Эрүүл мэндийн хөгжлийн төв

Эрүүл мэндийн хөгжлийн төв Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага

🔰ЭМХТ БОЛОН БНСУ-ЫН ГЁНГИ МУЖИЙН ТАМГЫН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ...
22/05/2026

🔰ЭМХТ БОЛОН БНСУ-ЫН ГЁНГИ МУЖИЙН ТАМГЫН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ) болон БНСУ-ын Гёнги мужийн тамгын газар эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 онд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа.

✅Уулзалтаар өмнөх жилүүдэд хийгдсэн эмч нарын сургалт, хамтарсан мэс засал, эрдэм шинжилгээний хурал зэргийг нэгтгэн хэлэлцсэн бөгөөд цаашид нэр төрлийг нэмэх, нарийн мэргэжлийн эмнэлзүйн сургалтуудыг үе шаттай явуулахаар ярилцлаа.

22/05/2026
“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖЭЭЧ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅Эрүүл мэнд...
22/05/2026

“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖЭЭЧ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх, магадлан итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд зохион байгуулсан “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн үнэлгээний шинжээч чадавхжуулах” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

✅Тус сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Казахстаны Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн төв (ACQH), “Росгламур интернэшнл” ХХК, "Төгс төгөлдөршил"эрүүл мэндийн чанарын магадлан итгэмжлэлийн төв, ТТАХНЭ-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад нийт 140 шинжээч хамрагдлаа.

✅Энэ удаагийн сургалт нь шинжээч зөвхөн баримт бичигт суурилан үнэлгээ хийх бус, үйлчлүүлэгчид үзүүлж буй тусламж, үйлчилгээний үйл явцыг үйлчлүүлэгчийг даган мөшгөх аргачлалаар үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэхээс эхлэн гарах хүртэлх бүх үе шатыг хянах, үнэлэх болон үнэлгээний үед эмнэлгийн мэргэжилтнүүдтэй мэргэжлийн түвшинд харилцан, ярилцлага хийх техник түүнчлэн нотолгоонд суурилсан бодит баримт цуглуулах, баримтжуулах арга зүйд суралцахаас гадна үнэлгээний багийг оновчтой зохион байгуулах, ахлах шинжээчийн үүрэг оролцооны чиглэлээр голчлон мэдлэг, ур чадвар олгосон ач холбогдолтой сургалт боллоо.

14/05/2026

✅ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🔰ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН АНГИ ГАМШГИЙН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА✅Эрүүл мэндийн салбарын ...
14/05/2026

🔰ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖЛИЙН АНГИ ГАМШГИЙН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

✅Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” улсын хэмжээнд 2 дахь өдрөө үргэлжилж байна.

✅Тус төв нь уг сургуульд Гамшгаас хамгаалах хүний нөөц сургалт, судлагаа, мэдээллийн мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэн гамшгийн үеийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага зохион байгуулах, судалгаа, мэдээлэл боловсруулах, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, иргэд, эрүүл мэндийн ажилтнуудад мэдээлэл сурталчилгаа хийх, хамтын ажиллагааг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр оролцож байна.

13/05/2026

Address

Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187, Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:29 - 17:30

Telephone

+97670128801

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрүүл мэндийн хөгжлийн төв:

Share