Micro World LLC

Micro World LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Micro World LLC, Medical Lab, Хос даль цэнтр 7 давхар 703 тоот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ulaanbaatar.

MNS ISO/IEC 17025:2018 ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ
🧑‍🔬Хөрс, ус, агаар, хүнс, гоо сайхны шинжилгээ
🔬Микробиологийн сургалт, зөвлөгөө
🍀 "For You" брэндийн үйлдвэрлэл Манай компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, микробиологийн лабораторийн мэргэшүүлэх сургалт, эмчилгээний идэвхтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ҮЙЛ

АЖИЛЛАГАА
1. ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Микробиологийн сорилт туршилт, судалгаа шинжилгээ, төсөл
2. СУРГАЛТ: Микробиологийн лабораторийн шинжилгээний чадавх дээшлүүлэх сургалт, зөвлөгөө,
3. ҮЙЛДВЭРЛЭЛ: Микробиологийн тэжээлт орчин, шинжилгээгээр баталгаажсан бактерийн өсгөвөр, арьс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүн

24/04/2026

Айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) Стандарт, хэмжил зүйн газраас баталлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2026 оны 4 дүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.

Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан нь тус стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана.

--
Mongolia has officially approved its first Indoor Air Quality: General technical requirements (MNS:7106), aimed at monitoring and improving indoor air quality in households, public spaces, and educational facilities, and protecting children from indoor air pollutants.

UNICEF Mongolia supported the development and approval of this standard, effective from April 2026, by providing technical assistance and generating key evidence over the years.

Findings from multiple studies show that indoor air pollution remains a significant, yet preventable, health risk, particularly for children. UNICEF Mongolia will continue to support the implementation of the standard to help ensure safe and healthy environments for every child.

21/04/2026
20/04/2026

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс болон “Микро ворлд” судалгаа шинжилгээний төв (Micro World LLC) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. 🤝

Хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн анхны ажил бол хяналтын улсын байцаагч нарт зориулсан “Лабораторийн шинжилгээний оновчлол ба Био аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт байлаа.

🔍 Сургалтын гол агуулга:

Лабораторийн шинжилгээний оновчлол: ISO/IEC 17025 стандартын хүрээнд шинжилгээний үзүүлэлтийг оновчтой сонгох, сорьц болон дээж авах үйл явцыг нэгдсэн арга барилд оруулах;

Био аюулгүй ажиллагаа: Био аюулгүй байдлын 2 болон түүнээс дээш зэрэглэлийн халдвартай голомтод ажиллах үеийн хамгаалалт, дээж авах техникийн шаардлага;

Тандалт судалгаа: Япон улсын Осака мужид 10 жилийн турш хийгдсэн Норовирусийн тархалтын динамик, насны бүлгүүдийн халдварлах онцлог судалгааны үр дүнг хэлэлцэв.

🔬 Бидний хамтын ажиллагаа нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд лабораторийн шинжлэх ухаан, хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгтгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадамжийг дээшлүүлэх зорилготой юм.

“Микро ворлд” — Иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө хамтдаа 🧪

🔬УР ЧАДВАРЫН СОРИЛ-2026 (I ЭЭЛЖ) ЗӨВЛӨН ТУСЛАХ ОНЛАЙН СУРГАЛТУр чадварын сорилын (PT) сорьц хүргэгдэж эхэлсэнтэй холбогд...
08/04/2026

🔬УР ЧАДВАРЫН СОРИЛ-2026 (I ЭЭЛЖ) ЗӨВЛӨН ТУСЛАХ ОНЛАЙН СУРГАЛТ

Ур чадварын сорилын (PT) сорьц хүргэгдэж эхэлсэнтэй холбогдуулан "Микро Ворлд" судалгаа шинжилгээний төв-өөс анхлан оролцогч болон шинэ шинжээчдэд зориулсан техникийн зөвлөх сургалтыг зохион байгуулна.

Сургалт нь сорилын гүйцэтгэлийн чанарыг баталгаажуулах, техникийн алдаанаас сэргийлэхэд чиглэгдэнэ.

📌 СУРГАЛТЫН АГУУЛГА:

Стандарт арга зүй: 2026 оны I ээлжийн сорилд ирсэн бичил биетний төрөл бүр дээр MNS ISO стандартыг мөрдөх техникийн зааварчилгаа.

Техникийн хяналт: Сорьц бэлтгэх, өсгөвөрлөх, ялган дүйх шатанд гардаг түгээмэл техникийн алдаанууд болон тэдгээрийг хянах аргууд.

Үр дүнгийн баталгаажуулалт: Сорьцын хариу зөрөх эрсдэлийг тооцох, биохимийн сорилуудыг зөв унших, үр дүнг эцсийн байдлаар баталгаажуулах зөвлөмж.

🗓️ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Огноо: 2026 оны 4-р сарын 10

Формат: Онлайн (Төлбөр баталгаажсан оролцогчдод нэвтрэх холбоос илгээнэ)

🧪 ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ БА УРАМШУУЛАЛ:

🎁 Туршилтын иж бүрдэл: Оролцогч бүрт баталгаажуулах шинжилгээний багц (TSI, LIM, UREA, Citrate) тестүүдийг бэлэглэнэ.

📈 Багцын хөнгөлөлт: Хэрэв та 4-р сарын 13-нд эхлэх "Starter" эсвэл "Explorer" үндсэн сургалтад бүртгүүлж, төлбөрөө баталгаажуулсан бол энэхүү зөвлөх сургалтад тусгай хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх нээгдэнэ.
(Жич: Хөнгөлөлт нь зөвхөн үндсэн сургалтын төлбөрөө урьдчилан гүйцэтгэсэн шинжээчдэд хамаарна)

💡 Санамж: Энэхүү сургалт нь ур чадварын сорилд чиглэсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ тул оролцогчдод мэргэжлийн зааварчилгаа авсныг гэрчлэх "БАТЛАМЖ" олгоно.

📞 Бүртгэл, үнийн мэдээлэл тодруулах: Бөглөх форм руу орох https://forms.gle/Di6H2CLsWdsf5Mmm7
📧 И-мэйл: microworld222@gmail.com
📍 Хаяг: ХУД, 3-р хороо, "Хос Даль" төв, 7-703

🔬 МИКРОБИОЛОГИЙН СУРГАЛТ — 4 ДҮГЭЭР САРӨмнөх сард төлөвлөгдсөн танхимын сургалтууд хойшлогдсон тул бид 4-р сарын 13-наас...
31/03/2026

🔬 МИКРОБИОЛОГИЙН СУРГАЛТ — 4 ДҮГЭЭР САР

Өмнөх сард төлөвлөгдсөн танхимын сургалтууд хойшлогдсон тул бид 4-р сарын 13-наас 17-ны хооронд анхан болон дунд шатны сургалтыг зэрэг явуулахаар зарлаж байна. Та бүхэн өөрийн мэдлэг, ур чадварын түвшинд тохируулан доорх хоёр сургалтаас сонгон бүртгүүлнэ үү.

📗 1. STARTER | Суурь судлаач
"Лабораторийн соёл ба аюулгүй ажиллагааны үндэс"

Зорилго: Лабораторийн зөв дадал, био-аюулгүй ажиллагаа, стандартыг эзэмших.

Зорилтот бүлэг: Шинэ шинжээчид, оюутнууд, суурь мэдлэгээ бататгах хүсэлтэй хүмүүс.

📘 2. EXPLORER | Хэрэглээний судлаач
"Стандарт арга зүй ба практик туршилт"

Зорилго: MNS/ISO стандартын дагуу стандарт сорьц дээр бие даан шинжилгээ гүйцэтгэж сурах.

Зорилтот бүлэг: Практик дээр ажиллаж буй лаборант, шинжээчид.

⚠️ АНХААРУУЛГА:
Дээрх сургалтууд нь тус тусдаа бие даасан хөтөлбөртэй тул сургалт бүр тус тустаа төлбөртэй.

Сургалтын хуваарийг ажлын өдрүүдэд давхцуулахгүйгээр (Starter - Өглөө, Explorer - Өдөр) зохион байгуулсан тул та үндсэн ажлын хажуугаар суралцах бүрэн боломжтой.

БҮРТГЭЛ: https://forms.gle/C6iBiuURJmEvQDiL7

📞Дэлгэрэнгүй мэдээллийг: 8898-8611
📧 И-мэйл: microworld222@gmail.com

Мэдлэгийг нүдээр харж, дадлыг бодитоор хэвшүүлье!

🦠Нүдэнд үл үзэгдэх аюулыг нүдээр харах боломж: Glo Germ™ 🔬✨🧼💦👏Таны гар үнэхээр цэвэрхэн угаагдсан уу? Ариутгал хийсэн га...
30/03/2026

🦠Нүдэнд үл үзэгдэх аюулыг нүдээр харах боломж: Glo Germ™ 🔬✨
🧼💦👏Таны гар үнэхээр цэвэрхэн угаагдсан уу? Ариутгал хийсэн гадаргуу дээр микроб үлдсэн болов уу?
Микро Ворлд ХХК нь Монголд анх удаа халдвар хамгааллын сургалтын инновацлаг шийдэл болох Glo Germ-ийг үйлдвэрлэж эхэллээ.
✅ Шинжлэх ухааны үндэслэл: 5 микроны хэмжээтэй (бактеритай ижил) флуоресцент хэсгүүдээр бохирдлыг загварчилна.
✅ Визуал хяналт: Хэт ягаан туяаны (UV) тусламжтайгаар дутуу угаасан хэсгийг тод гэрэлтүүлж харуулна.
✅ Бодит үр дүн: Гар угаах техник болон ариун ажиллагааг (Aseptic technique) төгс эзэмшихэд тусална.
📌 Glo Germ™-ийг хэн ашиглах вэ?
🏥 Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд
🍔 Хүнсний үйлдвэр, ресторан, хоолны газрууд
🏫 Сургууль, цэцэрлэг, боловсролын төвүүд
🧴 Гоо сайхны салон, үйлчилгээний газрууд
🏢 Оффис болон нийтийн эзэмшлийн байгууламжууд
🛡️ Халдвар хамгааллыг онол төдий бус, бодитоор мэдэрч, дадал болгоцгооё!
📩 Захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээллийг чатаар аваарай.
📞 Утас: 88988611
📍 Хаяг: ХУД, 3-р хороо, ХОС ДАЛЬ ЦЕНТР, 703 тоот.

#ХалдварХамгаалал #МонголдҮйлдвэрлэв #АриунАжиллагаа ЭрүүлМэнд HACCP ISO17025 Innovation Ulaanbaatar

🔬 "МИКРОБИОЛОГИ-2026" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III ХУРАЛД УРЬЖ БАЙНА 🔬Монголын микробиологийн салбарын эрдэмтэн, судлаачид, ою...
24/03/2026

🔬 "МИКРОБИОЛОГИ-2026" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III ХУРАЛД УРЬЖ БАЙНА 🔬

Монголын микробиологийн салбарын эрдэмтэн, судлаачид, оюутан залуус болон мэргэжилтнүүдийн нэгдсэн "МИКРОБИОЛОГИ-2026" эрдэм шинжилгээний III хурал болох гэж байна.

Энэхүү хурал нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны шинэлэг үр дүнг хэлэлцэх, мэдлэг туршлагаа хуваалцах томоохон талбар болох юм.

📅 Хэзээ: 2026 оны 05-р сарын 08-ны өдөр
📍 Хаана: ХААИС-ийн II байрны 4 давхрын хурлын заал.

📝 ХУРЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:
🌾 Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн микробиологи
🧪 Хүнс, хүрээлэн буй орчны микробиологи
🧬 Анагаах ухааны микробиологи, молекул биологи
🦠 Биотехнологи ба Инноваци

🤝 ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
🔹 Ерөнхий зохион байгуулагч: ХААИС, МААБС, “Micro World” ХХК
🔹 Хамтран зохион байгуулагч: АШУҮИС, МУИС, ШУТИС, MW-Микробиологийн Холбоо, УХЭШХ

📢 ОРОЛЦОГЧДОД:
Холбоо барих утас: +976-91810191
Цахим шуудан: urantulkhuur.b@muls.edu.mn

Шинжлэх ухааны хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулцгаая! 🤝✨

21/03/2026

🍀“Микро Ворлд” ХХК-ийн дэргэдэх Микробиологийн холбоо анхны нөлөөллийн ажлаа Олон улсын Ойн өдөрт зориулсан “Ойг танин мэдэхүй” өдөрлөгт амжилттай оролцож эхлүүллээ. #
🍀Энэхүү арга хэмжээ нь зөвхөн тэмдэглэлт өдрийг өнгөрүүлэх бус, өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа байгалийн шинжлэх ухааны мэргэжилтний хомсдолыг шийдвэрлэх, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын томоохон алхам юм.
🍀Онцлох үйл явдлууд:
• Мэргэжил таниулах: “Бадамлянхуа” хүүхдийн төвийн өсвөр үеийнхэнд микробиологич мэргэжлийн үнэ цэнэ, дэлхий ертөнцийг аврахад гүйцэтгэх үүргийг бодит туршилтаар таниулав.
• Хамтын ажиллагааны шинэ түвшин: Үндэсний төв номын сан болон Хүлэмжийн шийдэл ТББ, Оюуны хөгжлийн институт ТББ-тай цаашид олон талт сургалт, судалгааны ажлуудыг тогтмол зохион байгуулахаар нягт хамтын ажиллагааны суурийг тавьлаа.
• Шинжлэх ухаанч хандлага: “Ойн цэвэрлэгч” бичил биетний нууцлаг ертөнцөөр аялуулж, хүүхэд багачуудад экологийн боловсролыг сонирхолтой аргаар олгосон юм.
💚 “Эх дэлхийгээ хайрлах ухаан хамгийн жижиг хэсгээс буюу бичил биетнээс эхэлдэг.”
💚Микробиологичдын холбоо нь цаашид ерөнхий зохион байгуулагч байгууллагуудтайгаа хамтран, мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих, нийгэмд шинжлэх ухаанч соёлыг түгээх олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.

scienceeducation

19/03/2026

🌿 ХАВРЫН "REBOOT": БИЕ МАХБОДОО БҮРЭН ЦЭВЭРЛЭХ ЦАГ

🤔Хавар бол байгаль дэлхий төдийгүй хүний бие махбод сэргэн шинэчлэгдэж, дотоод цэвэрлэгээ хийх физиологийн чухал үе юм. Гэвч энэхүү шилжилтийн явцад бид яагаад сульдаж, эрч хүчээ алддаг вэ?

Өвлийн урт саруудад нарны тусгал багассанаар "аз жаргалын даавар" болох Серотонин болон Витамин D-ийн түвшин буурч, эсрэгээрээ нойрны даавар Мелатонин давамгайлдаг. Хавар өдөр уртсахад бие махбод энэхүү дааврын зөрүүг зохицуулах гэж асар их энерги зарцуулдаг байна. Үүн дээр өвлийн турш хуримтлагдсан бодисын солилцооны үлдэгдэл буюу "хорт бодис", хөдөлгөөний дутагдал нэмэгдсэнээр элэг болон дархлааны тогтолцоо туйлдах хандлагатай болдог.
Энэхүү шилжилтийн үед биед хамгийн их хэрэгцээтэй зүйл бол АНТИОКСИДАНТ дэмжлэг юм.

✨ Бие махбодоо бүрэн цэвэрлэх 4 алхам:
1. 💧 Шингэний баланс: Шингэнийг хангалттай авч, бодисын солилцоог идэвхжүүлэх.
2. 🛡️ Дархлааны дэмжлэг: Биеийн эсэргүүцлийг эсийн түвшинд бэхжүүлэх.
3. 💊 Органик витамин: Витамин С, Е, В-ийн дутагдлыг байгалийн эх үүсвэрээр нөхөх.
4. 😴 Нөхөн сэргээлт: Бие махбод өөрийгөө дотроосоо нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх.

💥 Эдгээр 4 чухал хэрэгцээг "For You" ундаа цогцоор нь шийдэхээс гадна ходоод гэдэсний замын өвчин үүсгэгч бичил биетүүдийг (Хеликобактер г.м) дарангуйлж, таны эрүүл мэндийг дотроос нь дэмжинэ.

🚀 Та уг ундааг 10 хоногийн турш хэрэглэснээр бие хөнгөрч, нойр сэргэн, арьсны өнгө засагдахыг мэдрэхээс гадна хоол боловсруулах замын асуудлууд бодит үр дүнтэйгээр шийдэгдэх болно.

📢 3-р сарын сургалт – Цахим хэлбэрээрМикробиологич нарын саналын дагуу “Хүнс ба орчны микробиологийн биохимийн сорилын ц...
27/02/2026

📢 3-р сарын сургалт – Цахим хэлбэрээр

Микробиологич нарын саналын дагуу “Хүнс ба орчны микробиологийн биохимийн сорилын цахим сургалт” сэдвээр 2026 оны 3-р сард зохион байгуулагдаж байна.

☝ ⁉ Сургалтын зорилго:🔬
Бичил биетнийг уламжлалт биохимийн сорилоор төрөл, зүйлээр нь ялган оношлох онол-практикийн мэдлэг олгох, эргэлзээтэй болон завсрын үр дүнг зөв тайлбарлах ур чадварыг хөгжүүлэх, лабораторийн дотоод чанарын хяналтыг сайжруулахад чиглэнэ.

Сургалт нь автомат анализаторгүй нөхцөлд найдвартай, стандартчилсан аргачлалаар оношлох чадварыг бэхжүүлнэ.

☝ ⁉ Бүртгэл:
https://forms.gle/Nc3C3bBL141BgEaP6

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: +976 8898 8611
📧 И-мэйл: microworld222@gmail.com

📢 МЭДЭЭЛЭЛ2026 оны эхний сургалт“Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)”📌 Зарим орол...
26/01/2026

📢 МЭДЭЭЛЭЛ
2026 оны эхний сургалт
“Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)”

📌 Зарим оролцогчдын имэйл хаяг баталгаажихгүй байсан тул бүртгэлийн зарим хязгаарыг цуцалж, бүртгэлийн холбоосыг шинэчлэн нээлээ.

👉 Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс дахин бүртгүүлэх шаардлагагүй.

👉 Шинээр бүртгүүлэх хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

🔗 Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/46bKUzHWN9G6jdcX8

2026 ОНЫ ЭХНИЙ СУРГАЛТ: Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)Шат: Суурь судлаачХуга...
16/01/2026

2026 ОНЫ ЭХНИЙ СУРГАЛТ: Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)

Шат: Суурь судлаач
Хугацаа: 3 өдөр танхим + 2 өдөр цахим
Хэлбэр: Танхим + Онлайн
Тайлбар: Энэхүү сургалт нь лабораторийн сайн дадал, био-аюулгүй ажиллагааг эзэмшихэд зориулагдсан суурь түвшний сургалт юм. Сургалтаар шинжээчдийн мэдвэл зохих үндсэн дадлагуудыг суралцаж, аюулгүй ажиллагааны стандартыг дадлагаар туршина.

Нэмэлт: Бүртгэлийн холбоосоор орж түвшин тогтоох шалгалтын хуудсыг бөглөх. Ингэснээс сургалтын үед нэмэлт мэдлэг олгох, илүү дадлага хийх боломж бүрдэнэ.

Давуу тал:

Танхимд бодит дадлага хийх боломж

Онлайн сургалтаар оновчтой мэдлэгээ бататгах

Лабораторийн аюулгүй ажиллагааны үндсэн мэдлэг, чадвар эзэмших

Бүртгэл: https://extendedforms.io/form/a0d965d0-3dc8-4705-bdf9-22da37293c76/login

Address

Хос даль цэнтр 7 давхар 703 тоот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Ulaanbaatar
17060

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Micro World LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Micro World LLC:

Share

Category