Япон уламжлалт аарцаг нурууны бариа заслын төв

Япон уламжлалт аарцаг нурууны бариа заслын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Япон уламжлалт аарцаг нурууны бариа заслын төв, Chiropractor, Баян бүрдээс 100 айл руу явах замд Монгол 3 сургуулын хойно Viva Center, Ulaanbaatar.

Өдөр бүр 2 чихээ сайн чимхээрэй..Чихний омгийг тооны дараалалаар чимхэж, төв мэдрэлийн системээр дамжин, бараг бүх дотоо...
21/07/2025

Өдөр бүр 2 чихээ сайн чимхээрэй..

Чихний омгийг тооны дараалалаар чимхэж, төв мэдрэлийн системээр дамжин, бараг бүх дотоод эрхтэнийг цочроож, зарим өвчнөөс урьдчилан сэргийлж болдог.

1-р цэгийг чимхэхэд тэр дороо энергийн урсгал сайжирна Энэ цэг нуруу, мөртэй холбоотой.

2-р цэгийг чимхсэнээр дотор эрхтэнүүд тайвширч 20 секундын дотор тав тухыг мэдэрнэ.

3-р цэг Үе мөчийг тайвшруулна.

4-р цэг Хамар хоолойтой холбоотой. Хамар битүүрдэг хүн унтахын өмнө энэ цэг дээр хавчиж сурвал амгалан нойрсч чадна.

5-р Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой. Гэдэс өвдөх өвдөлт намжина. Хоол шингэц муу үед чимхэж болноо.

6-р цэг Энэ цэг тархи зүрхтэй холбоотой.
Байнга чимхэж хэвшиснээр мигрени өвчний өвдөлтийг багасгана.
За өнөөдрөөс эхлээд 2 чихээ сайн чимхээрэй..

Scoliosis буюу Нурууны муруйлтНурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэтгэж байдаг. Нурууны жийргэвчийн 80 хувь нь усан б...
05/06/2024

Scoliosis буюу Нурууны муруйлт

Нурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэтгэж байдаг. Нурууны жийргэвчийн 80 хувь нь усан бүтэцтэй байдаг. Гэвч нас ахих тусам усны агууламж багасч нуруун дээр ирэх ачааллыг даахгүй болж, урагдаж эхэлдэг. Ингэснээр нуруу өвдөж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Урагдсан хэсгээс гел маягийн зүйл ялгардаг. Тэрхүү гел нь үрэвсэл үүсгэдэг учир нуруу орчмын мэдрэлийн судсыг дарснаар хөл рүү дагаж өвдөх, нуруу тэнхэлгээрээ хазай муруйх шинж тэмдэг эхэлдэг.

Нуруун дээр хэт их ачаалал ирснээр нурууны суулт үүсдэг. Гэрийн нөхцөлд нурууны суултыг багасгахын тулд суултыг бий болгож байгаа хүчин зүйлүүдээс холдох хэрэгтэй. Тухайлбал, биеийн жингийн илүүдэл, хүнд зүйл өргөх, удаан хугацаанд нэг байрлалаар суудаг бол эдгээрээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаас нуруунд ирж байгаа ачааллыг нурууны эргэн тойронд байрлах булчингууд зохицуулж байдаг учир тэдгээр булчингуудын үйл ажиллагааг сэргээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, усан спортоор хичээллэх , бариа засал хийлгэх зэрэг амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах ёстой. Гэрийн нөхцөлд нурууны суултын хамгийн гол эмчилгээ бол дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр нурууны өвдөлт багасч нурууны суултаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Нурууны муруйлс ар талаасаа харагдах байдал :

-Толгой нэг талруу далийсан
-Хоёр дал, мөр нэг түвшинд биш
-Нурууны нугалам, булчин тэгш биш мурийсан харагдах
-Таазаараа тэгш биш харагдах
-Нуруу бөгтийх , мөр урагшаа хумж харагдах

Нурууны муруйлт урдаасаа харагдах байдал :

-Цээж хавирга тэгш бус харагдах
-Суухдаа нэг тал руу далийх зэрэг шинж илэрнэ.

Нурууны мурийлт нь нурууны хэлбэрийг алдагдуулаад зогсохгүй , дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

Мэдрэлийн цэгүүдийг дарж , булчинг зөв суллаж өгснөөр  мэдрэлийн эсүүд сэргэж , бие махбодийн үйл ажиллагаа сайжирах бол...
03/06/2024

Мэдрэлийн цэгүүдийг дарж , булчинг зөв суллаж өгснөөр мэдрэлийн эсүүд сэргэж , бие махбодийн үйл ажиллагаа сайжирах болно.

07/05/2024

Нуруу бөгтөр бол маш үр дүнтэй дасгал

04/05/2024

L5-S1 CУУЛТТАЙ , СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТТЭЙ ХҮМҮҮСТ

Олон цагаар сууж ажилладаг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй , илүүдэл жинтэй, биеийн хүчний хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бүсэлхий нурууны суулттай байх нь элбэг.
Бүсэлхий нурууны L5 аас ууцны S1 нугалам радуклит буюу суулт өгсөн, суудлын мэдрэлийн судсаа дарж , хөлрүүгээ дагаж бадайрч өвддөг бол энэхүү дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн 1-2 минутаар долоо 3-4 өдөрт хийж хэвшээрэй.

Мөн аарцаг нурууны гажилттай , нурууны суулттай, нуруу S хэлбэрийн муруйлттай бол хүндэрч нурууны хагалгаанд орхоос нь урьдчилан сэргийлж, нөхөн сэргээж бариа засал хийлгэж засуулаарай.

Танд нуруу ууцаар чилэх , хөлрүүгээ дагаж бадайрах өвдөх шинж тэмдэг байгаа бол манай бариа заслын төвөөр засуулах боломжтой.

Холбогдох утас: 99081786

Chiropractor

04/05/2024

Хавтгай ултай бол хөлийн нум гаргах дасгалыг тогтмол хийх нь маш үр дүнтэй. Хөл нум алдагдах нь нурууны нуманд нөлөөлж улмаар нуруу өвдөх шалтгаан болдог.

БӨӨРНИЙ ӨВДӨЛТ ҮҮ  эсвэл НУРУУНЫ ӨВДӨЛТ ҮҮ Хэрхэн ялгах вэ? Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж г...
03/05/2024

БӨӨРНИЙ ӨВДӨЛТ ҮҮ эсвэл НУРУУНЫ ӨВДӨЛТ ҮҮ Хэрхэн ялгах вэ?

Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлуулан, хэрэгтэй аминдэм, эрдэс , уураг зэргийг цусанд буцаан оруулдаг чухал эрхтэн юм.

Бөөрний өвдөлт нь нуруу бүсэлхий орчим хэсэг газарт чинэрч чилж өвдөх зовиур илэрнэ Нурууны нэг эсвэл 2 талдаа өвдөж болно. Мөн ханиад томуу хүрэх, дороосоо даарахад сэдэрч, шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, халуурах, амархан ядрах зэрэг зовиуртай хавсарч илэрнэ. Бөөрний өвдөлт нь ямар нэг байдлаар дамжин өвддөггүй, зөвхөн хэсэг газарт булчин чангарч, халуу оргих, чинэх байдлаар өвдөнө.

Харин нурууны өвдөлт ихэвчлэн хэсэг газарт аажим өвдөж эхлэх бөгөөд цавь, гуя луу өвдөлт дамжин өвдөнө. Нурууны өвдөлт нь хүнд зүйл өргөх, дасгал хөдөлгөөн их хийх, удаан хугацаагаар нэг байрлалд байх үед ихэсэж, нурууны булчинг суллаж бариа засал , дасгал хөдөлгөөн хийх үед өвдөлт багасна.

1.Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна.Хүндэрсэн үед цустай шээс гарч болно.Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.

2.Хөөстэй шээс: Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг. Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу

3. Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.

4.Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.

5.Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.

6.Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.

7.Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.

8.Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.

9. Бие зарайж, халуурах : Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг. Бөөрний архаг үрэвсэлт өвчин болох пиелонефрит өвчиний үед халуурах зовиур нь элбэг байдаг Мөн өндөр халуурах нь бөөрний идээт үрэвслийн үед илэрч болно Иймээс та өндөр халуурах зовиур илэрвэл эмчид хандан зөвлөгөө аваарай

10. Артерын даралт ихсэх :Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг. Бөөрний үрэвсэл ихсэх тусам артерын даралт ихэсдэг. Иймээс таны артерын даралт ихсэж байгаа бол эмчид хандах шаардлагатай.

Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

03/05/2024

Нүдний мэдрэлийн цэг

Address

Баян бүрдээс 100 айл руу явах замд Монгол 3 сургуулын хойно Viva Center
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00

Telephone

+97699081786

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Япон уламжлалт аарцаг нурууны бариа заслын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Япон уламжлалт аарцаг нурууны бариа заслын төв:

Share

Category