Иога бясалгал хэрэгсэл

Иога бясалгал хэрэгсэл Онлайн захиалга, худалдаа, бүх төрлийн иога, бясалгалы?

Эрүү амьдрал, иога, бясалгалын хөдөлгөөнийг дэмжиж, суралцагч, сонирхогч, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах, нийгмийн сайн сайхны төлөө

7 Бурхан од 4 улиралд ийм өөр байрлалд харагддаг байх нь байна шүү дээ. Тэгээд энэнээс үүдэлтэй хас тэмдгийг зуржээ.Эрт ...
17/08/2025

7 Бурхан од 4 улиралд ийм өөр байрлалд харагддаг байх нь байна шүү дээ. Тэгээд энэнээс үүдэлтэй хас тэмдгийг зуржээ.

Эрт дээр цагт нэг хаан гүнжээ 25 нас хүртэл гадаа гаргахгүй ордон дотроо байлгаж байжээ. Тэр гүнж 25 нас хүрээд ааваасаа “Би нэг удаа цэцэрлэгт гарья” гэж гуйж гэнэ. Хаан зөвшөөрч гүнж цэцэрлэгт гарч явтал хангарьд шувуу шүүрээд явчихаж. Хаан хотол хошуу даяарх мэргэн шар зурхайчдаа цуглуулж “Гүнжийг олж ирэх овтой мэхтэй хүн хаана байна, хэлж аль?”гэж айлдаж гэнээ. Зурхайч нар “Таны гүнжийг олж ирж чадах хүн албат нарын чинь дотор найман хүүхэдтэй нэгэн өвгөн байна. Тэр тус болох юм байна” гэж мэргэлцгээжээ. Тэгээд тэр найман хүүхэдтэй өвгөнийг эрж олуулаад дуудуулсан байна. Тэр өвгөн найман хүүгээ дагуулаад Хааныд бараалхаж ирж, Хааны зарилгийг сонсож аваад “ За миний хүүхдүүд, хааны гүнж алга болсон гэнэ. Тэрнийг олж ирж чадахуу?”гэсэн “Чадна” гэцгээж байна гэнэ. Өвгөн Хаанд “Миний хүүхдүүд гүнжийг олж ирж чадах юм байна” гэсэнд Хаан “Гүнжийг танай найман хүүхэд олж ирвэл хамгийн ахмадаар нь Хаан болгож хаан ширээнд суулгаж бусад долоог нь түшмэл болгоно” гэж зарлиг буулгаж гэнэ. Тэгээд Хаан өвгөний найман хүүгийн эрдэм увдисыг асуусанд :
1.Мэргэн харвадаг
2.Хурдан гүйдэг
3.Холыг хардаг
4.Үгүй юмны үнэр шиншлээд мэддэг
5.Салхи сордог
6.Нуур далай балгадаг
7.Нар сар тогтоодог
8.Отгон дүү нь огт бараагүй юмыг шүүрч авдаг ийм ийм эрдэмтэй гэцгээжээ. За тэгээд Хаан “Гүнжийг ол” гэж зарлиг болсонд тэр хүүхдүүд гүнжийн зугаалж явсан цэцэрлэгт очоод эхлээд үнэрч хүүхэд үнэрлэж үзээд “Хангарьд шувуу аваад явж” гэж хэлж, хольг хардаг нь харж “Тэнд явж байна” гэж хэлж өгч, харвадаг нь харваж унахаас өмнө сордог нь сорж авч байхад нар орой болход арыг тогтоож саатуулж байж шүүрдэг нь шүүрч ингээд Хааны гүнжийг авч хаанд аваачиж өгчээ. Хаан их баярлаж найр хурим хийгээд “Ахмад хүүг хаан ширээнд суулгана” гэхэд тэр хүү“Ааваасаа асууж ирнэ” гээд явжээ. Аавдаа очоод “Би Хаан болохгүй. Аав та алтан сумаа бидний хэнд өгөх вэ?” гэсэнд “Хэнд ч өгч чадахгүй. Харин би тэнгэр өөд харвана. Уралдаж очоод аль түрүүлж хүрсэн нь ав” гээд харважээ. Тэгтэл отгон дүү нь тэнгэрт гарч алтан сумыг гүйцэж аваад тэндээ алтан гадас од болжээ. Долоон ах нь хойноос нь явж огторгуйн долоон бурхан од болсон гэнэ. Долоон бурхан алтан гадасыг тойрч байдаг нь ах дүү долоон хүүхэд дүүгээ эргэж байдаг учиртай гэнэ. /хуулбар/

💧Бороо ганц нэг дусах нь сайханБорог өвс норсон байх нь сайханХаврын цас гэр лүү урсах нь сайханХаа нэгтэй шувууд ганган...
14/07/2025

💧Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

☀️Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

⛈️Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанх*йн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

✨Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.

🌧️Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан.

💥Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

💦Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

🌙Сартай толгодод ингэ гунганах нь сайхан
Шанзны үзүүрт Ай -нан-аа суух сайхан
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан.

🌦️Хөх лонхон тогоруу дуугaрах сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ах*йд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан...

💫Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морьд туриглах сайхан.

🌈Шиврэн шиврэн бороо орох нь сайхан
Ширэг зүлэг ногоорох нь сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан.

🌧️Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аяcxан бодол хол ойрыг санах сайхан.

🌓Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

🌏Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.
2.
❄️Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвгэнэх нь сайхан

☃️Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан

🌨️Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан

☀️Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсег тэрэг гарч ирэх нь сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн дороос шувуу нисэх сайхан

🔥Тэнгэр будангуйрч судайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтэй нь сайхан
Салхи эргэж, утаа х*йрагнах нь сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайхан

🌝Зуухны галд нозоорон нойр хүрэх нь сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-н... Цай уу! гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан
Хэн гуайн эгч гараас зөөлөн татах нь сайхан

🌷Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан
Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өдөр мэлтэс мэлтэсхийх сайхан

💫Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гарагийн хөлөг ирж явах шиг сайхан

❄️Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосоон гэж бодох сайхан
Цаг гэрт цохисоор байх нь сайхан

🌕Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймаар санагдах нь сайхан

🪐Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэтхэн нүдгүйлэн харанх*йлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

🥰Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан
Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

😇Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

😍Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд цас орох нь сайхан!

3.
🌼Цас хайлж ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

🕊️Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

👨‍❤️‍👨Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг уруу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

🌱Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд нь ороолгон суух сайхан

💖Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

💕Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу гэж асуух сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах хоёр сайхан

💚Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан

❤️Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

🧡Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан

🩵Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан

💝Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуурын цог дээр тусах сайхан

💚Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

🤍Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

🩷Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

4.
💚Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн х*й босох сайхан

🩵Гол мяралзан урсах нь сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

💙Хол ойрыг санагалзаж уярах сайхан
Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан
Торолзох барааг харж зогсох сайхан
Торгон алчуур дэрвэх сайхан

🩷Сэмжин цагаан үүл нүүх сайхан
Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан
Шивэр авир бороо салхилах сайхан
Шивээн толгой ганхах сайхан

🧡Морьтой хүн давхин одох сайхан
Морин төвергөөн дуулдах сайхан
Тэнгэрийн хаяаг харах сайхан
Тэрэг хөсөгний зам зурайх сайхан

💛Өмне зүгт шувуу нисэх сайхан
Үүлсийн дунд ганганах сайхан
Наран шаргалтаж тоорогтох сайхан
Навчсын шар шуурга хаялах сайхан

💜Шаргал бороо нартай орох сайхан
Шанз ятгын утас буйлах нь сайхан
Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан
Шальдар бульдар дуү минь туүнийг санах нь сайхан

💚Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан
Ганган морьтой хүн буух сайхан
Намрын сарын шинийн гурван ирэх сайхан
Намуун үдэш аргын тооны cap гарах сайхан

🤍Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан
Хуучин сүмийн тууринд... хэмээн ярилцах нь сайхан
Цонхоор cap тусах шөнө үлгэр ярих сайхан
Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ гэх сайхан

💛Cap орой болж хүйтрэх нь сайхан
Салхинд одод зүлгэгдэх нь сайхан
Өдөр шөнө тэнцэх нь хорин хоёрон болох сайхан
Хүлэг хүн хоёр адилхан цаг унтах сайхан

💕Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан
Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан
Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан
Дэндуу ойрын хайраас холд байх нь сайхан

💓Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан
Монгол аялгуугаар жиргэх сайхан
Дээр төрийн сүлдний нар мандах сайхан
Дэргэд алтан соёмбоны гал ноцох нь сайхан

💖Хэн нэгэн ирээд дуулах сайхан
Хэн нэгэн одоод гуних сайхан
Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан
Ээлжлэн ирэх цаг хонхоо цохих нь сайхан

💚Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

💕💕💕Алаг нүдний нулимсан дусалд багтсан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа.
Аяа, хөөрхий гэж....

1979. Эрээнцав
Данзангийн Нямсүрэн

30/05/2025

#Амьдшидтэйаргалхомоол
✨️Нойтон үхрийн баасны болон өтөг бууцны үнэр хүүхдийн харшлыг эдгээдгийг Японы эрдэмтэд судлаад нотолсон тухай твитерт жиргэжээ. Зун хонь саахдаа шавхайнд хөл нүцгэн явах нэн сайн! Эрүүлжин тогтнодог! Элэг амардаг. Санаа сэтгэл уужирдаг. Тархи мэдрэлийг тайвшруулдаг! Хонь үхрийн баас нь 200 гаруй төрлийн эмийн ургамлын ханд юм. Адууны хомоол ч өөрцгүй ариусгах шидтэй эм тан. Ямар ч бсан аргалын утаа агаар дахь вирусыг устгадгийг (уушгины өвчний эсрэг үйлчилгээтэй) гэдгийг монголчууд эртнээс мэднэ! Нар салхинд багачуудаа боргошуулан дархлааг тогтоодог уламжлал илт сэргэн ирлээ! Санаа сэтгэл цоглог, билэг оюун дориун эрүүл, зөн мэдрэмж сэрэн дээшилэхэд байгальд ойр байж бас чиг залуужин, эрүүлжин тэнхээжих эм болуужин! Хөдөө хээр хөл нүцгэн яв, хөрсжин эрүүлжинэ. Нүүдэлчид бух шиг эрүүл, бурхи шиг хашир явсан нууц энэ буюу.

Амьд шидтэй аргалын утаа

✨️Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав.
Аргал бол зөвхөн түлш болоод зогсдоггүй эм болдоггоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун эд гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт нотолчихсон зүйл.
💚Нэгд. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан урт түүхэн замнал бий. Аргалын утаа, эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхөн одооны “амьсгалын замын гэгдэх” өвчинд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй мэт боловч итгэлтэй хэрэг.
💚Хоёр.Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна.(Энэ мэдээг дахин дахин хэлүүштэй) “Аромотерапия” буюу “үнэрээр анагаах*й” нийтлэлд ч дурьдсан.
Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ
💚Гурав. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм.
Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ.
💚💚🪴🌱Дөрөв. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг.
Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм.
Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.

Лодонгийн Түдэв

(Гийнгоо веб хуудаснаас авлаа. giingoo.com)
Мөн хуурай эгчийн маань "хөлнийхөө яс ургалтыг үхрийн нойтон халуун баасан дээр гишгэсээр эдгээсэн дээ үнэхээр сайн" гэж хэлсэн санаанд орлоо. # copy

Борцны талаар мэдэхэд илүүдэхгүй цөөн хэдхэн зүйл өгүүлье. Өдийд борцтой хоол түлхүү идэх хэрэгтэй. Чийгнээс үүдэн гэм ц...
14/05/2025

Борцны талаар мэдэхэд илүүдэхгүй цөөн хэдхэн зүйл өгүүлье. Өдийд борцтой хоол түлхүү идэх хэрэгтэй. Чийгнээс үүдэн гэм цохиж болох бүхий л эд эрхтний үйл ажиллагааг хамгаалдаг, машид сайн. 👍👍👍 Жаахан байхад 70 кг-н шуудай дүүрэн борц хийчихдэг сэн. Түүнээ хаваржин иднэ, өө бүр 6, 7 сар гарчихсан байхад борцны үлдэгдэл байж байдаг. Ээж минь борцоор зөвхөн шөлтэй хоол хийгээд зогсохгүй, борцтой цуйван будаатай хуурга, борцон бууз хүртэл хийнэ. Зарим нь борцыг ямар хоол гэхэв, манайх дагнан махтай хоол иддэг гэх шахуу хэлбэрдэх гээд ядчихдаг. Хөдөөнийхөн дунд чинь бас бие биендээ хөөрхөн зиндаархах гэж үздэг хачин нөхдүүд байсаан байсан. Одоо ч бий. Юмсын чинад агуулгыг ухаарч таниагүй хүмүүс л тэгэж хийрхдэг. Малын гэдэс иддэггүй гэж ярьдаг хүн ч байсан. Эрүүл ухаантай хүнд бол маш муухай сонсогдоно. Яах вэ, ходоод дотор муутай хоолны шингэц тааруу хүнд бол гэдэс мах хүнддэх тал бий, бий.

Уриар хатсан борц гээч нь бол эм юм шүү дээ. Үүнийг дор дурдах болно. Эхлээд борц хийх арга, борц болох болохгүй газраа мэдээд авчих хэрэгтэй. Их халуун дулаан, бас их чийглэг, салхи багатай нутагт борц болдоггүй юм. Борц сайн болдог газар гэвэл задгай салхитай, жийд агаартай баруун аймгууд. Агаар жийд гэдэг нь их өндөрлөг, их нам дор газрын завсрын савслага, хатуу ширүүн уур амьсгалтай, хужир ихтэй нөхцлийг хэлдэг болов уу. Хөгшчүүлийн л хэлц үг шүү дээ. Толь бичигт тусгаагүй атлаа ард олны хэрэглэдэг үг үй түм шүү дээ.
Төв суурин газрын ойр орчим газар борц олигтой болдоггүй. Агаар муутай битүү байшинд борц болдоггүй юм. Харин байгалийн чулууны эв тааруулааад барьчихсан хуучны чулуун байшин, модон байшинд хийсэн борц бол, шавар тагзанд хатаасан борцноос хамаагүй амттай болдог. Шавар тагз гэдэг нь шар шавраар, эсвэл цементэн хольцтой байшинг хэлнэ.

Дулаан цагийн буюу хавар зуны хийсэн борцыг бол машид нарийн хэрчээд зэл татаад тохож борцолбол сайхан. Ингэхдээ харин шар сүүнд дүрж сайтар норгоод тохно. Борцоо тохолсны ардтаа хөх аргал, хөх хомоолын утаагаар дориухан утвал зохилтой. Урин цагийн борц бол ердөө чигчий хуруун дайны байхад л болно. Түүнээс бүдүүн болохоор өмхийрчих гээд төвөгтэй. Тийм нарийхан борц бол 3-5 хоногт л хатчихна. Байн байн утаа тавиад байвал зүгээр. Ядахдаа ялаа батгана суухгүй. Шар сүү, хөх аргалын утааны нийлмэл чанар бол Монгол хүний авч хүртэж болох хамгийн нандин зүйлсийн нэг. Ийм борцыг идсэн Монгол хүн байтугай гадаад хүний ч хөлс чийхарна. Ер борцыг маштд сайн зажилж идэх хэрэгтэй. Тэгэхээр шүлсээр дамжаад хүний биеийн бүх эд эсэнд хүрдэг тул байгалиас авч болох элдэв амин дэмүүдээ бүх биеэрээ хүртэнэ гэж ойлговол зохилтой. Хоолыг сайн зажилж ид, тэр тусмаа борц хоолыг больё гэтэл сайн зажил, шувуу шиг бүхэл залгиад байвал борц идсэний хэрэг юун! гэдэг сэн. Зажлуулах гэж борц хатуу байдаг юм. Түүнийг зажлах тусмаа улам амт орж хоол идсэн юм шиг болдог оо гэж хөгшчүүл сургадаг байв. Хоол идэж буйгаар хүнийг шинждэг. Тулхтай тууштай хүн удаан зажилдаг, х*йс хайсхан хуурамч хүн түргэн иддэг гэх яриа ч бий. Гэхдээ хууччуул бидэнд сургахдаа, хоол ундаа бушуу идэж уу. Хазаартай юм шиг яасан уддаг юм! Хурдан бөгөөд сайн зажилж амталж идэж ууж сур, ходоод болон бусад эд эрхтнүүд чинь баярладаг юм аа, хоол ундаа ууж идэхэд учир бий хэмээдэг сэн. Бас л мөн нүүдэлчин гүн ухаан юм.

Хаврын яргуйнд цадсан ямааны махаар дээр өгүүлсэн шиг шар сүүнд дүрээд хөх аргалын утаагаар утаж борцолсон борцны амтыг ямар гэж санана. Ялимгүй хуршсан амттай бол бүүр ч сайхан. Үл ялиг хуршмал амттай борцтой будаатай хуурга, цуйвангийн амттай бол ярилтгүй. Орой хурга ишгээ ялгаад гүйж явахад гэрээс хуршсан борцтой хоолны үнэр ханхийх үед хөл улам хөнгөрөөд л өөрийн мэдэлгүй аманд дуу аялагдаад явчихна шүү дээ. Өлөн зэлмэндээ бус хүний сэтгэлд тийн нөлөөлдөг гэсэн үг. Гэрт сайхан хоол унд хийхэд малын сэтгэл санаа хүртэл тайвширдаг. Цасан шуургатай хаврын хахирт мал хотноос гаргаж болохгүй нөхцөлд гэрт сайхан хийцтэй цай чанах, борцтой хоол хийх энэ тэрд зуданд зутарч буй хоттой малын сэтгэлд ер бусын сайхнаар нөлөөлдөг учиртай. Мал байтугай өрхөн дээр суугаа болжмор хүртэл сэтгэл нь цаддаг гэвэл худлаа гэхүү! Амьтны үнэрлэж таашаал авах нөхцөл өгдөг хоол бол борцтой хоолны үнэр мөнөөс мөн.

Тэмээ, ямаа, үхрийн махаар л борц хийдгийг Монголчууд яахан андаа аж. Харин гурван жил болсон борцыг эмийн журмаар хэрэглэдэг. Гэхдээ гурван жил хадгалахад учир бий. Намрын сүүл өвлийн эхэн сарын борцыг гурван жил өнжүүлж болно. Урин цагийн тэр годгор хар борцыг бол тэгэж удаан хадгалахгүй. Гурван жил хадгалах борцыг ширэн тулам, илгэн уутанд хадгалдаг. Хажууд нь өөр уутанд жаахан нуурын давс, эсвэл хужир, бас нэг илгэн юм уу, даавуун уутанд жаахан ааруул хурууд, бас арвайн гурил зэргийг тус тусад нь уутлаад арай том нэг уутанд нийлүүлээд хадгалдаг. Борцондоо айргийн цагаан тосноос гаргаж авсан шар тос ялимгүй бялдаад хийчихнэ. Ингэхээр борц хэвийн чийгшлээ жигд хадгалахын дээр амт үнэрээ сайхан янзаар хадгалдаг юмсанж. Гурван жил өнжсөн борцоор шууд хоол хийж идэх нь ховор, нунтаглаж нүдээд цай хоолонд багахан хэмжээгээр хийж уух, бас буцалсан усанд бүрж уудаг. Чийгнээс гэмтсэн уушги, зүрх судас, бөөрний өвчинд их сайн гэдэг тул эмийн журмаар хэрэглэнэ. Ер аль ч улирлын борцыг нарны шууд тусгалаас зайлуулж хатаах учиртай. Сэрүүн хүйтэн цагт жинхэнэ борц болгох шилдэг арга гэвэл хөлдөнгүүт даавуун болон, тааран шуудай, ямааны илгэн уутанд хийгээд гэр дээр тараасхийн тавих. Ингэхдээ намрын сүүл, өвөл цагийн нарны илч сул гэлтгүй нарны шууд тусгалаас болж өгвөл зайлуулж байвал маш сайн. Гэхдээ огт нар үзүүлэхгүй гэсэн үг бишээ. Зуны улиралд хаа нэг нойтон мах идэхдээ гэрийн хаяанд сүүдэр дагуулаад байдаг. Тэр бол өмхийрүүлэхгүй тулд юм. Харин борц яахаараа сэрүүн нөхцөлд байлгах гэж, ямар өмхийрнө гэх биш, яахаараа сүүдэр дагуулнам бэ гэж асуух вий. Борцыг ердөө уриар хатаадаг учиртай. Борц байтугай, хөм ширдэг хийх шир, суран эдлэл хийх нойтон сур, дээл хувцас хийх арьс хөрсийг хүртэл нарны шууд тусгалаас аль болох хэлтгийдүү шиг уринд өгвөл эдэлгээ сайтай болдог. Нар бол чийгшлийг нь шууд хатаачхаар дошгин хорзгор хөрзгөр сур болно, эдэлгээ даахгүй, бороо ус даахгүй, хатахдаа баахан сунана. Борцны гоё амтны тал нь үгүй болно. Иймд идэх борц хүнс, эдлэх суран эдлэлийг аль алиныг нь байгалийн чийг, агаар, салхи, нарны нийлмэл чанар буюу урь гээч юмаар хатаадаг ёстой.

Хумбагарын Батмэнд. 2025. 05. 14.

 #монголдомчийнсудраас  #Таргалалт Үндэс хүрдний гэмтэлээс үүдэлтэй гол өвчлөлүүдийн нэг бол таргалалт юм. Таргалалт өвч...
13/05/2025

#монголдомчийнсудраас
#Таргалалт
Үндэс хүрдний гэмтэлээс үүдэлтэй гол өвчлөлүүдийн нэг бол таргалалт юм. Таргалалт өвчний шинж тэмдэг нь өөхлөлт. Хөдлөхөөсөө их идсэнээс болж үүсдэг биеийн нөөц ихэдсэн өвчин. Их хэмжээний өөхтэй хүн энэ өвчлөлд орно. Гурван зүйлийн тарга байна. Үүнд:
Усан тарга их идэж, их өөх хурааснаас болж үүсэх идсэний тарга.
Хийн тарга зүрхний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсдэг хийн тарга.
Шороон тарга дотоод хэм, тогтолцоо нь алдагдсанаас болж үүсдэг шороон тарга. Бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой. Дотоод шүүрлийн булчирхай, түүний эмгэг, дотоод тэнцвэр алдагдсанаас болж үүснэ.
Өөх бол нэгэн цэлцэн дотор байх, хүмүүний биенээс гардаг тос шүү дээ. Хүмүүний тосны нэгж бүтэц нь давс, бага зэргийн сархад, бага зэргийн чихэр юм. Давс, чихэр, сархад бол усан бүтэцтэй учраас хүмүүний биеэс зайлуулагдана. Таргалалтыг зогсооё, таргалалтыг үтэр түргэн арилгая гэвэл усан бүтцээ зөв болгох ёстой. Ус уугаад, шээгээд байхад усан тарга үтэр зогсоно. Биед илүүдэл чихэр байхгүй, илүүдэл давс байхгүй, илүүдэл сархад байхгүй бол турна.

ТАНЫГ ТАЙВШРУУЛАХ ТАВАН АРГА Таатай биш байгаа үедээ таныг тайвшруулж, жаргал бэлэглэх 5 аргыг зааж өгье. Шинжлэх ухааны...
05/05/2025

ТАНЫГ ТАЙВШРУУЛАХ ТАВАН АРГА
Таатай биш байгаа үедээ таныг тайвшруулж, жаргал бэлэглэх 5 аргыг зааж өгье. Шинжлэх ухааны үндэслэлтэй тул хэнбугайд ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгөх болохоор, та анхаарлаа төвлөрүүлээд оролдоод үзээрэй.
1. Анзаар, Мэдэр, Орхи тэгээд Тайвшир
Яах учраа олохгүй хий дэмий түгшүүрлэж байвал дараах аргыг хэрэглээрэй. Зааврын дагуу, дарааллыг нь баримтлаад ажиллахад л болно.
Алхам 1. Анхаарлаа өөр зүгт хандуул
Алхам 2. 5 хүртэл эд зүйлсийг олж хар
Алхам 3. Хүрч болох*йц 4 зүйлд хүрээрэй
Алхам 4. Сонсож болох*йц 3 өөр зүйл сонсоорой
Алхам 5. Үнэрлэж болох*йц 2 үнэр мэдэр
Алхам 6. Ямар 1 зүйлийг амтлаарай
ОДОО ТА ТАЙВШИРСАН БАЙГАА. Хэрэв заавраа дагаж, анхаарлаа төвлөрүүлсэн бол шүү дээ.
2. ТАЙВШИРМААР байна уу? 2 минут юу ч битгий хий.
http://www.donothingfor2minutes.com/ хаягаар ороод чихэвчээ зүүгээд, дэлгэцээ ширтээд, юу ч битгий хий. Зүгээр л мэдэр. Харин та өөрийгөө анзаараарай. 2 минут ч зүгээр сууж чадахгүй утсаа оролдох гээд, ийш тийшээ анхаарлаа сарниулах гээд байх вий. Тайван бас зүгээр сууж сурна гэдэг бас нэг талаасаа бясалгал шүү.
3. Дотор тань давчдаад болж өгөхгүй байвал яг одоо БАЙГАЛЬ ЭХ танд тусална. Гэрээсээ яг одоо мэдэрнэ гээд бод доо.
Үнэ төлбөргүй хирнээ таныг хачин ихээр тайвшруулж, сэтгэлийг тань онгойлгож, уужруулах ид шидтэн бол https://simplynoise.com/ Өөрийн мэдрэмжээрээ байгалийн чимээгээ ихэсгэж, бас багасгаж болно.
Мөн та яг одоо КОФЕ ШОП ормоор байна уу ?
Дуртай кофегоо бэлтгээд https://coffitivity.com/ -руу ороход л болно. Энд кофе шопын орчны чимээг төрөл бүрээр оруулсан байгаа. Зарим нь үнэгүй, зарим нь үнэтэй.
4. МЭДРЭМЖ-үүдээ нэрлэ, анзаар, тань, учрыг нь ол
Та өөрт мэдрэгдэж буй бүх мэдрэмжүүдээ цувуулж бичээд нэг үзээрэй. Ихэвчлэн нэр үг байх хэрэгтэй шүү. Жишээ: Айгаад байна биш айдас гэх мэт. Тэгээд тус бүрт нь дараахи асуултуудад хариулаарай.
•Хэзээ тэр мэдрэмжийг мэдэрдэг вэ?
•Ийм мэдрэмжтэй байхдаа та ямар үйлдэл хийдэг вэ?
•Таныхаар энэ мэдрэмжүүдийг яаж зохицуулах хэрэгтэй вэ?
•Энэ мэдрэмжийг аль болох бага мэдрэхэд танд юү хэрэгтэй вэ?
5. УРАН бүтээлч болонгоо ТАЙВШИРЧ бас болно.
Та гүүглээс Мандала, Mandala гэж хайгаад л гарч ирэх хар цагаан зургийг хэвлэж аваад өөрийнхөөрөө будахад л болно. Та будах үедээ зөвхөн одоо цаг дээр төвлөрч чаддаг болохоор тархи тань амарсан байхыг мэдрэх болно.
Гэрэлтэй, дулаахан, сайхан бүхнийг хүсье. Айсуй баярын зөнд итгээрэй.
Жишээ болгож доорх зургийг орууллаа та өөрийн хүссэн өнгөөрөө будаарай.
Сэтгэл зүйч Ч.Шинэдолгор

ЗҮГЭЭР Л БЭЛЧЭЭРИЙН МАЛЫНХАА МАХАА ИДЭЖ БАЙ 💚Мах шингэц муутайЗарим хүн мах шингэлгүй бүдүүн гэдсэнд үлдэж өвчний суурь ...
24/04/2025

ЗҮГЭЭР Л БЭЛЧЭЭРИЙН МАЛЫНХАА МАХАА ИДЭЖ БАЙ
💚Мах шингэц муутай
Зарим хүн мах шингэлгүй бүдүүн гэдсэнд үлдэж өвчний суурь болдог гэдэг. Энэ бол огт худлаа. Цагаан хоолтнууд хүмүүсийг айлгах гэж ийм домог зохиосон. Мах идэхэд ходоодонд бүрэн задарч юу ч үлддэггүй. Харин жимс, ногоо идэхэд ходоодны хүчил задалж чаддаггүй зарим хэсэг үлддэг байна. Энэ нь гэхдээ муу зүйл биш, ходоодонд байдаг ашигтай бактеруудын хүнс болоод дуусдаг гэнэ.
💚Мах ханасан өөх тос болон холестерин ихээр агуулдаг.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ хоёр бодис хүний биенд хоргүй болох нь батлагджээ. Жишээ нь элэг угаасаа холестеринийг үйлдвэрлэж байдаг. Хүн гаднаас хоол хүнсээр түүнийг авбал өөрөө зохицуулаад үйлдвэрлэлээ бууруулдаг аж. Иймээс нийт хэмжээ нь огт нэмэгддэггүй гэнэ. Нэг үгээр мах идсэнээр цусан дахь холестерин нэмэгддэггүй, зүрх судсанд муугаар нөлөөлдөггүй гэнэ. Нэгэн туршилтаар хүний ханасан өөх тосны хэрэглээг нь багасгаж оронд нь “ургамлын гаралтай эрүүл” тос хэрэглүүлэхэд эрүүл мэндийг нь илүү муутгаж байсан нь илэрчээ.
💚Мах зүрхний өвчлөл, 2 дугаар төрлийн чихрийн шижин үүсгэдэг
Энэ нь худлаа болох нь батлагдсан. Зүрхний өвчин 20 дугаар зууны эхээр, харин чихрийн шижин нэлээд сүүлд асуудал болж эхэлсэн билээ. Тэгвэл хүн төрөлхтөн түүхийнхээ туршид мах идсэн. Хуучин хүнснээс шинэ өвчний шалтгааныг хайх утгагүй. Судалгаагаар эдгээр өвчин болон боловсруулаагүй түүхий махны хооронд ямар ч холбоо илрээгүй. Харин боловсруулсан маханд асуудал байгаа нь батлагджээ. Мэдээж мах гэлтгүй боловсруулсан, удаан хадгалах зориулалттай хүнс болгон өвчний эх үүсвэр болдог.
💚Түүхий мах хорт хавдар үүсгэдэг.
Энэ нь судалгаагаар батлагдаагүй. Харин түүхий махыг хэрхэн боловсруулж, болгож хэрэглэснээс хамаарна. Хэт түлэх, хайрах үед биенд хортой бодисууд үүсч хорт хавдрын шалтгаан болдог байна. Тиймээс аль болох зөөлөн болгож, хэт түлж шаралгүй хэрэглэхэд асуудал байхгүй. Түлэгдсэн хэсгийг нь салгаж хаяж байх хэрэгтэй.
💚Хүн төрөлхтөн анхнаасаа өвсөн тэжээлтэн, мах идэхээр бүтээгдээгүй.
Мах иддэгүй хүмүүсээс ийм яриа байнга гардаг. Гэвч энэ бол бүхэлдээ худлаа. Хүмүүс болон, тэдний өвөг дээдэс махан хүнстэй байсан. Тэдний бие махыг боловсруулахад маш сайн зохицсон байдаг. Бүр жимс, ногооноос ч илүү зохицдог. Амьтны гаралтай хүнс хүн төрөлхтнийг хөгжлийг удирдаж, бүх амьтнаас илүү том тархитай болгосон.
💚Мах хэрэглэх нь ясанд муугаар нөлөөлдөг.
Олон хүн протейн бол хүний ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Тэгвэл судалгаагаар энэ нь батлагдаагүй ба харин ч махнаас авдаг протейн нь ясны нягтралыг нэмэгдүүлдэг сайн талтай гэжээ.
💚Мах хэрэглэхгүй амьдарч болно.
Мэдээж болно. Зарим хүн махнаас авдаг бодисуудыг бусад хүнснээс, мөн витамин хэрэглэх замаар авч болно. Ингэсэн тохиолдолд мах хэрэггүй гэдэг. Гэхдээ махнаас авдаг бодисуудыг нөхөхийн тулд бусад хүнсний ногоо, жимс, загас, өндөг зэргийг маш ихээр хэрэглэх шаардлага гарна. Мөн шинжлэх ухааны олж илрүүлээгүй маш олон бодис бас цаана нь маханд байдаг. Тэгэхээр мах бол зайлшгүй хүний хүнсэнд байх хэрэгтэй. Харин сайн чанарын мах хэрэглэх нь чухал. Тухайлбал зэрлэг байгалаас өөрөө хоолоо олж иддэг амьтны мах хамгийн сайн чанартай. Зарим хүнийг махнаас өөр хүнс огт хэрэглүүлэхгүйгээр хэсэг хугацаанд байлгаж туршсан байдаг. Ингэхэд бие нь цоо эрүүл байсныг баримтад дурджээ.
💚Мах таргалуулдаг. Харин ч эсрэгээрээ. Махнаас авдаг протейн нь хүний бие дэх калорийг ихээр шатаадаг байна. Хэрвээ хүн сайн чанарын махаар голдуу хооллоод, бусад төрлийн хүнсээ багасгавал жингээ бууруулах боломжтой гэнэ.
Протейны өндөр агууламжтай хүнс бодисын солилцоог эрчимжүүлж өдөрт 80-100 калори шатаадаг нь судалгаагаар батлагджээ.
/Монгол мал шимт өвс ургамалаа сорчилж, шилж иддэг.Байгалийн хуулиа зөрчидөггүй.Сайн малчид өвсний соргог усны тунгалаг аль сайхан нутгийг сонгон жилийн 4улирал нүүдэллэн, өвлийн хүйтэн хаврын хавсрагыг үл тоон оторлодог, Малдаа хорт эм тариа хэрэглэхгүй эрүүл цэвэр хүнс бэлдэж байгаа уламжлалт аргаар бэлдсэн махны тухай л.../

Copy

 #МИНИЙНУТАГ.💚Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунуудХойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнуудМэнэн, Шарга, Номин...
18/04/2025

#МИНИЙНУТАГ.

💚Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот, балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилүүд
Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс, шороо, газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу мал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Өвлийн тэсгим цагт цасан, мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Хүннү, Сүннүгийн vеэс хөгшид, өвгөдийн минь нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон)
Он онд идээшиж, олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулья

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

💚Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрлөх нутаг салж болшгүй орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон. Д.НАЦАГДОРЖ.1933 он. / Д.Нацагдорж 30-хан насласан, түүний "Миний нутаг" өдгөө 91 настай/

Address

Sukhbaatar District, UNITE Building 401
Ulaanbaatar
150000

Telephone

+97680069864

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Иога бясалгал хэрэгсэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Иога бясалгал хэрэгсэл:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram