong capsule protects the heart against oxidative stress and apoptosis induced by ischemic myocardial injury in rats. Exp Ther Med. 2014;7(4):1033-1039. doi:10.3892/etm.2014.1540

🫀 Зүрхэн зул-Гуаншин шутонгУргамлын гаралтай, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл✅ Ү...
23/10/2025

🫀 Зүрхэн зул-Гуаншин шутонг

Ургамлын гаралтай, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл

✅ Үйлчлэл:

• Цусны эргэлтийг сайжруулж, бөглөрөл, зогсонги байдлыг арилгана.
• Цусны зуурамтгай чанарыг бууруулж, цус шингэлэх нөлөө үзүүлнэ.
• Судасны уян хатан чанарыг сайжруулж, даралт бууруулахад тусална.
• Зүрхний булчинг хүчилтөрөгчөөр хангаж, титэм судасны цусан хангамжийг нэмэгдүүлнэ.
• Зүрх дэлсэх, цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгийг багасгана.

💊 Хэрэглэх заалт:

• Зүрхний титэм судасны өвчин
• Зүрхний хэм алдагдал
• Тархины судасны нарийсал, бөглөрөл
• Цусны эргэлт удаашрах, даралт ихсэх шинжтэй хүмүүс

🕒 Хэрэглэх тун:

Насанд хүрэгсэд хоногт 3 удаа 3 ширхэгээр ууж хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 долоо хоног байна. Хоолны дараа ууна.

⚠️ Анхааруулга:

• Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, цус шингэлэх эм хэрэглэж буй хүмүүс хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөнө үү.
• Эмийг тогтмол, зааврын дагуу хэрэглэвэл үр дүн илүү сайн.

📦 Савлагаа:
0.3 г-ын капсул, 36 ширхэг /хайрцагт/

🏭 Үйлдвэрлэгч:
Buchang Pharmaceutical Co., Ltd.

Холбогдох утас: 76765357

Сайн байцгаана уу? 🤗
21/10/2025

Сайн байцгаана уу? 🤗

Address

Sukhbaatar Square
Ulaanbaatar
14201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зүрхэн зул posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram