СБД 11-р хороо "Дотны туслагч" ӨЭМТ

СБД 11-р хороо "Дотны туслагч" ӨЭМТ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from СБД 11-р хороо "Дотны туслагч" ӨЭМТ, Hospital, СБД-ийн 11-р хороо 8-р байр 2 давхарт, Ulaanbaatar.

25/05/2026
22/05/2026
❓Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?Гар, хөл, амны өвчин  #ГХАӨ нь вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нь амны хөндий...
21/05/2026

❓Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?
Гар, хөл, амны өвчин #ГХАӨ нь вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нь амны хөндийн эргэн тойрон, гар, хөл болон биеийн бусад хэсэгт цэврүү үүсэх шинж тэмдэгтэй. Цэврүү нь өгзөг зэрэг биеийн аль хэсэгт ч гарч болно.
❓Эрсдэлт бүлэгт хэн орох бэ?
Гар, хөл, амны өвчин #ГХАӨ нь нярай болон бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Өсвөр насныхан, заримдаа насанд хүрэгчид өвчилж болно.
❓ Улаанбурхан гэж юу вэ?
Улаанбурхан (Measles) гэдэг нь улаанбурханы вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар маш хурдан тархдаг, цочмог халдварт өвчин юм.
❓Эрсдэлт бүлэгт хэн орох бэ?
Энэ нь дэлхий дээрх хамгийн халдварлах чадвар өндөртэй өвчнүүдийн нэгд тооцогддог бөгөөд бага насны хүүхдүүд болон вакцин хийлгээгүй хүмүүс өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг.

Жирэмсэн үед хооллох зарчим
21/05/2026

Жирэмсэн үед хооллох зарчим

💁‍♀️ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД👍🧡🧡А витамин ирсэн:Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд өндөрт тунт А ...
14/05/2026

💁‍♀️ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД👍
🧡🧡А витамин ирсэн:
Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд өндөрт тунт А аминдэмийг ажлын өдрүүдэд ӨЭМТ-д ирж аваарай.
❗Хүүхдийн ягаан дэвтрийг авч ирэх
❗А витамин уух өдөр Д витамин уухгүй ирэх
👉6 сараас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай
👉1-5 нас хүртэлх хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг уулгадаг.
💪А Витамины ач тус
Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.
💪А АМИНДЭМ НЬ:
❤️Дархлааг дэмжинэ
💚Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
💙Харааны үйл ажиллагаанд оролцоно.

11/05/2026

📌Үгүй гэдгийг бодох биш бодит болгоцгооё

❗️Хантавирус нь байгалийн жамаар мэрэгч амьтдад халдварладаг, зарим тохиолдолд хүнд халдварладаг зоонозын халдвар үүсгэд...
11/05/2026

❗️Хантавирус нь байгалийн жамаар мэрэгч амьтдад халдварладаг, зарим тохиолдолд хүнд халдварладаг зоонозын халдвар үүсгэдэг вирус юм.
👉Та дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй: Хантавирус гэж юу вэ, хэрхэн халдварладаг вэ, ямар шинж тэмдэг илэрдэг вэ, мөн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байнаЦуврал зөвлөмж №3:Өсвөр нас бол бие махбод, сэтгэл зүйн хувьд эрчим...
11/05/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна
Цуврал зөвлөмж №3:
Өсвөр нас бол бие махбод, сэтгэл зүйн хувьд эрчимтэй хөгжих онцгой үе юм.
Энэ үед зөв, тэнцвэртэй хооллолт нь эрүүл өсөлт, дархлаа, суралцах чадварыг дэмжих чухал хүчин зүйл болдог.
Иймд өдөр тутам шим тэжээлтэй, олон төрөлт хоол хүнс сонгож, тогтмол хооллох зөв дадлыг хэвшүүлэхийг зөвлөж байна.

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна.Цуврал зөвлөмж №4:📌Сэтгэл зүйчийн зөвлөмж Өсвөр нас өөрөө олон зүй...
08/05/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна.
Цуврал зөвлөмж №4:
📌Сэтгэл зүйчийн зөвлөмж
Өсвөр нас өөрөө олон зүйлд санаа зовох, бухимдах, гуниглаж гонсойх мэдрэмжээр дүүрэн.
Хүн бүрийн сэтгэл санаа дээш доош болж хэлбэлздэг бөгөөд бүх зүйл зүгээр биш байгаа мэт мэдрэгдэх нь ч хэвийн зүйл.
Харин өөрт төрж буй мэдрэмжүүдийг ТАНЬЖ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ сурах нь хамгийн чухал.
Эх сурвалж: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

👉УЛААНБУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гара...
08/05/2026

👉УЛААНБУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гарах, биеэр толбо гүвдрүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

👉Халдварын эх уурхай: Өвчтэй хүн
Халдвар дамжих зам: Агаар дусал
Халдварын нууц үе: Дунджаар 7-14 хоног, ховор тохиолдолд 28 хоног
Халдвартай байх үе: Тууралт гарахын өмнөх 4 хоног, гарсаны дараах 4 хоног

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Address

СБД-ийн 11-р хороо 8-р байр 2 давхарт
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СБД 11-р хороо "Дотны туслагч" ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share