29/04/2026
🖥️🖱️Компьютерийн хулгана “маус” ашиглахад гардаг хорсож буй мэт тохойн өвдөлт ихэнхдээ теннис тоглдодог хүмүүст тохиолддог.— зүгээр л хэт ачаалал биш удаан хугацааны ачааллаас шалтгаалсан гэмтэл юм.
Компьютерийн хулгана дарж, гүйлгэх үед тохойн гадна талд хурц, хорсож буй мэт өвдөлт мэдрэгдэх нь ихэнх тохиолдолд энэ нь шуу ба бугалганы заагт байрлах шөрмөс хэт ачаалснаас үүдэлтэй байдаг.
Яагаад үүсэж байна вэ?
Тохойн гадна талд байрлах ECRB шөрмөс (Extensor Carpi Radialis Brevis) нь:
• Юм барих үед бугуйг тогтвортой байлгах
• Хулгана болон гарын жижиг хөдөлгөөний үед бугуйн сунгалтыг хянах
• Атгалтын үед хүчийг дамжуулахад оролцох үүрэгтэй
“Бичил үрэгдэлт, хөрөөдөх” мэт давтамжит ачаалалаас үүсэх өвдөлт нь
• Давтамжтай товшилт хийх
• Бугуйг удаан хугацаанд чангалсан, хурууг атгасан байрлалд барих
• Шууг нугалсан хөдөлгөөнгүй байрлалд удаан байлгах
Ингэснээр шөрмөс байнга ачаалал авч, ясанд бэхлэгдсэн хэсгээрээ дахин дахин гэмтэнэ. Энэ нь нэг удаагийн гэмтэл биш, харин олон жижиг бичил ачаалал хуримтлагдсаны үр дүн юм.
“Түлэгдэх мэт буюу хорсох” өвдөлт яагаад мэдрэгддэг вэ?
ECRB шөрмөс хэт ачааллаж:
• Тохойн гадна талд хорсож, түлэгдэж буй мэт өвдөнө
• Ямар нэг зүйл өргөх, мушгих болон юм атгах үед өвдөлт нэмэгдэнэ
• Гарын атгах хүч сул болсон мэт санагдана
• Удаан компьютер ашигласны дараа шинж тэмдэг сэдэрнэ.
Яагаад амархан эдгэрдэггүй вэ?
Асуудал зөвхөн өвдөлтөнд биш, харин өдөр тутмын давтагдсан ачаалалд байдаг.
• Бугуй байнга хэт сунгасан, нугалсан байрлалтай байх
• Шуу удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх
• Ачааллын хооронд хангалттай амралт өгөхгүй байх
Ийм үед шөрмөс өөрийгөө нөхөн сэргээх боломж багасдаг.
“Хулганаас үүдэлтэй өвдөлт”-ийг хэрхэн багасгах вэ?
Ачааллын өнцгийг өөрчлөх
• Босоо хулгана хэрэглэх нь шууны мушгиралтыг багасгаж болно
Давтамжийг таслах
• 30 минутаас 1 цаг тутам богино завсарлага авч гар, бугуйгаа хөдөлгөх
Хэрэв шөрмөс өдөр бүр ижил төрлийн ачаалал авсаар байвал аажмаар цочирч, өвдөлт үүсдэг.
Өвдөлтийг дарах гэж оролдохоос илүүтэй, ачаалал, байрлал, давтамжаа өөрчлөх нь асуудлын гол шийдэл болдог.
Гар сарвууны Отгоны Очирпүрэв эмч, Бүрэндэлгэрийн Хотолбямба эмч.20 гаруй жил мэргэшсэн туршлага дэвшилтэт технологи шинэ мэдлэгт тулгуурлан үзүүлэхийг зорьдог эмнэлэг.
#бугуйөвдөх #гарсарвуу #тохойөвдөх #тасарсаншөрмөс #мэдрэлийнцахилгаанбичлэг #булчингийнцахилгаанбичлэг #мөрөвдөх #гарбадайрах #илүүхуруу #хуруу #хуруугацах #гацалт #гарөвдөх #Шөрмөс #Шөрмөснийгацалт #хөлдөлт #даарах #ХАВДАР #хоргүйхавдар