MedNews mn

MedNews mn МЭДЛЭГЭЭР ХОЛБОГДЪЁ...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа.
08/04/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал • Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа. • Төрийн албан хаагч ажлын 5 өдрийн нэг өдөрт нь з....

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдол мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт холбо...
08/04/2026

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдол мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт холбогдох асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өнөөдөр /2026.04.08/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Билэгт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдол мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт холбогдох асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нэ....

08/04/2026

👨‍👩‍👦 Шинэхэн аавууд аа, анхаараарай!

Нялх биетэй үед эхнэр тань хамгийн их дэмжлэг, халамж хэрэгтэй байдаг үе. Энэ бол зүгээр нэг “амралтын үе” биш — бие нь сульдаж, нөхөн сэргэж, хүүхдээ тэжээж байгаа маш чухал цаг юм.

Тиймээс та:
🥣 Шим тэжээлтэй хоол хийж өгөөрэй
💧 Ус сайн ууж байгааг нь анхаараарай
💙 Сэтгэлзүйгээр нь дэмжиж, урам өгч байгаарай

Махтай шөл, аарцтай хоол, овъёосны зутан зэрэг энгийн хэрнээ тэнхрүүлэх хоол хамгийн тохиромжтой.

Сайн аав байна гэдэг зөвхөн хүүхдээ хайрлах биш, эхнэрээ энэ үед нь ойлгож, халамжлахыг хэлдэг.

Таны халамж — гэр бүлийн аз жаргалын үндэc

Н.Учралын Засгийн газрын сайд нарын нэр албажлааМонгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын нэ...
03/04/2026

Н.Учралын Засгийн газрын сайд нарын нэр албажлаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын нэрс албажив. МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Н.Учрал сайд нарын нэрийг танилцуулсан бөгөөд өнөөдөртөө багтааж УИХ-д танилцуулан томилж мэдэхээр байна.

Н.Учралын шинээр бүрдэх Засгийн газарт дараах хүмүүсийг нэр дэвшүүлээд байна.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
Шадар сайд Н.Номтойбаяр
Шадар сайд Т.Доржханд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
Сангийн сайд З.Мэндсайхан
Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Эрчим хүчний сайд Б.Найдлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбат
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин
Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Бат-Эрдэнэ
Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Сургуулийн орчинд аюулгүй байдал “ДОХИОЛОЛ ” өглөө: Хүүхдийг хамгаалах хуулийн төсөл нэг алхам урагшиллааХүүхэд сургууль...
03/04/2026

Сургуулийн орчинд аюулгүй байдал “ДОХИОЛОЛ ” өглөө: Хүүхдийг хамгаалах хуулийн төсөл нэг алхам урагшиллаа

Хүүхэд сургуульдаа очоод аюулгүй байх ёстой. Гэвч бодит байдал дээр энэ энгийн зарчим алдагдсаар байна.

Монгол Улсын Их Хурал-ын нэгдсэн чуулганаар “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Уг төслийг Т.Мөнхсайхан санаачилсан бөгөөд хүүхдийн аюулгүй орчныг бодитоор хамгаалах эрх зүйн шинэ шат эхлэх боломжийг нээж байна.

Өнөөдөр сургуулийн орчинд тулгамдсан асуудлууд хуримтлагдсаар:
• Осол, гэмтэл буурахгүй хэвээр
• Хүүхдийн өвчлөл өндөр түвшинд
• Дотоод орчны хорт бодис стандарт хэмжээнээс давсан
• Агаарын бохирдол ноцтой эрсдэл дагуулж байна
• Үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн дарамт нэмэгдсээр

Хамгийн ноцтой нь — сурч боловсрох гэж очсон орчиндоо хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсон бодит тохиолдлууд гарсаар байна.

Ийм нөхцөлд “хүлээх” сонголт байхгүй.

Хуулийн төсөл нь зөвхөн зарчим тунхаглах бус, бодит өөрчлөлт хийхэд чиглэжээ. Үүнд:
• Урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх
• Сургуулийн эрүүл мэндийн тусламжийг системтэй болгох
• Аюулгүй орчны стандартыг мөрдүүлэх
• Сэтгэл зүйн хамгаалал, дэмжлэгийг бэхжүүлэх
• Хариуцлагыг үндэсний → орон нутаг → сургууль түвшинд тодорхой болгох

Энэ бол нэг удаагийн шийдвэр биш — ирээдүйн төлөө хийж буй суурь өөрчлөлт.

Хүүхэд бүр айдасгүй, эрүүл, аюулгүй орчинд суралцах ёстой. Харин энэ зорилго бодит болох эсэх нь хуулийг хэрхэн баталж, хэрхэн хэрэгжүүлэхээс шууд хамаарна.

Хүүхдийн аюулгүй орчныг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмживХүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөө...
31/03/2026

Хүүхдийн аюулгүй орчныг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсад 0–17 насны 1.3 сая хүүхэд буюу нийт хүн амын 36.2 хувийг эзэлж байгааг онцолсон бөгөөд сургуулийн орчинд эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой шийдэгдээгүй олон асуудал байгааг дурдсан юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд 6–18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5 хувь нь сургуулийн орчинд гарсан байна. Мөн сүрьеэ, шүд, амьсгал болон хоол боловсруулах замын өвчлөл, зам тээврийн осол, хүчирхийлэл, амиа хорлох зэрэг эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлэв.

Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлт нь бие махбодын хүчирхийллээс гадна сэтгэл зүйн дарамт, гадуурхалт, цахим орчны хүчирхийлэл зэрэг олон хэлбэрээр илэрч байгаа ч эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг онцолжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш хандах, хүний эрхийг дээдлэх, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн үндэс бий болох юм.
Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol

Ноолуурын ханш бүс нутгуудад 195-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна“Монгол ноолуур-2026” дуудлага худалдаа гур...
31/03/2026

Ноолуурын ханш бүс нутгуудад 195-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

“Монгол ноолуур-2026” дуудлага худалдаа гуравдугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд боллоо. Дуудлага худалдаанд зүүн бүсийн гурван аймгийн малчид, хоршоодоос бэлтгэсэн нийт 14 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд үнэ хаялцан худалдан авчээ. Хамгийн өндөр ханш кг тутамд 198 мянган төгрөгт хүрсэн байна.

Худалдан авагч тал ноолуурыг урьдчилан ангилан, чанарын шалгалт хийсний дараа сум бүрээр нь тусад нь дуудлага худалдаанд оруулжээ. Үүнээс Сүхбаатар сумын малчдын бэлтгэсэн 1.2 тонн ноолуурыг “Гоёл кашмер” ХХК хамгийн өндөр үнээр худалдан авсан бол бусад сумдын ноолуурын ханш 195-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлааНийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе...
31/03/2026

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж авсан. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч, нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажил 2026 онд мөн үргэлжилж байна. Энэ онд “Өглөөний гудамж”-д байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө эргүүлэн авлаа. “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан хэдий ч бодитоор хэрэгжиж чадаагүй. 2025 оны аравдугаар сард хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авахаа мэдэгдэж, 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус объектыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлсэн.

Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлж авах ажил үндсэндээ цэгцэрч, “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэн болохыг онцолсон. Цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг нийслэлийн өмчөөр эргүүлэн авахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн алба тайлан бичсэн хүмүүсээр дүүрчихлээХүслийн олон жагсаалтуудаа одоо больбол яасан юм бэ....
31/03/2026

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн алба тайлан бичсэн хүмүүсээр дүүрчихлээ

Хүслийн олон жагсаалтуудаа одоо больбол яасан юм бэ. Биелэх боломжгүй мөрөөдлийн их жагсаалт хийчхээд бие биеэ хуураад байх нь утгагүй. Хэрэв шаардлагатай бол 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ ч чадахгүй зүйлээ, салбарын яамд үнэнээ хэлээд хойшлуулах хэрэгтэй. Олон мега төслөөс эрэмбэлж шаардлагатай бол заримыг нь хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байж юун тийм том том юм ярих, бид тийм л байдалтай байгаа шүү дээ. Тиймээс эхний ажил бол олон төлөвлөлтүүд, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажиллая. Ирэх жилийн жилийн төлөвлөгөөгөө илүү амьдралтай хийе. Батлагдах үедээ гоё сонсогдохгүй байж магадгүй ч, ирэх жил нь биелэгдээгүй байснаас үнэнээ ярьсан нь дээр.

Мөн төрийн албан хаагчид бие биеэ хуурч, үндсэн ажлаа хийх ямар ч цаггүй. Тэд ажлын хэсэгт л суудаг ажилтай. Байнгын хороод, танхимд, ажлын хэсэг, зөвлөлд сууна. Ажлын бус цагаараа тайлан бичнэ, дээш нь явуулахад түүнийг нь уншдаг хүн байхгүй. Төрийн алба тайлан бичсэн хүмүүсээр л дүүрчихлээ. Тиймээс үндсэн ажил руугаа орох хэрэгтэй.

Төрийн албан хаагчид нуруугаа авахуулж байна. Тэднийг хайрламаар байна. Монгол төрд ажиллах залуус ховордлоо. Төрийн албанд сайн мэргэжилтнүүд байна. Ажлын бус цагаар ажиллуулдаг, чиг үүргийн биш ажил хийлгүүлдгийг болиулна. Тэдний 40 хувь нь хийх ёстой ажлаасаа өөр ажил хийж байна. Жилд төлөвлөгөөт 37 тайлан гаргаж байна. Төлөвлөгөөт бус нь дийлдэхгүй. Тиймээс үүнд чиглэсэн хуулийг гаргаж өгөхөд анхаараасай гэж Ц.Сандаг-Очир гишүүнээс хүсэж байна.

ЭМНЭЛЭГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛ - ТОМИЛГООНЫ СУУДАЛ 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол Улс-ын эрүүл мэндийн салбарт а...
31/03/2026

ЭМНЭЛЭГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛ - ТОМИЛГООНЫ СУУДАЛ
2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол Улс-ын эрүүл мэндийн салбарт ажилласан сайд нарын дундаж ажиллах хугацаа 1.5 жил ч хүрэхгүй байна. Хэрвээ нэг сайд 4 жилийн бүрэн циклээр ажилласан бол энэ хугацаанд ердөө 1–2 сайд солигдох байв.

Нэг сайдын эхлүүлсэн шийдвэр дараагийн сайдын үед өөрчлөгдөх, эсвэл шинэ чиглэлд шилжих үзэгдэл салбарыг бодлогын хямралд оруулсан.

Сайд солигдох бүрд бодлогын чиглэл өөрчлөгдөж, эхэлсэн реформууд тасалдах нь төсвийн үр ашиг, хөтөлбөрийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг. Зарим тохиолдолд хэдхэн сарын настай томилгоо хүртэл хийгдсэн нь салбарын удирдлагын тогтворгүй байдлыг улам тодруулж байна.

Бодлогын залгамж чанарыг баталгаажуулсан тогтолцоо бүрдээгүй цагт сайд солигдох бүрд салбар шинэчлэл биш, дахин эхлэл хийсээр байх эрсдэлтэй....

Иймээс асуудлын гол нь “хэн сайд болох вэ” гэхээс илүү “бодлого хэр тогтвортой байх вэ” гэдэгт төвлөрөх шаардлагатай байна. Эс бөгөөс эрүүл мэндийн салбар дараагийн жилүүдэд ч ижил давтамжтайгаар удирдлагаа сольсоор байх магадлал өндөр хэвээр байна.

Сайд солигдох бүрд зөвхөн бодлого өөрчлөгдөөд зогсохгүй, дагаад бүхэл бүтэн удирдлагын баг солигддог нь эрүүл мэндийн салбарын хамгийн ноцтой гажуудлын нэг болж хувирсан. яамны удирдлагууд, агентлагийн дарга нар, цаашлаад эмнэлгүүдийн захирлууд хүртэл улс төрийн өөрчлөлтийг даган “солигддог албан тушаал” мэт ойлгогдох болсон нь салбарын мэргэжлийн тогтолцоог үндсэндээ эвдэж байна.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд зарим эмнэлэг 7–8 даргын нүүр үзсэн гэх баримт бол энэ тогтолцооны хамгийн тод илрэл. Нэг дарга ажлаа ойлгож, бодлогоо хэрэгжүүлж эхлэхээс өмнө солигддог, дараагийн хүн нь дахин өөр чиглэл барьдаг энэ цикл тасралтгүй давтагдаж байна. Үүний цаана өвчтөн, үйлчилгээ, чанарын асуудал хэн нэгний анхаарлын төвд биш, харин “хэнийг томилох вэ” гэсэн улс төрийн тохироо давамгайлж байгааг нуух аргагүй.

Эмнэлгийн удирдлага бол туршлага, залгамж чанар шаардсан мэргэжлийн ажил. Гэтэл бодит байдал дээр дарга нар богино хугацаанд солигдож, байгууллагын дотоод бодлого, багийн уялдаа, хөгжлийн чиглэл байнга өөрчлөгдөж байна. Үр дүнд нь эмнэлэг бүр өөрийн гэсэн тогтвортой стратегигүй, дарга дагасан “түр бодлого”-оор явдаг болжээ.

Энэ нь зөвхөн менежментийн асуудал биш — шууд утгаараа үйлчилгээний чанарт нөлөөлдөг. Тоног төхөөрөмжийн худалдан авалт, хүний нөөцийн бодлого, санхүүгийн төлөвлөлт гээд урт хугацаанд хэрэгжих ёстой шийдвэрүүд тасалддаг. Хэн нэгний эхлүүлсэн ажлыг дараагийнх нь үргэлжлүүлэхгүй, эсвэл бүр өөрчилдөг нь нөөцийн үр ашиггүй зарцуулалтыг дагуулж байна.

Илүү ноцтой нь, энэ бүхэнд хариуцлага үүрэх тогтолцоо бараг байхгүй. Богино хугацаанд ажилласан удирдлагаас үр дүн нэхэх боломжгүй, дараагийн хүн өмнөхийнхөө алдааг үүрэхгүй. Ингэснээр салбар бүхэлдээ “хариуцлагагүй тогтолцоо”-нд шилжиж, асуудал хуримтлагдсаар байна.

Эцэст нь, эрүүл мэндийн салбарын энэ дүр зураг нэг зүйлийг тод харуулж байна асуудал нь хувь хүнд биш, системд байна. Сайд солигдох бүрд бүх шатны удирдлага дагаад солигддог энэ практик зогсохгүй цагт ямар ч реформ, ямар ч сайн бодлого тогтож, үр дүнгээ өгөх боломжгүй.

Хэрэв энэ хандлага үргэлжилбэл эмнэлгүүд бодлогоор бус, улс төрийн мөчлөгөөр удирдуулсан хэвээр үлдэнэ. Харин тэр мөчлөгийн хамгийн том хохирогч нь эцсийн дүндээ иргэн, өвчтөн хэвээр байх болно.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: “Эрүүл мэндийг дэмжих жил -2027" -Системийн шинэчлэлийн боломж”Эрүүл мэндийн салбарын удирда...
31/03/2026

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: “Эрүүл мэндийг дэмжих жил -2027" -Системийн шинэчлэлийн боломж”

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр панелист, УИХ-ын гишүүн Тогтмолын Мөнхсайхан “Эрүүл мэндийг дэмжих жил–2027” санаачилга нь зөвхөн уриа бус, харин салбарын суурь шинэчлэл хийх бодлогын цонх үе байх ёстойг онцоллоо.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг дурдан, юуны өмнө эрх зүйн орчны шинэчлэлийг онцлов. Одоогийн хууль тогтоомж нь дижитал эрүүл мэнд, телемедицин, мэдээллийн удирдлага (data governance) зэрэг орчин үеийн хэрэгцээг бүрэн тусгаагүй хэвээр байгааг тэмдэглэсэн юм.

Мөн архи, тамхи, чихэрлэг ундаанд ногдуулж буй татварын бодлого үр ашиггүй байгааг шүүмжилж, “татвар авч байгаа ч эрүүл мэндийн салбарт, шууд чиглэдэггүй” гэдгийг онцлов. Иймд хорт хэрэглээний татварыг зорилтот байдлаар эрүүл мэндийн санд төвлөрүүлж, урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатайг дурдлаа.

Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдлыг онцгойлон хөндөж, салбарын тогтвортой байдлын суурь нь хүний нөөц гэдгийг тэмдэглэв. Одоогийн байдлаар цалин, ажлын ачааллын зөрүү их, хөдөө орон нутагт тогтвор суурьшил сул, сэтгэлзүйн болон мэргэжлийн эрсдэл өндөр байгааг онцолсон юм.

Энэ хүрээнд цалинг шатлалтай нэмэгдүүлэх, орон нутгийн эмч нарт орон сууц болон дэмжлэгийн бодлого хэрэгжүүлэх, мөн сэтгэлзүйн хамгаалалт, мэргэжлийн даатгал, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг дурдлаа.

Тэрбээр төгсгөлд нь:
👉 “Эмчээ хамгаалахгүй бол систем ажиллахгүй” хэмээн онцолж, “Эрүүл мэндийг дэмжих жил–2027” нь даатгал, хууль, татвар, хүний нөөцийн бодлогыг зэрэг шинэчлэх бодит реформ байх ёстойг тодотгосон юм.

1 долларын урьдчилан сэргийлэлт 5.6 доллар хэмнэдэг ч Монголд хангалтгүй байна !!!! Монгол Улсын эрүүл мэндийн салбарт у...
30/03/2026

1 долларын урьдчилан сэргийлэлт 5.6 доллар хэмнэдэг ч Монголд хангалтгүй байна !!!!

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх бодлого сул хэвээр байгаа нь өвчлөл, нас баралтын бүтцэд сөргөөр нөлөөлж буйг судалгаа, тоон мэдээлэл харуулж байна.

Олон улсын судалгаагаар нийгмийн эрүүл мэндэд оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт 5.6 ам.долларын хэмнэлт авчирдаг нь нотлогджээ. Энэ нь зөвхөн зардлыг бууруулаад зогсохгүй нярайн эндэгдлийг 6.9 хувь, зүрх судасны өвчлөлийг 3.2 хувь, чихрийн шижингийн шалтгаант нас баралтыг 1.4 хувь, хавдрын нас баралтыг 1.1 хувиар бууруулах боломжтойг илтгэж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсад эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн дийлэнх буюу 80 гаруй хувийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ эзэлж, нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулах хөрөнгө харьцангуй бага хэвээр байна. Энэ нь өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэх бодлого хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Өнөөгийн байдлаар жилд дунджаар 1.2 сая орчим өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, нас баралтын 68 хувийг архаг өвчин эзэлж байна. Түүнчлэн элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийд дээгүүр түвшинд хэвээр байгаа бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудал сүүлийн таван жилд 31 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

Салбарын өөр нэг тулгамдсан асуудал нь эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны уялдаа холбоо юм. Эмнэлэг, нийгмийн орчин, иргэдийн амьдралын хэв маягтай холбоотой өгөгдөл тус тусдаа бүртгэгдэж байгаа ч нэгдсэн системийн хүрээнд бүрэн ашиглагдахгүй байгаа нь бодлого боловсруулах, шийдвэр гаргахад саад болж байна.

Мөн эрүүл мэндийн салбарын засаглал, санхүүжилт, хүний нөөцийн удирдлагад системийн шинжтэй асуудлууд байсаар байна. Тухайлбал, стратеги төлөвлөлт сул, хүний нөөцийн бодлого хангалтгүй, байгууллага хоорондын уялдаа дутмаг, санхүүгийн үр ашиг сул зэрэг нь салбарын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн нэг болж байна.

2024 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль” нь урьдчилан сэргийлэх чиглэлийн бодлогыг бэхжүүлэх чухал алхам болсон ч хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх шаардлага тулгарч байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс цаашид нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мөн удирдлагын чадамжийг сайжруулах шаардлагатайг онцолж байна.

Иймд эрүүл мэндийн салбарт эмчилгээ төвтэй хандлагаас урьдчилан сэргийлэх, системийн шинэчлэлд суурилсан бодлого руу шилжих нь чухал байгааг судалгаа, бодит нөхцөл байдал харуулж байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MedNews mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share